Монголчууд намрын улиралд адуугаа тамгалдаг уламжлалт зан үйлтэй. Одоо ч хөдөөгүүр тамганы найр ид болж буй. Монгол адуу, адууны тамга хоёр нүүдэлчин монголчуудын амьдралд, уламжлалд, зан заншилд маш том байр суурь эзэлдэг. Чингисийн эзэнт гүрнээс эдүгээ хүртэлх монгол үндэстэнд монгол адуу ямар үүрэг гүйцэтгэснийг эртний сурвалжит ном зохиолд тэмдэглэснээс эхлээд бидний аж амьдрал ч бэлэхнээ харуулна. Тэгвэл Монгол төрийн сүлдэндээ залсан морь тамгалах ёсон үүнээс ч дутахгүй үнэ цэнэ, гээж болохгүй уламжлалтай байдаг. Ингэж хэлэхийн учир дэлхийг туурайгаараа тамгалсан монгол адууг автомашины логогоор тамгалдаг адуучидтай болсныг саяхан олж харлаа. Бүр азарга, азарга адуугаа “тоёото”, “лексус”-ын логогоор сольчихоод таахалзаж байгаа адуучид байна, хөдөө талд. Нүүдэлчин монголчууд үе удмаараа уламжилж ирсэн тамгыг хэн дуртай нь унадаг машиныхаа логогоор сольж болдог болжээ?
МАЛЫН ТАМГА МЭӨ 1000 ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХТЭЙ

Мал тамгалах ёсон монгол үндэстний хувьд их эртний уламжлал аж. Бүр тодруулбал, МЭӨ 1000 жилийн өмнөөс мал сүргээ тамгалж ирсэн гэж МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Батсуурийн судалгаанд дурджээ. Түүний судалгаанд “Монголын олон ястан өөр, өөрсдийн тамга хэрэглэж иржээ. Тухайлбал, өөлдүүд гал тамга, Алтайн урианхайчууд нуман тамга, захчингууд дэгрээ тамга, дөрвөдүүд саран тамгаараа бусдаас ялгарч байж. Олон үндэстнийг тамгаар нь ялгаж, Гал тамгатай өөлдүүд, Ганзага имтэй өөлдүүд, Галдан бошготын өөлдүүд гэх мэтээр хэлдэг байж” гэсэн нь анхаарал татаж байв. Бусдын мал сүргээс өөрийнхийгөө ялгах таних тэмдэг нь тамга, им болох учиртай ч энэ нь зөвхөн өнгөц ойлголт юмсанж. Монгол үндэстэн дотроо ястан, угсаатнаар ялгарах гол эх сурвалж нь малын тамга ажээ. Тийм ч учраас адуучид унага тамгалах найр хийдэг, тамгатай холбоотой ёс цээр ч олон байдаг юм байна.
ЯПОН МАШИНЫ ЛОГОГООР “ГАНГАРСАН” БАЯН, ЭРДЭНЭЧҮҮД

Харамсалтай нь сүүлийн үед бусдаас ялгарах, онцгойрох шинэ тамгатай болох хүсэлтээр тамга урлаач нарт хандах хүмүүс олшрох болжээ. Энэ нь тэдний мал тамгалах ёсны талаарх ойлголт муу байгаатай холбоотой. Дээрээс нь энэ талаарх ном зохиол, судалгааны материал ч хомс байдаг аж. Тамгатай холбоотой сүүлийн үеийнх битгий хэл гарын арван хуруунд багтах төдий судалгааны ном зохиол байдаг юм байна. Тэдгээр нь 10, 20 жилийн өмнөх. Хөдөөд ч адил.
Үе уламжлалаа сахидаг өвгөчүүл л өөрсдийн овог аймгийн тамгыг хэрэглэсээр, түүнийгээ үр хүүхдүүддээ үлдээж байна. Тэд голдуу холын аймгийн малчид байгаа юм. Харин хот хүрээ тойрсон адуу сонирхдог залуус голдуу өнгө үзэмж, хэлбэр хөөн монгол адуу, адуу тамгалах ёсыг умартаж байгаа жишээ хотоос гараад л байна. Төв аймгийн Баян, Эрдэнэ сумын малчдын адуу “мерседес”, “лексус”, “тоёото” машины логогоор ингэж “гангарчихаад” байна.
ОЛИМПИЙН МЕДАЛЬТАЙ ГЭЭД УЛАМЖЛАЛАА УМАРТАЖ БОЛОХ УУ?
Зөвхөн машины логогоор ч бус өөр бусад дүрс, дүрсэлгээгээр дур мэдэн адуу тамгалдаг тохиолдол ч байна. Олимпийн медальтан, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өөрийн нэрийн адуундаа спортын таван цагирагаар хийсэн тамга тавьдаг юм байна. Тэрээр монголчуудын хайрлаж, хүндэлдэг бөх. Хүндлэх ч учиртай аварга. Гэхдээ олимпоос медаль авлаа гээд уламжлалаараа оролдуулж, шинэ тамга зохиох нь яавч байж боломгүй үйлдэл. Учир нь эрт дээр үеэс овог аймгаараа ялгарах тамга зохиогоод хэрэглэж ирсэн ард түмэн. Одоо хэн дуртай нь нэмж зохиогоод байвал адуу тамгалах ёс гэж уландаа гишгэсэн үйл болж хоцрохоор байна.
“ДҮРСИЙН БЭЛГЭДЛИЙН ГАЙХАМШИГТ ЖИШЭЭ НЬ МОНГОЛ МАЛ, АМЬТНЫ ИМ, ТАМГАДЫН ДҮРСҮҮД”
Түүний хэлснээр малын тамгаар монгол хүний дүр төрхийг, тухайн үндэстэн угсаатан, овог аймгийн угсаа гарлыг олж тогтоох хамгийн гол түлхүүр, оньсого болдгийг тамганы талаарх хамгийн анхны судалгааны бүтээл туурвисан Х.Пэрлээ гуайн “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” номонд онцолжээ. Тодруулбал, “Дүрсийн бэлгэдлийн гайхамшигт жишээ нь монгол мал, амьтны им, тамгадын үндсэн болон хувилбар дүрсүүд болно. Хадны сүг зурагт цавчигдан үлдсэн мөр улбаанаас нь үндэслээд тэдний эртний угшилтай болох хийгээд овог аймгийн ялгац тэмдэг болох учир жанцантайг нь түүхч-хууч судлаач мэргэд нэгэнт шинжлэн тогтоожээ” хэмээсэн байна. Малын тамга мал сүрэг, овог аймгийг хооронд нь ялгаад зогсохгүй дүрсийн гайхамшигт бэлгэдэл болдгоороо ач холбогдлоороо тодорсоор байна. Түүгээр ч зогсохгүй малын тамганаас монгол бүжгийн хөдөлгөөнийг ч гаргах болжээ. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, уран сайхны удирдаач, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг малын тамгыг судалж, тамганы дүрс дүрсэлгээг монгол бүжгийн хөдөлгөөнд нэвтрүүлсэн нэгэн. Тэрээр малын тамганаас гарын хөдөлгөөнд гэхэд 40 гаруй хөдөлгөөнийг гаргажээ. М.Мөнгөнцэцэг багш судалгааныхаа талаар “Малын тамгаар монгол хүний дүр төрхийг, тухайн үндэстэн угсаатан, овог аймгийн угсаа гарлыг олж тогтоох хамгийн гол түлхүүр, оньсого юм. Үүнийг манжууд ч, оросууд ч тэр устгаагүй. Коммунист, социалист нийгэм ч малын тамгыг устгаж чадаагүй. Бидэнд үлдсэн ганцхан том өв энэ” хэмээн онцолж байна. Монгол үндэстэнд тамганы 3000 гаруй дүрс дүрсэлгээ байдаг гэсэн ерөнхий тойм мэдээ байна. Мэргэжлийн хүмүүсийн ярьж буйгаар нарийн судалж тогтоовол үүнээс ч олон байх магадлалтай.
Мэдээж тамга бүр өөр, өөрийн онцлог, бэлгэдэлтэй. Хайруулган тамга гэхэд дотроо олон төрөл. Босоо, жишүү, босоо хос, босоо гурамсан, хөндлөн, жишүү хос, ташуу хос хайруулган тамга гэх мэт. Энэ тамга нь монголчуудын эртний сурвалжит овог хиадын тамга юм байна. Тэгвэл дан гурвалжин тамгыг Сэцэн хан аймгийн Да сэцэн ханы хошуу, Боржигон сэцэн вангийн хошуу, Сан бэйсийн хошуу, То вангийн хошуу, Гүн намжилын хошуу, барга, дарьганга, захчин, казах, мажар нар хэрэглэж байжээ. Үүнээс үзвэл дан гурвалжин тамга Монгол хошуу нутагт нэн тархмал, тэр дундаа голдуу Сэцэн хан аймагт байсан аж. Энэ тамганы бэлгэдэл нь тэнгэр, газар, хүмүүн гурав. Түүнчлэн адуучдын дунд түгээмэл хэрэглэгддэг хас тамгыг эзэн Чингисийн үед ч хэрэглэж байж. Энэ тамганы бэлгэдэл нь хатуу бат бэх гэсэн үндсэн утгатай. Энэ утга нь монгол төрт ёсноо шингэн уламжилсны жишээ нь Чингис хааны тамгыг хасбуу тамга гэх, хааны ордны хас ордон, хааны угсаа үеийг тэмдэглэсэн бичмэлийг хас дэвтэр, өнөд бат орших гэсэн утгаар хас их төр гэх нэрийдлүүд гэрчилнэ хэмээн С.Дуламын Монгол бэлгэдэл зүй номын III дэвтэрт тэмдэглэжээ.
С.Дулам: МАЛЫН ТАМГА ӨӨРИЙНХӨӨ ОВГИЙГ ОЛДОГ ГОЛ ҮЗҮҮР
Үүнээс үзэхэд тамганы бэлгэдэл, уламжлалыг хэн дуртай нь өөрчилж, хэлбэр үзэмж хөөсөн орчин үетэй хутгаж болохгүй аж. Үүнийг судлаач, мэргэжлийн хүмүүс эрс эсэргүүцэж байна. “Монгол адууны тамганы ойллого” номын зохиогч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян “Монгол адууг гадаад машины логогоор тамгална гэдэг байж болохгүй ойлголт. Үүнд нэртэй, төртэй адуучид оролцоогүй гэдэгт найдъя” гэж байв. Түүнчлэн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор доктор, профессор С.Дулам “Монгол адуунд гадаадын машины логогоор тамга тавьдаг болсон нь үнэндээ завхарсан зүйл. Сүүлдээ юу ч болж завхарч мэдэх нь. Ер нь тамгыг тавихдаа хүртэл зөвшөөрөл авдаг уламжлалтай байсан. Хэн нэгэн дур зоргоороо тамга зохиож, эсвэл гадаадын машины логог тамгалчихдаг зүйл ерөөс биш. Тамгын гол бэлгэдэл, ач холбогдол бол монгол угсаатнуудын овгийг илэрхийлдэг уламжлал юм. Нэг үгээр хэлбэл, тухайн малын тамгаар өөрийнхөө овгийг олдог гол үзүүр. Ер нь 3000-аас хол давсан тамга бий” гэсэн бол СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, М.Мөнгөнцэцэг “Энэ бол маш том алдаа. Бид хэзээ ч үүнийг өөгшүүлж болохгүй. Яахав, дэлхий даяаршиж байна, монголчууд даган дууриаж болно. Харин гол ноён нурууг нь хугалж болохгүй. Энэ нуруу нь малын тамга. Малын тамгаас гарсан соёмбо, төрөл бүрийн монгол брэндийн нэрс, тотем, лого, тэмдгүүд байна. Энэ бидний өөртөө байлгах том оньсого” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Дэлхийг морин туурайгаараа эзэлсэн монголчууд хэмээн аархдаг бид эрдэнэт хүлгээ унадаг машинаасаа дор үнэлж, уламжлалаа умартаж болохгүй. Морины хорхойтнууд, алдарт уяачид, олон арван холбоод нь найр наадам хэсч баяр цэнгэл болоод суух зуур нэг хэсэг нь монгол адууг нь “тоёото”, “лексус”-ын логогоор тамгалчихаад, монгол уламжлалыг үгүй хийж явна.
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Арайч унадаг машиныхаа логоо эмблейгээр адуугаа тамгалах болоогүй байхаа мрнголчуудаа..Их хурлын 76 хууль гарагаад зохицуулчих байлгүй гэж найдахаас
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
gangan hund garhi nemer,hi hi.
SOLIOROL
Монголоо алдсан Түвшинбаяр дураак чоорт базми, түй.
Аргагүй шүү дээ,Зууралдахаас зодолдож чаддаггүй ганц нудрага хамрандаа нохой шиг даадаггүй бөхөнцөр,бас болоогүй Женкогоос шавхруу горьдсон Улс төрч шүү дээ.Эд нарыг том толгой гүзээгээрээ уралддаг баасаа арчиж сураагүй хөдөөгийн Оркууд л шүтдэг дээ зайлуул.
Хун болгоныг зодолдож чаддаггуй зууралдаад байдаг гээдл энд тэнд хуцаад явах юм чамайг нэг барьж аваад нудчих юмсан!Мань мэтийн 40 мянгатын онцог булан бурт хар багаасаа зодолдож оссон биеээрээ дуурэн сорвитой хумуус чам мэтийн ходооний хонийг бол тоглоом шиг л нудчихнэшд!
Зодолдож чаддаг бөхөнцөр байдаггүй юм.Угаасаа бөхөнцөрүүд заавал зуурах гэдэг рефлекстэй,жин массандаа баригдсан хөдөлгөөн реакц удаантай болхоор цохилт өшиглөлтөөс хамгаалж чаддаггүй.Тэгээд яагаад ч юм бүгд өвдөлт даадаггүй.Энийг нь мэддэг жинхэнэ хотынхон бөхөнцөрүүдийг тань шиг хүндэлдэг ч үгүй.
91.77.243.121 Зодоон нэг нь уналаа шийдэгддэг хөдөөний Оркуудын шүтдэг барилдаан биш.Хурдан нудрага өшиглөлтийг даагаад хариу өгөх тэвчээр шаарддаг.Хэрэгтэй бол хутга,төмөр,чулуу хэрэглэж өөрийнхөө амийг хамгаалах төдий биш,өрсөлдөгчөө алахаас айхгүй байх эр зориг шаарддаг юм даа бөхөнцөр шүтдэг шалихгүй Оркоо!
Tolgoi n' idee beereer duursen novsh bna daa. Mongolchuudiig dorovjilj bna naaduul chin...
За тамгалдаг байж, гэхдээ Тоёота, Мерцебес чинь бүгд дэлхий даяар хамгаалагдсан бренд шүү дээ, тэгэхээр, зүй нь адаагаа тамгалж байгаа нөхөд тэр брендийн эздээс нь зөвшөөрөл авсан бх ёстой баймаар...
Уул нь хуулиараа тийм байх ёстой.Гэхдээ худлаа Пепси уудаг Төвшинбаяр бөхөнцөр Женко бөхөнцөр шигээ ийм юм мэдэхгүй байх нь аргагүй.
Delhkiin shivshig onigoonii ezen mongolchuud malaasaa dor boljee.iim malnuud hurdan uhej dald oroosoi.mongol uls hogjie gevel iim teneg malnuudaa hun durstei bolgo.
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Ха ха яагаад болохгүй гэж ккккк За за тэгээд тэр судалдаг барьдаг улсууд нь дуугарладаа бусад үхлээ юу. Тэгэж яривал тэр их гадаад нэртэй Зайсангаар дүүрэн хотхоныхоо нэрийг л сольчих. Грийн вилла, Сөүл гарден өөр юу юу ч билээ. Хотынхон өөрсдөө гадаад үг хэл оруулж ирж гангарчихаад хөдөөнийхөн Оркууд энэ тэр гэхээ л больчих.
103.57.94.91 Монголчуудыг нутаг ус угсаа гаралаар нь доромжилж талцуулж ирсэн нь Ми уяачийн нутаг Төв аймгийн пиздаагүй ярьж чадддаггүй Оркууд гэж мэдэлгүй яахав.
Наад компаниуд чинь өөрсдийнхөө зөвшөөрөлгүй лого хэрэглэлээ гэж торгууль тавьдаг юмдаа балрах нь дээ хэдэн малчид. Юм мэдэхгүйн гай гэж. Адуугаа өрөнд өгөөд байж дээ.
Хүн юмыг таньж,ойьгож байж л нэр өгдөг Энэ нь орчлонгийн хичнээн зүйл бид таньж мэдэв төчнөөн нэр өгч байна гэсэн Танин мэдэхүй гүнзгийрээд л байна Тэр бүрийд үг үүснэ Үгэндээ олон утга,бэлгэдэл,ухаарал,сэтгэлгээ гэх мэт оюуны чадвараа шингээнэ Тийм болохоор зайлшгүй оинэ шинэ нэр үүснэ Хуучин байсан юман дээр дөрөөлж түүнийг баяжуулж гүнзгийлэх ч тохиолдол бий Шинэ ухаарал,ойлголт,санаа,,бодлыг хааж боож болохгүй Гэхдээ оинэ бүхэн бий болох хууль зүйтэй Үүнийг мэдэхгүй хүмүүс сохроор дагах дууриах нь элбэг байдаг Манайхан мэдэхгүйн хар хай гэдэг шүү дээ Гадахдын олон нэр гангархаж юмуу мэдэмхийрж зээлдэх нь их болчихлоо л доо Харанхуй үе иржээ ч гэхэд хилсдэхгүй Өөрийн юм байхад хүнийг нүдэн балай ,ихан дүлий дууриагчид их байна гэдэг юм мадэхгүй буюу хоосон мэюлэгтэн олширчээ л гэсэн үг Юмаа мэдэж,уламжлал,шинэчлэлийг хослуулж л явмаар даа Монголчуудын оюуны өвийг эрэглэж батахгүй дээ Ойлгох тусмаа л хайрлаж хамгаалмаар,баиархаж баярламаар санагддаг болно
Яг хууль зуйгээрнь яриад торгууль моргуульдаа тулбал малчдад тэр том торгуулиаснь хуулийнхнь аргаар мултрах тумэн зам бий!Санаа зоволтгуй!Наад захнь гэхэдл адуу мал более уйлдвэрийн бутээгдэхуйн хуний гараар хийсэн машин техник биш гээдл узэхэд мухардаад явчна,цаашилбал монгол адуу хагас зэрлэг хээр гадаа жилийн 4улиралд амьдардаг амьтан хууль есны баримт бичиг тэр малчны тийм хоронго гээд баталчих паспорт байхгуй учираас синий адуу бишээ гээдл мулзахад яаж ч чадахгуй мухардана!Хууль есоор баталж тэр хунд торгууль ноож чадахч угуй,буур муудаа адуугаал Алдана биз!
Уучлаарай би арай ч машины логогоор тамга хийхдээ тулсан ядруу эр биш ээ. Манай муу эргүү малчин 7-ийн тоог буруу харуулаад хусчихаж. Манайх удмаараа харамч7 гэдэг зартай баяны удам. Очиж очиж лексус байхдаа яахав дээ. Удам гутаасан муу золигийг ташуурдая байз
Үхэр мала алж үрээд логитой хар авдараа авч болдгүйй Ийм тэнэг юм сэдэж олсон хүнийг нь буудаж алхад би монгол адууны өмнөөс бэлэн!
Монголоо доош нь хийсэн ес зан заншил билэгдлээ мэддэгvй МАЛААСАА дор тэнэгvvд. Ийм хvмvvcТ юу хэлэх вэ дээ? Vндэсний уламжлал , бахархал гэж нэг юм хvнд баймаар даа.
yagaad bolohgui geg