сонин mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Засгийн газрын үйл ажиллагааны талаар “Хөнгөн нөхцөлд ажилласан Засгийн газар гэж үгүй. Бүгд л тухайн цагийнхаа хүндрэл бэрхшээлийг давах, санаснаа хэрэгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэхдээ Эдийн засгийн дөрвөн хөлийг чөдөрлөсөн цар тахал, үүнээс үүдсэн олны байнгын бухимдал дунд, арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй” хэмээн жиргэжээ.