сонин mn
ДУШАНБЕ. /Global Times/. БНХАУ, ОХУ, Пакистан, Ираны өндөр албан тушаалтнууд пүрэв гарагт яриа хэлэлцээ хийж, Афганистаны асуудлаар харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцов.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши, Ираны Гадаад хэргийн сайдын туслах Сейед Расул Мусави нар Тажикистан улсын нийслэл Душанбе хотод болсон уулзалтын үеэр Афганистаны асуудлаар зөвшилцөлд хүрчээ.
 
“БНХАУ, ОХУ, Пакистан, Иран харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, байр сууриа нэгтгэн Афганистаны нөхцөл байдлыг тогтворжуулах үйл хэрэгт бодит үүрэг оролцоотой байх хэрэгтэй” гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И дурджээ.  
Тэрбээр мөн бүс нутгийн улс орнууд Афганистаны шинэ засгийн газрыг терроризмын эсрэг тэмцэж, хөрш улс орнуудтай найрсаг харилцаатай байна гэдэгт найдаж байгаа талаар онцлон тэмдэглэв.  
 
 
Ц.Анударь
Эх сурвалж: Монцамэ агентлаг