Японы озэки Котошогикү энэ сарын башёд Монголын гурван их аваргыг дараалан давсанд Аса аварга “Ямар Чапаев тоглож байгаа биш, дараалж унаад балайнууд чинь "хэмээн ихэд бухимдав.
Бид ч ер нь аархуу шүү. Манай үндэсний бөхөд хэдэн япончууд 10 жил тасралтгүй түрүүлбэл ер нь юу болох бол?...
Их аваргын жиргээг хараад нэгэн дурсамж сэргэв. Хакухо Даваажаргал сумогийн түүхэн дээд амжилтыг эвдсэн орой япон оюутнууд оройн хоолонд урьж, хамтдаа хэсэг жаалав. Тэд монгол бөхчүүд хүчирхэг, гишгэдэл сайтай байгаагийн нууцыг нүүдэлчин ахуй, хоол хүнс, тэр дундаа айрагны найрлагатай холбон үзэж байгаа нь сонирхол татсан юм. Нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчин ахуйг дэлхий улам л сонирхон судлах болсон нь эндээс анзаарагдав. Харин манай төрийн бодлого өдрөөс өдөрт мөн чанараасаа дайжин холдож байгаа нь сэтгэл түгшээнэ. Хөрвөх чадвар бүхий удирдлагын онолыг үндэслэгч, профессор Рональд Хайфитз өөрийн судалгаандаа үндэслэж, “Дэлхий мөн чанарруугаа буцаж байна. Тиймээс ялгарлаа гээсэн үндэстэн мөхөх эрсдэлтэй” гэж хэлснийг бодууштай.
Ерөөс дэлхийд нүүдлийн, суурьшмал гэсэн хоёрхон ахуй байдаг. Мэдээж энэ хоёр ахуй хоорондоо эрс ялгаатай, өөр өөрийн давтагдашгүй онцлогтой. Судлаач Д.Төмөртогоо, “Монголын өмчлөлийн харилцаа Европоос огт өөр. Хувийн өмч Европ дахинд газар өмчлөлөөр үүссэн бол, Монголд мал өмчлөлөөр үүссэн” гэж судалгааныхаа ажилд тэмдэглэсэн байдаг. Энэхүү ялгарал бидний зан чанар, сэтгэлгээ, үзэл бодолд нүдэнд үл харагдах сэжмээр шингэсэн байдаг. Монголын нууц товчоонд дурдагдсан ганцхан жишээг эшлэе. Жамух “Ууланд шахан бууя, адуучинд гэр болтугай, голд шахан бууя хоньчинд хоол болтугай” хэмээдэг. Тэмүүжин утгыг ухаж эс ядаад Өэлүн эхээс асуудаг нэгэн домог бий. Зөрөлдвөл нүүгээд явчихдаг энэ сэтгэлгээ зөвхөн л нүүдэлчин сэтгэлзүй. Суурьшмал соёлд ийм ойлголт байх боломжгүй. Хотоо аваад нүүчихгүй тул хөрштэйгөө найрамдах, эсвэл дайтахаас өөр замгүй.
Энэ сэтгэлгээ бидэнд өнөөдөр ч ажиглагддаг. Эрс тэс уур амьсгалд дөрвөн улирлаар нүүдэллэн амьдрах хэв маяг биднийг хөрвөх, дасан зохицох чадвартай болгосон байдаг. Шинэ зүйлийг сурахдаа, даган дуурайхдаа туйлын авьяаслаг. Сэтгэлзүйн хувьд баригдмал бус, аливаа зүйлийн арга эвийг нь олохдоо гаргуун.
Ийм сэтгэлзүй нь цэрэг дайны тактикт ч харагддаг. Хоёр ахуйн цэрэг дайны тактик нь туйлын өвөрмөц, өөр байж. Суурингийн цэргүүд тулалдах газраа товлодог бол, нүүдэлчид гэнэт уулгалан дайрдаг. Суурингийнхан ухарвал ялагдсанд тооцдог бол, нүүдэлчин цэргүүд гэнэт бутран ухарч, дахин нийлж байршлаа солин довтолно. Суурин жанжин цэргийн хүчний ихээр ялна гэж тооцдог байсан бол Чингис хаан, “Олноос олон, цөөнөөс цөөн гарз” хэмээн сургадаг байжээ.
Сууринд дөрвөлжин соёл дотор амьдардаг бол, нүүдэлчид дугариг соёлын уламжлалтай. Нүүдэлчдийн гэр нь хүртэл дэлхийг дуурайсан дугариг.
Нийтлэлийн эхэнд дурдсан япон оюутнуудын гайхан шагшиж буй хүч чадлын ундарга энэ л ахуй дотор нуугдаж буй. Нүүдэлчин ахуй бол хоцрогдол биш харин нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой бидний үндэсний ялгарал, тусгаар тогтнолын баталгаа юм. Чингис хаан Сибириэс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Эзэнт гүрнийг байгуулах үедээ соёл иргэншлээ сольж, дулаан уур амьсгалтай, далайн хөвөөнд ордон барин тухлахыг зориогүй нь ч үүнтэй л холбоотой биз ээ.
“Хэл, хил, мал гуравтайгаа байвал”... гэж Зундуйн Дорж гуай зүгээр ч нэг хэлээгүй юм. Хоёр том гүрний дунд хиллэн орших Монгол Улс нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр болон малын тоогоор дэлхийд тэргүүлдэг.
Энэ бол бидний бодит нөхцөл байдал, өвөрмөц онцлог. Төрийн бодлого ч үүнтэй яв цав уялдах ёстой. Аль ч улс орны төрийн бодлого үндэсний аюулгүй байдлаа хадгалж, ирээдүйд чиглэсэн байдаг. Харин манайд өнөөдөр л өөрт нь ашигтай бол юу ч хийхэд бэлэн эрх ашгийн кнопчид олширчээ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг шиг өөрсдөдөө зориулж хууль баталж, дүрэм зохиосоор Роберт Мугабегийн үеийн Зимбабве эсвэл Хосни Мубаракийн үеийн Египет улс шиг болчих вий гэх айдас эрхгүй төрнө.
Өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм нь явсаар 2000 оны нэгдүгээр сард Зимбабве Улсын Ерөнхийлөгч Роберг Мугабе 100.000 зимбабвэ доллар буюу улсынхаа нэг хүнд ноогдох орлогоос бараг тав дахин их мөнгийг төрийн өмчийн оролцоотой банк санхүүгийн байгууллагаас хожих хүртэл хөгжин цэцэглэсэн түүхийг бид мэднэ. Энэ жишээ ч дүүрч!
Харин манай эрх баригчдын өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрэм нь явсаар тусгаар тогтнолын баталгаа болсон нүүдэлчин ахуй, үндэсний ялгарал, мөн чанараараа оролдож эхэлж байгаа нь харамсалтай. Ууж болдогтүй архи, уурлаж болдоггүй ачтан, ухаж болдоггүй газар гэж байдаг юм гэдэг шиг улс төрд оролдож болохгүй үнэт зүйл, үндэсний эрх ашиг гэж бас бий. Энэ бол газар нутгийнхаа 97.7 хувийг манан суугаа малчид, хүнд хүчрийг үл тоон орон нутагт амьдарч буй иргэдийн эрх ашиг! Цаашдын ирээдүй юм. Монгол Улсын орон нутаг эзгүйрч, овооролдон шавааралдаж, ХОТ УЛС болсоор байгаа нь төрийн бодлогын л алдаа.
Нийслэлийн статистикт 1990 оноос хойш Улаанбаатар хотод 560.000 гаруй хүн буюу нийт хүн амын бараг 20 орчим хувь нь шилжин суурьшиж, жилээс жилд хүн амын нягтрал ихэсч байгаа тухай дурджээ. 2015 оны байдлаар 1.314.486 байнгын оршин суугчтай байгаа бөгөөд бүртгэлгүй иргэд, орон нутгаас суралцаж буй 90.000 орчим оюутнуудыг оруулбал хүн амын бараг 50 болон түүнээс дээш хувь нийслэл хотод амьдарч байна.
Нийслэл ачааллаа дийлэхээ больж байгаа олон жишээ байгаа. Ганцхан жишээ дурдахад ДЭМБ-ын 2012 оны тайланд Улаанбаатар хог дэлхийн хамгийн их агаарын бохирцол, тоосонцортой хотууцын жагсаалтыг тэргүүлж, Пакистан Улсын рекордыг эвджээ. Үндэсний аюулгүй байдал урвуугаа явж буй ийм нөхцөл байдалд төрийн бодлого хориг арга хэмжээ авах ёстой.
1978 онд БНХАУ нэг хүүхдийн бодлого зарласан нь ч хүн амын өсөлт, эдийн засгийн уналтын солбилцлыг нарийвчлан тооцсонтой л холбоогой. Харин манайх бол бүр эсрэгээрээ гурван хүүхдийн бодлого гаргаж, эдийн засгаа унагах байж л дээ өнөөдрийнхөөр. Дэлхийд зам нэмж бариад замын түгжрэлийг шийдсэн хот нэг ч байдаггүй. Шийдэх арга нь нийтийн тээвэр, эсвэл татварын бодлого. Хүн амынхаа төвлөрлийг сааруулахын тулд орон нутгаа бодлогын гадна орхиж, хотоо улам төвлөрүүлэх бодлого барьдаг улс орон манайхаас өөр ер нь байдаг болов уу?
Хавар, намрын чуулган завсарлангуут худал үнэн тойрог руугаа гүйдэг байсан эрхэм түшээд, өнөөдөр чуулган завсарлангуут жагсаалтын 28+хотын 14 гадагшаа нисч, мөрийтэй тоглож, эмнэлэгт үзүүлдэг “соёл” тогтсон нь нууц биш. Түшээд түмний амьдралаас тасарсаар бодлого тодорхойлох битгий хэл өргөн хэрэглээний барааны үнэ ч мэдэхгүй хэмжээнд очжээ.
Гэтэл одоо бүр нөгөө гишүүдийн чинь 50 хүн нь амьдралаас тасарч, хариуцлагаас мултран Хот Улсдаа тухлан, чуулганы завсарлагаанаар гадаалмаар байна гэнэ ээ. Орон нутгийн мандатаас суйлж Улаанбаагарынхыг нэмэгдүүлэх улстөрчдийн санааны цаад агуулга ердөө л энэ.
Мал үнэгүйдэж, амьдрал хүндэрснээс болж, боломж олдвол бараг бүх малаа хөлөөр нь урагш нь гаргачихаад хот бараадахыг хүсдэг малчын тоо улам бүр олширч байгааг, малын түүхий эдийн уналтаас болж малчдын 80 хувь орчим нь ХААН банкны зээлийн өмнө сөхөрч амьжиргааны эх үүсвэрээ алдах эрсдэлийн ирмэг ирчихээд байгааг ер нь Хот Улсынхан маань мэдэрдэг болов уу?
Сум бүхэн нь бараг хоорондоо 500 км-ийн зайтай алс баруун хязгаарын нэг мандаттай тойргоос гарагсдыг бараг “чөтгөр авмар” гэж хараамаар. Мөнгөгүй бол тийшээ зүглээд ч хэрэггүй. Энэ бодлого нь явсаар нөгөө улсын баатар Э.Бат-Үүлийн хэлснээр ХIII зуун шиг овог ханлигаараа хуваагдаж, томоохон баячууд бизнесийн орон нутгаа сонгон авч ноён сууж, дөрвөн жил таг алга болчихоод сонгууль дөхөхөөр найр хөгжөөж, 1 байр сугалуулж, утас тараадаг нөгөө Африк, Грек, Аргентин маягийн алдарг технологиуд хэрэглэдэг болох нь... Өнөөдөр эхлэл нь Өмнөговь, Дундговийн жишээнээс бэлээхнээ харагдаж байгаа биз.
Төлөөлөхгүй төлөөлөл нэмэгдэх 1 тусам хот хөдөөгийн тэгш бус байдал нэмэгдэнэ. Хөгжлөөс хоцорсон хөдөөгийнхөн хотынхонтой боловсролоос эхлээд олон салбарт өрсөлдөх боломж жил ирэх тусам хумигдаж, Бразил Улс шиг хот хөдөөгийн 1 боловсролын ялгаа нөхөгдөхгүй хэмжээнд ихэсч, Энэтхэг Улс шиг хот хөдөөгийн 1 арилшгүй давхарга тогтож эхэлнэ. АНУ-ын Аризонагийн өмнөд хэсэгт Ногалэс гэдэг алслагдсан хот байх.
Хүн амаас үл хамааран нутаг дэвсгэрийн нэгжээрээ конгресс, сенаторууд сонгогддог учир энэ хотын нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдсөн юм. Харин энэ хотоос ердөө 20 гаруй алхмын цаана Мексикийн Ногалэс хот оршино. Хүн ам цөөхөн гэж бодлогын гадна хаяснаас энэ хот улам бүр эзгүйрч, орон нутгийн удирдлага нь авлигад автаж, гэмт хэргийн үүр уурхай болсон. Нэг гараанаас гарсан 1 ижил нэртэй хоёр хотын жишээ манай улсад бүү давтагдаасай. Улстөрч бүхэн түүхийн тавцан дээр өөрсдийн өвийг үлдээж, тэр нь бахархалт зүйрлэл,эсвэл цаазын индэр болон хойч үед үлддэг.
Нүүдэлчин ахуйг сүйдэлж, хязгаар нутгийг эзгүйдүүлэх харалган бодлого гаргавап түүх өршөөхгүй. Улсынхаа нэрээр 1 зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан чинь л хангалттай!!!
Л.Оюун-Эрдэнэ
Сэтгэгдэл0
Pooh yamar uhaaantai yum ve?
Ene nogoo ali nam dagasan Oyun erdene bilee ter bish baigaadaa? Esvel ooroo uneheer bichsenuu? Tuunees bol mash uhaantai saihan niitlel bichsen baina, zagatnasan gazar maajlaa.
Нүүдлийн соёлыг муулдаг шүүмжилдэг памперстэй бааснууд олшироод байгаа шүү Дэлхийн 10 хүрэхгүй улс орнууд сансрын пуужин сансрын дуран бүтээж Ангараг гаригт робот илгээж байна Эдгээр орнуудад олон хэцүү асуудал байдаг Гэтэл асуудлаа шийдэх мөнгөө сансарт олон зуун тэрбум доллар үрж цацаж байна Яагаад мөнгөө үрээд байгааг нүүдлийн соёлыг ойлгодог хүмүүс маш сайн мэддэг бол муулж шүүмжилдэг мэдэхгүй байх жишээтэй Яагаад гэвэл хүн төрөлхтөн Дэлхийд үргэлж суурин амьдарахгүй шүү дээ Иймд нүүдэллэх болно Энэ бол хоосон зөгнөл биш галзуурал биш шүү
Yag unendee mal dagaj yavsanaar suuld surguuli soyoloos hosorson uls olon baina daa zailuul. Odoo baigaa uls turchidiin etseg eh ni ali ert nuguu muulaad baigaa suurshmal amidralluu turuulj orood darga bolood nuguu hediigee tavlag baigaa yum shig. Zun ochood l huduu gej saihan baina shuu geed l
ёстой судалгаа шинжилгээ хийсэн хүнээ эсвэл ийм сайн ном уншшсан хүн үү их сайхан бичсэн байна
hamgiin zeb zyitei yuym bichejee,enyynees ali ali ch satandaa bodoj niigemiin bolj baigaa ezes tegsgelgyi hotjuulah gesen bodlogiig barij baigaa ylas oron haana ch baihgyi ee!!!enyyniig zogsoo gej baigaa yum bis ee!!zeb bodlogoor enee chagt ni yabyylah argiig nyydelchin Mongolchyydiin dynd siitgen gargah chag ni boljee?gej bicheech helsen bna?....Mongoliig meheej baigaa hymyys bol ardchilsan heneetnyyd argagyi men?gehdee byheld ni heleh bys?erees ardchilal garch ireed yamarch bodlogo dytagdaltai niigemiig gadaadiin ornuudiig dyyriah ebchind hetlej eneegiin baidald hyrgesen!ard tymen doroitoj niigem yndesniihee yalgaag aldaj meheh satandaa tyilsran yabna!enyyniig eneegiin medleg mehes zaluus ingej yabah yostoi met am meden yarij bna!bid chini delhiigees arai eer ylas oron yndsendee nyydelchin ard tymeneeree dyysah tabilantai ardyyd!Delhiid iim saihan nyydelchidiin amidral negch baihgyi ee!!baisan nyydelchid ni bidentei adilgyi ee!!!saitar bodoj tyngaaj meheh gej baigaa niigemiinhee ynen bodlogod tylgyyrlan ard irgedeen zeb zyitei bodlogoor abch yldeh heregtei!delhiin olon juulchid ireed eneederiin Ylaanbaatariig yzeh setgel negch garahgyi ee!!delhiid haa saigyi saabaaraldaan bna?harin nyydelchidiin soyol irgensil ryy chini hyrdan zygtan yabah bolno!ene bol Mongoliin dabyy tal bidnii Mongolchyydiin baharhal ynen amidral ene dee!!!ene nyydelchin yos zyigeen bid delhiid taniulah heregtei bna?....
Тулааны тактикт тулалдах газраа товлодоггүй гэдэг худлаа, заавал урьдчилж элч илгээж товлосон газраа, товлосон цагтаа дайтдаг. Аль аль нь гэнэдүүлж дайрах тактик бас бий. Саяхны жишээ гэхэд Гитлер Орос руу гэнэдүүлж л довтолсон. Олноос олон цөөнөөс цөөн гэдэг бол Богд хаант улсын цэргийн суртал нэвтрүүлгийн арга хэрэгсэл мөн. Гэхдээ энэ нь хотын тойргийн олон болгохтой хамаагүй. Сонгинохайрхан 260 мянган сонгогчтой, Баянзүрх 240 мянган сонгогчтой. Гэтэл Дундговь аймаг 30 мянган сонгогчтой. Харьцаа нь 6:1. Гишүүд бол төлөөлөл. Тиймээс төлөөллийн тэнцвэрийг хадгалах ёстой. 240 мянган хүн 3 мандаттай, 30 мянган хүн нэг мандаттай байж болохгүй. Хоёрт асуудал хотод бий. Утаа, түгжрэл, эмнэлэг сургуулийн хүрэлцээгүй байдал, усан хангамж гэх мэт. Хөдөөгийн 5000 хүн амтай сумын 1000 нь хотод ирсэн байна. Гэтэл төсвийн хуваарилалтыг тойргоор бодож хийснээс хөдөө хэрэггүй сургууль, соёлын төволноор барьж ашиглалтгүй үлдээж байна. Учир нь ашиглах ёстой хүмүүс нь хот руу орж ирсэн. Тиймээс тойргоос эхлээд төсөв мөнгөний хуваарилалт хүртэл хүнээ дагах ёстой. Төсөв хуваарилахад хүн амын 60 хувь хотод атал тойргийн 60 хувь хөдөө учраас дундаас нь дор хаяж 40 хувийн буруу хуваарилалт явж байна. Энэ нийгэм хүний төлөө нийгэм. Монголчууд яг ч нүүдэлчин биш, бид 70 жил суурьшиж иргэншсэн. Нүүдэлчин малчин айл 170 орчим мянга л бий. Тиймээс хүнээ бодох цаг.
Аль алинд нь үнэний хувь бий! Гэхдээ хотын тойргыг тэгэж хэт нэмэх нь буруу. Харин цөөхөн тоогоор бол болж байна.3 мантатаарл
хэнч гэсэн идэжуусан аяга тавагруугаа нулимдаггvй нэгэнт тэр нутагт амьжирч байгаа юм чинь ард олныг нь ганц удаач болов хvндэтгэх нь жудаг юм даа авргууд жудагтай ухаалаг байсан шvv харинч 10 жил арай холдчих шиг болсон тэдний зовоо зов
Нүүдэл Шийдэл нэвтрүүлэгт орж байхад нь ёстой зөв залуу юм даа гэж бодож байлаа, Монгол улс юуны хүчинд энэ олон зууны турш оршин тогтнож ирсэн, тэр л бодит чадвар дээрээ тулгуурлан хөгжих ёстой гэдгийг олоод харчихсан залуу байна лээ. Гэтэл одоогийн залуучууд уул уурхай, барилга гээд шүтэцгээгээд гүйлдээд байгаа юм. Уурхайчид нь багаль хамгаалагчидаа улафйм цайм алж устгадаг цаг ирсэнийг ирвэс хамгаалдаг залуугийн үхэл харууллаа.
Гантөмөр сайд мундаг залуу юмаа. Хийсэн бүтээсэн юмтай. Худлаа хийрхэдэггүй иим залуучуудаа дэмжие
ухаанд нь ухна үхсэн бодолтой
Хэ америкт суралцсан залуу биднии дептаат гээд баигаа этгээдууд ходоог алслагдсан сумдыг хогжуулэх гэж Их Хуралд сонгогддог юм уу Би бол хууль тогтооход биднииг толоолж баигаа гэж оилгоод баигаам тэхээр сонгогчдын тоо чухал Малчдын ахуи амьдрал хотынхны аж амьдралын асуудлыг дептаат биш Засаг нь хариуцаж ажиллах естои гэж оилгодог маань буруу юу
Mash zuv bichsen bna mongol ulsiin hodoogiin hogjil manai ornii tusgaar togtnoliin batalgaa ym shuu de
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгий гаж зуршилаа мартаж чадалгүү байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэжолон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэн маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүү энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтайГадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг ланд 200 машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй
Huvisan uurchlugduhgui bol ustaj ugui bolno! Yumand dasan zohitsoj busadtai temtseldehees uur songolt baihgui. Uursdiin ulamjalaa butneer avch uldene gej hezeech baihgui. Harin yaj zuv uurchilj saijruulj avch yavahvee gedeg l bidnii bodol bailtai. Ene uls turd garch baigaa humuus neeh ih olond taalagdah gej yadah yum.
Энэ чинь нөгөө наамбар ван хөдөлгөөний удирдагч залуу байна шд. Одоо бодвол махнамын гишүүн биз.
hen gej haanaas yu geechiin amitan bas garaad irvee, tsor tsor geed baihyn., :) man, mahn dagadag ch geh shig, tiim hogiin amitan bol duugui hol ochij huts lgeye dee hehe:)
asa avarga gej erni hen youm be?ter bugdiig meddeg hunuu?tsag hugatsaana bolool davaa bizdee
Энэ луйварчингийн мэнгэ нь алга болчихож
chi bol doloogch nusgai l daa.nambariin xyyg namba wan geed dolooj yawsaniig chini xymyys martsan gej bodood odoo ix medeed exlew yy
Манангаас арай илуу зов сэтгэж байгаа иимэрхуу залуус олон бол нэн сайн
зөв сэтгэж байгаа ийм залуу олон байвал сайн байна майна ч гэх шиг. энэ дээр сэтгэгдэл бичмэр болсон нэг хар мал. энэ малуудын юм бичиж байгааг нь хар. нүүдэллэж амьдардаг ёс мөхөж байгаа болохоос биш нүүдэлчид мөхөөд байсан юм байхгүй. ер нь хүн төрлөхтөн угтаа бүгд л нүүдэлчид байсан юм шүү дээ. бид л жаахан хоцроод байгаа болохоос биш нүүдэллэн амьдардаг амьдарлын энэ арга хэв маяг чинь хүссэн ч эс хүссэн ч суурин амьдралруу шилждэг жамтай, хуультай юм шүү дээ. иймхэн юм мэдэхгүй байж бас худлаа цэцэрхэх санаатай. нохойн баас. хаана явж юу сурч байсан шүү юм бол доо хөөрхий чааваас.
21-р зуун гараад хориод жил болж байна!Урьднь нуудэлчин байгаад одоо суурин болж амжилттай хогжин хотын урбанизации шингэчихсэн ундэстэн ястангууд дэлхий даяаар зондоо байна!Туйлширч зовхон нуудэлчин соелоо давамгайлан пиардаад байх шаардлага ердоо байхгуй!Монгол улс оноодор хагаснь суурин амьдралтай хагаснь нуудэлчин олон торлийн соелтой улс!Нуудэлчин соелоо март устга гээд байгаа юм биш!Гэхдээ оноодрийн Монголын суурин амьдрал шинэ соелнь нуудлийн соелоосоо давамгайлан туруулж урагшаа дэвших нийгмийн хогжлийн туруу болоод байгааг ойлгож ухааран хавсран хогжихоо бодох хэрэгтэй