
-Та Монгол суу ухааны Манукол академийн хатан ухаан танхимын жинхэнэ гишүүн. Тэгэхээр танхим зорилгодоо хүрэхийн тулд ямар ямар зорилтуудыг тэргүүн эгнээнд чухалчлан тавьж байгаа тухай хуваалцана уу?
-Нэн түрүүнд монгол хатдын түүх болон монгол хатан ухааны тухай зөв мэдээлэл зөв ойлголтыг нийгэмд өгөх. Монгол хатдын түүх, ухаан, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг маш бага судлагдсан байдаг. Нөгөөтэйгүүр, монгол хатдын түүх нь түүхэн эх сурвалжуудаас хулгайлагдсан, гүггэгдсэн, гуйвсан байдаг. Иймд манай танхимын гол зорилтуудын нэг нь мэдээж хатдын түүхийг судалж үнэн, зөвөөр нь гаргаж тавих, түүнийгээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх явдал юм. Онцолж хэлэхэд, бид энэхүү үйл ажиллагааг зөвхөн эмэгтэйчүүд рүү төдийгүй эрэгтэйчүүд рүү ч хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэдийгээр хаан ухаан, хатан ухаан хэмээн хүйсний хувьд ялгарах боловч түүхийг амтархан сонирхдог эрэгтэйчүүд, залуучуудад монгол хатдын түүхэн сэдэв нэн сонирхолтой байх нь дамжиггүй.
-Та уран бүтээлийн тухай мэдээллийг үзэгчдэдээ, уншигчиддаа мэдээлдэг байсан бол таны мэдээллийн агуулга монгол хатдын түүхэн замнал, тэдний цэцэн мэргэн ухаанаар өргөжөөд хоёр жил болж байна. Энэ хугацаанд та хэр их өөрчлөгдөв?
-Хүн аливаа зүйлд дасан зохицохдоо амархан байдаг ч дадал болсон муу зуршлаасаа тэр болгон амархан салж, ангижирч чаддаггүй. Би өөрөөсөө илүү мэдлэгтэй, оюунлаг хүмүүсийг их сонсдог, бас эргэцүүлж тунгаадаг. Миний эргэн тойронд ялангуяа, манай хатан ухаан танхимын жинхэнэ гишүүд маань дандаа сурах юмсан, мэдэх юмсан, ухаарах юмсан, гэгээрэх юмсан, хөгжих юмсан, чадах юмсан, бусдад өгөх юмсан, бусдыг дэмжих юмсан гэсэн дандаа зөв бодолтой, зөв зорилготой, зөв тэмүүлэлтэй эмэгтэйчүүд байдаг. Би ч бас тэдний нэгэн адил зөв зорилготой, тэмүүлэлтэй байхын төлөө, зөвхөн тэмүүлээд зогсохгүй, түүнийг цаг ямагт өөрийн ажил амьдралд хэрэгжүүлж, дадуулах гэж хичээж, мэрийж явна.
-Тэгэхээр таны ярианаас амьдралыг үзэх үзэл, өнгө чинь өөрчлөгдөж тэр хэрээрээ уран бүтээлийн сэдвүүд чинь өргөжин баяжиж байгаа юм байна гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэг шүү дээ. Өвгөдийнхөө тэр нарийн ухаанд суралцаж, тэдний бидэнд үлдээсэн өв соёлыг өнөөдрийн орчин цагийн урлагтай хэрхэн холбох гэдэг дээр түлхүү ажиллаж байгаа төдийгүй бас дууны яруу найраг дээр ихэд бодож, гүн агуулгатай, ухааралтай болгохыг ихэд зорьж байна. Өвөг дээдсийн маань олон мянган жилийн явцад амьдрал, алдаа оноо, тэмцэл зүтгэлээрээ олж авч, бидэнд үлдээсэн монгол суу ухаан, нүүдэлчин соёл иргэншлийн гайхамшигт өв уламжлал, соёл гэгээрэл, хэл бичиг, сэтгэхүй зэрэг нь ганц дуу, ганц цомог, ганц тоглолтоор үл хязгаарлагдана.
Эх сурвалж: "Булганы мэдээ"
Сэтгэгдэл(11)
Ухаалаг сайхан бүсгүй шүү. Амжилт хүсье.
erhem busgui yunii omno chamd amjilt husie!gehdee mongol erchuud baihgui bolson shuu dee.mongoliin hatsar goo gej magtaj duuldag erchuud chin baihgui boljee.oilgoj baigaa bizdee?saihaan saihan....
Uvug deedsiin maani helj surgaj baisan zuir tsetsen ugnuudiin utgiig n tungaaj, uhaarch oilgood amidrald heregjuuleed yavah yum bol uul n mash zuv buguud gegeerel uhaaral uguh zuils baidag gej bi boddog yum. Gadaad hel surch baihad busad uls undestend ch gesen medeej ijil utgatai ug helleguud baidag ch gesen mongol ugs maani iluu unend niitstei baidag shig sanagdaad baidag yum.
yahav hodolmorch l bolohoos mash buduuleg, huuramch huuhen.uneheer buduuleg
ene teneg duuch em segsiigeed duulaad yavj baival barav
YUN UHAALAG GEJ HUNII NEHER BULAAJ SUUCHIHAAD ENE ODD HEYEE IIM UHAALAG BOLCHIV DUULJ BGA NI ORIOLOOD BEEN HUDLAA MAYG
Ymaa shig hooloitoi iim oriloo hooloi sonsoh durtai hun lav baihgui gej boddog shuu.
Bi Ariunaatai aimar goyo sexeer bn
ямаа
Монгол суу ухааны Манукол академи gene uu? are you nuts!!! what a waste.......
Т.Ариунаа сайхан ухаантай дуучин шүү. Оддд хатан ухааны талаар судлаад их сонсголонтой үг яриа, зорилготой байх, тэмүүлэлтэй байх, биеэ хэрхэн авч явах, ханиа хайрлах талаар бусдад их сургамж хайралдагт би баярлаж явдаг. сайн сайхныг хүсье. өшөө их эрх хүчтэй байгаарай.