ТОКИО. /TASS/. Тайванийн хоолойд явуулж буй цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг Токио Бээжингээс шаарджээ. Энэ тухай Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситой уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.
“Хятад улсын харвасан пуужингууд манай улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан нь манай улс, хүн амын аюулгүй байдлыг аюулд оруулж буй ноцтой асуудал юм. Бид Хятад улсыг эрс буруушааж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнээс гадна, энэ удаад Хятадын үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна. Бид цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаардсан” гэж тэрбээр хэлжээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчийн танхимын даргын Тайваньд хийсэн айлчлалын хариуд БНХАУ арлыг тойрсон зургаан бүсэд байлдааны буудлагатай, томоохон хэмжээний цэргийн сургуулилалтыг пүрэв гарагт эхлүүлсэн билээ. Сургуулилалтын эхний өдөр Тайванийн хоолойн зүүн хэсэгт Хятад улс хол тусгалын их буугаар гал нээжээ. ХАЧА-ийн Зүүн бүсийн байлдааны командлалын мэдэгдэлд зэвсгийн төрлийг тодорхой заагаагүй боловч Хятадын төв телевизээр гарсан бичлэгээс үзэхэд тус улсын зэвсэгт хүчин зэрэг галлагч “PHL-191” тийрэлтэт системүүдийг ашигласан байна. Эдгээр нь Хятадын хамгийн сүүлийн үеийн пуужингийн цогцолборууд бөгөөд 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан Бээжинд хийсэн жагсаалын үеэр анх олон нийтэд үзүүлсэн юм.
Үүний дараа ХАЧА-ийн пуужинт ангийн цэргүүд баллистик пуужингууд харважээ. Тайванийн эрх баригчдын мэдээлснээр, 11 пуужин харвасан байна. Харин Японы Батлан хамгаалах яам есөн пуужин харвасан гэж мэдээлжээ. Үүнээс таван пуужин нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгдсэн байна. Түүнчлэн дөрвөн баллистик пуужин ийм сургуулилалтын түүхэнд анх удаа Тайванийн дээгүүр, яг нийслэл Тайбэй хотын дээгүүр өнгөрчээ.
Хятад улс ямар ангиллын пуужингууд харваснаа мэдээлээгүй байна. Гэсэн хэдий ч Хятадын төв телевизээр гаргасан бичлэгээс үзэхэд ХАЧА нь 1000 хүртэлх км зайд байдаа оновчтой тусдаг ойрын зайн тусгалын пуужин харвах “DF-15B” хөдөлгөөнт цогцолборыг ашигласан байх магадлалтай байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Японд заналхийлсэн байна Пелоси айлчилсан ч Тайваны статус кво хэвээрээ ш дээ АНУ ч нэг Хятад бодлогыг хулээн зовшоорч байгаа
Хийвэл хийж л байна биз дэ ! Ямар японы мөнгөөр сургууль хийж байгаа биш ! Зугтсан чавганцын араас харваж загас онож сэтгэлээ тайтгаруулж байхад чинь !
АНУ -гаасаа шаардаачээ ккк. Тайван Хятадын нэг хэсэг биздээ!
Хүний гараар могой барих гэдэг юм, колониороо дамжуулж байгаа нь тэр,өөрөө нэр цэвэр,удахгүй өмнөд солонгос нь хуцах байх.
ХЯТАД ХҮН ЯМААН ОМОГТОЙ УУР НЬ ИХ Л ХҮРЧДЭЭ ХӨӨРХИЙ
Оросын шээс буриадууд хямдхан жүжигчин,хор хутгадаг шинж чанартай.
Хятад улс Тайванд ямар зэвсэглэлтэй, ямар хүчирхэг орон болсноо харуулан, сүрдүүлэн дарамталж байхгүй юу? Тэр Пилоси гэгч эмгэн” Би ямар улсад айлчлахаа та нараар заалгахгүй” гэсэн байдлаа харуулан, данхайж байхгүй юу? Цаанаа “Их гүрнийхээ үзэл бодлоо л илэрхийлцгээж байгаа юм даа! Ямагт дайсагнасан, сөргөлдсөн, бие биенээсээ илүү гарч, дэлхийг нөлөөндөө атгаж байх гэсэн дээрэнгүй үзэл бодол шүү дээ!
Өмхий хужаа тролууд манай сайтаас зайлаач ? Хаа сайгүй азийн нэр бузарлаад явж байх юм.Япон зүгээр л хөрөнгө оруулагчидаа хятадаас татчих!Тенцентээс авхуулаад алингаа алдана.!Удахнүй дээ !
Янкууд болохоор хаа дуртай газраа цэргийн бааз байгуулж бусдыг дээрэлхэж, хүссэн үедээ хэрийн сургууль хийж сүрдүүлдэг биш үү. Хойд Солонгос улсын хил дээр жил бүр дайны сургууль хийж байгаа нь ариун явдал уу. Одоо украйн гэгч захчингуудаар шалтаглан ижил хүйстэн европчуудыг золиосолж байгаа шигээ тайвань гэгч шалтаг олоод япон,өмнөд солонгос гэсэн "түнш"-үүдээ золиослох гэж байна. Дэлхийн дайнд дайсан байж байгаад хоёр атомын бөмбөг хаяулаад л япончуудын сүр сүлд ор мөргүй болжээ. Уг нь америкийн дайсан л баймаар юм. Аугаа самурайн үзэл санаа ингэж ч доошоо орох гэж.