"4:11" Мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн цагт АН-ын гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр, АН-ын гишүүн, хуульч О.Баасанхүү, АН-ын гишүүн, эдийн засагч Ч.Отгочулуу нар оролцсон юм.
Энэ үеэр Ч.Отгочулуу: "УИХ сая Хятадаас зээл авна гэсэн санал оруулж ирсэн байна лээ.Гэтэл Хятадын өрийн хавханд орж, оронд нь газар нутгаа өгч болзошгүй орнуудын тоонд Монгол улс багтсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ их мөнгийг гадаадаас зээлээд хаашаа ороод байна гээд судлаад үзэхээр Хэнтийгээр дүүрэн хөшөө, цемент болж байна. Тэгээд яах юм бэ? Монгол улс хаашаа юм, өрөө төлж чадахгүй бол Хэнтий аймгийг тасалж өгөх юм уу? Ийм сонин нөхцөл байдал үүсчихсэн байгаа шүү. Өчигдөр Монголбанк мэдээлэл хийж, шийдвэрээ танилцуулсан. Бодлогын хүүг 10 хувь болгосон. Энэ нь маш асуудалтай шийдвэр.
Өнөөдрийн инфляци маань нийлүүлэлтийн гаралтай. Боомт дээр үүссэн гацаанаас үүсэлтэй. Бодлогын хүүг эрэлтийн гаралтай шок үүссэн үед буюу мөнгөний хэт нийлүүлэлт бий болсон, хүмүүсийн гар дээр мөнгө байгаа, хүмүүсийн орлого ихэссэн үед л өсгөдөг.
Өөрөөр хэлбэл оношоо буруу тавьсан, дундаж давхаргад маш хортой, хөнөөлтэй шийдвэр боллоо. Насаараа нам, төрд ажилласан тэрбум тэрбум төгрөгийн хадгаламжтай хүмүүст маш ашигтай. Харин зээл олдохгүй, цалингаа тавьж өгч чадахгүй хувийн хэвшлийнхэнд бол маш хүнд шийдвэр болж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таны үед Монголбанкны хараат бус байдал, итгэл даах чадвар байхгүй болчихлоо. Чаддаг хүнд нь ажлаа өгөөд яваа.Тэгэхгүй бол таны үхээнц, арчаагүй, бэртэгчин байдлаас болж эдийн засаг сүйрч байна. Засгийн Газрын гишүүд бодит амьдралаас тасарчээ. Саяхан нэг сайд: "Монголд ядуурал буурсан байна " гэж ярьж байна. Гэтэл бодит байдал дээр ядуурал өссөн. " гэв.
Х.Цэцэн
Сэтгэгдэл0
Зов юм ярьжээ Эрх баригчид Монголыг Шри Ланка болгох гээ юу Монголбанк болохгуй байна Засаг иргэдээ туйлдуулж байна
АВСАН ЗЭЭЛ ЦООРХОЙ УУТАНД ХИЙЧИХСЭН МЭТ АЛГА БОЛЧИХ ЮМ.УУЛ НЬ ҮР АШИГТАЙ ЭРГЭЭД ТӨЛӨГДӨХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ТОДОРХОЙ ТӨСӨЛ ДЭЭР ЗЭЭЛ АВБАЛ ХӨГЖИНӨ.ГЭХДЭЭ ДАН НЭГ УЛСААС АВААД БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ.ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР ТӨЛӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ..2016 ОНООС ХОЙШ АРАЙ Л ХЭТЭРЛЭЭ.ЯЛАНГУЯА ХЭНТИЙ , УВС АЙМАГТ МӨНГИЙГ УС ШИГ Л ХЭРЭГЛЭСЭН ДЭЭ.
ХУДЛАА ГУСААД БАЙГААРАЙ ЁАГА ШОГТОО
Хэн нэг нь Монголд хужаа гээд л чичлээд эхэлбэл улс төр байдаг.
Өрний төлөөсөнд газар нутагаа алдана шүү дээ Тажикнстан нутгаа алдсан
Тажикстан нутгаа алдсан гэж Азийн дайсан Оросууд тархи угаадаг.Монголд мэдээж Буриад гөлөгнүүд нь. Үнэндээ бол Уулын Бадахшан бол хил тогтоогдоогүй, үндсэн Тажикстанаас таслагдсан,хүнгүй уулын хэсэг байж ирсэн. Энд хилээ Хятад Тажикстан хоёр тогтоосон.Европ Франц гэдэг Оросууд доод 'Чурка барануудын' төлөө Хар халтаруудад саймширдаг шигээ санаа тавьдаг болбол нар баруун хойноосоо гарна.
МАН дотор Бээжингийн нууц хөлсний тагнуул болсон улс зөндөө байгаа.Нямдоржоос авахуулаад..
Орос улс монголыг хятадын өрийн барьцаанд өгөх гээд байгаа эрх баригчдыг хазаарлах цаг болсон.
Каспаров Хазанов хоёр Монголыг Хятадад зарах хэрэгтэй гэж ил ярьж л байсан.Бид улсаараа чимээгүй байсан.Монголчууд саяхан тийм л байсан.
Зээл авхуулаж болохгүй биднд нутаг орон минь хэрэгтэй бүтээн байуулөт хэрэгүй бидний үрхүүхэд нутөг орондоо тайван амьдаг
зээл авуулж яагаад ч болохгүй. бүгдээрээ эсэргүүцлээ илэрхийлж больтол нь жагсацгая.
Uur zeel uguh uls alga.
Otgochuluu undesleltei sn yarij b.
ОДОО ЗОГСОО !!!! НУТГАА АЛДАНА !!!
МӨНГӨӨ ТӨРӨӨС БАЯЖИГЧДААС ... АВ!!!
Хүрэлсүх амьдралдаа гараа хөдөлгөж ажил хийж огт үзээгүй мөртөө ямар замаар баян болов? Арай Монгол улсын газар нутгаас сэмхэн зарж баяжсан юм биш байгаа.Төр засгийн дарга нар Тавантолгойгоос 500 мянган тонн нүүрс хулгайлж зарж идсэн хэргийг хэзээ шалгаж эхлэх вэ? Дарга нар нүүрс хулгайлж зарж идэж болно харин жирийн иргэд болохгүй гэсэн хууль хаана байна.
Улсын Их Хулгайчдын хувааж идэх мөнгө дуусчаад дараагийн ээлжний цуслах хөрөнгөө бэлдэж байгаа юм
МАНд яаралтай хариуцлага тооцоочээ ЗГ г огцруул УИХг тараа
Энэ Отгочулуу гээд байгаа нөхөр өнөөдөр л их шударга хүн болж жүжихээ больсон дээр дээ. Хөгжлийн банкны ТУЗ д байхдаа зөндөө хулгай луйвар хийхэд оролцоод улс орноо тоноод явж байсан хүн төрөл арилжсан юм яриад явж байхын. АН-н нэг хулгайч шүү дээ
Хятадаас зээл авах замаар хятадын харъяалалд монголыг оруулах гэсэн МАН ын бодлого уу? ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР НАР НЭГ Л БОЛОХГҮЙ БАЙНА ДАА
МАН бараг 32 жил төр бариад Монголыг минь өрөнд барьж өглөө. Газар нутгаа алдахад хүргэлээ. МАН -ынхан хятадын даалгавраар явдаг юм уу?