Цэц өнөөдөр их суудлаар хуралдана. Түүгээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг хянан хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар 2022 оны арваннэгдүгээр сарын 22-нд Цэцэд гомдол гаргасан.
Тэд “...Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн. Энэ талаар гишүүд Цэцэд хандсан өдрөө олон нийтэд мэдээлэл өгөхдөө “...Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 1992 оноос хойших алдаа дутагдлыг засах сайн хууль болсон. Гэхдээ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан заалт орсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Тэр дагуу ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-аас нээлттэй сонсгол хийж томилох нь зөв. Гэвч хуулиар, ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулахын зэрэгцээ ахлагчийг нь УИХ-аас томилж байгаа юм. Энэ нь шүүхийг улс төрөөс ангид байлгах зарчимтай нийцэхгүй. Олонхын намаас сонгогдсон дарга сонгон шалгаруулах ажлын багийг байгуулж байна. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй болохоос шүүх эрх мэдлийн томилгоо хийх нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-аас томилогдсон хүмүүс хараат бусаар ажиллах эсэхийг эргэцүүлж үзэх шаардлагатай.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн тухай хуульд Засгийн газрын санал болгосноор шүүхийн бүх төсөв, хөрөнгийг УИХ баталж байна. Ингэснээр, шүүхийн томилгоо, төсөв хөрөнгийн асуудал нь УИХ, Засгийн газраас хамааралтай болж байгаа тогтолцоог засах шаардлагатай. Түүнчлэн Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй байх ёстой гэдгийг Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал харуулж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тогтолцоог хангах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлага байна” гэж байв.
Тэгвэл өнөөдөр Цэц их суудлаараа гишүүдийн гомдол бодитой эсэхийг нэг мөр тогтоох гэж байна. Дээрх агуулгуудыг багтаасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан. Харин 2020 оны тавдугаар сарын 25-ны морин цагт буюу 11.40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн. Эдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь “давхар дээл”-ийн талаарх гомдол юм. Уг өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 39.1-т “...Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын 2020 оны сонгуулиас хойших Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэйгээр ажиллаж байгаа юм. Энэ өөрчлөлтийн давуу тал нь УИХ-ын гишүүд Засгийн газрын ажилд хутгалдаад байдаг нь бага болсон гэдэг. Нөгөө талаас “дан дээл”-тэй сайд нарын ачаа даах чадвар тааруухан гэгдэж, улс төр нэр хүнд нь сайнгүй явсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Ядаж байхад энэ өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарав. Хойд хөршийн оролцоотой дайн дажин ч дэгдлээ. Урд хөрш ч зүгээр байсангүй. Энэ бүгдийг дагасан хямрал нүүрлэв. Тэр хэрээр Засгийн газарт ирж буй ачаалал нэмэгдсэн гэсэн үг. Гэвч “... “Дан дээл”-тэй сайд нар сайнгүй байна” гэсэн яриа гарах бүрт хаа нэгтээгээс “давхар дээл”-тэй сайд нарыг нэхдэг. Товчхондоо, “давхар дээл” нь иймэрхүү хүсэл сонирхлууд тойруулсан “алим” болоод байсан юм.
Харин одоо энэ “давхар дээл”ийн асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудлыг ганхуулж мэдэхээр боллоо. Мэдээж хэрэг, Цэц хэрхэн шийдэхээс хамаарна. Цэцийн шийдвэр “давхар дээл”-ийг бүх сайд нарт зөвшөөрөхгүй байх нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай. Тоотой суудалд толгой гашилгаж суух гишүүд цөөрнө. 2020 оноос хойш ийм байдалтай явж ирсэн.
Цэц хэрвээ “...Үндсэн хуулийн зөрчил мөн байна” гэчихвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд байдал эвгүйтнэ. Гишүүн болгон, ялангуяа хоёр сонгогдсон гишүүд засагт орж тамга барих сонирхолтой. Тэдэнд боломж нээгдэнэ гэсэн үг. Гишүүд ч боломжийн хажуугаар алхаад өнгөрөх хүмүүс биш. Наад зах нь “...Хэнийг нь сонгож, хэнийг нь хаях вэ” гэдгээс л улс төрийн дажин үүсгэж, энэ нь явсаар Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газрын “аминд хүрэх” алхам руу гишүүдийг түлхэх магадлалтай. Товчхондоо, тэр шахаанд орно.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “ачаа дааж, гал барьж чаддаггүй” сайд нараа сольчих цаг хугацаа, улс төрийн эрх мэдэл байсан. Хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо хожимдсон.
Цэцийн хувьд байнга улс төрийн хардлагад байдаг газар. Тэгэхээс ч аргагүй. Томилсон даргадаа “жудаг” үзүүлдэг бичигдээгүй ёс бий. Тиймээс ч тэгж харддаг. Энэ Цэцийн есөн гишүүний дийлэнх нь нөлөө бүхий улстөрчийн шошготой. “Эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд, Х.Баттулга...” гээд л цувна. Бас Цэцэд хандсан хүмүүс нь АН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүд байдаг. Тэгэхээр Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах “ах нарын бэлэг” болж ирэхийг үгүйсгэхгүй юм.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(12)
Яаж ийж байгаад л Энийг уначихвал хураалгасан үйлдвэр уурхайнуудаа буцаан авч манай АН-ын ялалтын баяр болохсон
Ажлаа хийж байгаа хүнийг яах гээд байгаа юм бэ...
Цэц намын асуудлыг биш ард түмний эрх ашгийн үүднээс хандах биз ээ. Эс тэгвэл цэц бол ац болно.
Ачаа дааж, гал барьж чадах хүнээ сайд болгох эрх нь Оюун-Эрдэнэд байсаар байтал хамгийн чадваргүй өөрийнхөө хамаатан С.Энхболдыг Эрүүл мэндийн сайдаар тавихаар кабинет нь яаж ачаа дааж, ажил нь яаж урагшаа явах юм бэ?
Нэг хүн 1 л албан тушаал хаш л даа Зарим нь нэгиигээ ч барахгүй л байна Чадах юмаа л хийгээчэээ
40 нас гэдэг ид ажлын ачаалал даадаг туршлага ур чадвар хагсаж буй нас тэхтэй тэргүй ахмадууд кабинетэд нь байхад , өөр хшнээр соливол буцаал өөрчлөлт хийж засаж сайжруулах гэж хувилбарууд хойшлоно , би хувьдаа дэмжихгүй бгаа
хуцна биз
Тер аваад явах боловсон хучин энэ МАН - д бна уу, УИХ маш сул дорой гишуудьэй, яанадаа!
Эд бугд баруун солгойгуй (МАН ч АН ч) Хуний нооц угуй болсон. Юу унэн энэ унэн. За Элийригч Уяанга гээд манай 23 д нэг бор охин сурч байсныг санаж байна. Не особа популярная особа -была вроде. Среднячкой со всех сторон. Гэтэл тэр уг нь П…-гэх зэргээр хараахаа больчихвол уг унэн зов юм бичээд бг л даа. Ек-Хук маань цэрэгийн имидж л бурэлдуулэж якобы сильная личность на деле этакий легкомысленный Хлестаков Ее-Жирэмсэн эмэгтэй тапочки тай хуйтэнд гарлаа гэж их л том ес суртхуун узуулсэн мэт боловч буцаад Гараад ирсэн. Тэгээд сайшалтай нь Чингисийн хорог залах зарлиг Ухна гуайг (Яг юу хийсэн гээд бгм арах аавтай ижил нэртэй гэж огоогуй байгаа даа) Ходолморийн Баатар цол олгосон хоероор л Санаан д орж ирэх ажил болох шиг.
Оюун Англи хэлгуй Харвард 1 жил курс /тогссон.Элбэгдорж тай л адил. Харин Эби арай цовоо сэргэлэн Эрхэм Энэбиш агсаны хэлсэн нь бууж байна-Элбэгдорж харин Улс торч шуу гэсэн нь. Сумын галч,Христийн пастор-Дэлхийн зон ТББ кино Найруулагч болох гэж хувийн дээд сургуульд сурж бсн гэх Хун бдг. УИХ -ын спикер нь Идеа /Коцепци бхгуй нэг сайхан Анивчсан сахалтай шар гар. Гэх мэтээр Элийрэгч Уяанга бичсэн уг нь 200% зов л доо. Гэхдээ ногоо тал илуу юм бас байхгуй харин буур 7 доор гаруудын дампуурсан юм багш дээ. ТВ Радио сэтгуулчид мэднэ дээ : Оюундарь-Нинжжамц хоер таарсан хоер дугуй гэж. Тэр дороо сэргэлэн,намын гэж ойлгоод Дарга нартай л муйхраар харанхуйгаар Хуний уг бодол санаа авахгуй мугуйдлан зутгэдэг АН ын Дариа = МАН-ын Нинжээ Яг уун шиг л Монголын нийгэм эдийн засагийн байдал бн. Харин ч авилгал,концесс,дураараа дургих Дун чомогоороо жиргэх тал дээр дунхуу хоцрогдсон ч гэлээ арай л тулхтай тул МАН-ыг ард тумэн арга бараад Л Сонгож бг.Цагаандаа гарч цайрсан АН биш!
1.Тэд нар бол доороо сэргэлэн… 2. Дампуурсан байгаа ш дээ …гэж уншина уу
Товчхондоо: Ганхуулна !