Дэлхийн улс орнуудын хоол хүнсний хангамж, худалдаа эдийн засаг, улс хоорондын хамтын ажиллагаанд нөлөөлж байгаа цар тахлыг хохирол багатай туулах нь салбар бүрийн нэн тэргүүний зорилт болоод байна. Монгол Улсын тухайд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, газар тариалангийн салбартаа ойрын 5 жил онцгой анхаарч, төрийн бодлогоор дэмжих, энэ салбар дахь түүхий эд бусад бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг эрчимжүүлэх зорилт тавьсан.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Ухаалаг ХАА” цахим платформыг бий болгож, БНЭУ-ын дэвшилтэт технологийг ХАА-н салбарт ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уг платформыг бий болгосноор "Монгол Улсын хэмжээнд малчид, тариаланчид болон засгийн газар, салбарын яам, бусад төрийн байгууллагуудын шат шатны хэрэглэгчдэд ашиг тусаа өгнө" гэсэн юм.

Сэтгэгдэл0