sonin.mn
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Польш улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кшыштоф Бойког өнөөдөр хүлээн авч уулзжээ. 
Хэл засал, Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ба нөхөн сэргээх гэсэн хоёр чиглэлээр дипломын дараах болон магистрын гурван жилийн хугацаатай сургалтанд Монгол улсаас тусгай боловсролын мэргэжилтэн бэлтгэх, багш нараа чадавхжуулахад хамтан ажиллахыг Элчин сайдаас хүссэн байна. 
 
 
Манай улсад цэцэрлэг, ЕБС-ийн 2-17 насны хөгжлийн бэрхшээлтэй 10.857 хүүхэд байдаг. Тэдгээрийн 65.7 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь багшлах боловсон хүчний асуудал юм. 
 
 
Мөн хоёр улсын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу хувийн зардлаар суралцах оюутнууд Бээжин дэх БНПУ-ын Консулын газраас виз авах шаардлагатай байгаа. Энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдад уламжилжээ.