Гурван цагаан “хор” гэж давс, өөх тос, чихэр гэдгийг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин би эм зүйч хүн болохоороо хор болох уу эм болох уу гэдэг нь тунгаасаа хамаарна гээд хор гэдэг үгийг нь дахиад л хаалтанд бичлээ.
Амьдрахын тулд бидэнд эрч хүч буюу илчлэг хэрэгтэй. Бид өдөрт хоол хүнснээс авах илчлэгийнхээ 50 хувийг нүүрс уснаас, 20 хувийг уурагнаас, 30 хувийг өөх тосноос авч байх нь хамгийн зохистой гэж үздэг.
Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана
----------------------------------------------------------------
Энэ бол мэдээж өөх тос амаар нь гулгиж байгаа,хэтрүүлж хэрэглэсэн хүний үг. Хэмжээнээс нь хэтрүүлж идээд шөнөжин зүдэрч хоносон хүнээс гарсан үг. Тийм ээ, хэтрүүлж хэрэглэвэл гүйлгэх төдийгүй олон өвчнийг даллан дуудна аа.
Амьтны гаралтай өөх тос хэтрүүлж хэрэглэснээс улбаалан хүний цусан дахь холестриний хэмжээ нэмэгдэж зүрх судасны өвчин, тухайлбал артерийн даралт ихсэх, цаашлаад тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болно. Өөрөөр өөх тос хэтрүүлж хэрэглэснээс үүссэн холестрол тархи, зүрхний судсыг бөглөж байна гэсэн үг юм.
Мөн хэт таргалж түүнээс шалтгаалах олон өвчний нөхцлийг бүрдүүлнэ. Гэдсээрээ таргалах нь чихрийн шижингээр өвдөх магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг болохыг мэдэхэд илүүдэхгүй байхаа.
Өөх тос хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсийн цөсний хүүдий үрэвсэж, цөсний чулуугаа хагалгаа хийлгэж авхуулах нь тун элбэг.
Өөх өгөөгүй хүнтэй ч өглөө босоод заргалдана.
--------------------------------------------------------------------
Харин энэ бол өөх тосоор дутсан хүний үг.Хэмжээ нь дутвал бас л зовлон, бас л өвчин. Би огт өөх тос хэрэглэдэггүй мөртөө цөс нь байнга өвдөж, цөсний чулуугаа авхуулсан туранхай чөргөр олон бүсгүйтэй тааралдаж байсан даа. Юу гэхээр хүний биед цөс ялгарч л байдаг. Цөс өөх тос задлах зориулалттай болохоор ялгарчихаад цөсний хүүдийд гарах цагаа хүлээгээд байж байдаг, гэтэл эзэн нь өөх тос хэрэглэхгүй болохоор тэндээ удаж эцэстээ хатуурч цөсний чулуу үүсэх үндсэн шалтгааны нэг болж байгаа юм.
Жимс ногоо зөндөө иддэг, витамин уудаг мөртөө Е, Д витаминээр байнга дутагддаг хүмүүсийг ч олноор нь мэднэ. Яагаад гэвэл өөх тос хэрэглэдэггүй учраас өөх тосонд уусч байж хүний биед шингэдэг эдгээр витаминаар дутагддаг юм. Ер нь өөх тос олон төрлийн амин дэмийг бие махбодод шингээхэд тусалдаг.
Нүдний хараа нь муудаж, нүд нь хуурайшиж аргаад зовдог хүмүүстэй ч учирч байсан. Эм зүйч болсных, мэргэжлийн улмаас л өвчтэй хүмүүстэй их таарах юм даа. Яагаад гэвэл нүдний хараанд тустай, бас нүдний торлогийг тослох үүрэгт нэмэр болдог витамин А, лютеин гээд бодис зөвхөн тосонд л уусч байж хүний эд эсэд шингэдэг юм.
Сайн муу өөх гэж бас байнаа?
-------------------------------------------------------
Тийм ээ, байна. Сайн хэмээх өөх тосонд нь тосны ханаагүй хүчил их байна. Холестриныг цуснаас элэг рүү зөөж байдаг буянтай гэдэг нь аргагүй өндөр нягттай өөх бүхий уураг ихтэй өөх тосыг сайн хэмээнээ. Ихэнхдээ ургамлын гаралтай тосыг хэлнэ. Үүнд бас хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн тос багтана.
Харин холестриныг судас руу зөөвөрлөдөг нүгэл ихтэй бага нягттай өөх бүхий уураг их өөх тосыг муу хэмээнээ. Үүнд нь ихэвчлэн амьтны гаралтай өөх тос багтана.
Мэдээж сайн хэмээх өөх тосыг нь түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд өлзийтэй сайн юм. Харин түлхүү гэдэг нь сайн тосыг
дангаар нь бус нөгөө муу хэмээх өөх тостой хамт хэрэглэхийг хэлж байгаа юм. Ихэнх эрдэмтэд хоёр нэгийн харьцаатай байвал хүний биед хуримтлагдахгүй, бас эрчим хүчний сайн эх үүсвэр болно гэж үздэгийг дурдах нь зөв байх.
Бид эрт дээр үеэс хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг байсан. Энэ нь зүгээр нэг хоол тэжээл төдий зүйл биш гэдэг нь орчин үед тодорхой болж байна. Монгол хүн оюуны өндөр чадамжтай, хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой гэж сүүлийн үед эрдэмтэд үзэх болж байна
Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэй байдаг нь судалгаагаар батлагдсан тул гаднын орнууд хүнсэндээ ашиглаж байна.
Нэг найз минь оюутан байхад “ би чам шиг хаймар хөхөж хар цайгаар угжуулж өсөөгүй, сүүл хөхөж сүү ууж өссөн” гэж хотын хүүхэд надад онгирч билээ. Үнэхээр хөдөө өссөн хүүхдүүд эрүүл чиирэг байдаг. Хонины сүүл нь ч байх, агаар ус нь ч байх. Хөдөлгөөн ихтэйнх ч байх. Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог нь маргашгүй үнэн. Түүнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж, хүүхдийг тураалд оруулахгүй, өөх тосыг сайн задалдаг, ходоод нь үүнд дасан зохицсон байдаг тул гэдсийг нь эвгүйтүүлэхгүй.
Түүнээс гадна ардын жүжигчин Хайдав гуай эрүүл саруул урт наслаж байгаагийнхаа нэг нууцыг сүүлтэй холбож ярьдаг хүн. Алдарт зохиолч Лодонгийн Түдэв гуай ч эмнэлэгт бараг хэвтэж үзээгүйгээ хонины сүүлтэй холбож эсээ өгүүлэл олныг бичсэн байдаг.
Үүнээс үзэхэд өөх тосны хэрэглээ нь хэмжээ, бас ямар өөх тос хэрэглэхээс шалтгаалдаг нь та бидэнд тодорхой билээ. Хамгийн гол нь хэмжээг нь тохируулах, ургамлын гаралтайг түлхүү хэрэглэх, хөдөлгөөнтэй идэвхтэй байх, тамхинаас татгалзах нь чухал юм даа.
Төрийн шагналт, Академич Лувсангийн Хүрэлбаатар

Сэтгэгдэл0
gadaad orond uuhtei mah hamgiin hyamd hen ch hereglehgui haygdal hog.
Байгальд зэрлэг байдлаар амьдардаг монгол малын мах өөх өөр.
юм ярихаараа л гадаад орон гээд сүрхий амьтад болох юм.хүний бичсэн юм уншаад олигтой ойлгож чадахгүй байж худлаа битгий онолд.наана ямар өөх сайн ямар өөх муу,тэгээд яаж хэрэглэх хэрэгтэй бичсэн байгааг ойлгохгүй байна уу?
Америкчууд мартамхай зөнөглөх өвчин ханиад шиг тархсан шалтгаан өөх иддэггүй
Гурван цагаан хор гэдэгт чихэр, давс, гурил ордог. Ѳѳх биш. Жинхэнэ органик үхрийн ѳѳх дун цагаан байдаггүй, шаргалдуу байдаг. Мах, жимс ногоо хүн тѳрѳлхтѳн хүй нэгдлийн үеэс хэрэглэж ирсэн хүнс тул хоронд ордоггүй. Харин давс, чихэр, гурил гуравыг хэтрүүлж хэрэглэвэл хор болдог. Хоолны дэглэмдээ анхаардаг хүмүүс гурил болон гурилан бүтээгдэхүүнийг хүнснээсээ хассан байдаг.
alivaa zuiliig taaruulj hereglevel huns,hetruulj esvel dutaaval asuudal uusne.
Сүүлийн үед энэ өөх гэдэг зүйл чинь үнэхээр тийм хортой юмуу гэдэгт шинжлэх ухаан өөрөө эргэлзээл эхэлсэн гэдэг шүү.
Jiriin negen bish, jinhene erdemten hun heleed baigaan bishuu. Spain muu gej margaad baih shaardlaga baihgui.
Iiim sain boloh n togtoogdjee, erdemted tegjee gehiin. Academic hun baijiij ene sudalgaanii iim hevlel ter erdemted gej bichih heregtei shdee...Yamar ch barimtgui iim uguuleliig bi ch gesen bichchij chadna.
Тэгээд бичээч
Сайн байцгаана уу Би ходоодны хорт авдараар өвдөөд хавдар судлалд хагалгаанд орж хими эмчилгээ хийлгэсэн Хавдрын эмч сувилагч асрагч нарт хязгааргүй баярлаж эмч нараа шүтэж бахархаж явдаг Манай эмч нар үнэндээ мундаг шүү Би АНУ-д өнгөрсөн намар бүрэн шинжилгээнд орсон ямарч асуудалгүй Гэхдээ өөх тостой хоол сайн ид гэсэн бүр гайхсан Өөх тос хэргэлэхийг сайн мэддэг юм шиг байна лээ Угаасаа би хэвтэрт байхдаа шар тос үхрийн өөхтэй хавирга сүүл адууны элэг идэж боссон юм Одоо 10 жил болсон Тэхээр өөх тос хорих нь тийм ч сайн биш юм шиг байна лээ шүү
Маш зөв асуудал хөндөж дэмжиж байна. Одооны охид банди нар өөхнөөс айдаг болсоноос болж сульдаатай ямар ч дархлаагүй болсон нь бодит үнэн
Монгол хүн оюуны өндөр чадамжтай гэдэг дэмий үг байна.
Манайх шиг эрс ТЭС уур амьсгалтай нутагт байгалаа дагаад уураг тос ихтэй монгол махаа оох тостойнь холиод сайн идэж байх хэрэгтэй!Ялангуяа ухрийн оохтэй хавирга бол янзтайшд...
Америкчууд мартамхай зөнөглөх өвчин ханиад шиг тархсан шалтгаан өөх иддэггүй
Сайн байцгаана уу? Маний хувьд, өөхийг "муу, болохгүй" гэдэггүй ч, тэгтэл ихээр идэж чаддаггүй атлаа бага ч болвыг ямагт иддэг. Өөх бол боловсруулсан бүтээгдэхүүн биш, байгалийн амьд бүтээгдэхүүн. Тэр "3 хор" гээч нь байгалийн амьд бүтээгдэхүүн бус боловсруулсан бүтээгдэхүүн гэгдэх давс, чихэр, гурил. Эдгээрийг идэж хэрэглэхдээ учиртай байх маань л зүгээр санагддаг. Түүнээс эдгээрийг учир зүггүй идэх зүйлээсээ хасаад сүйд майд болоод байдаггүй.
Буруул байнадаа нохор минь!Суйд майд болох хэрэгтэйшд!Америкт амьдарч байж яаагаад ийм энгийн юм мэдэхгуй байна таваариш!
Энэ хорвоод ирсэн амьд биетэн бүхэн амьдрах насны хязгаар хэмжээтэй байдаг юм үүнийг тайлбарлах гэж бизнес санаагаа нууж бурхан шашин бөө мөргөл үзмэрч зурхайч далдыг харагч энерэг зон билэгтэн эмч мэрэгжилтэн болож өөрсдийгөө хуурч толгой эргүүлж тархи угааж жүжиглэх гэх хэрэггүй дээ хөлөөр хөглөрсөн хөх бууцны захад төрөөд сүүгээр угжуулж сүүл хөхөж өсөж өндийсэн хүн 80 90 наслаад л буцаж байсан тэхэд ногоо идэж нохой малалсан хүн мөнхөрч байгаа нь хаана байна?
Энэ одоо бичиж чадахгүй бичээчийн тоог нэгээр нэмсэн өвөө гарч ирлээ.хөгшин азарга жороо сурна гэгч болж бна даа.зохиолч нар шүлгийн номонцорыг нь өөрт нь тун дажгүй гэж хэлээд цаагуураа шоолж инээлдсэнийг мань өвөө мэдэхгүй баясаад л.хүн өтлөх хүүхэд нохойн доог гэж энэ дээ
Таалагдахгүй бол уншихгүй л байгаач. Ямарч байсан хэрэгтэй л юм бичсэн байна, амьдралдаа хэрэгжүүлэх эсэх нь хувь хүний асуудал. Ингэж зүгээр л хүнийг гутаан доромжлохын төлөө юу ч хамаагүй бичиж болохгүй ш дээ, өөрөө өвөө эмээ болохгүй юу. Улаан цайм хувийн хонзон атаархлаа гаргачих юм аа зарим хүмүүс.
Сайн байна уу, 37.190.62.75 эрхэмээ? Өөрөө маниар тоглоод шоглоод байна уу, аль эсвэл, манийгаа даапаалаад байна уу, хэхэхэ. Газар холын нутагт аж төрж амьдран сууж буй хэдий ч, язгуур угсаа судар минь Монгол болохоороо түүгээрээ л байна уу гэхээс өөр яалтай ч билээдээ маний хувьд, хэхэхэ. Өөрөө тэгж байгаад сайхан наргианч этгээд болтой, хэхэхэ.
Өөх тосыг тааруулж хэрэглэ, сонгож хэрэглэ гэж энгүүнээр хэлээд байгаа юм биш үү?