Найман зууны тэртээ язгуур угсаа, цэрэг эрс зэр зэвсгээр аархсан омог бардам Жамух өөрийн хор шарандаа шатаж мөхөж байхад харин өнчин өрөөсөн хэдэн дүүтэйгээ уулын мухарт ганц гэрт орогнох Тэмүжин Тэнгэрийн хүсэл сорилгод нийцсэн зөв итгэл сэтгэлийн улмаас Монгол хэмээх дэлхийн супер-гүрэн байгуулж, газрын хаан болж байсан түүхтэй.
Монголын Нууц Товчооны V бүлэгт: Тэр цагт Чингэс хаан, тэнгэр Эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив: "Эрэмгий сайнаар эзэн эс боллоо, би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Эцэг Тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа, би. Хамрагч сайнаар хаан эс боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа, би" гэж мөргөв хэмээн гардаг Чингэс хааны итгэл бишрэл нь өнөөгийн бидний ч туурга тусгаар улсын үндэс болдог

Дээр үед алдарт арабын Вавилон гүрний хаан Небухаднезар ордныхоо орой дээр гараад өөрийн хот улс гүрнийхээ тансаг сайхныг хараад "Би өөрийн сүр хүч жавхлан нэр алдраараа энэхүү агуу Вавилон гүрнийг босголоо" хэмээн хэлж дуусаагүй байтал ухаан санаа нь самуурч галзууран удаж төдөлгүй улс гүрэн нь ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж үүрд мөнх сөнөсөн гашуун түүх байдаг нь өрхийн ч төрийн ч тэргүүний үг үйлдэл бодол санаа бүхэн хойч үе бидэндээ сайн нь сайнаараа, муу нь муугаараа хэдэн мянган жилдээ ч бууж, ямар их нөр нөлөөтэй байдгийг дээрх хаадын түүхээс харж болно.
Өнгөрсөн зууны хорин нэгэн онд өвөг дээдэс маань ганцхан шөнийн дотор арван мянган гаминг бутцохиж туурга тусгаар улс үндэстэн болсон ч тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж долоон зуун сүм хийд далан мянган лам хараа хяргуулж дөчин жил зовсны эцэст ёстой нөгөө Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг Сайн хаан эцгийн нэр хүнд сүнс сүр сүлдээр даян дэлхийд тусгаар улс болж өдий зэрэгт хүрлээ.
Бидэнтэй хамт шахуу л зуугаад жилийн өмнөөс тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэлдэж эхэлсэн уйгур курд палестинчуудыг өнөөдөр ч Баруун, Зүүн, Орос Америк нь ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм.
Дөчин таван онд Орос Англи Америк гурван улсын Яалтын гэрээгээр яалт ч үгүй ертөнцийн бүх үндэстэнүүдийн хувь заяаг дэлхийн хамгийн хүчирхэг гуравхан эр /Сталин Черчилль Рузвельт/ шийдэж байсан эгзэгтэй үе байв

Хэдийгээр улаан коммунист ч гэсэн өөрөөс нь эхлээд Чингэсийг ч оруулаад газар дэлхийн бүх хаадууд ч, өнөө цагийн төр улсын тэргүүн лидерүүд ч азаар биш Тэнгэрээс соригдож ирсэн нэгэн гэдгийг Сталин гадарлах тул улс үндэстэнүүдийн хувь заяаг ялангуяа Монголын хувь заяаг яаж шийдэх ёстой гэдгийг тэрээр сайтар ухаарч байлаа.
Сталин өөрийгөө болд шиг хатаагдсан лидер (угаасаа л Сталин гэдэг нь сталь-болд гэсэн үгнээс гаралтай) гэж харуулах дуртай ч, Гитлер Москвад 25 км дөхөн ирсэн дөчин нэгэн оны Октябрын баярын өмнөх түүний зүрх нь түгшсэн тэрхүү аймшигт өдөр шөнүүдэд яахаа мэдэхгүй аргаа барахдаа өөрийн зөн совинд татагдан Москвагийн бүх Үнэн алдартаны сүмүүдийн тахилч нарыг хамаг нандин шүтээнийг нь бариулан Москваг тойруулан мөргөл үйлдүүлж авралыг хайж Гитлерийн давшилтыг зогсоож байснаараа нилээд сүсэглэг нэгэн байсан гэж үйл явдлыг нүдээр харсан оросын ахмад дайчдын амнаас сонсож билээ.
Мөн адил Монголын асуудал Яалтын хурлаар маргааш нь шийдэгдэх ёстой тэр шөнө Сталины сэтгэл санаа нь тавгүйтэж зүүрмэглэх зуур хэн нэгэн хүчирхэг нэгэн Миний хайртай монгол үндэстэн заавал тусгаар байх ёстой гэсэн хэн нэгний сүрт дуу хоолой чихэнд нь хүнгэнэх шиг болж Чингэс хаан түүний сүрт жанжнууд нүдэнд нь үзэгдэх шиг болоход байн байн давхийн сэрж зүрх нь дагжин чичэрч түүний нойр нь хулжсан шөнө байлаа

Дэлхийн талыг эзлэж явсан, орос гүржээс эхлээд олон арван үндэстэнг зуу зуун жилээр эрхшээлдээ байлгасан монгол хэмээх агуу үндэстэн тусгаар байх нь зүйтэй гэсэн Сталины өдрийн наранд дахь өнгөцхөн бодол нь энэхүү шөнийн зүүд совингын дараа Монгол заавал тусгаар улс байх ёстой гэсэн хатуу байр сууриар солигдож, маргаашийнх нь Яалтын хурал дээр батлагдсан төдийгүй энэ нь явсаар Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо 1961 онд дэлхийн тавцанд 100 хувь баталгаажуулсан улс төрийн шийдвэрийн үндэс болсон юм. Хэдийгээр бид Сталиныг тахин шүтэж долоох шахам байж тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан гэх боловч энэ нь яг үнэндээ түүний зүрх сэтгэлд дэхь Чингэс хааны нэр сүр, Монгол үндэстэнийг үнэлэх түүхэн үнэлэмжтэй салшгүй холбоотой байсан юм. Бид сайн эцгийнхээ нэрийг гурав худалдаж идэх ч яахав, харин Сайн хаан эцгийнхээ итгэлээр монгол үндэстэн мянган үедээ ч дархлагдах болтугай!
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогт
Сэтгэгдэл0
Сайхан бичсэн байна... :)
BISH,LENIN
obormongoltoigoo negdeed avbal ch oboo olon bolno doo
saihan soliorchee. mongolchuudiin osh honzon hyis temtreltees aij zugtaan ted oorsdoo manj ruu negdsen. tsoohon heden hynees busad ni ovor mongol buriad geh met gazart mongoloos salsandaa hymyys ni bayartai baidag.... yamar azaar ter buzraas salav gej eronhiidoo yaridag. gashuun bolovch ynen yg... buriaduud ovor mongoloos odoo sanal asuu l daa. heden hyn mongoltoi negdeh hyselteig ni yz. guilgachintai negdeh hyn ene delhiid baihgyi dee
Баярлалаа
Агуу их солиорол гэж энэ байх.Одоо ингэж солиорцгоохоо болимоор юм. Одоогийнхон арай өөр түвшинд сэтгэдэг ,арай өөр юм боддог болсон шүү.
МАН-ын хулгайч авлигачид хятадын эрлийзүүд Чингэсээс хол байгаарай..
Танд баяр хүргьe.Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай болсон гэхэд хэн ч тоохгүй харин Тэнгэрийн Хаантай болсон гэхэд дэлхийн ард түмэн сэрдхийж,анхааралтай ажиглаж аажимдаа дагаар орох бусуу.Түүх давтагддаг тэр тусмаа бидний түүх .
Танд баяр хүргьe.Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай болсон гэхэд хэн ч тоохгүй харин Тэнгэрийн Хаантай болсон гэхэд дэлхийн ард түмэн сэрдхийж,анхааралтай ажиглаж аажимдаа дагаар орох бусуу.Түүх давтагддаг тэр тусмаа бидний түүх .
М.Энхболдын зургийг тавьчихаад чингэс гэдгээ болиоч. Манай улсын өнөөгийн тусгаар тогтнолыг Сталин, Чойбалсан хоёр олж өгсөн юм шүү.
Пээдийсэн мундаг болон бөөдийсөн өрөвдөлтэй ооркууд эрчимтэй сэглэгдэж буй энэ нутаг дээр хир удаан оршин тогтнох болон ямар ирээдүй хүлээж буйг яахан мэдэх билээ. Маш их хөгжил дэвшил хийсэн авч бусдаас ялангуяа тархин доторхиороо улам улам холдож хоцрогдон буй биднийг хэн өөд татах бол. Яав ч урсгалаараа буюу ухарч өвчтэй ямаа даган билчихгүй байхыг оролдох нь зүйтэй.
Солиотой юм.
Tiimee Mongolchuud shuten bishirch deeleh yumtai baij tusgaar uls unu munh baina.Mungu ed yums shutvel koloni oron bolohod oir baina.Bayarlalaa.Munh tenger medne....
Нийтлэлд залруулах зүйл байна Вавилон бол араб үндэстэн биш Чингис хааний сүнс Сталиний чихэнд шивнэсэн гэж итгэхгүй байна Ялтын бага хуралаас өмнө Сталин Монгол 2р дугаар Зүүн Туркестаны бүгд найрамдах улс Манжуур гэж гурван сонголт байсан 1904 оны дайны үеэр японд ялагдаж алдсан Манжуур оросын хуучин нутаг байсан 1934 онд Сталин Зүүн Туркестаны 2р дугаар бүгд найрамдах улсыг байгуулсан Манжуур нутаг Монголоос илүү хөгжсөн дэд бүтэцтэй ашигтай байрлалтай байхад газрын тосоор баян хүн ам олонтой Зүүн Туркестан Энэтхэгт хиллэх замтай байсан юм Чойбалсан болон Монголын ард түмэн германы эсрэг дайнд оросуудад тусалж Сталиний итгэлийг олжээ Ингэсэнээр оросын өмнөд хилийг хамгаалах бамбай гурван улсаас Монгол улсыг Сталин сонгожээ Монгол улс оросын эрх ашгийг хамгаалж чадна гэж Сталин тооцоолж сонгосон юм Түүнийгээ Сталин өөрөө хэлсэн оросуудын хувьд Монгол улс бол Манжуур 2 юм Ялтын гэрээнд Сталиний үгэнд ороогүй дээрэнгүй Хятадын төлөөлөгчидөд Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт их нөлөөлж хонь болгосон юм шүү Франклин Рузвельт Сталинтай энэ зэрэгцүүлэх ёстой болно Ялалтандаа бардаж би хийсэн гэж хэлж болохгүй нүгэл гэдгийг дэлхийн орнуудын түүх намтар мөн үлгэр домог олон бий Трой хотыг ялсан нь Зевсийн ач биш би гэж бардамнасан Грекийн Оддисей баатрыг Зевс тэнгэр шийтгэж далайд төөрүүлсэн домог байж л байна
yhsen elentsgiin chini super gyren be.... super gyren yneheer mon baisan um bol yagaad onoodor delhiin aldart guilgachin bolov.... ene super gyren mon yy..... gutamshigt tyyhiig super gyren gej hutsaad amitnii doog boldgoo medne biz dee..... japan-ii hiisen chingis haan Kino bii..... ene kinonii DVD-g 3 dollor boltol ni hayamdruulaad baihad avah hyn baihgyi. hajuud ni enetheg kinonii DVD 42 dollor baihad hymyys shaagildaad avch baina... sariin daraa chinges haanii tuhai japanii kinog ynegyi geed bicheed tavisan baisan... hen ch tooj avaagyi dee. gitleriin amidarliin syylchiin 10 honogiig haruulsan Kino 25 dolloroor shaagildaad zaragdsan.... endees bid nariin ynen dyr torh haragdana.
Чи тэгээд Япон яваад бүгдийн аваад ирэхгүй яасан юм. Бид л түүхээ сурталчилж, бусдыг тоодог болтол өөртөө итгэлтэй нүүр бардам бахархам амьдрах ёстой. Түүнээс биш тэд биднийг тоохгүй байна гэж гомдоллоод чи хаа хүрэх юм. Чингис хааны нэрээр өдий зэрэгтэй яваа байх шүү харийн бөгс долоогчоо. Чингисийн Монгол гэж өөрөө бахархах биш яаж харьд таалагдах вэ гэсэн тэдний хоолны шавхрууг горьдсон гөлөгнүүд их болж байна даа
Хэзээ хэн нэг их өөр улсын түүхийг өгүүлсэн баримтат киног худалдаж аваад байна. Уран сайхны киног л их үзэж авдаг биз дээ. Хаана баримтат кино ашиг орлогоороо тэргүүлээд байна. Монгол хүн Монголын дайсан гэж үнэн үг шүү. Дандаа өөрсдийгөө муулж доош хийнэ. Бусад улс нь бүгд сайн, тэдний баас нь хүртэл шимтэй гээд ойлгосон бөөснүүд их болж байна даа.
UGAASAA OROSIIN ENE ULS MONGOLIIN ALTAN ORDNII ULSIIN URGELJLEL GEDEG SHU
.....яг үнэндээ түүний зүрх сэтгэлд дэхь Чингэс хааны нэр сүр, Монгол үндэстэнийг үнэлэх түүхэн үнэлэмжтэй салшгүй холбоотой байсан юм. Бид сайн эцгийнхээ нэрийг гурав худалдаж идэх ч яахав, харин Сайн хаан эцгийнхээ итгэлээр монгол үндэстэн мянган үедээ ч дархлагдах болтугай!
Чингис хаан монгол гэж та нарт хэн хэлэвээ?.Муу сайн бааснуу даа Чингис конрат түрк гаралтай.Америкийн эрдэмтэд түүнийг аль хэдийнээ нотолсон.