МАН, МАХН-ын нэгдлийн учир …
Миний бие МАН- /МАХН/-ын гишүүнээр элсэн үйл ажиллагааг нь дэмжиж “Хагас зуун жил” болсон намын ахмад гишүүний нэг.
Байгуулагдсанаас хойш Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулж “Зууны манлай” улс төрийн байгууллагад багтсанаас хойш энэ л намынхаа анхан шатны байгууллагын намын үүр, хорооны дарга тэргүүлэгч, товчооны гишүүнээр тасралтгүй сонгогдон ажиллаж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн. Сумынхаа МАН-ын Ахмадын холбооны тэргүүнээр эдүгээ хүртэл сонгуульт ажлыг нь хийсээр л байна.
Мөн намын үйл ажиллагааг дэмжин намын гишүүдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд шат шатны дугуйланд Суртал нэвтрүүлэгчээр ажиллаж, намынхаа өгсөн үүрэг даалгаврыг ямагт биелүүлж, сумын хурлын депутат, хурлын төлөөлөгч, Аймгийн бага хурлын төлөөлөгчөөр удаан дараалан сонгогдож МАХН-ын 20, 22 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцож явсан идэвх зүтгэлтэй гишүүний нэг юм.
Байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн ээдрээтэй ороо бусгаа цаг үед МАН хэмээх энэ том байгууллагын суурийг тавьж, харийн дарлалаас хүн ардаа чөлөөлж түүхт зуун жилийн дотор буурай хөгжилтэй доройтсон улс орноо хүнд бэрх цагуудад Монгол Улсынхаа салбар бүрийн хөгжил дэвшлийг манлайлан удирдаж, эдүгээ үед дэлхийн хөгжилтэй соёл иргэншлийн түвшинд хүргэхэд үүсч байгуулагдсанаас хойших хугацаанд олон Их хурал хуралдаж улс эх орныхоо салбар бүрийн хүрэх түвшинг тав таван жилээр төлөвлөж, түүнийг хэрэгжүүлэхэд бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэн ажиллаж, улмаар эх орныхоо алсын хараатай бодлогыг боловсруулж 30 жилээр төлөвлөж ажиллаж байгаа нь хөгжилтэй орны түвшинд зэрэгцэн ойртож, хүн амын дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлж нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүнийг 15 мянган ам долларт хүргэх том зорилт тавигдаж, хүн ардын амьдралын түвшингээр ойртож очих зорилт дэвшүүлэн тавилаа.
Манай намын 100 жилийн ойд зориулан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан “Тусгаар тогтнол хөгжлийн зуун” илтгэлд эх орныхоо хөгжил дэвшлийг маш тодорхой дүгнэж илтгэснийг намынхаа 220 мянган гишүүний нэгэн эс болох миний бие талархан хүлээж авсандаа баяртай байна.
Харин МАН-ын илтгэл дотор сүүлийн үед МАН-ын угшилтай МАХН-ыг эх намдаа эргэн ирж элэг бүтэн зорилго нэг их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд дэмжигчдийн санал хүсэлт гаргасныг талархан дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийлснийг дэмжиж байгаа юм.
Гэвч анхандаа гэнэт яагаад уугуул намынхаа нэрийг авч бүртгүүлээд шинэ нам байгуулсан нь намынхаа мянга мянган гишүүдийг гонсойлгож гарснаа тодорхой тайлбар гаргаж, яагаад буцаж нэгдэх болсон шалтгаанаа жирийн гишүүн бидэнд маш тодорхой тайлбар өгмөөр байгааг ялангуяа орон нутгийн гишүүд хүсч байгааг дамжуулахын зэрэгцээ өөрийн хэдэн санал бодлоо нэмэрлэе.
-Миний бие 1997 хуралдсан МАХН-ын 22 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцох үед “МАХН нь ардчилсан социалист онолыг суртахууныхаа үндэс болгосон зүүн төвийн нам” хэмээн албан ёсоор баталгаажуулсан билээ. Энэ үеэс “Хувьсгалт” гэдэг үг зүүн төвийн үзэл бодолтой намуудтай холбоо тогтоон ажиллахад бэрхшээл учруулж болзошгүй байна гэсэн яриа гарч байсан боловч төлөөлөгчдийн олонх нь дэмжээгүй санагдана.
-Харин 2010 онд хуралдсан МАХН-ын 26 дугаар их хурлаар “Шинэчлэл, манлайлал, хөгжил” уриан дор хуралдаж улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн өнгөрсөн 20 жилийн үйл явцыг дүгнэж, цаашдын баримтлах бодлогынхоо үндсэн чиглэлийг тодорхойлсон байдаг. Цаг үеийн нөхцөл байдлын өөрчлөлт, намын гишүүд дэмжигчдийн хүсэл санааг харгалзан “МАН” хэмээх уугуул нэрээ сэргээсэн түүхтэй. МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн хэмээн тодорхойлсон байдаг.
-Гэтэл манай намын мянга мянган гишүүд дэмжигчид Н.Энхбаяр даргыг шилдэг залуу боловсон хүчин гээд Соёлын сайд улмаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч зэрэг төрийн гурван өндөрлөгүүдийн хариуцлагатай албан тушаалд нь дэвшүүлэхэд бид бүхэн байнга дэмжиж явсан билээ.
-Гэтэл гэнэт Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа дэвшээд ялагдсаны дараахан уугуул намынхаа “МАХН” нэрээ МАН гэх нэрлэх болсны дараа “МАХН” нэрийг шинэ намын нэрээр нэрлэн Үндсэн хуулийн цэцэд бүртгүүлж ижил нэртэй, ижил зорилго чиглэл, үзэл баримтлал нь бараг ижил зүүн төвийн хоёр нам болж тусгаарлахад нь намын гишүүд бид ёстой л “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг шиг сонин юм болж намынхаа ууган хэвлэлээр санал бодлоо олон гишүүд дэмжигч илэрхийлж бичих болсон нь манай намын төв хэвлэл “Монголын үнэн” сонины шар хуудсанд түүх болон үлдсэн дээ.
-Бүр МАН-АН буюу Манан хэмээх томъёолол гаргаж ирээд л хамаг болохгүй муу бүхнийг уугуул намдаа тулгаж, бай болгон хэвлэл мэдээллийн сувгаар бас нэгэн телевизийн суваг ашиглан 10-аад жил мөн ч их муулсныг бид мартаагүй л байна шүү дээ !!!
-Ухаант ард түмэн өвгөд дээдэс минь Эв эеээ хичээн ажиллах талаар олонтаа сургаж байсан даа. “Эвтэй байхдаа хүчтэй байдаг ” гэсэн сургаал нь баталгаагүй үнэн болохыг амьдрал харуулсаар л байна. Ингэж хуулийн бус аргаар МАХН нэрийг хүчээр авсан нь намын цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зарим сонгуульд ялагдал хүлээж байсан удаатай.
-Дахиад л намын нэгдлийн тухай одоогийн МАН-ын даргын ойн хурлын илтгэлд тэмдэглэсэн бодлогыг дэмжиж байгаа боловч дараах хэдэн зүйлд анхаарах саналаа нэмэрлэе
1. МАН нам бол МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл гэдгийг ямагт санаж дахиад нэрний тухай асуудлыг гаргахгүй байхыг энэ цаг мөчөөс таслан зогсоож эв нэгдэлдээ бат зогсоно гэдгийг баталгаажуулж гарын үсэг зурж Үндсэн хуулийн цэц болон Намынхаа удирдах зөвлөлд хадгалах хэрэгтэй.
2. Намынхаа цаашдаа албан хэрэгцээнд, олон улсын гэрээ хэлцэлд МАН-аа “МАН” /МАХН/ гэж давхар бичиж байвал зохистой болов уу!!!
3. МАН-ын 100 жилийн ойд зориулсан намын дарга У.Хүрэлсүхийн илтгэлд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эв нэгдлийг эрхэмлэн ууган намынха байгуулсан гавьяа, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллахдаа нэгэн тугийн дор эв нэгдэлтэй ажиллан, эв эеийг хичээнгүйлэн мөрдөж ажиллахаа батлан илэрхийлж баримт бичигтээ тусгавал сайн сан.
4. Уугуул намууд нэгдэн хамтран ажиллах болсон шалтгаанаа бүх гишүүдэд мэдээлэл сурталчилгаа хийвэл зүгээр юм даа
Удахгүй болох МАН-ын ээлжит 30 дугаар их хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулах болно. Дэвшүүлсэн хүндээ бат нэгдэлтэй байх хэрэгтэй. У.Хүрэлсүхийн засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг өргөн барьж УИХ-аар батлуулсан нь сүүлийн 30 жилд анх удаагаа цогц бодлогоо боловсруулж ирээдүйн хөгжлийн зорилтоо батлуулсан билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа сүүлийн хэдэн жил хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр улсдаа эргүүлэн авахын төлөө эрс шийдэмгий тэмцэл хийж, уул уурхайн баялаг орд газар, үйлдвэр аж ахуйн газруудыг ард түмний мэдэлд авсан нь маш том амжилт
Дэлхий нийтээр тархсан цар тахал “Ковид-19” –ийн үед ч ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах, вакцинжуулах, энэ хүнд үед ард иргэдийнхээ амьжиргааны түвшин эрч буурсан үед ч иргэдийнхээ амьдралд нэмэр болох, гэрэл цахилгаан, дулааны үнийг тэглэж, сайн түлшний үнийг 75 хувь бууруулж ажлын байрыг нэмэгдүүлэх хөнгөлттэй зээл олгох, залуучуудыг мэргэжилтэй болгох зэрэг цаг үеэ олсон олон чухал арга хэмжээнүүд нь ард түмний амьдралд ихээхэн дэмжлэг болсон.
Манай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай олон шилдэг хүмүүс бий. Энэ дотроос МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхийг хүсч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэлд дэвшүүлсэн оновчтой зохион байгуулалт, орчин цагийн цахимжсан мэдээлэл сүлжээ бүхий дэвшилтэт арга барилтай улс төрийн хүчин болж улс орноо ойрын 30 жилд багтаан нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийнхээ амьдралын чанараар Ази тивдээ тэргүүлэх орны нэг болгох томоохон зорилт дэвшүүлсэн билээ.
Энэ зорилтоо ханган биелүүлэхэд “100 жил-10“ зорилт” хөгжлийн 10 санаачилгыг маш тодорхой зааж дэвшүүлсэн. Ийнхүү улс төрийн ууган хүчин МАН-ын 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн жилд ололт амжилтаа бататган МАН-ынхаа түүхэн их хурлаасаа гарах шийдвэрүүдийг гишүүн бүр дэмжиж, эрч хүч, зүтгэл санаачилгатай ажиллан манлайлж 100 жилийнхээ бүтээсэн амжилт ололтоо бататгаж ирэх хоёр дахь зууны түүхэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажилд намын гишүүд бүр түүчээлэн оролцож ажиллахыг хүсч уриалж байна.
С.ПҮРЭВЖАВ
/МАН-д хагас зуун болсон намын ахмад гишүүн/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
зөнөсөн бна
Тиймээ үнэн байна .Энэ хүн зөөсөн байна./36000/ Хүний амийг юугаар төлөх вэ.Намаа татан буулгаж байж төлнө дөө
Үхширсэн муу коммунистууд.
МАН хаалт нээгээд МАХН хаалт хаагаад тэнцүү Монголын Авлигачдыг Хамгаалах Нам цэг.
Хүрэлсүх ,Бат-Эрдэнэ,Анандбзар нар Сүнээгээ Намбарт өгнө биз дээ.
ман нь офшорчид олонтой махн нь офшоргүй за энэ нэг ялгаа ман нь оюутолгойн луйврын гэрээг хийсэн махн үүнд оролцоогүй за энэ 2 дахь ялгаа махн нам маш том зорилгыг дэвшүүлсэн нам 1 рт үндсэн хуулиндаа цоо шинэ өөрчлөлт хийж энэ гаж тогтолцоог үндсээр нь өөрчлөх 2 рт байгалийн баялагийг ард түмний дундын өмч гэж үндсэн хуулиндаа оруулах 3 рт өрх бүрт орон сууцыг хүүгүй урьдчилгаагүй өгөх үндсэн үнээр нь 10 аас 20 жилд хувааж төлөхөөр олгоё гэж байгаа юм бас эрүүл мэндийн үйлчигээг төлбөргүй болгоё зардлыг төр даана гэж бас боловсроыг үнэ төлбөргүй болгоно байшалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээж хүн бүрд данл нээж өгнө яг норвеги улс шиг иргэн болгон д хуваах хэрэгтэй гэж хууль гаргана ийм том зорилготой нам шүү энэ бодлогыг нь ман нь зөв гэж үзэн хамтарч ажиллах дээрээ санал нэгдэж байгаа учир энэ 2 нам нэгдэж байгаа хэрэв энэ бодлогууд хэрэгжиж чадвал монголчууд бидний баярын магнай тэнийх юм даа ий. сайхан бодлогыг хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй өөр намуудч дэмжих хэрэгтэй бид одоо нэгдэж чадахгүй энэ маяшаараа цаао явах ямар. гарцгүй болсон бид сөнөх үү босох уу гэдэг дээрээ ирчихээд байгаагаа дээр дооргүй ухаарцгаая одоо 30 жил хэрэлдлээ одоо болно
Тулга гэх мангар бацааныг өмнөө барьж байгаад Энхбаяр Мантай нийлээд авсан уу?Арай л хитэрч байгаа тэнэг гэхэд хитэрсэн тэнэг доромжилсон юм болж байгаан биш үү ?Энхбаяр Хүрэлсүх нар аа ?!
Ene zavaan nam alga bolj baij mongol uls hugjinu ... shaar shavhruunuudaar duurchihsen nam
Одоогийн МАН, МАХН бол 1920-иод оны МАН(МАХН) -ийг нэрийг ашигласан баттай дээрэмчид гэдгийг хэзээ ч Мартах болохгуй шуу ухаант Монголчууд Минь !!! Мартвал будаа!!!
за ман махн муу муухай байж тэгвэл ан намаар удирдуулья гэж үү эсгүл хүн намаар уу эсгүл хэн гэж бусад жижиг намууднэгдээд гараад ирж болно 30 жил болоход нэгч нам нэгдэхгүй юм сайн ч муу ч ман махн нь дэар ядаж л нэгдсэн зохион байгуулалттай удирдаад явчих хүнтэй юм наад ан нам чинь дотроо ч эвээ олоогүй бужигнссан нам ыг сонгочхоов юу бодож суух вэ
Юун нэр бичих гэж.Наад нам чинь ард түмнээ генецод оруулснаараа татан буулгах нам шүү дээ.Өвөг дээдсийн минь алж ,хамаг хөрөнгийг нь хурааж одоогийн энэ байдалд хүргэсэн намыг татан буулгаач
Хөөе эрлийзээ. Монгол улсын тусгаар тогтнолыг авчирсан нам шүү! Чи энэ улсын тусгаар тогтнолд хорсч явдаг юм уу?
МАН сөнөтүгэй
Монгол Улсыг НҮБ-ын гишүүн болгож, тусгаар тогтнолыг баталгаажуулсан нам шүү! Та нар нутаг буц!
Энэ нам Хүрэлсүхтэйгээ хамт удахгүй музeйн үзмэрт "МАНАН" гэж тавигдах байхаа.
“МАН” /МАХН/ гэж давхар бичихийг дандаа биш ойн арга хэмжээний үеэр бичдэг байх, МАХН -ынхан сайд, ТНБД- аар наймаалцах биш намын удирдах зөвлөлд тэдэн хувь, бага хуралд төдөн хувь гэж тохирох ёстой болов уу
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өвгөн Энхбаяр МАХН гэдэг эвдэрхий тэвшээ тэврэн эмгэн Цолмондоо загнуулсаар хоосон хоцроно ккк
Ээ дээ , МАН Е - ийн сонгуулиас өмнөхөн л \ 2021 . 06 . 09 - өөс \ ТАТАН БУУГДАХ болов уу ...
Зөв байна аа Санал нэг
Монголд коммунист социалист үзэл суртал даан ч хэрэггүй дээ. Устгавал монголчууд сэргээд явчихна.
одоо үхээч өгөршсөн коммунист
1990 онд ардчилал гэдгээ ч өөрсдөө сайн мэдэхгүй хэдэн сөөсгөр шалдан банди нар гарч ирж монголын ард түмний 70 жилд хийсэн бүтээсэнг нурааж устгасан юм шүү одоо монгол улс сөнөх дээрээ тулчихаад байна махн бол маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан нам шүү ядаж л төрд нь хулгай нүүрлээгүй төрийн өмчийг иднэ гэдгийг мэдэх ч үгүй ажилгүйдэл байсангүй хог дээр хүн байгаагүй газар нутгаа ухаж гадныхантай нийлж эх орноо зарж идээгүй баялгаа ухаж олсон мөнгөө оффшорт нуусангүй за тэгээд хүн ард нь амгалан өвчлөл бага айдас санаа зовол байхгүй тун ч тайван эрүүл сэтгэцтэй болоод л байдаг байлаа одоо яаж байна хэлэх муу үг олдохгүй бүх муу юм шүгэлсэн нийгэм болсон төрд нь хулгай нүүрлэсэн бүх үйлдвэрийг байхгүй болгосон учраас бүгд ажилгүй болж наймаачин болсон эрээн хотоос бараа авч монголдоо ирж шулаа хийж амьдардаг залуус ажилгү тул гадагш дүрвэсэн гэхэд болно мөнгөгүй хүн хүн биш нийгэм болсон эмнэлгийн үнэ дийлдэхгүй дээд сургуульд ядуу хүн хүүхдээ сургах аргагүй өндөр төлбөртэй болсон хорт хавдраар жилд6000 хүн оношлогддог архидалт янхандалт замаа алдсан сүрьеэ тэмбүү хяналтнаас гарсан ийм нийгмийг ардчилал бидэнд өгсөн юм одоо энэ гаж тогтолцоог л хурдан өөрчлөх гүй бол өнгөрлөө шүү
МАХН нэрийн дор манай орны бүх бүтээн байгуулалт,амьдралын сайхныг амсаж бсан ард түмэнд МАХН нэр заавал байх ёстой.
МАН д хагас зуун болсон хүн зөнөлгүй яахав дээ. Үүнд гайхах зүйл алга.
Зиаа!! Уг нь нэгдэхэд буруу юу байхав!!? Гэхдээ Наад зохиолч яруу найрагч орчуулагчаасаа ам тангарагыг нь сайн авмаар юм!! Гэхдээ тангараг, амлалт, тохиролцоо, зөвшилцөл энтрийг бол яаж ч нулимахаас тоохгүй л дээ!! Сайн л бодож боловсруулмаар юм!! Жэнкотой далдуур тохиролцоо хийчихсэн байж ч мэдэх л хүн билээ!! Наадах чинь ер нь яаж ч мэдэх гар гэдэгээ хангалттай харууллаа ш дээ!!!
ХОМРОГЛОН УСТГАЛТ АНГИЙН ДАЙСАН ХУВИЙН ӨМЧТӨН СЭХЭЭТНИЙ ТӨӨРӨГДӨЛ НЭРЭЭР ХЭДЭН ЗУУН МЯНГААР НЬ УСТГАСАН НАМ ОДОО ЯМАР Ч НЭР ЗҮҮХ ТМ ЧУХАЛ УУ. СҮХ НАМ Ч ГЭЧИХМЭЭР ЮМ УУ. ЭНЭ СОЛИОРОЛД ИХ ОЙРТЖЭЭ
тэр хэлмэгдүүлэлтийг одоогийн энэ ман махн ын гишүүд хийгээгүй юм шүү 1920. буюу1930 аад оны хон хамаатай ман өөрөө хэлмэгдэж олон сайхан хүмүүсээ буудуулсан нам юм билээ гэхдээ энэ бодлогыг бас л гадны оролцоотой хийгдсэн байдаг одоо энэ хүмүүс чинь хүн буудаагүй биздээ
za pizdanuud yiu ch gesen yadag yum, bushee negdeech
МАХН нэрээ буцаад авчуул сайн л бн. Махны Хулгайчууд гж дуудаж бхд амар кккк
ху_ху_нам гэж.
Mal
MAN .MAXN ion nereer munch ih togloj yumdaa.ard olnii itgeliig aldean luivarchid naming nereer toglohoo boliochee.
yamar ih shunal ve neg ni erunhiilugch boloh gerd nuguu ni 4-5 yam avna geed
Alban tushaalin toloo avgaigaa ch zarj medeh hulgaich yumdaa namin nohod hamaagyi ooriigoo bodson novsh nogoo itgel ynemshil chini haa bnaa
muu hulgaich olgarhudtai negdej yah yum . bvr tcusand ni hutgaj hayh heregtei ,
маш буруу шүү. МАН гэдгээрээ явах ёстой. МАН /МАХН/ төвөгтэй
Юу ч гэж харлуулсан үгээгүй ядуу, мөхөж байсан үндэстнийг өнөөгийн байдалд хүртэл хөгжүүлж дэлхийд данстай улс болгосон юм даа. МАН энэ улс орныг 100 жил аваад явсан нам , цаашдаа ч улс орны хөгжил дэвшилийг энэ нам тодорхойлж манлайлж явна даа.
Маш олон эх орончдын амь насаар олдсон эрх чөлөөгөө ард бид тавиул улс төрчид болон 2 хөршөөсөө хамгаалах ёстой. Богд Намнансүрэн Ханддорж Цэрэнчимэд Бодоо Данзан Сүхбаатар г.м эх орончид бол Хүрэлсүх Сү Занданшатар г.м авилгажсан улс төрчидтэй харьцуулах юмгүй эх орны баатрууд. Одоогийнн МАН мафи тэднээс огт өөр гэмт бүлэглэл. Юун 100 жил. 1911 1921 оны үйлс хоорондоо уялдаатай явагдсан түүхэн үйлс
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL