Анхааруулга
Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй.
Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг.
Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй тул иргэн Танд анхааруулж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Сэтгэгдэл0
Тэр Ард _Хас банкны Ганхуяг гэдэг чинь Ардкойн гэдэг залилан хийж хөрөнгө олох аргаа улам нариисгаж тэр тэрбумаар мөнгө олоод байгаа юм биш үү? албан зөвшөөрөлтэй юмуу? Төрийн мөнгийг хулгайлж өөрсдөө завшдаг арга улам боловсронгуй л болгож байгаа шүү Төрийн мөнгийг луйвардаж баяжсан хулгайчидын гар хөл .. Ганхуяг гэнэт гарч ирээд л банк байгуулж байсан түүнийг мөнгийг хаанаас гаралтай шалгах хэрэгтэй шүү АТГ -газраа, Монголын Төрөө
Ард койн бол Монголын төрөөс хулгайлж авсан мөнгөө угааж эд хөрөнгө ,мөнгө болгож байгаа заль мэх арга .Бүгдийг н хурааж улсын орлого болгох хэрэгтэй
Хуцдаг гөлөг вэ ?чиний мөнгөөр тоглоогүй
Монголын банкууд бол ард иргэдээ шулахын бүх арга ажиллагааг явуулдаг Хүмүүс хадгаламжаа татаж аваад Ардкойн аваад байхаар одоо нийгэмд худал мэдээ тарааж байгаа юм уу ?Үүний эсрэг үйл ажиллагаа явуулах нь тодорхой байсан үүнийг банкны нэг хүнээр бичүүлээд ,хажуудан сууж байсан 2 -хүн сэтгэгдэл бичиж муулсан тэгээд нэрээ бичээгүй байгаа биз хүн юм хийхээр атаархаад байдагаа боль
Новшоо чи Төрөөс мөнгө хулгайлдаг новшуудын боолуу? чамд тэд талхны мөнгө өгчээ,Ганхуяг гөлөг чинь анх хаанаас мөнгө олж одоо амьд явдагыг чи сайн мэддэг юм байна л даа ,
Ard coin geed uu?
Olon khun khamag yumaa aldandaa.
Ард койн гэж цаана нь ямар ч баталгаагүй мөнгө гаргаад олон хүн хохирох вий. СЗХ анхнаасаа яах гэж ийм юманд зөвшөөрөл олгосон юм бэ. Тээр жилийн ХЗХ шиг юм болох вий
Ардын Ганхуяг бол тэнэг хүмүүсийн мөнгийг өөртөө цуглуулж түүгээрээ амь зуудаг залуу. Тэр 1 ширхэг талх ч үйлдвэрлэж үзээгүй хүн. Талхны үнийг бүр мэдэхгүй. Хүний мөнгөөр хүүдэгнэж яваа хүн. Ардаас ямар ч хүн хэзээ ч ашиг олохгүй шүү. Та нар хууртваа.
За нэг хиймлээр цахим байдлаар койн гаргалаа. Тэгээд ямар ч гаранд баригдах биет зүйлсээр барьцаа байхгүй. Ялангуяа монголын хууль эрх зүйн орчинд. За тэгэхээр юу болох вэ гэвэл Ард койн ч ямар ямар койн ч юм уу тэр нэг зүйлээ үнэд хүргэхийн тулд тархи угаалт явагдана. За тэгээд төлөвлөгөөний дагуу эрэлтийг үүсгэж үнийн хөөрөгдийг зохион байгуулалттай бий болгоно. Хамгийн инээдтэй тэр хөөрөгдөл дунд жинхэнэ залилан явагдана. Нөгөө койн бүтээгч маань асар их хэмжээгээр мөнгө хийх нь байна шүү дэ. Ядаж олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн эрэлт нийлүүлэлтээ тогтвортой хадгалдаг бол бас итгэхсэн. Гэтэл 1 өдрийн дотор 250 байсанаа 150 болно гэдэг цаанаа хэдхэн тоглогч наадаж байгаагийн шинж. Одоо бол хүчээр л үнийн барьж хүмүүсийн сэтгэл санааг түрхэн зуур барих боловч ирээдүйд яг л дээшээ ч гүй доошоо ч гүй мөнгөний түгжээ бий болох юм. Зарим нь тэвчээр алдарч койноо зарж эхлэх үед ханш нь суга суга унандаа. Энгийн ийм зүйл ойлгох ухаан байна уу да хар массууд минь дээ
Ард койн luivar