Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 19 дэх сар руугаа шилжиж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Ольга Романова, Укрианы ЕТГ-ын зөвлөх Михаил Подоляк, Америкийн Дайн судлалын институтын (ISW) дүн шинжилгээ зэргээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украины нутаг дээр дайн 585 өдөр шөнө тасралтгүй үргэлжиллээ. Дайны гэмт хэрэгт Путин ба ОХУ-ын цэргийн дээд командлалыг буруутгаад байсан нь хүрээгээ тэллээ.
Шинэлэг үзэгдэл боллоо. Оросын ард түмний тархийг 9 жил тасралтгүй угааж, оросуудыг дайнд бэлтгэж түлхэж ирсэн оросын суртал нэвтрүүлэгчдийг НҮБ-ын тусгай комисс дайны гэмт хэрэгт шалгаж эхэлжээ.
.jpg)
Тэд бол аймаглан устгах геноцид гэгчийг өдөөн тухирсан, дэвэргэсэн гэсэн ял дээр бууж байгаа юм байна. НҮБ-ын комиссын шалгалтын ажлын үр дүнд үндэслэн Олон улсын эрүүгийн шүүх хэрэг үүсгэж, баривчлах захирамж гаргана. Дараа нь Интерпол ажилдаа орно гэжээ. Путины дуу хоолой амьд микрофонууд ийнхүү шийтгэлээ хүлээх өдөр цагийг сэтгэл түгшин хүлээх болжээ. Тэдний өдөр тутам хийдэг ажлыг ангилсан мэдээлэл ISW хүрээлэнгийн нэг судалгаанд гарчээ.
1)Оросын үзэгчдийг сэхээ авах бололцоо өгөхгүйгээр Украиныг гүтгэж харлуулах, үзэн ядуулах;
2) Украин ба Баруун нь тэр чигээрээ нацист болж хувирсан, тэр нь Гитлерийн нацизмаас ч аюултай гэж итгүүлэх;
3) Tийм суртал нэвтрүүлгээрээ үзэл суртлын сая сая зомби Орост ба хилийн чанадад (Монголд ч бас бий!-ред) бий болгох;
4) Yзэгчдээ ингэж зомбируулахдаа Путиныг алдаршуулах, мандуулах, мөнхөд байлгах зорилгоо хамт гүйцэлдүүлэх;
5) Оросын үйлдэж буй гэмт үйлдэл болгон зөв, харин барууных буруу гэдэг сэтгэхүйг Орост (мөн хилийн чанадад) түгээх, албадах, ятгах, ухуулах, үнэмшүүлэх гэх мэтээр дэс дараалуулжээ.
Үндсэндээ Нацистын Германы суртал нэвтрүүлгийн сайд Геббельсийн суртал нэвтрүүлгийн бүх арга манер, тактикийг оросын ТВ, сайтууд авсан–“Русь сидящая” гэх буяны фондын тэргүүн Ольга Романова оросын пропагандистуудын үнэн нүүр царайг илчлэн ярьжээ. Оросын улайрсан суртал нэвтрүүлэг Украин ба Баруунд гэхээсээ Орост өөрт нь тун халгаатай. Оросын ард түмнийг соёлт хүн төрөлхтөнтэй дайсагнуулан ганцаардуулна.
Дэлхийн хөгжлөөс салгаж, хоцрогдол руу нь түлхэнэ. Эрдэнэт орос хүний амь амьдралыг бусниана. Үхэл рүү нь түлхэнэ. Оросын эдийн засгийг нойллоно. Энэ бүхэн нь Украин ба Барууны (юуны өмнө АНУ-ын) буруу гэж гүтгэнэ. Тэр гүтгэлэг нь нийт пропагандын 90%. Ольга Романовагийн хэлж байгаагаар, энэ бүхэн нь ганцхан Путинд л ашигтай.
Тэрээр мөнхийн, хэзээ ч зогсохгүй дайнд бэлтгэж байна. Путины амьдрал хэзээ төгсөнө, тэр хүртэл дайн сунжрах ёстой болж байна. Крымд цохилт өгсөөр байхад оросууд залхахгүй, хойгийг орхихгүй гүрийсээр байгаа нь мөнхийн дайны дуудлага Кремлиэсээ авсных. Мөнхийн, хэзээ ч зогсохгүй дайн гэдэг юу вэ гэвэл Украин ба Барууныхан залхтал, одоо больё гэтэл нь амар заяа фронтод үзүүлэхгүй, гэмгүй украин иргэдийг алсаар байх, тэд нь Киевийн эрх баригчдаа эсэргүүцэн босох хүртэл өдөр шөнөгүй (одоо шөнө голдуу болж байна) пуужиндах, дрондох, хэдэн зуун мянган цэргээ Украинд яаж ийгээд байлгаад байхыг хэлнэ. Иймийн тулд Орост байлдааны цагийн байдал тогтоох гэж байна гэжээ.
2022 оны хоёрдугаар сарын 24-ний үүр шөнөөр халдан түрэмгийлээд гуравхан хоногт Киевийг эзлэн авна гэсэн нь С.Шойгу маршалын хэлж байгаагаар “Киевийг 2025 он гэхэд гурван өдрийн дотор авсан байна” болж хувирав. “2025 он гэхэд хохь чинь болно шүү”, “Нацист новшнуудыг бутцохино!” хэмээн В.Соловьев ТВ-ийн нэвтрүүлгээрээ заналтай хашгачив.
Путин Шойгуд тун бодит бус, бүтэхгүй шаардлага тавьсан (2023 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө Украины сөрөг давшилтыг бүх фронтоор зогсоох!), хариуд оросын цэргийнхэн үгсэж байгаад “2025 он” гэх аргумент гаргаад иржээ. Нөгөө талаасаа нөгөө мөнхийн, хэзээ ч зогсохгүй дайных нь цаад хугацаа бололтой. Их Британийн БХЯ-ны нууц мэдээлэлд өгүүлснээр Орос нь Украины эсрэг олон жилийн урт удаан хугацааны дайнд бэлтгэж байж болзошгүй. Учир нь батлан хамгаалах зардлаа эрс өсгөж, ОХУ-ын Сангийн яамны төсвийн бодлогоор 2024 онд улсын төсвийнхөө гуравны нэг (30%) орчмыг цэргийн зардалдаа зарцуулах ажээ. ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар амь үрэгдсэн 230 мянган цэргийн албан хаагчдын ар гэрт нөхөн төлбөр олгуулахаар захиалав гэсэн мэдээ явж байна. Энэ 230 мянга нь үлэмж дарагдуулсан тоо гэж оросын хүний эрхийн тэмцэгчид үзжээ.
.gif)
2023 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө Украины сөрөг давшилтыг бүх фронтоор зогсоох Путины тушаал нь юм юмтай л учирлаа. Орос мөнгөөр паг суув; Орост дефолт; шатахууны хомсдолд оров, юмны үнэ өсөв; “Вагнер” түүхнээс арчигдах замдаа оров; Хар тэнгисийн флотын командлагч алга болов; командлал устав; Крым даяар паник; Украинд далдуур тусладаг 25 мянган орос хүнийг зарлав; Оросын Курск, Брянск, Белгород мужууд өөрийнх нь “Оросын эрх чөлөө”, Оросын сайн дурын отрядын халдлага, агаарын дайралтад өртөв; оросын цэргийн давших гэсэн бүх оролдлого бүтэлгүйтэв; хоногтоо хагас мянган цэргээ алуулж, түүнээсээ гурав дахин их шархдагсадтай дайны гунигт өдрүүдийг дэлхийд 2-рт ордог оросын баатарлаг арми амсав гэх мэт жагсаалт уртаас урт бичигдэнэ.
Украины галын хяналт Крымыг бүхэлд нь бүчээд авсан тухай Михаил Подоляк баримт түшин ярьжээ. Украины эсрэг оросын дайны нийт хангалтын 80% нь Крымын хойгоор дамжин хийгддэг, харин тэр нь одоо украины пуужин, дрон, нисэгчгүй жижиг онгоц, мөн тагнуулч хорлон сүйтгэгчдийн хяналтад оржээ.
Крымд галын хяналтаа тогтоох нь юуны өмнө оросын эзлэн түрэмгийлэгч армийн хангалтыг таслах стратегийн зорилтоос урган гардаг, Керчийн хоолойг галын хяналтад авах, тус хойг дахь асар том агуулахын дэд бүтцийг устгах нь дараа дараачийн зорилт байх болно. Оросын Хар тэнгисийн флотын штабыг пуужиндахад командлал цугладаг, зөвлөлгөөн хийдэг цаг хугацаа, байршил, координатыг дотроос нь Киев рүү мэдээлсэн. Гэхдээ хэн нэгэн офицерыг алах, штабыг устгах нь зорилт биш гэж ярьжээ. Крымыг байнга түгшүүртэй байдалд байлгаж, энэ бол маш аюултай бүс нутаг юм байна гэдгийг оросуудад мэдрүүлж өгөх нь чухал. Ойлгоод ч эхэлсэн. Оросууд тэндхийн агаарын орон зайг хянаж чадахаа өнгөрсөн. Оросуудын нөгөө “аналогов нет” гэх зэвсгүүд Крымыг хамгаалж чадахгүй байна, “Триумф” гэх чухал гол системийг нь Крымд устгачихсан гэж ярьжээ.
Оросууд яагаад дайтах, алалдах, үхэх донтой, түүнийгээ “эх оронч үзэл” гэж үздэг талаар ЕТГ-ын зөвлөх Михаил Подоляк шинэ, сонин гаргалгаа гаргаж ярьжээ. Мэдүүштэй шинэ санаа байна. Тус хойгт оросууд паникт орчихсон байгаа талаар тэрээр ярихдаа, Орос орон, орос хүн, оросууд бүх амьдралынхаа туршид паникийн сэтгэхүйтэй амьдардаг, бид паникдуулаад байгаа юм биш, тэд бүгд бүх амьдралаа тэгж өнгөрөөдөг гэсэн байх юм.
Тиймдээ ч оросууд паникийн сэтгэхүйгээ нөхөхийн тулд бусдыг ямагт заналхийлдэг, Оросын хувьд энэ цаг үе бүрэн хэмжээний халдан түрэмгийлэл үйлдээд, тэр нь дайных нь төгсгөл болох гэж байна. Крым дэх оросуудыг паникдуулах зэвсэг бидэнд хангалттай байна гээд ганц нэг зэвсгээ нэрлэжээ. Тэнгисийн ба агаарын дронууд хангалттай байна, пуужингууд байна, Крымын нутаг дэвсгэр бол хууль ёсоороо Украины, манай нутаг дэвсгэр. Тийм учраас өөрийнхөө нутаг дэвсгэрт түншүүдийнхээ өгсөн ямар л бол ямар зэвсгээр атаклах эрхтэй. Гэхдээ өөрийн үйлдвэрийн, өөрийн мэдлийн зэвсгээ эхлээд ашиглана– Подоляк хэлжээ. Баруун, НАТО-гоос Украинд нийлүүлж буй зэвсэг техник, ялангуяа агаарын байлдааны зэвсгүүд нь зөвхөн Украины эзлэгдсэн нутгийг чөлөөлөхөд, зөвхөн Украины 1991 оны хил дотор ашиглагдах ёстой, ОХУ-ын агаарын хилийг нэвтрэхгүй гэсэн хатуу болзолтой очиж байгаа. Хүнд болон агаарын дайны ихэнхи зэвсэг техник очоо ч үгүй байна. Британийн STORM SHADOW-ыг зөвхөн Крымдээ ганц нэг хэрэглсэн. Америкийн ATACSM, Германы TAURUS пуужин Украины армийн мэдэлд оччихлоор яанаа? Оросын нутгийн гүнд, Москвад хүртэл элдэв дрон нисч очоод галдаад түймэрдээд байгаа бус уу? ОХУ-ын БХЯ, ЗХЖШ пуужингийн халдлагад өртлөө гэх мэдээ түгэхэд цочирдоод байхааргүй цаг үе ирж байгаа бус уу?
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
.jpg)
Сэтгэгдэл0
СЛАВА РОССИИ
Алуурчнаа дэмжээд байдаг дээрхи мэт үхдэлүүд байх л юм даа, энэ цагт.
Viva Russia
Түүх үнэнийг харуулдаг аа түүхээ эргээд сайн хар
Слава России!!
ОРОСЫН СЛАВА ГЭЖ БАЙДАГ БОЛ ТЭР НЬ ОРОС МОДОН ЖОРЛОНГИЙН БААС ЯДГАДСАН ДОР Л БАЙДАГ БАЙЛГҮЙДЭЭ,,,
ЗОЛБИН ГОМО ПУТЛЕР ӨВГӨН ДЭЛХИЙ ДАЯАР ШИВШГЭЭ ДЭЛГЭЖ АРЧААГАА АЛДАЖ АЛАА МААЖИЖ БАЙНА Ш ДЭЭ......ХА ХА ХА.
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
номиндарь нэрийн дор барууныхны тархи угаалт явагдаж бна,зөвхөн хохолууд биш баруун тэр аяараа фашистуудыг дэмждэг гэдгийг саяхан канадын парламентийн танхимд 92 настай фашист өвгөнийг алдаршуулснаар батлагдсан,ерөнхий сайдаасаа авхуулаад бүгдээрээ дэмжиж их юм болцгоосныг чи ч,би ч,ер нь бүх дэлхийгээрээ харсаар байтал ичих үгүй солиорох юмаа,харин ч оросуудын эсэргүүцэл ялж,парламентийн спикер нь огцорч нэг юм түр намжиж байгааг харахгүй болтлоо сохорчээ нүд чинь fake Дүгэржавын Номиндариа ???
Битгий СОЛИОР.
Номиндарийг муу хэлээд энд чарлаад байхаар,,,, тэнд бөгс путин украиныг ялчих юм шиг байнуу,,,оркоо,,,,,битгий горьд,,,,
ЗОЛБИН ГОМО ПУТЛЕР ӨВГӨН ДЭЛХИЙ ДАЯАР ШИВШГЭЭ ДЭЛГЭЖ АРЧААГАА АЛДАЖ АЛАА МААЖИЖ БАЙНА Ш ДЭЭ......ХА ХА ХА.
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Ах нар маань 200 хаймарм, 100 абрамс устгасан гэсэн.
Битгий шаа 2000 хаймарс 1000 абрамс усгасан гэсэн дахиж ингэж худлаа мэдээлбэл ах путинд хэлж алуулна шүү
ЗОЛБИН ГОМО ПУТЛЕР ӨВГӨН ДЭЛХИЙ ДАЯАР ШИВШГЭЭ ДЭЛГЭЖ АРЧААГАА АЛДАЖ АЛАА МААЖИЖ БАЙНА Ш ДЭЭ......ХА ХА ХА.
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Орос орон одоо цөмийн дайнд бэлдэж байна зааварчилгаа гарчихсан ! Нэг том шалтаг шалтгаан гарангуут Путин эхлээд укрианы нэг том хотод цөмийн цохилт өгнө мэдээж пуужингаар ! Одоо хотоо сонгож байна Львов Ровно Житомир Бёрдичёв Киёв гэсэн хотуудаас Львовт л цохилт хийх байх ! Дэлхий дахин нэг л өглөө нэг хот агаарт хийсэж үнс чандаруу болж мөөгөн үүл тэнгэрт тулахыг зурагтаар харах болно !! Барууныхан паникт ороод 3 хоног дуу нь гарахгүй шээс нь гоожоод эхлэнэ ! Цөмийн хариу цохилт ирвэл ирүүлсэн улс ру нь хийх мөн хариу цохилтын 2000 цөмийн пуужин бэлдчихсэн байгаа Путин ! Энэ цөмийн дайнд чинь 60 жил бэлдлээ шүү дэ Орос орон ! Путиныг энэ Номиндарь авгайгаас эхлээд олон хүн дутуу үнэлээд байгаа юм да !
Житомир
Хэрэв ингэх юм бол зөрөөд Москва, Санктпетрбург хоёр хормын дотор байхгүй болно. Ингэнэд орос шувтарсан бумба болно.
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Muu er daind xoornoo gej umar unen ug be
Слава украйн =слава монгол
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
орос фашизмыг дэмждэг харанхуй зомбичуудыг гэгээрүүлж бичдэг сэтгүүлч танд Баярлалаа
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Орос мөхөж байж Монгол хөгжинө. Орос манай газар нутгийг дээрэмдэн байж манайтай хөрш болсноор Чингис хааны хүчирхэг монгол хүчгүй сул болох зам эхэлсэн гэдгийг хатуу анхаар. Орос мөхөх ёстой.
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Americ orosiin dain ene dainiig usa dollariin ezed sunjruulah dollar heblen yaduu buurai ornuudiig hoosloh dain gej nerleh bolson mongol dollar hereglrgch oron tul hohirch ba baylagaa hebelsen tsaasaar solij baigaa usa ded erinhiilugch delhiin hun amiig tsuulj baij bid saihan amidrana gej usa strategy a am aldla
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
украйн гэж ямар ч улс бгаагүй бх ч ёсгүй украйн бол орос оросын дотоод асуудалд Оросыг оростойн яс хаяж алалцуулж бгаа нь нато анус
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Udahgui 130000 oros zaluuchuud iig sumgui AK uuruuleed tam ruu ilgeene.. Sain bod doo Tomiin zevsegiin hajuud ta nar yu yeiin F,.. Gej
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Слава Путлер, Слава Фашизм
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
fashist nato bolon fashist ukraniig gazriin hursnuus archsan tsagt delhiid enh tavan togtono.mongolchuud bugdeeree hezeed Aguu Oros ah nariinhaa tuluu zurh setgelee zoriulan demjseer baih bolno.slava Russia
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Victoria Ukraine !
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Цөмийн зэвсэгтэй улсыг шантаачилдаггүй, тохиролцдог юм. . Украин гэж улс сүйрлээ. НАТО-гийн гутлын алчуур болголоо.
Слава Украин
Ug l baigaa baidliig l unen zob toimlon bichsen bna.