Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хүүхэд хамгааллын асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирлага, мэргэжилтнүүд : "Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрхийн хууль, хүүхэд хамгааллын тухай хууль гэж 2 том хуулийг 2017 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Энэ чиглэлээр хууль эрхзүйн орчин бол бүрдсэн. Эдгээр хуулиудын хэрэгжилтийг хангах чиглэлээр төрийн байгууллагууд зохих үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарсанд хүүхдийн байгууллагын зүгээс гүнээ харамсаж байна.
Бидний зүгээс нөлөөллийн олон ажил зохион байгуулж, бүхий л чадлаараа ажиллаж байгаа хэдий ч эцэг эхийн хариуцлагагүй байдлаас гэрийнхээ орчинд аюултай байдалд орж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нь үнэхээр харамсалтай.
Томчуудаа, эцэг эхчүүдээ бид хуулиар хүлээсэн үүргээсээ гадна хүнийхээ хувьд эцэг эхийн үүрэг хариуцлагаа биелүүлэх нь тулгамдаад байгаа маш чухал асуудал юм гэдгийг зарлаж байна. Хүүхдийн тусламжийн дуудлагын төвд өдөрт 400-500 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагын 70 орчим хувийг эцэг эхчүүдийн үл хайхрах байдалтай холбоотой дуудлагууд эзэлж байна. Үүнийг анхаарахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Хэдийгээр хүүхдийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд байгаа боловч эцэг эхийн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг нэгдүгээрт авч үзэхгүй бол бид нөхцөл байдлын үнэлгээ хийгээд, эцэг эх та үүрэг хариуцлагаа алдсан байна, үүнээс болоод таны хүүхэд нүцгэн байна, амь нас нь эрсдэх аюултай, хоол ундгүй байна гэхэд ахиж ингэхгүй гэж хэлдэг боловч 3 хоногийн дараа нөгөө нөхцөл байдал ахиад давтагддаг. Тийм учраас нэгэнт гэр бүл болсон бол, ээж аав болохдоо үүргээ бэлдээч ээ.
Хүүхдийнхээ нас,сэтгэцийн онцлогыг мэддэг байгаач. Эцэг эхийн дэмжлэг ямар насанд ямар байдлаар хэрэгтэй байдаг вэ? гэдгийг мэдэж аваач ээ.
Үүн дээр нэг сайшаалтай зүйлийг хэлэхэд айл хөршийн анхаарал сайжирсан байна. Хажуу хашаа, дээд доод айлд хүүхэд уйлж байна, хурдан ирж тусламж үзүүлээрэй гэдэг дуудлага 108 дугаарт ирж байгаа дуудлагын 50 орчим хувийг эзэлж байна. Олон нийт энэ асуудал дээр хариуцлагаа ухамсарлаж, мэдээлдэг болсон байна. " гэлээ.
М.Чой
Сэтгэгдэл0
Энэ ТӨСВИЙН ДАРАА ДАРАМТ болсон энэ байгууллагийг татан буулга.
Харанхуй оркуудад эцэг эх болохоосоо өмнө өөрийгөө бэлдэх ухаан байхгүй. Ихэнх оркууд насанд хүрсэн ч бие даан амьдрах чадваргүй хүүхэд шиг асруулдаг.
Бие даан амьдарч чадахгүй, амьдралаа өөд нь татаж чадахгүй, хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлж чадахгүй байж нохой гахай шиг олон хүүхэд гаргадаг оркууд нийгэмд маш их байна.
Odontoi eejuud dotor olon orkuud baigaa shuu
Бидний үлгэр жишээ авах дуртай баруунд бол хүүхэдтэй хүн ажил хийдэггүй юм биш үү. Хүүхдээ ч манайх шиг чөлөөтэй гадаа тоглуулдаггүй. Нүд салгалгүй сахиж байж 15 минут тоглуулаад л гэртээ оруулаад түгжчихдэг. Асран хамгаалагч гэдэг үүргээ биелүүлэхгүй бол АНУ н иргэний эрхийг хохироосон зүйл ангиар эцэг эхэд нь ял оноодог. Тэнд хүүхэд гэсэн ойлголтоор хандаж асуудлыг хөнгөрүүлдэггүй. Хүүхдээ бол төрүүлсэн эцэг эх нь алж болно гэсэн хууль манайд хэрэгжээд байх шиг. Машиндаа хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй авч явдаг ч юм уу эсвэл урд талын суудалд суулгаж явбал бүх насаар нь машин барих эрхийг нь хасдаг тул ийм зөрчил гаргадаг иргэн нэг ч байдаггүй. Манайд ардчилал биш дүр эсгэсэн хуурамч ардчилал байгаагийн жишээ бол энэ юм. Дүр эсгэсэн хуурамч ардчилал үтэр түргэн үнсэн чандруу болтугай.
Хүүхдийн нэр барьж мөнгө идэж суудаг энэ мэт төрийн болон олон нийтийн байгууллагуудыг тараах, татан буулгах цаг алин хэдийнээ болсон шүү дээ.