Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярив. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд онцлон тэмдэглэв. Нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх нь чухал гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхий сайд нар цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд мөн худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл0
Ashgui deee!!!!
Халдвараа барьж чадахгүй бол нээхгүй л дээ.
Болж байна.
Tohiroltsood bhdaa yahav dee ..Oyukaa oor hentei tohiriltsih gej bn daa .. ene butehgui ee ..ogtsor Oyukaa ..
ingeed bolchihdog bsan bol ajil hiigeed yahav
Uruvdliin umdoo mongol gj. Ailiig hashasgaa ongoilgooch gej carsi aldhaas oop um bhgui.
Эрүүл Мэнд А-Я! www.eruulay.com
Ийм муухай жишиг тогтлоо шүү. Айл хашааны хаалгаа хаадаг бид орлогогүй хоолгүй болдог ерөнхий сайдын түвшинд хаалгаа нээчих тэхүү гээд ямарч өрөвдөлтэй юм. Заяагүй улс юмаа бид. Бүх юмаа өөрсдөө хийж чаддаг болохгүй бол дууслаа.
Манай Жэнкогийн төмөр зам тавиулахгүй байсан нь ийм учиртай юм байж ээ!! Гадагшаа гарч чадахгүй болсон бид Жэнкогийн гурил махнаас өөр юмгүй болох ёстой юм байж! Одоо тэр цаг нь иржээ!! Ингээд Жэнкогоо дахин сонгохоос өөр гарцгүй!
Оюун Эрдэнийн допинг Оюунболдтой сүжрээд байсан нь дургүй хүргэдэг. Бусдаар бол үнэхээр гайгүй ерөнхий сайд.
Оросоор Ли Кацзян гэж бичээгүйд баярлав.
Бид өөрсдөө хариуцлаггүй байна ш дээ.Хятадын хилээ хаадаг бодлогоо маш эртнээс хэрэглэж ирсэн түүхтэйг бид санаж байх ёстой .
hoeriin hoorond 50 mashin oruulj baihaar haachij boldgvi yumuu 35 honood oroogvi bn