sonin.mn


Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр оны өмнөхөн АНУ-ын Санфранциско хот дахь консулаар томилогдож одсон билээ. Сайн аавын буянаар туйлж, төрийн албанд гэрлийн хурдаар өгссөн тэрээр шинэхэн албандаа зүгширтлээ өдий бололтой. Эрх чөлөөний оронд амьдарч буй Монголчууддаа сайдын танхил хүү төрийн албаны хүнд суртлыг чинээнд нь тултал мэдрүүлж, үгийг нь баруулж байна.

Cap шинийн баяраар өөрөө өөртөө олон хоногийн амралт гарган хаалгаа янгинатал цоожлоод алга болсон консул Н.Анхбаяр уртаас урт дараалал үүсгэн байж үйлчилдэг гэх. Биеийн байцаалтын хуудсыг өмнөхөөс үнэтэй зарж, англи хүснэгтийг Монголоор бөглүүлж, овог нэрийг нь нилэнхүйд нь зөрүүлэн паслорт олгосны гомдол тэмцэл дуусахгүй нь.

Дарга нарын эрх хүүхдийн хөлд үрэгдлээ гэх монголчууд бослого гаргах нь холгүй сууна. Ядаж л овог нэр зөв биччих чадалгүй сайдын хүүгээс болж хил зөрчигч болохдоо тулсан Монголчууд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яваа аж. Шинэхэн консул буруу зөрүү олгосон паспортоо Монгол, Америкийн аль ч хил дээр саатуулагдаж магадгүйг бас сануулахтайгаа гэж байгаа.

Учир нь олон жил суурьшсан иргэдийн хуучны гадаад паспортын овог нэр буруу бичигдсэн, өргөдөл будлиантай гэхчилэн түмэн шалтгаан тоочих сайдын хүү Санфранцискод идээштлээ аавынхаа чихийг мөн ч их халууцуулахдаг.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр"