БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Узбекстан улсад уулзахаар төлөвлөж байгаа талаар “Aljazeera” сайт мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид уулзана гэж Оросоос БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов ярьсан талаар Оросын төрийн мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээлэв. Энэ нь Украинд үүссэн хурцадмал байдлаас хойших Ши Жиньпин, В.Путин нарын анхны биечилсэн уулзалт юм. Харин Ши Жиньпин COVID-19 цар тахлаас хойших анхны гадаад айлчлалаа Казахстан улс руу хийх гэж байна.
Барууны орнуудаас үзүүлж байгаа хориг арга хэмжээний эсрэг Хятад болон Орос эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс дээрх уулзалтыг Хятад болон Оросын харилцаа сэргэсний дохио хэмээн ажиглагчид үзэж байна. Оросын төрийн өмчит эрчим хүчний томоохон компани “Газпром” Хятад улс байгалийн хийн төлбөрөө ам.доллараар биш юань болон рублиэр хийх гэрээнд гарын үсэг зурсан нь үүний баталгаа юм.
Хонгконг дахь “Natixis” компанийн Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа Херреро “Уулзалтын үеэр Жиньпин, Путин нар төв Азид хэрэгжүүлэх хамтарсан төслүүд, эрчим хүчний шинэ хоолой барих болсон тухайгаа зарлана гэж бодож байна. Хятад улсын тухайд Төв Азийн аюулгүй байдал, эдийн засгийн салбарыг чухалчлан авч үзэх төлөвтэй байна. Их-20-ийн дээд хэмжээний уулзалтаас хоёр сарын өмнөх энэ уулзалт ач холбогдол ихтэй. Жиньпин Америкийн ерөнхийлөгч Байденаас өмнө Путинтай уулзсан нь ОХУ-ын хувьд ялалт юм” гэж ярьжээ.
ОХУ-ын эдийн засаг энэ оны эхний хоёр жилд дөрвөн хувиар буураад байгаа юм. Цар тахал, хөл хорионоос үүдэн Хятадын эдийн засаг ч хүндхэн байдалтай байна. Тиймээс хоёр орны удирдагчид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ийн уулзахаар болсон байна. Санкпетербург хотод зургадугаар сард болсон олон улсын эдийн засгийн форумын үеэр Ши Жиньпин “Ирэх саруудад Орос-Хятадын худалдааны салбар дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа нь манай хоёр орны харилцааны хүрээ хэр өргөн байгааг илтгэнэ” гэж ярьж байсан юм.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(13)
Муу бла америкийн ардчиллын буруугаас болж европын орнууд эдийн засгийн хямралд өртөж, цагаачдад эзлэгдэж уугуул цагаан арьстнууд цөөрсөөр мөхөж байна.
АНУ чинь Европод нөлөөлсөөр тэднийг хямрал руу түлхчихсэн юм биш үү? Орос улсын эсрэг авсан хориг нь эргээд, европын орнуудад сөргөөр нөлөөлөн, хий, нефтийн гачаалд өртчихсөн юм биш үү?
Оросуудыг том харж үзсэн байна Агуу хятад 5000 жмлмйнтүүхтэй орон 300 жилмйн түүхтэй дүш оросоо хүнд үёд хаяхаагүй
Tom ah yaj dolignoj guigaad nemergui mundagdaj bna.Oros Hytad hoyull nus bna ,Oyutolgoi bolon mongold western investers
Байден уулзахгүй ээ
Орос улсын эдийн засгийн 70% нь байгалийн хий шатахуун нүүрс эрчим хүчний экспортоос хамааралтай байдаг.
Путин тэнэгээс болж тэнцвэр алдагдаж бидний хувьд орос Монголыг Хятадад худалдахад бэлэн болсон.
Өөрсдөө эх орноо хятадад худалдаад байгаа биз дээ тэнэгээ.
Hohi chini mankuur bool.... 500 jil tuvdiin bogsiig dolooj baigaa, 250 Jil manj hyatadiin bogs dolooson , delhiin aldart guilgachin geder gunshintai bolson navsgar mongol guilgachin bol gazar shoroon deeree gadnii bool bolood gadaad dotood har shar huvalzuudaa tejeedeg ba orondoo barigdaj otond idegdjee... 1 heser oros ah hyatad ah gej baahan navsganav. Odoo 3-r ah, 4 tav dugaar ah gej sersegnej byalduuchilna.... Hend ni yaj ch byalduuchilsan hunii toond tooj bagtdaggui mankuur mongol havi oiriin uls guren hun arduudiig doromjilj muuchilsaar oorsdoo tuuhiin hog deer hayagdlaa
Энэ Европ ингээд л тайван яваxгүй одоо бүр баларлаа, гэxдээ овоо Чеxэд 70000 xүн жагссан байна лээ, энэ балай xориг хямрал нь цаашаа xараасай
https://news.mn/r/2586055/
Orosuud zer zevsgee orhin hulgailsan duguigaa unaad, engiin irgedees deeremdsen huvtsaa solij omsood Ukrainian aas zugtaaj bna.Delhiin hamging hurdan uhardag armi
орос хятад 2 их найзлах нь манайд маш их хортой дайнд ялагдаж байгаа орос хятадад саймшраад манайхыг өгчихвөл яах уу дуракуудаа