Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг өчигдөр хүлээн авч уулзав.
Сангийн сайд эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, саяхан баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулж, санал солилцлоо.
ОУВС-гийн суурин төлөөлөгч Юн Сок хөл хорионы дараах ажлын хамгийн эхний өдөр хүлээн авч уулзсанд талархаад, Засгийн газраас зарласан цогц төлөвлөгөөг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ хэлэв.
Талууд 2021 онд Монгол Улс Олон улсын валютын сангийн гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байгааг онцолж, хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүнд гарсан амжилтыг хадгалах, цаашид Засгийн газрын бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах талаар санал нэгтэйгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Ouvs hogjij bgaa uls ornuudiig mongonii ezded tavij ogdog gazar bizdee
Оувс тай хамтарч ажилласан 183 орноос өөдөлсөн улс орон нэгч байхгүй гэдэг.
Анхнаасаа ямар өөдтэйдөө бадар барьхав дээ. Монголчууд бадар барихаа л больчихвол
Ардчилалд хошууран дурлагч гэнэн улс орнууд барууны банк санхүүгийн бүлэглэлийн өгөөш нь болдог юм.
Яг үнэн
Хунд уед харин ч их тусалж байсан шуу манайх шиг оронд бол ашигтай харин том орнуудад яадаг юм бг юм
ИНГЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДИЙН БООЛ БОЛОХ ЮМ БОЛ ШУУД ХАЛААЧ
IMF stop colonization!