-2025 он гэхэд Монгол улс хос бичигтэй болно-
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүх яруу баялгийг гайхан баясч
Сод билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би
Нэг хэсэг төрийн албанд ажиллах хүсэлтэй бол заавал цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шаардлагын дагуу залуус цэрэгт олноороо явдаг болоод байлаа. Тэгвэл одоо төрийн албан хаагч болохын тулд уйгаржин монгол бичгээр уншиж, бичих өндөр чадамжтай байх шаардлагатай болж байна.
Монгол хэлний тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө баталж амжсан. Улмаар ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болоод байгаа. Гэхдээ иргэдийг уйгаржин монгол бичгээр бич гэж шууд шаардахгүй гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Гэсэн ч УИХ-аар баталсан хуулиар бол төрийн албан хаагч заавал ч үгүй монгол бичгээр бичиж, уншдаг байх ёстойг шаардаж байгаа юм.
Энэ нь, төрийн бүхий л албан бичгийг бүгд кирилл болон монгол бичгээр бичих болсонтой холбоотой. Мэдээж бичсэн албан бичгээ уншиж ойлгохгүй хүн төрийн албанд байж болохгүй шүү дээ. Тиймээс л монгол бичгээ мэдэхгүй хүн төрийн албанд тэнцэхгүй болж байна. Монгол хэлний тухай хуулийн төслийг хэрхэн баталсан талаар эргэн нэг санахад, М.Батчимэг тэргүүтэй УИХ-ын зургаан гишүүн Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачилж, хуулийн төслөө өнгөрсөн оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Тухайн үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед гишүүд олон талын байр суурь илэрхийлж байв. УИХ-ын дэд дарга М.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар уйгаржин монгол бичгийг дэмжихгүй гэсэн бол төсөл санаачлагчид болон зарим гишүүн монголчууд хос бичигтэй болох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байсан юм. Ийнхүү багагүй маргаан, эргэлзээ дагуулсны эцэст хуулийн төслийг баталсан билээ.
Ирэх оны элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэлний шалгалтын тестийн 25 хувийг монгол бичиг эзэлнэ. Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн удирдах байгууллага албан хэргээ кирилл болон монгол бичгээр хослуулан хөтлөн явуулна гэдгийг Монгол хэлний тухай хуулийн төсөлд заажээ.
Ингэснээр 2025 он гэхэд бүх нийтээрээ уйгаржин монгол болон кирилл бичгээ хослуулан сайтар эзэмшихэд 10 жилийн хугацаа байгаа юм. Хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд энэ нь ном, албан бичиг, байгууллагын хаяг, захидлаас эхлээд харилцаандаа хүртэл уйгаржин монгол бичгийг хэрэглэнэ гэсэн үг. Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.
Гэвч хуулийн төсөл оруулж ирсэн гишүүд чимээгүй болж, иргэд ч ор тас мартсан бололтой. Хамгийн гол нь хуулийг хэрэгжүүлэхийн тулд бэлтгэл ажил нэн түрүүнд шаардлагатай. Тиймээс хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ямар шатандаа яваа болон Монгол Улс уйгаржин монгол бичгээ сэргээснээр ямар ашиг тустайг монгол хэл судлалын доктор, профессоруудаас тодрууллаа.
Ш.Чоймаа: Монгол хэлний тухай хууль баталсан нь яах аргагүй цагаа олсон зүйл
МУИС-ийн багш, доктор, профессор
-Монгол хэлний тухай хуулийг баталсан. Та мэргэжлийн хүний хувьд хэр зөв алхам гэж үзэж байна вэ?
-Монголчуудын бусад үндэстнээс ялгарах гол онцлог нь хэл, бичиг юм. Дэлхийн хүн ард өнөөдөр нэг нь нөгөөгөөс хамааралгүй оршин тогтноход хэцүү. Бидний эдэлж хэрэглэж, өмсч, зүүж, идэж, ууж байгаа зүйлс Азийнхнаас ялгарах юмгүй байна. Харин ярьж байгаа хэл, монгол сэтгэхүй, түүнийг олон зуун жил тэмдэглэж ирсэн бичиг үсэг л биднийг дэлхийн бусад үндэстнээс ялгаж байна. Нөгөө талаас монгол үндэстэн оршин тогтнох тулгуур нь юм. Монгол хэлний тухай хуулийг баталсан нь яах аргагүй цагаа олсон зүйл.
Харин ч оройтож баталлаа. Олон мянган жил тэмдэглэж ирсэн үндэснийхээ бичиг үсгийг хамгаалахгүй бол болохгүй юм гэдгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг харж хэдэн гишүүний хамтаар Монгол хэлний тухай хуулийг боловсруулж батлууллаа. Одоогийн хуулиас илүү тодорхой байсан боловч олон удаагийн хэлэлцүүлгээр зарим зүйлийг хасч, таналаа. Гэхдээ хууль сайн болсон гэж бодож байна. Уг хуулийг баталсныг зөв эсэхэд эргэлзэж байгаа монгол хүн байхгүй гэдэгт найдаж байна.
-Ерээд онд гарсан хос бичигтэн болох шийдвэр яагаад хэрэгжээгүй юм бэ?
-Монголчуудын бичиг үсгийг Чингисийн чулууны бичиг /1225 он/ Оросын Санкт Петербургын Эрмитажид хадгалж байгаа бичээсээс нааш нь бодоод үзэхэд 800 гаруй жилийн түүхтэй агуу их өв юм. Дэлхийн номын сангаар дүүрэн монгол бичгээр бичсэн үе үеийн монгол эрдэмтдийн туурвисан шинжлэх ухааны бүтээлүүд, орчуулгын арвин их өв сан бий. 1921-1950 он хүртэлх манай улсын бүхий л баримт бичиг, архивын материал, сургуулийн сурах бичгийг монгол бичгээр хэвлэж байсан.
Кирилл бичгийн анхны тогтоол 1942 онд гарсан боловч дайнаас үүдээд 1945 оноос л хэрэгжүүлсэн. 1945-1950 он хүртэл хос бичигтэй байгаад 1950 оноос дан кириллээр бичих болсон. Гэсэн хэдий ч өдийг хүртэл ахмад үеийнхэн аливааг тэмдэглэхдээ бичсээр байна. 1987 оноос тухайн үеийн Гэгээрлийн яамны сайдаар ажиллаж байсан Даваасүрэнгийн зарлигаар дунд сургуулийн VII, VII ангид монгол бичгийг зааж эхэлсэн.
1992 онд Бага хурлын тогтоол гарч нэгдүгээр ангиас монгол бичгийг зааж бүх нийтээрээ маш хурдан, идэвхтэй сурч байсан боловч дунд нь хос бичигтэй явна гэдэг саармагжуулах тогтоол гарсан. Бэлтгэлээ бүрэн хангаагүй тэр үед төрийн албаныхан хүртэл сайн мэдэхгүйгээс хойш тавьсаар удааширсан тал бий.
-Монгол бичгийг төрийн бичиг болгоход бэлэн болсон уу?
-Монгол бичгийг төрийн бичиг болгоход бараг л бэлэн болсон гэж үзэж болно. Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд монгол бичгийг ямар нэг хэмжээгээр мэднэ. Дээрээс доош нь, зүүнээс баруун тийш нь мөр шилждэг бичигтэй улс Монголоос өөр байдаггүй. Тиймээс монгол бичгийг олон улсын стандарт буюу UNIKOD-Д 2000 онд батлуулсан.
UNIKOD-Д батлуулснаар компьютерт бичих, хэлбэр дүрс, хаана яаж бичихийг нь баталгаажуулсан гэсэн үг. Сүүлийн үеийн Mikrosoft программд монгол бичгийг цаанаас нь суулгаж байгаа. Ингэснээр монгол бичгийг гараар бус компьютерээр янз янзын хэвээр бичих боломжтой болж байна. Мөн кирилл монгол бичгийг өөр хооронд нь хөрвүүлэх программыг 2006 оноос хийж бараг бэлэн болсон. Үүнд бага зэрэг хөрөнгө мөнгөний асуудал байна. монгол бичгийг төрийн бичиг болгоход "Хүмүүн бичиг” сонин ихэд анхаарч 10 гаруй жил тогтмол гарсны дүнд олон мянган уншигчтай болсон.
-Долдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлнэ. Бэлтгэлийг та юу харж байна вэ. Монгол Улс 2025 он гэхэд хос бичгээ төгс эзэмшиж чадах уу?
-Ирэх долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжүүлснээр бүх юмыг шууд монгол бичгээр явуулна гэсэн үг биш. Хуулийн олон заалт бий. Энэ замбараагүй зөв бичих дүрмийн алдаатай, хэл найруулгын болхи байдал хуулийн зохих заалтыг нь хэрэгжүүлэхэд хүндрэл учруулна. Монгол бичгийг VI ангиас төгстөл нь заана. Сурах бичгүүдийг хийж байгаа байх. Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд бэлтгэл огт хэрэггүй.
Хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчаас монгол хэлний шалгалт авах нь зөв. Төрийн албан хаагчдад монгол бичгийн хичээл заахад нэг сар болоход л уншиж, бичиж сурдаг. Харин энэ хууль гарснаар тогтмол хэвлэлд монгол бичгийн нүүр, булан гарч, иргэд түүнийг байнгын хэрэглээ болгочихвол дорхноо хэвшинэ.
Монгол бичгийг монголчууд л авч явахгүй бол өөр улс хэрэглэдэггүй. 10 жил гэдэг урт хугацаа. Хүмүүс хос бичигтэй болно гэдгийг нэг юмыг уйгаржин, кириллээр бичнэ гэж ойлгоод байна. Хос бичиг гэдэг төрийн албан бичгийг монгол, кирилл алинаар нь ч бичсэн хүчинтэй гэсэн үг шүү дээ.
Ц.Өнөрбаян: Хуулийг нь нэгэнт баталсан учраас хэрэгжүүлэх л ёстой
МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн захирал, доктор, профессор:
-Монгол үндэсний дархлаа болсон эх хэлний талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын хамгийн чухал албан бичиг бол Монгол хэлний тухай хуулийг баталсан явдал юм. Хуулийг энэ оны хоёрдугаар сарын 12-нд баталсан. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхдээ шууд л бүх хүн монгол бичгээр бичнэ гэсэн хатуу заалт байхгүй.
Тиймээс хуулийн дагуу ирэх сарын 1-нээс өмнө Төрийн хэлний зөвлөл, түүний ажлын албыг байгуулах ёстой. Мөн түүнчлэн Хэл зохиолын хүрээлэнгийн дэргэдэх эх хэлний бодлого судалгаа хариуцсан байгууллага байгуулна. Тэдгээр байгууллага нь хууль хэрэгжүүлэх тодорхой алхмууд хийнэ.
2025 он гэхэд монгол, кирилл бичгийн хамт хос бичигтэй болох бэлтгэл одооноос эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Монгол бичгийн сургалтууд явна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны, насанд хүрэгчдэд монгол бичгийг тодорхой хугацаанд заана гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангиас төгстөл нь монгол бичгийн хичээл заахаар болсон. Зургадугаар ангиас заана гэдэг 2025 он гэхэд төрийн албыг монгол бичгээр хөтлөхөд маш том алхам болж байгаа юм.
Үндсэндээ 1990 оноос монгол бичгийг сургалтын албан ёсны хөтөлбөрт оруулсан шүү дээ. Түүнээс хойш Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хүмүүс тодорхой бэлтгэлтэй байгаа. Гэхдээ төрийн албан бичгээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх талд шаардлагын хэмжээнд хүрээгүй. Төрөөс гадагшаа илгээж буй баримт бичиг, диплом, сургууль төгсөгчдийн боловсролын үнэмлэхийг монгол, кирилл хослуулан бичдэг шүү дээ.
Монгол хэлний тухай хуулийг үе шаттайгаар хэрэгжүүлэх хөтөлбөр гарах байх. Би зөвхөн Ерөнхий боловсролын сургуульд заах, сургалтын хөтөлбөр стандарт, сурах бичиг боловсруулах талд оролцдог. Түүнээс бусад зохион байгуулалтыг сайн мэдэхгүй байна. Миний зүгээс дөрвөн зүйлийг товчхон хэлье.
Нэгдүгээрт, монгол хэлний шалгалтад тодорхой хэсгийн асуултыг монгол бичгийн хичээл эзэлнэ.
Хоёрдугаарт, 2025 онд төрийн албан бичгийг монгол бичгээр явуулах бүрэн боломжтой болно.
Гуравдугаарт, хуульд тодорхой заасны дагуу төрийн, хувийн ялгаагүй оролцоно. Байгууллагын гаднах хаягаас эхлүүлээд монгол, кирилл гэсэн хоёр бичгээр бичсэн байна. Дөрөвдүгээрт, сургалтын төвшинг чанаржуулах, багш бэлтгэх, монгол хэлний мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд төгсөгчдийг монгол бичгээр хичээлээ заах чадвартай болох хэрэгтэй. Түүнээс биш монгол бичиг мэдэхгүй байна гээд халаад, торгоод байхгүй гэж ойлгож байгаа.
Монгол хүн бол монгол бичгээ мэдэж, сурах нь зүйн хэрэг. Энд асуудал яривал зөндөө бий. Наад зах нь сурах бичиг, эргэн тойрны орчноос эхлээд монгол бичиг сурахад асуудалтай. Гэхдээ хуулийг нь нэгэнт баталсан учраас хэрэгжүүлэх л ёстой юм.
С.Баясгалан: Бичиг үсгээ сольж болохгүй ээ
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, профессор:
-Энэ бүтэхгүй ээ.
1991 онд нэг оролдож үзсэн. Би комисст нь орж ажиллаж байлаа. Уйгаржин монгол бичигт яаж орохыг ярилцсан. Тэгэхэд би хувьдаа дэмжээгүй, эсэргүүцсэн. Солихын оронд харин уйгаржин монгол бичгээ заая. Хүүхдүүддээ эзэмшүүлье. Сайн дурын дугуйлантай болъё. Сурах хүсэлтэй залуучуудыг дэмжье гэсэн байр суурьтай байсан. Гэвч төрөөс батлаад бүх сургуульд уйгаржин монгол бичиг заагаад кирилл бичгээ хаясан шүү дээ.
Үр дүнд нь нэг хэсэг хүүхэд бичиг үсэггүй болсон. Багшаа бэлдээгүй байсан. Ц.Дамдинсүрэн багш амьд сэрүүн байсан үе. Гэвч комисст ороогүй. Бие нь тааруухан эмнэлэгт байсан юм. Ер нь бид хэл бичгээ хаяна гэж өнөөдөр ярих ч хэрэггүй. Үүнд чинь мөнгө хэрэгтэй. Үр хүүхдээрээ гурван жил туршилтын туулай хийгээд л өнгөрсөн. Сүүлд нь тэр хүүхдүүд кириллээ сурсан ч боловсрол эзэмших, суралцах цаг үеэ алдчихсан л байхгүй юү.
Тэгэхээр бичиг үсгээ сольж болохгүй ээ. Эхнэрээ сольж болно, үсгээ сольж болдоггүй юм. Өнөөдөр эдийн засаг, мөнгө нь ч алга шүү дээ. Бичиг үсгээ соливол хүнээр л тоглоом хийж байгаа нь тэр. Хүн, иргэн, ард түмнээрээ төр хэзээ ч тоглоом хийж болохгүй. Монголын хүүхдүүдээр дахиад тоглох эрх бидэнд байхгүй. Нэг ноёны явдлыг ярьж өгье.
Богд хаант засгийн үед бичиг үсэг мэддэг нэг түшмэл байж л дээ. Тэр түшмэл Богдод захиа бичжээ. “Өмнө хязгаарын гаалийн хорооноос түшмэл Данзангийн бичиг" гэх гээд “Мунд газрын уулын хэрээнээс түшмэл Данзангийн гижиг” гэж бичсэн гэж байгаа юм.
Түүн шиг түшмэл “Данзангийн гижгүүд’’ л гарч ирнэ биз дээ. Талхгүй сууж байж үсгээ сольдог тэд хэн юм бэ. Бичиг үсэг гэдэг тоглоом хийдэг эд биш. Ямар сайндаа Да багш зарим талаар гэмшиж байх вэ. Гэтэл кирилл бичгийг оруулж ирсэн нь буруу байгаагүй. Европын соёлыг оруулж ирсэн юм. Өөр их олон дэвшил авчирсан.
/Энэ онд хэвлэлд өгсөн ярилцлагаас/
Монгол хэлний тухай хуулийн талаар иргэдийн үзэл бодлыг сонслоо.
Бусдынх нь цаг багасч, Монгол хэлний хичээлийн цагийг нэмнэ
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана:
-Монгол хэлний хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Үүнтэй холбоотой ирэх намар суурь боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Ингэснээр 2015-2016 оны хичээлийн жилд монгол хэлний хичээлийн цагийг нэмж, хуулийн концепцийг “Цөм” хөтөлбөрт тодорхой тусгаж өгнө. Монгол бичгийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг бид боловсруулж байна.
Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэнгээс тусгай баг ажиллаж ирэх наймдугаар сард багш нартаа заах арга технологийн сургалтыг зохион байгуулна. Монгол хэлний хичээлийн цагийг нэмэхтэй холбоотой яамаас бусад хичээлд интеграци хийж байгаа. Өөрөөр хэлбэл, бусад хичээлийн цаг багасч, монгол хэлний хичээлийн цагийг нэмнэ. Ингэснээр хүүхдийн ачаалал тэнцвэржинэ гэсэн үг.
Хүүхдүүдийн дийлэнх нь D, C-ийн төвшинд байдаг
Нийслэлийн тавдугаар сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Даваачулуун:
-Хуучин сургалтын хөтөлбөрөөр VII, VIII, IX ангид нь монгол бичгийн хичээл ороод л хаячихдаг. Тэгтэл төгсөлтийн болон элсэлтийн шалгалтад монгол бичгийн шалгалт орж ирдэг.
Харин шинэ хуулиар VI ангиас төгстөл нь монгол бичгийн хичээл заах болсныг дэмжиж байна. Учир нь, хүүхдүүд кириллээр уншиж бичээд сурчихсан болохоор монгол бичгийг сурахад бэрхшээлгүй байх. Сурна гэдэг нь ганц багшаас шалтгаалах зүйл биш, хамтын үйл ажиллагаа байдаг.
Хариуцлагатай, мэрийлттэй хүүхдүүд монгол бичгийг сайн сурдаг ч зарим нь, надад хэрэггүй бусад хичээлээр явна гэх нь ч бий. Харин төрийн албаны хэмжээнд аваад үзэхээр шаардлагаа дагаад сурах байх. Нийт массыг харахад хүүхдүүдийн монгол бичгийн төвшин дунд байдаг. Нэг ангид 40 хүүхэд байлаа гэхэд 15 орчим нь сайн төвшинд байгаа.
Төрийн албан хаагчдын хувьд бүгдийг монгол бичигтэй болгоход зардал мөнгө, цаг хугацаа орох байх. Өнгөрсөн жилээс IX, XII анги төгсч байгаа хүүхдийн боловсролын үнэмлэхийг кирилл, монгол бичгээр хосолж бичдэг болсон. Түүнийг сургуулийн мэргэжлийн багш нар л бичдэг. Гэтэл долдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүллээ гээд төрийн албан хаагчид албан бичгээ шууд л монгол бичгээр бичнэ гэж байхгүй шүү дээ.
Хүмүүст эхлээд сурах боломжийг нь олгох хэрэгтэй
Иргэн О.Оюунбаатар:
-Хос бичигтэй болох хуулийг дэмжиж байгаа. Зөв шийдвэр гэж бодож байна. Би анх монгол бичгээр бичиж сурсан. Манай үеийнхэнд кирилл, монгол бичиг хольж орсон. Харин энэ нь саармагжиж аль ч үгүй болсон шүү дээ. Дахин тийм зүйл давтагдахгүй бол зөв хууль гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийд ганц босоо бичигтэй нь Монгол.
Тиймээс хууль гаргаж үндэсний бичиг үсгээ сэргээхгүй бол устаж үрэгдэх болов уу гэсэн айдастай байдаг. Долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэвэл угаасаа худлаа. Хүмүүст эхлээд сурах боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Онлайн сургалт, ном сурах бичгээр хангаж байж явуулахгүй бол иргэдэд шууд тулгаж болохгүй байх.
Төрийн албан хаагчид чадах болов уу
Иргэн М.Алтангэрэл:
-Монгол бичгээр бичдэг болбол хүмүүс, төрийн албан хаагч нь ч чадах болов уу гэсэн эргэлзээтэй байна. Би ч монгол бичигт муу. Намайг 10 жилд байхад нэгдүгээр ангид л зааж байсан. Түүнээс хойш ороогүй. Хос бичигтэй болох нь зүгээр ч бүх бичиг баримтыг монгол бичгээр болговол нэлээд алдаа дутагдал гарна. Төрийн албан хаагчид ч яг л манай үеийнхэн байгаа шүү дээ. Түүнээс дээш үе бол монгол бичигт гайгүй хүн байдаг. Гэхдээ цөөхөн. Монгол бичгээр бичих нь зөв ч 100 хувь мэдэх хүн цөөхөн гэж бодож байна.
Монгол бичгийг хэрэглээгүй удсанаас мартчихаж
Багш Э.Азжаргал:
-Би их сургуульд багшилдаг. Монгол бичгийг ганц жил заалгаад түүнээс хойш хэрэглээгүй удсан учраас бүгдийг мартчихаж. Шинээр дахиж заалгавал юу юм гэхээс. Нэгэнт ийм хууль баталсан учраас дагана. Гэхдээ бидэнд хүртээмжтэй, боломжийн сургалтыг явуулаасай гэж хүсч байна. Монгол бичгийг заалгалаа гэж бодоход унших ном зохиол, сурах бичиг, гаднах орчноос эхлээд асуудал зөндөө.
Кирилл бичгийн сурах бичгүүд өчнөөн гардаг. Бараг сургууль бүр өөр зохиогчийн сурах бичгийг ашигладаг юм биш үү. Хүүхдүүд нэг хичээлийн жил л хэрэглэх сурах бичгээ авах гэж ядаж байхад дээрээс нь монгол бичгээр сурах бичиг гаргаж, түүнийг нь иргэд худалдаж авна гэвэл асуудалтай л юм. Эдийн засгийн хямралтай үед түүнд анхаарах шаардлагатай байх. Нөгөө талаас бичиг үсэг, өв соёлоо авч үлдэнэ гэдэг нь сайхан санагдаж байна.
Эдийн засгийн хямрал гэх хэрнээ бичиг үсгээ солих гэж хөрөнгө дэмий үрнэ
Иргэн М.Цогзолмаа:
-Ийм хэрэггүй юм хийж яадаг байна аа, 1990-ээд онд бас л төрийн бичиг болгоно гэж нэгдүгээр ангид орсон хүүхдүүдэд монгол бичиг шууд заасан ч, сүүлд нь дахиад л орхигдуулж, кириллээр явах болсон. Ингэснээр монгол бичиг анхлан заалгаж байсан хүүхдүүд монгол бичиг ч үгүй, кирилл ч үгүй болсон. Эдийн засгийн хямрал гэж ярьдаг хэрнээ өчнөөн мөнгийг бичгээ солино гээд цацах нь. Би хувьдаа арай болоогүй болов уу гэж бодож байна. Эхлээд ард иргэдээ энэ хямралаас гаргачихаад дараа нь хууль батлаад түүнийгээ хэрэгжүүлээсэй.
Монгол хэлний их тайлбар толь бэлэн болжээ
Ирэх долдугаар сарын 1-нээс шууд л монгол бичгээр бичээд монгол бичигт шилжиж эхлэхгүй гэдгийг хуульд маш ерөнхий заасан байгаа. Аажим аажмаар шилжинэ. Долдугаар сарын 1-нд одоогийн Төрийн хэлний зөвлөлийг есөн хүний бүрэлдэхүүнтэй Хэлний бодлогын үндэсний зөвлөл болгож өөрчлөх юм. Энэ үндэсний зөвлөлийн гишүүдэд ямар хүнийг оруулах талаар бид судалж байна. Судалж дуусаад Ерөнхийлөгчид танилцуулна.
Улмаар Ерөнхийлөгчийн томилсон өсөн хүний бүрэлдэхүүнтэй хэлний зөвлөл нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хариуцаж ажиллана. Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран цаашид юу хийх талаарх ажлын зорилго зорилтыг долоо, наймдугаар сард гаргана. Одоогоор хуулийн заалтыг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь “Монгол хэлний их тайлбар толь” хийж байгаа явдал.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтарсан бүтээлийн эхний хувилбар гарчихсан байгаа.
Нийт 60000 гаруй толгой үг, 80000 гаруй хоршоо, холбоо үг, хэлцийг багтаасан “Монгол хэлний их тайлбар толь”-оос сонирхсон үгийнхээ утгын тайлбар нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харах, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсч болох юм. Энэ толийн бүрэн хувилбар арванхоёрдугаар сард олны хүртээл болно гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох албаны хүн хэллээ.
Компьютерийн монгол бичгийн фондууд
Монгол туургатны боловсруулан хэрэглэж ирсэн бичиг үсгийн тогтолцоог нэгэн цогц болгон үзвэл 2000 гаруй жилийн түүхтэй. Монголчууд түүхэндээ улс төр, шашин суртлын хүрээнд хэдийгээр арав гаруй бичиг үсэг хэрэглэсэн боловч тэдгээр нь үүслийн хувьд хүн төрөлхтний буй болгосон өрнийн уламжлалт гурваас дөрвөн бичиг буюу тухайлбал, арамей гаралтай согд бичиг, брахми гаралтай нагар-түвэдийн бичиг, финики гаралтай кирилл, латин бичиг болон хятадын дүрс үсэгт тус тус холбогдох аж.
Үсэг бичиг судлаач, америк эрдэмтэн И.Е.Гельб өөрийн номонд тэмдэглэхдээ, “Хэл нь хүнийг бусад амьтнаас ялгаж өгдөг бол бичиг гэдэг зүйл соёл иргэншилт хүнийг зэрлэгүүдээс ялгаж өгдөг болой. Өөрөөр хэлбэл, зөвхөн соёл иргэншлийн орчинд л бичиг үсэг баймуй, Бичиг үсэггүйгээр соёл иргэншил гэдэг зүйл байж үл чадмуй” хэмээн энгийн үгээр тун ойлгомжтой тодорхойлсон байдаг.
Компьютөрийн монгол бичгийн фондууд Бидний бий болгосон бичиг үсэг гэдэг зүйл бол тухайн хэлнийхээ бүтэц, онцлогт бүрэн тохирсон байж гэмээн ард түмний хэрэглэгдэхүүн болж, тэднийг нэгтгэж чаддаг. Аливаа үндэстэн оршин байх бэлгэ тэмдэг нь тэдний хэл, бичиг хоёр юм. Тэгээд ч байлдан дагуулагчдын хувьд аль нэг ард түмнийг устгах явцдаа бичгийн үнэт өв санг нь үгүй хийх явдлыг эн тэргүүний зорилгоо болгодог нь үүнтэй холбоотой.
Энэхүү шалтгаанаар нацистууд өөрийнхөө сурталд харшилсан үзэл бодлыг нухчин дарах гэсэндээ эсрэг талынхныхаа ном бичгийг шатааж байв. Ийм учраас монголчууд оршин тогтнохын тулд үсэг бичгээ судлах, бичиг үсгийн цаашдын хөгжилтийг анхааран үзэх хэрэгтэй юм. Гэхдээ зөв бодлогоор зөв замыг сонгож, уйгаржин монгол бичгийг өнө мөнх хэрэглэх нь зүйтэй билээ. Энд төр, засгийн бодлого хамгийн чухал. 1991 онд монгол бичгийг төрийн бичиг үсэг болгохоор оролдож үзээд замхарсан шиг түүх дахин битгий л давтагдаасай билээ.
Ц.Заяа
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин
Сэтгэгдэл0
Kazakhiin naimanchuudiin bichig useg shvv de. Mongol bichig Mongoliix bishee
ug garal n arab sogd bichig. yuun naiman.
chi y ch meddeggyi unshidaggyi hun bna
Муусайн казак цагаачмд лалрууд ямар их давардаг юм бэ зайлаач ээ казкстанруугаа
ene baliar yanxan abgai batchimeg yu medex yum be er ni ene uigarjin bichgeer yadag yum ardchlal gej soliorch xanaagyi l bna uu bygdiig syiryylsen odoo byr munxag bolgox ni l dee ...
shuud solini gej yariagui l baina shuu dee, yun ch turgen shiidwertei yum. 2 bichgiig hamtad ni barimt bichig bolon sutah bichig, nom zohiold bichwel ene ni iim utgatai yum baina shuu dee gej uhaarah bishuu. 1990-eed onii huuli bol shuud solichihyo gesen bolohoos bish hamtad ni heregley gej togtoogoogui shuu dee
shuud solini gejegui l baina shuu dee, togtwortoi suugaad oilgood unshildaa
orosuudyn gar hulnuud dahin gai bolohgui bol..
tegwel ch uchirtai shuu, shuud solihguigeer hamtad ni heregley gedeg ni zuw baih tiim uu?
бараг л үндэсний бичгийн хэмжээнд хүрсэн криллээрээ ч зөв бичиж чадахгүй байж үелэл ихтэй уншиж ойлгоход бэршээл ихтэй худам монгол бичгээр үйл ажилгаа явуулах гэж юу байхав дээ нэгэн хүрсүн соёлын өнддөрлөгөөсөө ухараад яахав дээ эрдэмтэд түүхчид сонирхогчид хуучин монгол бичгээ сурдаг судалдаг л юм байгаа биз бусад нь криллээрээ явмаар юм даа
shuud solini gejegui l baina shuu dee, togtwortoi suugaad oilgood unshildaa
ene humuus bicheg soyoliin haaguur yawsan uls we kiril bol mongol hund buu tulgaj baij zohiolgoson 7o nastai buruu duremtei . uls toriin bicheg .mongold hereggyi
Монгол бичгийг 1990-ээд оны эхээл сэргээх үйл хэргийг зогсоосон буруутан нь Гаадамба гуай гэдгийг хүн бүр мэддэггүй.
ta zow hellee ter orosiin golog bsn yam
Монгол бичиг гэснээс нэг мөр бичиг үсгээ солиод Латин болговол таарна. Нэгэнт хуучин Монгол бичгийг Монголчууд нь өөрсдөө хүлээн авах чадавхигүй болсон. Мянга хууль гаргаад ч нэмэргүй.
Житий тэнэгтээд байгаач!Ухсэн хатсаны Чинь хулээн авах чадалгуй гэж?Зовхон монго цаасны асуудлаас болж эхний удаа бутээгуй болохоос биш хулээж авах чадалгуй энэтэр гэж солиороод байх шааардлага байхгуй!Бичиг усэгээ сольно гэдэг Чинь маш их хоронго шаардагдсан асуудал гэдгийг манайхан нэг сайн ойлгохгуй байх шиг байна!
Наад захнь хун болгоны баримт бичигууд,албан газруудын тамга тэмдэг,дагалдах бичиг баримтуут,хууль дурэм бух юмнууд солигдох шаардлагатайшдЭнэ Чинь очноон один тэрбум тогрог болно!Уунээс болоод 90-ээд оны эхээр Монгол улс эдийн засгийн шалтгаанаар бичигээ сольж чадаагуй
Эргүүгээ нууж яв лалар минь
Монгол бичгээ сэргээн хэрэглэх сэтгэл зүрхтэй хүн байна уу. Мөнгө санхүү дандаа ярихын, үндэсний ёс заншил, соёл гээд л маш олон дэвшлийг авчрах шийдвэр гэж бодож байна. маргалдалгүй тууштай зүтгээд үзий л дээ, ард гарч чадахгүй бол монголд амьдраад ч яахын яршиг, хаана ч амьдарч байсан өмсөх хувцас, суух байшин, идэх хоол бүгд л адил юм чинь
1991 oniihiig mongonoos bolj bolison yam bish ylaan komnistuudiin uldegdel sh.GAADAMBA METIIN OROSIIN ULIIG DOLOOSON ERDEMTEN NERTEI TENEGUUD BOLIULSAN YAM ,HARIN CH JAPAN GEH MET OLON ORON DEMJIJ HORONGO ORUULJ BAISAN GEDEG,BARIMT BII
Монгол бичгээ сэргээх хэрэгтэй. Энэ нь бидний хэн байхыг илэрхийлэх, илэрхийлсээр ч байх том хөрөнгө оруулалт. Муу сайн монголоо алдсан, солонгос сериалд толгойгоо угаалгасан эсвэл халт гулт гадны юм үзэж мөчид ухаандаа өнгөц ойлголттой болсон юмнууд хэрэггүй гэж солиорч л байг. Цаг хугацаа харуулна. Монгол монголоороо байх ёстой!!!
ZOW MONGOL HUN BNA
Ehleed mongol bichgeeree mash olon web orchin, sonin setguul, TV hotolbor, bagsh, seheetnuudee beldchih dee! Ydaj l medeenii helsen ig, useg buriig door n mongol bichgeer galiglah g.m. olon medeelel, medlegiin ajluud hiih hergtei dee! hmmm yun ch yartsiimb dee.
Энэ Батчимэг эмээ монголчуудыг бичиг үсэггүй харанхуй мунхаг африкийн уугуул иргэд болгоод Америкийн боол болгосныхоо төлөө овоо юм хусна гэж тооцож байгаа даа Горьдсоны гарз биз дээ Ганц муу шунахай эм улс үндэстнийг сүйрүүлж дөнгөхүү
CHI BOLOO CHAMAAS ILUU MONGOLIIN TUUHEND TODOOS TOD BICHEGDEH ZUILEE HIISEN HUN
Энэ Батчимэг эмээ монголчуудыг бичиг үсэггүй харанхуй мунхаг африкийн уугуул иргэд болгоод Америкийн боол болгосныхоо төлөө овоо юм хусна гэж тооцож байгаа даа Горьдсоны гарз биз дээ Ганц муу шунахай эм улс үндэстнийг сүйрүүлж дөнгөхүү Энэ Батчимэг эмээ монголчуудыг бичиг үсэггүй харанхуй мунхаг африкийн уугуул иргэд болгоод Америкийн боол болгосныхоо төлөө овоо юм хусна гэж тооцож байгаа даа Горьдсоны гарз биз дээ Ганц муу шунахай эм улс үндэстнийг сүйрүүлж дөнгөхүү
Mongol bichig bol elitiin bichig. Kirill bol lumpenchuudiin bichig. boloo
yun elit, mnogol hun yum bol surah l heregtei. neg yosondoo bidnii uureg yum shuu dee
UNEN SHUU ZALHUUCHUUDIIN BICHEG BOL KIRIL. MONGOL BICHEG BOL OUNLAG HUMUUCIIN BICHEG DEE
iishee orood uuniig unshaad uzeerei ta min. Mongol bichig bol bidnii oyunii eh ov soyol- http://sodonmongol.blogspot.fr/2015/06/blog-post.html
zow mongol bicheg bidnii darhalaa
монгол бичиг мундаг хосгүй гэж туйлшрах хэрэггүй, босоо, тэнгэрийн гэх мэт тэнэгтэхээ болиосой гэж боддог. ?р нь монгол бичшийш монгол хүн бүр мэддэг байвал сайн. тэр нь төрийн албан бичиг болтлоо олон жил хэрэгтэй, тэгж арагшаагаа ухарсан хөгжил гэж юу байх билээ, хэдхэн хүмүүс хэнхэглэхээ болмосой
Энэ юу гэж байгаан бол монгол бичгээр бичсэн байгаан
улс үндэстний тусгаар тогтнолд хэл, сэтгэл чухал болохоос үсэг чухал биш. Тиймээс бичиг үсгээ солихын оронд хүүхдийг багаас нь эх орноо гэсэн үзлээр хүмүүжүүлэх, энэ үзлийг сэтгэлд нь шингээх хэрэгтэй. Харин уйгаржин бичгийг тасралтгүй заахаар хичээлийн программд оруулж ЭЕШ-ийн 1 сорил хэвээр нь байлгаж үндэсний бичгийг нь мартуулахгүй байх хэрэгтэй. Төрийн бичиг болгох нь буруу тэр үеийн бичиг тэр үедээ л түүх болон үлдэх, харин хойч үе түүхээ мартахгүй байх учиртай. Одоо уйгаржин бичгийг хэрэглэх, сурах уялдуулан дуудах аялга, орчин байхгүй, тухайн үеийн хэлний аялга, дуудлага тухайн үедээ л байсан орчин цагийн монгол хэлэнд тохирохгүй тул өөр хэрэгтэй зүйлд цагаа зориулах хэрэгтэй эрхэм гишүүдээ
улс үндэстний тусгаар тогтнолд хэл, сэтгэл чухал болохоос үсэг чухал биш. Тиймээс бичиг үсгээ солихын оронд хүүхдийг багаас нь эх орноо гэсэн үзлээр хүмүүжүүлэх, энэ үзлийг сэтгэлд нь шингээх хэрэгтэй. Харин уйгаржин бичгийг тасралтгүй заахаар хичээлийн программд оруулж ЭЕШ-ийн 1 сорил хэвээр нь байлгаж үндэсний бичгийг нь мартуулахгүй байх хэрэгтэй. Төрийн бичиг болгох нь буруу тэр үеийн бичиг тэр үедээ л түүх болон үлдэх, харин хойч үе түүхээ мартахгүй байх учиртай. Одоо уйгаржин бичгийг хэрэглэх, сурах уялдуулан дуудах аялга, орчин байхгүй, тухайн үеийн хэлний аялга, дуудлага тухайн үедээ л байсан орчин цагийн монгол хэлэнд тохирохгүй тул өөр хэрэгтэй зүйлд цагаа зориулах хэрэгтэй эрхэм гишүүдээ