сонин mn
ШИНЭ намын удирдлагууд УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ШИНЭ намын дарга Ц.Гантулга, ЕНБДарга Б.Мөнхжаргал болон нэр дэвшигч Д.Баатаржав нар оролцсон юм.
Энэ үеэр ШИНЭ намын ЕНБДарга Б.Мөнхжаргал:
 
" УИХ-ын нөхөн сонгууль наймаа тохирооны сонгууль боллоо. Төрийн бүхий л аппарат нэг сар гагцхүү Э.Батшугарыг ялуулахын төлөө л ажиллалаа. Мөнгө тараах, санал худалдаж авах үйлдэл эрээ цээрээ алдсан.
 
Сонгинохайрхан дүүргийн цагдаад Сонгуулийн хууль ноцтой зөрчсөн 200 гаруй үйлдлийг баримтын хамт хүргүүлсэн боловч цагдаа нь хүртэл нэг намд үйлчиллээ.
Мөн ард түмэн өөрсдөө хүүхдүүдийхээ хувь заяаг Н.Энхбаярын хүүд худалдчихлаа.
Мөн улс төрийн намуудад хандаж зарим нэг зүйлийг хэлье.АН-ын өвгөн баатруудаа та нар алийн болгон залуучуудынхаа өмнүүр орох юм бэ? ХҮНамынхаан эрх баригчидтай биш өрсөлдөгч сөрөг хүчинтэйгээ тэмцэхээ боль. ХҮН болон бусад ганц хүний намынхаан, та нар сонгууль бүрээр ялахгүйгээ мэдсээр байж нэр дэвшиж, санал хуваадгаа боль" гэв.
Харин ШИНЭ намын дарга Ц.Гантулга: " Монгол Улс онгуулийн холимог тогтолцоог авч, сонгуулийн хувьсгал хийх цаг болжээ. ШИНЭ нам УИХ-ын нөхөн сонгуулиа дуустал өрсөлдөх болно" хэмээсэн юм.
 
Х.Цэцэн