сонин mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Сенатын танхим Украинд ойролцоогоор 40 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх хуулийн төслийг пүрэв гарагт олонхын саналаар баталжээ.
 
Ерөнхийлөгч Жо Байден тус улсад 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх саналыг гаргаснаас гурван долоо хоногийн дараа Конгрессын эцсийн зөвшөөрлийг ийнхүү олгожээ.
 
Хуулийн төслийг Сенатын танхимын гишүүд 86-11 саналын харьцаатайгаар баталсан бөгөөд Ардчилсан намын бүх гишүүд дэмжсэн бол Бүгд найрамдах намын 11 гишүүн эсрэг санал өгсөн байна.Энэхүү баримт бичигт Ж.Байден ойрын хугацаанд гарын үсэг зурах төлөвтэй байна. “New York Times” сонинд мэдээлснээр, гуравдугаар сард үзүүлсэн 13.6 тэрбум долларын тусламжийг нэгтгэж үзвэл энэ нь Конгрессын сүүлийн хорин жилийн хугацаанд баталсан хамгийн том гадаад тусламжийн багц болж байна. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг