Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцав.
-Хөгжлийн банкийг Эксим банкны хэлбэрээр ажиллуулах болсон. Түүнчлэн байгуулагдсанаас хойш олгосон зээлийн 50 орчим хувь нь чанаргүй ангилалд орсон гэлээ. Зээлээ төлж чадахгүй байгаа хуулийн этгээдүүдийг хэзээ зарлах вэ. Барагдуулах талаас нь банкны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?
-Хөгжлийн банкийг цаашид Эксим банкны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахын тулд муу активтай зээлүүдийг төлүүлж банкны хувьд эрүүл болох ёстой. Хөгжлийн банкийг 2011 онд байгуулсан.
Энэ хугацаанд том үнийн дүнтэй, цөөн зээлийг санхүүжүүлсэн. Нийт 74 зээл олгосноос 53 хувь нь чанаргүй байна. Монголбанкнаас хийсэн шалгалтын дараа дээрх дүгнэлтэд хүрсэн. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүдээ цэгцлэх шаардлагатай болсон. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд одоо мөрдөгдөж буй хуулиар зохицуулахад цаг хугацаа нэлээд шаардагдахаар байна. Өөрийн цахим хуудаст удахгүй муу зээлүүдийн талаарх мэдээллийн жагсаалтыг ил тод тавина. Банкнаас шүүхэд ханддаг. Нэлээд удаж байгаад шүүх хурал болдог. Үүний дараа давж заалддаг. Дараа нь Дээд шүүх рүү шилждэг. Гэтэл буцаагаад гомдол гаргах байдлаар анхан шатны шүүх рүү шилжүүлдэг. Ингэж явсаар эцэст нь Дээд шүүхээс шийдвэр гардаг. Хамгийн сүүлд буюу энэ сарын 14-нд “Кью Эс Си” ХХК-тай холбоотой шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан. Үндсэн зээл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулах шийдвэр гарсан. Ингэснээр дахиж давж заалдах эрхгүй болж байна гэсэн үг. Одоо уг шийдвэр 30 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар руу шилжиж улмаар гүйцэтгэх ажиллагаагаа хэрэгжүүлж манай өрийг төлүүлэх арга хэмжээ авна. Банкны зүгээс маш их санаа зовж байна. Нэлээн том дүнтэй олон жил болсон зээл. “Кью Эс Си” компани Засгийн газартай концессийн гэрээ хийсэн. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн бүх бүтээгдэхүүнийг зарж борлуулахаар ажилладаг. Уг нь концессийн гэрээгээр бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Гангийн үйлдвэр байгуулахыг гэрээгээр хүлээсэн юм билээ. Гэтэл энэ ажлаа огт хийгээгүй. Одоогоор төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь урагш гаргадаг. Сүүлийн жилүүдэд төмрийн үнэ өндөр байсан. Тэгэхээр нэлээд ашиг хийсэн гэж бид харж байгаа. Хуулийн хүрээнд Шүүхийн процесс явагддаг болохоор банкны зүгээс ийш тийш хэдэн бичиг цаас шидэхээс өөрөөр хурдлуулах боломжгүй байна.
-Цаашид танай банк үйл ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх вэ?
-Экспортыг өсгөхийн тулд бусад банктай хамтран санхүүжилт олгоод явна. Мөн мах, ноос, ноолуур гэх мэт экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шугамын чухам хаана нь гацаа үүсэж байгааг илрүүлэхэд анхаарч ажиллана. Тухайлбал, махны экспортыг нэмэхэд вакцинжуулалт, лаборатори, тээвэрлэлт гацаа үүсгэж байвал эдгээрийг шийдвэрлэх төслийг санхүүжүүлнэ. Барилгын салбарын тухайд арматур, цонх, шилээ импортолдог тул эдгээрийг дотоодод үйлдвэрлэх төслүүдийг дэмжих бодлого баримтална. Энэ мэтээр банкны үндсэн чиг үүргээ гүйцэтгээд явна. Гэхдээ арван жилийн хугацаанд хуримтлагдсан чанаргүй активыг арай өөр хууль эрх зүйн зохицуулалтаар хийж дуусгах шаардлага үүсч байна.
Компани байгуулах амархан ч нөгөө талдаа компани дампууруулах процесс хүндрэлтэй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, “икс” тайлан гаргадаг олон компани байдаг. Татан буулгах гэхээр болдоггүй. Үйл ажиллагаа явуулах гэхээр бүртгэлтэй байдаг. Үүнтэй адил банкны системд ийм байдал үүсчихсэн. Ялангуяа Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн тал хувь нь муудчихсан. Энэ нь янз бүрийн шалтгаантай. Заримд нь авлигын хэрэг үүсэж АТГ шалгаж байгаа бол нөгөө нь хэн нэгэн нөлөө бүхий хамааралтай этгээдүүдтэй холбогдсон гээд шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүссэн. Тэгэхээр энэ бүгдийг цэгцлэхгүйгээр банк үндсэн ажлаа хийх боломжгүй болж байна. 2023 оноос Самурай бондын өрийн эргэн төлөлт эхэлнэ. Олон улсын зах зээл рүү бондын эргэн төлөлтөө хийж эхлэх ямар нэгэн акц хийх боломжгүй болж байна. Мэдээж активын 53 хувь нь чанаргүйдсэн банкийг ямар ч олон улсын байгууллага хүлээж авахгүй байх магадлалтай.
-Актив удирдлагын компанийн тухай хууль батлагдахгүй хойшилсоор байна?
-Сангийн яамтай хамтарч зөвхөн Хөгжлийн банканд зориулсан Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг боловсруулж бэлэн болгосон. Энэ хуулийг дагалдуулж Шүүхийн процессийн хууль, Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Хуулийн гол санаа нь Засгийн газрын өмчид тусгай эрхтэйгээр шүүхийн хугацаа шаардсан байдлыг халж шууд барьцаа хөрөнгийг хурааж авч зарж борлуулах акцыг шуурхай хийж муудсан зээлийг хурдан шийдвэрлэх эрхтэй компани байгуулагдах юм. Ийм хуульгүйгээс өнөөдөр манай банкны хууль эрх зүйн хүрээнд хийх ажил хумигдмал. Их цаг хугацаа алдахаар байна. Нөгөөтэйгүүр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх ажилд оролцож чадахгүй. Мөн ирэх онуудад төлөх бондын эргэн төлөлтийг барагдуулах дэлхийн зах зээлийн тааламжтай цонх үеийг ашиглах боломжгүй болж байна. Ялангуяа, дэлхий дахинд инфляц үүссэн энэ үед АНУ-ын Төвбанк хүүгээ өсгөх магадлалтай байгаа. Хэрэв энэ хүү өсвөл олон улсад бондуудын хүү нэлэнхүйдээ өсөх магадлалтай. Тэгэхээр энэ үйл явцыг эхлэхээс өмнө бид хурдан хөдлөх шаардлагатай.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Нолоо бухий хамааралтай этгээдуудийнхээ нэрийг ил тод зарлах хэрэгтэй. Ер нь энэ банкийг засаг тор барьж байсан этгээдууд оорсдоо монго идэхийн тулд гаднаас монго зээлж байгуулсан юм биш уу.
Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж, М.Энхболд мэт хонгилынхон Хөгжлийн банкийг тоносон доо. Тэдний хувийн банк, хөрөнгийг битүүмжилж, дансыг нь хааж өрөө төлүүл. Мөн тэдний луйвардсан Дархан төмөрлөгийн үйлдвэр, Багануурын уурхай, Хөтөлийн цемент шохой зэргийг буцаан авах хэрэгтэй.
64.119.24.38 ЧИ БАРИМТТАЙ МЭДЭЭЛЭЛЭЭР СЭТГЭГДЛЭЭ БИЧ.ЭРДЭНЭ БИЛЭГ ХЭД ЭНХБОЛД ТЭД ЭЛБЭГДОРЖ ТЭД ГЭЭД БИЧ .ЧАДАХГҮЙ СУРГААР ХАРДЛАГААР БҮҮ ХҮН ДОРОМЖИЛ.НҮҮРЭЭ НУУСАН ИЙМЭРХҮҮ НӨХӨД СОШИАЛД МӨӨРӨЛДӨХ ХЭРЭГГҮЙ
монгол банктай хамтран ард түмний мөнгийг идчихээд чанаргүй зээл гэж акталж хаяаад дампууруулж ул мөргүй болгодгийг зогсоож шорон хийеэ
ХХБ өөрийнхөө улс төр дэх төлөөлөл Баяр, Хурц, Сайханбилэг, Наранхүү, хууль шүүхийн төлөөлөл Батсуурь, Идэр, шүүгчдээс эхлээд ил гаргахгүй.
Угаасаа муу зээлтэй нөхдүүдийг нуун дарагдуулсан Мандуул та ЯЛ авна шүү дээ. Наадах чинь ХУЙВАЛДААН гэсэн бүлэглэсэн гэмт хэрэг. Та ял авна. Луйварчдыг хамгаалж, улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгийг та гардан гүйцэтгэж хамжин оролцсон биана. НАМ чинь буухад та золиосонд явн
эрдэнэс силвер рэсурс компаний зээлийг ил тод болгооч
Олон зальтай сэргэлэн нөхдүүд засгийн мөнгөнөөс худлаа ярьж зээл аваад тэрийгээ нуугаад дараад эргээд банкинд хадгаллуулаад доллар болгоод зарим нь гадаадад гаргаад ёр нь байхгүй болгочихсон !! Хамаг бурууг ковид руу чихээд одоо чихнээс өөр юм байхгүй барьцаа хөрөнгө байсан ч тэр нь борлогдохгүй авсан зээлийн хаанаа ч хүрэхгүй ийм болгочихсон сэргэлэн нөхдүүд байна ! Эд нарыг яах вэ зүгээр орхичихвол бусад нь би ингэхэд яаав да гээд толгойгоо шааж байна !! Банкныхаан ! И
Угаасаа муу зээлтэй нөхдүүдийг нуун дарагдуулсан Мандуул та ЯЛ авна шүү дээ. Наадах чинь ХУЙВАЛДААН гэсэн бүлэглэсэн гэмт хэрэг. Та ял авна. Луйварчдыг хамгаалж, улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгийг та гардан гүйцэтгэж хамжин оролцсон биана. НАМ чинь буухад та золиосонд явна.
Тгээд зарлаачдээ худ чаагаад
энэ нэг маанаг залуу зүгээр л өр барагдуулах дампуурсан компанийн эрх хүлээн авагч юм байна л даа ямар балууны нь захирал вэ.
Jiriin irgeddee zeel olgohdoo barag mordon baitsaalt yavuulj bgaa ayatai l ochnoon yum nehej baij neg zeel ogdog sh dee. tegsen hirnee yaagaad chanargui muu zeel bgaad bdag yum bol. Ter chanargui zeel gedeg ni tomoohon kompaniud, Ulstorchdiin iveen tetgedeg gazruud, tednii hamaaraltai AAN-uud bgaa bh. Shuud neriig ni zarlaach dee.
Маш зөв.Нөгөө асан Ерөнхийлөгчдөөсөө эхлээд УИХ-ын гишүүд,сайдууд гээд нэрс цувраад гараад ирэх байлгүй.Төлөлтөнд нөлөөлнө бас багач болов нэг алхам.Шүүхэд банкны зээлийн асуудал маш уддаг цаг алддаг 2-3 жил явдаг явдлыг таслан зогсоох,хуулиндаа өөрчлөлт оруулах,барьцаа хөрөнгийг зээлийн хугацаа дууссаны дараа үл маргах журмаар шууд хураан авч борлуулдаг болгох.
Tgd zarlaa shdee neg l hudlaa zarlana gd tag bolchihdiin
Монгол банк гэж юу чхийдэггүй газар байна.мөн монголд банк дампууруулсан.хулгайч нарт их хэмжээний зээл олгож дараа чанаргүй зээл оруулж завшдаг явдал газар авсан.хичнээн банк дампуурав,нөгөө Монгол банк юу хийв.хичнээн их мөнгө чанаргүй болж зээлдэгчид завшив.ингэж монголын эдийн засаг дампуурах шатандаа явж байна.зээлийг чанаргүй болгож завшдаг явдал газар авлаа.хэн хариуцлага хүлээх вэ.зээлсэн мөнгөө төлүүлж чадахгүй банк гэж байдаг юм байна.энэ бол системтэй хулгай.ёстой гаршсан хулгай байна.шүүх шийдвэр гаргаад төлүүлдэг үү.ёстой инээд хүрч байна шшгез очоод таг чиг болно.ингээд завшлаа баяртай банк дампуурлаа.
Зээлсэн зээлийг төлүүлэхэд дахиад нэг хууль гаргах хэрэгтэй гэж байна Ийм хууль нэхээд ажилаа хийдэггүй хүмүүс хуувилдан цаг хожиж байж магадгүй Ядарсан ард түмэн зээлээ төлөөгүй бол яаж хурдан хамаг хөрөнгийг нь хурааж авдаг билээ
Энэ 200 тэрбумыг төлүүлэхэ амархан байна Банкны эзэдүүд байгаа тэдний банкны дансыг нь хааж битүүмжлээд авна
Хөрөнгө оруулалтын банк, Чингэс банк , Капитал банкнаас нийгмийн даатгалын мөнгийг төлүүлэхэд тэдгээр банкны дансыг хааж байгаадл авна Энэд ганцхан сэтгэл дутаад байна Эсвэл Энэ МАНамын мафийнхан саад болоод байгаа байж магадгүй . Ардчилсан намынхан эрх мэдлээ өгөөд шоронгийн ялтан болсоор байгаа энэ цагт МАНамынхантай энэ бүх үл бүтэх ажиллөгаа холбоотой болж таарлаа
20- жил болоход 20 гаруй банк дампуурч олон зуун хүн хохироод үлдсэн Тухайн үед мөн л зарлан зарлана гээдл шоудаад байдаг байсан ,Зарлаад яахав Луйварчид чинь банкны эзэд өөрсдөөл байдөг тэд өмгөөлөгч, шүүгч гээд мафийн тогтолцоонд орсон байдаг
Баримттай шдэ... ил л гаргах эрхгүй л болхоос