БЕРЛИН. /DW/. ОХУ-ын "Газпром" концерн “Умардын урсгал" дамжуулах хоолойгоор хий шахах ажлыг хариуцдаг "Портовая" шахах станцад “Siemens” компанийн хийн турбин хөдөлгүүрийн ажиллагааг зогсоов. Энэ талаарх мэдээлэл Оросын эрчим хүчний компанийн телеграмм хуудсанд даваа гарагт нийтлэгджээ.
“Газпром” энэ шийдвэрээ засварын ажил хийх шаардлагатай болсонтой холбон тайлбарлаж байна. Турбинийг ашиглалтаас гаргаснаар “Умардын урсгал” хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээ долоодугаар сарын 27-ноос эхлэн өдөрт 33 сая шоо метр болж багасна. Одоогоор хоногийн хүчин чадал нь 67 сая шоо метр байна.
Экспортын хэмжээ буурсан тухай мэдээлэлтэй холбоотойгоор байгалийн хийн наймдугаар сарын фьючерс үнэ 10 орчим хувиар өссөнийг Европын ICE биржийн мэдээлэл харуулжээ.
Үүний сацуу Германы Эдийн засгийн яамнаас, "нийлүүлэлтийн хэмжээг бууруулах техникийн шалтгаан байхгүй" гэж мэдэгдсэн байна. Харин Германы Холбооны улсын сүлжээний агентлагийн тэргүүн Клаус Мюллер хэлэхдээ, долоодугаар сарын 27-ны байдлаар “Умардын урсгал”-аар дамжуулан хий нийлүүлэх захиалга хэдийнээ хоёр дахин буураад байна гэжээ.
Өнгөрсөн сард “Газпром” компани “Умардын урсгал” хоолойгоор шахах хийн хэмжээгээ эрс багасгасан юм. Оросын компани үүнийгээ Канад улсад засвар хийсний дараа “Siemens”-ийн хийн турбинийг цаг тухайд нь буцааж өгөөгүйтэй холбон тайлбарласан байна. Харин долоодугаар сарын 11-нээс 21-ны хооронд төлөвлөгөөт засварын улмаас хий дамжуулах хоолойн хоёр шугам хоёулаа зогсжээ. “Умардын урсгал”-аар дамжуулан Оросын байгалийн хийн ихэнх хувийг авдаг Германы эрх баригчид “Газпром”-ын энэ шийдвэрийг техникийн гэхээс илүүтэй улс төрийн шалтгаантэй гэж үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвлж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Угаасаа цаашид өөр эх үүсвэрүүдийг судлаж Оросоос хий авдаггүй улс болно гээд ил тод хэлчихсэн улс шүү дээ. Тиймээс хийн нийлүүлэлтээ бүрмөсөн зогсоож эдийн засагт нь хохирол учруулах хэрэгтэй.
Чадах болов уу даа. Өөрсдөө Оросуудыг чадна гээд хориг тавьчихаад , харин Орос өгөөмөр загнаж байсныг ойлгодоггүй гарууд. Оросууд хүйтрэхээр нь газаа бүрмөсөн зогсооход бүх юм хэвийн болно доо.
orosuudiin zov oorsdoo abahgui geed bgaa mortoloo ogohgui bnaa gej gomdoloh vnen teneg sh dee. oorsdoo neg turbiniig zasaj ogon geed absan horigtoi geed ogohgui bgaa baij l iim yum yrinaa gedeg teneglel shuu..gehdee orosiin hyamd hiigui germanii aldart aj vildver ybahgui l dee..
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ доор коммент бичсэн оросын троллууд фашист Путинтэйгээ адилхан, өнгөрсөн зуун ы 50-иад оны буюу дайны дараах үеийн сэтгэ лгээтэй, хоцрогдлын туйл болсон хүн хогнууд бна доо. Түй түй түй,мөдхөн үхэж далдарцгаа