Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр Д.Солонго гишүүн маргаан үүсгэжээ. Ер нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу?
-Олон нийт болон хуульчид энэ асуудлаар өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Миний хувьд хоёр ч удаа бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн хувьд нэр дэвших эрхтэй гэдэг талаар байр сууриа илэрхийлсэн. Хүмүүсийн ярьж байгаагаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З. Энхболд гуай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах явцад 2025 оноос хэрэгжих байсан Ерөнхийлөгчийн зохицуулалтыг 2021 он болгосноороо нэр дэвших эрхгүй болгосон гэж үзэх хандлагатай байна. Гэтэл З.Энхболд гуайн ярилцлагуудыг харахад энэ санааг харин ч эсрэгээрээ дөрвөн жил ажилласан ерөнхийлөгч нь дахиад зургаан жил ажиллах боломжтой болгож санал хэлсэн гэж байна. Нөгөө талаас энэ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж, өөрөө баталсан эх дээр нь гарын үсэг зурж ажилласан. Ингэхдээ өөрийгөө нэр дэвших эрхтэй гэдэг байдлаар ажиллаж, гарын үсэг зурсан гэдгээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн тайлбартаа тодорхой хэлжээ. Ингэхлээр утга санааны тайлбар болон түүхчилсэн тайлбарын арга зүйг ашиглан харвал хууль тогтоогч бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших эрхтэй гэдгийг баталж байгаа юм.
Бас ҮХНӨ оруулах том ажлын хэсгийн гэх юмуу даа, аль аль намуудын төлөөлөл орсон ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан, УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө одоогийн ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэдгийг олон нийтэд хэлж, тэр протоколжсон видео бичлэг нь соошлоор яваад байна лээ.
-Одоогийн ерөнхийлөгчөөс гадна нэг удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н. Энхбаяр дарга тэгвэл бас нэр дэвших эрхтэй юу?
-Н. Энхбаяр дарга гэж хувь хүнээр нь хэлэлгүйгээр өмнө нь нэг удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байсан субьект нэр дэвших эрхтэй. Н.Энхбаяр гуайн хувьд авлигын хэргээр анхан шатан дээр ял аваад зүйл, анги нь дээд шатны шүүхэд очиж, өөрчлөгдсөн гэж сонсож байсан. Тэгэхээр тэр шүүхийн шийдвэрийг нарийвчлан харах ёстой байх. Миний хувьд сайн судлаагүй. Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг бол Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийн тухай асуудал. Энэ бол нийтийн эрх зүй дэх ард түмний эрхийн тухай асуудал байдаг. Субьектив эрх гэж бий, бас обьектив эрх гэж бий. Энэ тохиолдол бол субьектив эрхээс илүүтэй, обьектив эрхийн асуудал юм. Учир нь энэ сонгуульд парламентад суудалтай намууд нэр дэвшүүлдэг. Дараа нь ард түмэн сонгуулиа өгдөг. Тийм учраас энэ эрхийг хязгаарлах асуудал тавигдвал, тэр дундаа Үндсэн хууль болон түүний дагаж мөрдөх хуульд хориглоогүй байхад Үндсэн хуулийн цэц, эсхүл Сонгуулийн байгууллага хязгаарлаж болохгүй. Учир нь Үндсэн хуульд зааснаар засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй. Ард түмэн л дүнгээ тавина. Намаасаа нэр дэвшихийг хориглох, намаас нэр дэвшсэний дараа бүртгэхгүй байх гэдэг бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах харилцаа руу орох аюултай. Тиймээс Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж болохгүй. Нэр дэвшинэ гэдэг бол ерөнхийлөгч болчихлоо гэсэн үг биш, эхний дүнг улс төрийн намууд дотроо ярилцаж, хэнийгээ гаргах вэ? гэж ярилцана. Дараа нь сонгуульд оролцож ард түмнээс дүнгээ авна. Дараа нь ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд парламент хэлэлцэж, хууль гарган батлах эсэхээ шийддэг, ийм Үндсэн хуультай орон шүү дээ, манайх.
-Үндсэн хуулийн цэцэд тэгвэл яагаад улс төрчид, хуульчид Ерөнхийлөгч нэр дэвших ёсгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвших эрхийг нь хориглоогүй байна гэж мэдээлэл өгөөд байгаа юм бэ?
-Иргэд Үндсэн хуулийн цэцэд өөрт эргэлзээтэй санагдсан зүйлээ өгч, шийдвэрлүүлэх эрх нээлттэй. Түүнийг хориглох ёсгүй. Харин Үндсэн хуулийн манаач Цэц маань түүгээр маргаан үүсгэх эсэх дээрээ яг Үндсэн хуулиа барьж шийдэх ёстой юм. Энэ удаад Цэцийн гишүүн алдаа гаргасан гэж хуульчийн хувьд дүгнэж байгаа. Яагаад гэвэл би түрүүн хэлсэн. Хууль тогтоогч Үндсэн хуулиар болон сонгуулийн хуулиар хориглоогүй байхад хориглох ёстой гэж үзэн маргаан үүсгэж байгаа нь Үндсэн хуульд заасан хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэдгийг зөрчсөн байгаа юм. Хэрэв хууль тогтоогч Үндсэн хууль, түүнийг дагаж мөрдөх хуульд хориглоно гэсэн зохицуулалтыг хийгээд, ердийн хуулиар түүнийг хориглоогүй орхисон бол Цэц маргаан үүсгэх ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон түүнийг дагаж мөрдөх хуульд хориглолоо, түүнийг хуулиар нарийвчлан зохицуулна гэснийг сонгуулийн хуулиар хориглоогүй бол Цэц маргаан үүсгэх юм. Эсхүл нөгөө 2018 онд Хэнтийн нөхөн сонгууль болох гээд, тэгээд У. Хүрэлсүх дарга нэр дэвшинэ, дэвшихгүй гэсэн таамаг явж байхад, хэсэг иргэд Цэцэд мэдээлэл өгөөд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвших гэсэн чинь төрийн жинхэнэ албан хаагч хүн нэр дэвших эрхгүй болчихоод байна, Сонгуулийн байгууллага бүртгэхгүй байх эрсдэл бий болчихлоо гэж хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан зохицуулалтын эсрэг мэдээлэл өгч байгаа бол Цэц маргаан үүсгэх ёстой. Гэтэл өнөөгийн бидний яриад байгаа маргааны мэдээлэлд эсрэгээрээ хүний эрхийг хязгаарлах гээд байна гэдэг талаас нь биш харин хязгаарла, хоригло гэдэг агуулгаар өгсөн байгаа юм. Энэ бол Х. Баттулга, Н.Энхбаяр гэдэг хүний эрхийг хориглох гээд байгаа юм биш, Ерөнхийлөгчийг сонгох, сонгогдох эрх гэдэг бол намаар дамждаг, бүх ард түмнээр сонгогддог тэр эрхийг хязгаарлах гээд байгаа гэсэн үг. Бүр багаар хэлэхэд эдгээр хүмүүсийг дэмждэг хэсгийн эрхийг хязгаарлана гэсэн үг. Тэгэхээр яаж ч бодсон тийм боломжийг Үндсэн хуулиар хориглоогүйн дээр, ард түмний сонгох эрхэд хязгаарлалт тавьж болохгүй.
-Зарим гишүүд, тухайлбал Ч. Хүрэлбаатар гишүүн “Би ҮХНӨ-ийг батлахдаа би Х. Баттулгыг нэр дэвших эрхгүй гэж бодож дарсан” гэсэн утгатай жиргээ бичсэн байсан. Тэр талаар?
-Тэр үед Ч.Хүрэлбаатар гишүүн чуулганы протоколд тодорхой хэлж үлдээх ёстой байсан. Тухайн цаг үед юу болж байсан бэ? гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гацчихаад байсан. Бид бүгдээрээ амьд гэрч нь. Тэгээд энэ нэмэлт, өөрчлөлтийг батлахын тулд, гацаанаас гаргахын тулд төрийн тэргүүнээрээ Зөвшилцлийн ажлын хэсгийг удирдуулсан. Ингээд энэ нэмэлт, өөрчлөлт урагшилсан. Тэр дундаа Ерөнхийлөгч өөрийн хэрэгжүүлж байсан олон бүрэн эрхээс татгалзсан. Тэрнийгээ дэмжиж Төрийн тэргүүний хувьд гарын үсэг зурсан байдаг. Ард түмэн парламентын засаглалаа хамгаалсан. Хэн ч энэ үед Ерөнхийлөгчөө та нэр дэвшихгүй шүү гэдэг санал хэлээгүйгээр барам, харин эсрэгээрээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын дарга нь 6 жил нэмээд ажиллах боломжийг 25 онд хэрэгжих биш, 21 онд хэрэгжихээр болгох санал өгөхөд тэр нь дэмжигдсэн байдаг. Ч. Хүрлээ сайд ямар өнцгөөс харж байснаа илэрхийлэх эрх нь бол нээлттэй шүү дээ. Гэхдээ протоколд 6 жилээр 1 удаа 50 нас хүрсэн хүн 25 оноос биш, 21 оноос нэр дэвшүүлье гэсэн санаа л үлдсэн. Түүнийг зөвшилцөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хэлсэн бичлэг үлдсэнийг түрүүн хэлсэн. Тэгэхээр ийм л тохиолдол болчихоод байна.
-Тэгэхээр одоо яах ёстой вэ? Эцэстээ Цэц маргааныг яаж шийдэх ёстой вэ?
-Яг энэ асуудлаар буюу хязгаарла, болиул гэдэг утгаар өгсөн мэдээллийг Цэцийн гишүүн хүлээн авч маргаан үүсгээд, түүгээр нь Цэц дүгнэлт гаргавал Үндсэн хуулиа зөрчсөн болно. Тиймээс бага суудлын хуралдаанаар үүнийгээ хэлэлцэх хэрэгтэй. Хуулийнх нь 21 дээр бага суудлын хуралдаан хийх зохицуулалт байдаг. Харин Цэц маргаан үүсгэнэ гэвэл нэр дэвшигч нэр дэвших боломжгүй гэх эрсдэл үүслээ гэдэг талаас нь иргэд мэдээлэл өгвөл Хэнтийн нөхөн сонгуулийн жишиг шиг маргаан үүсгэж болох юм. Ер нь негатив хяналт гэдгийг сайн уншмаар санагдсан. Түүнийг буруу ойлгож, хэрэглэх гээд байна. Негатив хяналтын үндсэн асуудал нь Үндсэн хуулиар хоригло гэснийг хориглоогүй байна гэж маргах шүү дээ. Гэтэл тэнд хоригло гэсэн санаа байхгүй. Хэрэв хоригло гэж шийд гаргавал үндсэндээ ард түмний Үндсэн хуулиа төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан батлах бүрэн эрхийг булааж авч байгаатай ялгаагүй. Яг энэ маргааныг үүсгэсэн Цэцийн гишүүн маань 2012 оны сонгуулийн дараа Өвөрхангайн 23 мянган иргэний сонголтыг үгүйсгэж, Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэхгүй орхисон юм. Миний бие хуульчийн хувьд 23 мянган иргэнээс санал авсан нэр дэвшигчид Цэцийн маргаанд хуулийн зөвлөгөө өгч байсан юм. Тэгэхэд үнэндээ хэлэх үг олдоогүй, заасныхаа эсрэгээр шийдээд байхдаа яахав дээ гэдэг гуниг төрсөн.
Сонгуулийн эрхгүй Өвөрхангайчууд гэдэг нийтлэл бичиж байв. Сонгууль бол объектив эрхийн асуудал шүү дээ. Дан ганц субьектив эрх биш. Дахиад хэлье аль нэг нам хүчтэй байх үед тааруулж, эсхүл үйл ажиллагааг нь шүүмжлэлтэй ханддаг хувь хүндээ тааруулж Үндсэн хуулиа тайлбарлавал Монгол Улс улам ухарна.
-4 жилээр сонгогдсон хүний асуудлыг шинэ хуулиар зохицуулахдаа хориглоогүй бол зөвшөөрнө гэдэг зарчмаа барина, бас эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэдэг нь зөвхөн Эрүүгийн хуулийн зарчим гэж зарим хүн тайлбарласан байсан.
-Нэр дэвшигч гэдэг бол Ерөнхийлөгч биш. Тэгэхээр нэр дэвшигчийн эрх зүйн байдлыг тодорхойлохдоо Ерөнхийлөгчийн институт гэж харах боломж байхгүй. Тиймээс хориглоогүй бол зөвшөөрнө гэдэг зарчим энд үйлчилнэ. Дараа нь парламентад суудалтай нам нь нэр дэвшүүлэх эсэхийг нь эхлээд шийднэ. Ингэснээр обьектив рүү илүү хэвийж, тэр намын эрхийн асуудал болж байгаа юм. Тэндээс дэвшинэ, дэвшихгүй гэдэг асуудал бол тухайн намын асуудал. Харин хоёр өрсөлдөх хэм хэмжээний аль нь хүний эрхийг, тэр дундаа иргэний эрх зүйн байдалд давуу байдал үүсгэж байна вэ? гэдгийн харж хэм хэмжээг хэрэглэх нь эрх зүйт төрийн зарчим, бүр тодорхой хэлбэл хүмүүнлэг ардчилсан нийгмийн зорилго.
-Бас зарим хүн анхны Үндсэн хуулийн үндсэн санаа 4 жил дээр нэмж 4 жил буюу нийт 8 жил, харин шинэ Үндсэн хууль 6 жил ганцхан удаа гэж байгаа. Гэтэл өмнө нь нэг удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нэр дэвшээд сонгогдвол 4 дээр нэмээд 6 болох гээд байна гэж хэлж байгаа. Үүнийг яаж тайлбарлах вэ?
-Хууль тогтоогч хуулийг эргэлзээгүй, салаа утгагүйгээр батлах ёстой. Түүнийгээ бүрэн хэрэгжүүлж чадаагүйн нэг жишээ нь энэ асуудал. Утга санааны тайлбараа харвал Ерөнхийлөгч 4 дээр нэмэх нь 6 жил гээд энэ шилжилтийн үед 10 жил байх ёстой гэдэг санал оруулж, батлуулжээ гэж харж болно. Өөрөөр 4 дээр нь нэмээд 2 жил болгоод 6 жил болгочихьё гэх ямар ч боломж байхгүй. Хууль тогтоогч гол нь зохицуулж өгөөгүй байгаа. Тэгэхээр ямар ч байсан эдгээр хүмүүс нэр дэвших эрхтэй. Нэр дэвших эсэхийг намууд шийднэ. Тэгээд ард түмэн эрхээ хэрэгжүүлж, сонгуулиар зөв бурууг нь нэг тийш шийднэ. Улс орнуудад ч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, урд нь ерөнхийлөгч байсан хүмүүс дэвшинэ, дэвшихгүй гэж маргаад тэгээд нэр дэвшиж, ард түмэн дүнгээ тавьдаг. Ийм л дүр зураг. Харин сонгуульд оролцоод ялвал ард түмний хүсэл зориг, ялаагүй бол бас ард түмний хүсэл зориг, өөр ямар нэг хууль зүйн техник хайж олох боломжгүй байна. Нэр дэвших эрхийг нь Цэц, эсхүл сонгуулийн байгууллага хаачихдаг бол ардчилал, эрх зүйт ёс яриад яахав дээ. Манай анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай 1997 онд сонгогдсон бол 11 жил төрийн тэргүүнээр ажиллах байлаа. 1997 онд П.Очирбат гуайг нэр дэвшиж байсан. Цэц мөн өөрөө нэр дэвших эрхийг хүлээн зөвшөөрч байсан жишигтэй.
Ярилцсан М.Гал
Сэтгэгдэл0
Төв аймгийн алдарт уяач,хольцоогүй төв халх,жинхэнэ боржигон Ми овогтын хуульч Женког дэмжилгүй яахав. Монголыг сайн хагалж нурааж байгаа юм чинь.
Миегийн авилгач шүүгч амиллаа.
Хуулиа ойлгодоггүй халзан пизда вэ яасан
Женко түвд , Элбэгдорж шинжааны хужаа, Очирбат Улиастайн амбаны хятад...
Оросын олигархуудад 6 жил дахин дарлуулая гэвэл Женко г сонгоо
Хамаг херенге ,бизнес туншууд нь зуун емнед Ази ,Сингапурын хятадуудтай холбогдоод байхад нудэнд нь оросууд л харагдаад байдаг !Хятадуудад дарлуулая гэвэл арай ойр
Хөгийн хүн хүүрнүүд яахаараа Байгаагаа баалж чалчиж явдаг байна аа. МАНгаруудын ээлж халаа болсон ховын тулам, цавчаачдын армийнхан галзуурч байх шивдээ. Бид та нар шиг үхэрнүүд биш шүү СэтХэтХүүлэгчид шалдан бандитуудаа.
МАН-ын түүхийн багш Болдбаатарын Гүнбилэг ээ зурхайн шинжлэх ухаан бол од гарагийн тооцоолол байдаг юм Ертөнцийн хуулиас ямарч үндссэн хууль илүү биш 2017 онд Ганбаатар ялсан ч Баттулга ерөнхийлөгч болохоор байсан Энэ удаа Баттулга дэвшсэн ч Монгол Улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болно
2017 оны сонгуульд хужаагийн дүрд тоглосон миёо овогт хужаа өөрийгөө хужаа биш гэдгээ батлахыг хүсээгүй юм даа. Хужаанууд нэг талдаа гарлаа шүү. 2017 онд дайсан болж байсан 2 хужаа одоо бие биеэ өмрөөд унаж ямар учиртай болов. Нэг удаа ерөнхийлөгч байсан хүн дахин хийх боломжгүй гэж бичихсэн байгааг ойлгохгүй хуульч гэж баймааргүй юм.
Горьдчихсон илжигнүүдийн шунал дуусдаггүй гэж үнэн шүү. Янхан биеэ үнэлэгчдийг Ерөнхийлөгчөөрөө сонгож Бөмбөрцөгийн хошин шогт орох гэнэ. Эргүү шааруудыг буудаж дуусгахгүй бол хэцүүдэх юм байна.
СОЛИОР... чи ямар нууц амраг аа ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХ гээ вэ. Бүү горьд
Нэр дэвших эрхийг нь Цэц, эсхүл сонгуулийн байгууллага хаачихдаг бол ардчилал, эрх зүйт ёс яриад яахав дээ. Маш олон хүн яг л ийм бодолтой байгаа даа. Юу болохыг харцгаая.
Гунбилэг яг унэнийг хэлжээ Ундсэн хуулийн хэлэлцуулэг гачизаад байсан шуу Ундмэн Хуулийг батлуулахад ябаттулга маш том зувь нэмэр оруулсан Тэрийг мартаад Солонгоор дамжуулж мурих гэж байгааг олон нийт харж л байна МАН естзуйтэй бай Альан тушаал биш ард тумний эв нэгдлийг бод шударгаар орсолд Хэнийг нь сонгохыг ард тумэн мэдэг
Очирбат гуайн асуудал өөр шүү.
Харин Очирбат гуай шинэ Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй болсон. 8 жил гэсэн учраас. Женко бол эрхгүй. Нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн нэг удаа гэсэн учир. Нэр дэвших эрхгүй гэж Цэц шийдэж болно.
Зүгээр өрсөлдвөл яасан юм бэ Баттулга аас айгаад үхлээ юу
Нэг удаа гэдэг чинь одоо ҮХНӨ батлагдсанаас хойш гэж хэн ч ойлгоно биз дээ.
Иш Гүнбээ минь 10 жил нэг хүнийг суулгана гэж юу ярина вэ.
ОХУ н эрчим хүчээр хараат байлгах, уул уурхайг зогсоох бодлого нь манайд хэрэгжээд байна. Одоо больчих. Бизнесээ хийгээд, өв уламжлал хөшөө дурсгалаа л хийвэл Монголд үлдэцтэй. Харин эдийн засаг эрчим хүчээр битгий оролд л доо
Оросууд 1936 онд Монголд өөрөө зүгээр л цэргээ оруулж де факто өөртөө нэгтгэчихээд Монгол Зөвлөлтийн харилцан туслалцах гэрээний дагуу Монголд тусалсан гэж нохойтдог. Монголд үг хэлэх эрх тэр үед байлаа юу? Япон Монгол руу дайраад Оросууд тусалсан гэдэг нь ч үлгэр.Тэнэг японууд хаа хол цэрэг байрлуулчихсан Халх голоор Монголыг эзлэх гэж довтолдог гэнээ.Урагшлаад өмнө дорно говиор цэргээ оруулахад л УБ дуусаа байсан. Оросууд доорд үздэг Монголчуудаа дэмжиж НҮБ-д элсүүлсэн гэдэг нь ч худлаа.Оросод бамбай де юре бие даасан улс хэрэгтэй байсан нь үнэн. Гэхдээ Чан Кайшиг Америк Англи шахаж Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн. Монголд сүүлийн 100 жил болж ирсэн бүгд Азийн дайсан Оростой холбоотой.
мэдрэл муутай бисда вэ, чи
Булганы хужаа нэж
Мулзан Гүн Женкогоос овоо юм хүртсэн бололтой Женкогийн хөрөнгө их юм чинь цацаж л байг нилээн хэдэн МОНГОЛ хүн мөнгөтэй болог
Энэ луухаан Гүнбалай өс зангидах нь аргагүй МИ.Энхболдын пялдага одоо Женкод үйлчилж сонгуулийг үймүүлэх юм ярьж байна уг нь монгол хүн бол ойлгохоор заалт . 6 жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэж.
Баттулга нэр дэвших эрхтэй
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг тайлбар бн
Баттулга яах гэж дахин дэвших юм бэ яах гэж Монгол улсыг дахин самрах гээгүй л юм бол. Эсвэл шоронд орохоос айгаа юу.
БАТТУЛГА ДЭВШЭЭД Ч УНАНА.Тамгын газар буюу багаа бүрдүүлж ЧАДААГҮЙ.Нөхдүүд нь тоноглосон.Өөрийгөа мэдэх хэрэгтэй шүү.Ямар ч үед хүнтэй гар нийлэн гэж байхгүй.Бүхнийг өөрийнхөөрөө тэнэг.Би их дэмжсэн одоо боль.Шагналыг ялгаварласан.Хавтгайруулсан.
Гүнбилэгээ ямар өнцгөөс харах,хэн хүний юу бодох санахаар хууль тайлбарлахгүй ээ
Жаахан эрэмбэтэй бай.Булганы засгийн хуулийн зөвлөх ч гэх шиг доошоо ороод.Жаахан том бай..ерөнхийлөгч гэснээс нэр дэвших ямар ч боломж байхгүй юм байлээ шүү..Ардын нам чамаар дутахгүй
Энэ мулзан толгойтой алиа салбадай юугаа мэдэхэвдээ. Нэг удаа гэснийг үсэг бичигт хүн бүр мэднэ.
Хоер хорш сонгуульд нолоолох гээд байна уу Яаж байна Ойрдоо Оросыг дэндуу худлаа муулдаг болжээ Эгэ дор нэг хун Оросууд Монголыг НУБ д гишуун болгосон нь худал гэнээ Тэрэн дээрээ тулвал Дэн сяо Пин Эцэг БУШТЭЙ Ч горбачевтай ч Монголыг манайх гэж ярьсан дурьдатгалууд хэвлэгдсэн шуу Монголын тусгаар тогтноолын баталгаа АНУ ба ОХУ тай тогтоосон харилцаа шуу АН ыхаан бас МАН ы хятадыг шутэгч булгийнхээн
Оросын гар хөл буриадуудыг Оросууд нь тоодогггүй нүүрэн дээр нь нулимдаг юм билээ.Англи Америк Чан Кайшиг шахаж Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн болж таарсан даа.
Еранхийлөгчөөр 2 удаа сонгогдоогүй монгол улсын 50 иас дээш насны иргэн бүр хуулийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй.
Яаж ч бодсон нэр дэвшинэ! Яах гээд ингээд элдэв хэл ам гаргаад байдаг юм бол! Бас л улс төр үү?
Dahij batkag gargahgui blgui dee moriin hutulbur amlasnaa heregjuuleegui huniig dahij songoh hereg uu uher Mongolchuud ym da taarch de taarch
Za debshih ni todorhoi l um bna shuu dee nohdoo 6 jil neg udaa gesneer um bna
Өөрөө бас ямар зорилгоор тайлбарлаад байгаа юм бол. Яагаад зөвхөн нэг удаа гэж оруулсан юм бэ? Энэ нь хэний эрх ашгийн төлөө орсон заалт вэ? Мэдээж Үндсэн хууль гэдэг утгаараа ард түмний эрх ашгийн төлөө гэж ойлгож байна. Гэтэл дахиад сонгогдоно гээд байгаа нь хэний эрх ашигт хамаатай юм бол, мэдээж ард түмнийх биш тэр сонгуульд оролцох гээд байгаа хүнд хамаатай байх. Тэгэхээр нийтийн эрх ашгаас илүү нэг хүний эрх ашиг гэж байж болох уу? Эсвэл тэр заалт энэ удаад үйлчлэхгүй дараагийнхаас үйлчилнэ гэсэн арын хаалга байдаг юм уу?
хууль нэг л утгатай, нэг л санаатай байх естой, тэрийг нь ойлгоод хуулиа л дагацгаая. 76 гишvvн юу баталсан тэр нь бидний хууль
Баттулгыг нэр дэвшүүлэхгүй бол Хүрэлсүх өрсөлдөгчгүй болох гээд байна. МАХН ыг сонгуулвд нэр дэвшүүлэхээргүй болгож байгаа гэсэн. Одоо Баттулгатайгаа яиар тохироо хийж байгаа юм бол. Уг нь хуулиараа дэвшүүлэхгүй болгосон биз дээ.Ойрноос дэвшиж болно гэж дуугараад байх чинь.
Энэ хачин нөхөр "...барон ялсан бол Хиагтын булгарын заводыг авах байсан юм" гэгчээр юм шиг санагдах болсон.Хуулийг энэ нөхөр тайлбарладаг хэн юм бэ.Улс төрчдийн бууны...
Энэ Гүнбилэг харин зөв дүгнэлт хийгээд байна. За, тэр аав Болдбаатар нь бол ёстой номын солиот тэнэг өвгөн шүү. Үүнийг МУИС -ыг төгссөн бүгд мэднэ дээ. Ахчааврийн хувьгаалын агуу удирдагч Лээнин ...... гээд л дэмийрдэг байлаэа.
Хоёрдохоо сонгогдвол л хоосруулаад хаядагт нь хаширчихаад ганц удаа л сонгож байхаар болгосон юм шүү. Энэ нөхөр Женкогоос нэг төмөр тэмдэг авлаа гээд хөөрөөд байсан нөхөр байна. Аяганы хариу өдөртөө гэдгийг л бодсоноос цаашгүй...
Харин Гүнхөлдүү өөрөө улс төрийн зорилгоор тайлбарлаад байгаа юм биш үү???
Үндсэн хууль зөрчиж байгаа зүйл нь нэр дэвшихдээ биш Сонгууль зарлах хугацаандаа байна шүү дээ. ҮНДСЭН ХУУЛЬ ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛСЭН БОЛОХООР 4 жил ажилласан ерөнхийлэгч одоо хоёр жил ажиллах эрхтэй болохоос дахин нэр дэвшихгүй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголд хоёр бүлэглэл хоорондоо үзэлцэж байна. Нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авдаг Сү.Батболд , У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын МАН, МАХН-ын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг дээрх дээрэмчдээс булаан авч ард түмнэд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын бүлэглэл хоёр хоорондоо үхэх, сэхэхээ мэдэхгүй үзэлцэж байна. МАН-ынхан ерөнхийлөгчийн сонгуульд ямар хамаагүй үнээр ялалт байгуулахын тулд одоогийн ерөнхийлөгчийг сонгуульд дахин нэр дэвших эрхгүй, Зоригийн хэргийг задална, 10 тэрбумын санхүүжилт олгоно, Оюутолгойн гэрээг засна гэх мэтээр Монголын ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй, тасралтгүй, улиг болтол угааж байна.
Яаж ч гүтгэсэн Баттулга ерөнхийлөгчөө ард түмэн бид ,Цэвэр Монголчууд бид нийтээрээ дахин дэмжинээ.
Х.Баттулгыг дэмжинэ. Хийсэн бүхнийг ард түмэн мэднэ. Ялна гэдэгт итгэж бна.
Үндсэн хуулийн өөрчлөлт түүний үзэл баримтлалыг алдагдуулсан. Одоо шүүх танай МАН-ын хуулийн алба болчихлоо шүү дээ. Гол эзэн нь Занданшатар ,чи болон гадаадын төлөөлөл дүүрсэн МУИС-ын ХЗС-ийн " хуульч" гэх багш нарын бүлэглэл.
Энэ одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байх үед унтаж байсан юм байх даа.
Х. Баттулга одоо тэтгэвэртээ гараа урлаг уран сайханд амьдралаа зориулвал их юм хиих фантаз сайтай даг сан, босгосон нэг ч юм алга босгосонг нь зөндөө шуулаа даа , тэгээд цаддаггүй ээ
жэнког ард түмэн дэмжихгүй нарийн ярьвал олон хэрэгт энэ хүх шалгагдах ёстой төмөр зам офшор АНУ ын хаус маш олон уул уурхай СИНГАД БАЙГАА ХҮРГЭН ОЛОН ГАЗАР ЛЕЦИНЦ ЗАРСАН ГМ
Элбэгдорж үнэнг хэлсэн болоод л Баттулга яаж ч чадахгүй хамтран ажиллагсадаа доромжлуулаад гүлдийгээд ерөнхийлөгч хийсэн нэр зүүгээд л яваа юм. Баттулгад хулгайчийн нөөц л байгаа гэж үнэн л хэлсэн. Тэгэж доромжлуулаад наад нөхрийг бараадаж амьдрагсад үнэхээр ажил хэрэгч улсууд байсан болл биднийг доромжиллоо нтр гээд бөөн цагдаа шүүх болох байсан,гэвч тэгээгүйг бодохоор үнэн л хэлж ЭЛБЭГДОРЖ МУЖИК
Фейсбүүкт зөв шүүмжлэл санаа бичдэг хүмүүс байна. Гэтэл бас бусдыг гүтгэн гүжирдэж, гутаан доромжилж, сайн бүхнийг үгүйсгэж, сайхан бүхнийг харлуулдаг хоосон толгойтой, мэдлэг чадвараар сулхан атаархуу хүмүүс байх юм. Зарим нь захиалгаар ч бичдэг байх. Сайн хүний үрийг муучиллж барахгүй, сайр шандны усыг шавхаж барахгүй.
Хуучин тогтолцоогоороо явсан нь хамаагүй дээр боллоолдоо одооноос өөр өөрийнхөөрөө тайлбарлаад бөөн бантан одоо хэлэлцэх хууль нь одоогийн ёрөнхийлөгчид зориулсан МАНын хууль болох нь тодорхой болсон
Зөвхөн нэг удаа гээд хориглочихсон шүү дээ Гүнбилэгээ. Тэр хориглосон заалтаа л Сонгуулийн хуульдаа хийж өгөөгүй нь негатив хяналт юм шүү дээ, Их сургуулийн багш аа. Америкт төгссөн багш аа. Одоо ойлгов уу?
Энэ нөхөр ҮХНӨ-ийн ажлын хэсэгт нэг ороод л, нэг гараад л байсан. Уншсан юм багатай юм билээ дээ. Бараг гологдоод хасагдсан байх. Одоо зүгээр хонзонгийн тайлбар хийж байна. Очирбат гуай яагаад хоёр дахиа нэр дэвшсэнийг ойлгохгүй бол тэгээд л хэрэггүй гэсэн үг шүү дээ. 58-тай Ерөнхийлөгч амарсан нь дээр гэж бодогдохгүй байна уу?
ҮХНӨ-өөр улс төрийн цоо шинэ орчин бий болчихоод байна. Үүнийг харгалзаж Цэц тайлбарлана шүү дээ. Цаг хожсон, хөгжилд чиглэсэн тайлбар хийж одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй гэсэн дүгнэлт гарах биз ээ!
Chi bitgii dongos
Erosion oligorhuudad Dahij 6 n jil hugjihgvi tvgjildvvlie gevel jenjkogoo songo troluuda
ҮХ-ийг хууль зөрчиж баталсан, 2т 2016,2020онй уИХ хууль бус, тиймээс МАН-г татан буулгах хэрэгтэй. Мөн шаардаж байгаа. УДШ, ҮХЦ-д дахин хандах гэж байна
Ямар ч хууль зүйн үндэслэл, тодорхой зүйл, заалт байхгүй хэт хуурай ёстой утгаараа улс төржсөн ярилцлага болж дээ. Ямар ч арга зүй байлаа гэхэд ҮХЦ хуулийн шууд зохицуулалт, заалтын хүрээнд нь хуулийг нэг мөр ойлгож хэрэглэнэ гэдгийг л ойлго. Дэвших эрхтэй гэвэл яагаад, эрхгүй гэвэл яагаад гэдэг дээр тодорхой хууль зүйн үндэслэл заалт ярьж байгаа нэг ч хуульч байхгүй байна. Энэ өөрөө саявтар юмдаг УИХ-ын индэр дээрээс Ц.Нямдорж гуайн хэлж байсан "энэ сургуульд чинь логик гэж заадаг юм уу, үгүй юм уу" гэдэг ундуйцалтай яв цав нийцэж жоохон дэлгэрүүлбэл манай үндэсний дээд сургуулиуд, хуульчид ямар ядмагхан бас дулимагхан байгаагийн тод илрэл. Бид алгуурханаар л мөхөл рүүгээ явж байна даа хөөрхий... Ардчилал манайд идээшиж амжилгүй мөнхрөх нь дээ!!!...
Гүнбилэг толгой нь том, доторхи нь жижиг гар л даа!