"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн ажилчид ажил хаясан асуудлаар МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэбат энэ үеэр: "Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлс сүүлийн арваад жилийн хугацаанд инфляцын түвшинг нөхөх төдий л хэмжээтэй явж ирсэн байна. Үндсэндээ 10 орчим хувиар л нэмэгдэж байсан. Одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмэх нь бодит цалингийн нэмэгдэл хэрэгтэй байна гэдэг шаардлагыг маш олон ажилчид хэлж байсан. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулья гэдэг санал, шаардлагыг тавиад, өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Хойшлуулсан байсан ажил хаях саналаа өнөө өглөө эргэн сэргээж авто цех болон ил уурхайн ажилчид хэсэгчлэн ажил хаялт хийж эхэлсэн байна.
Үйлдвэрийн ажилчдын цалинг 30-50 хувиар нэмэгдүүлээч гэдэг санал тавьсан. Захиргааны ажилчдын цалингаа 15 хувиар нэмээд, жинхэнэ үйлдвэрийн ажилчдын цалинг ирэх жил нэмээч гэдэг санал гаргасан. Дундаж цалин 4 сая төгрөг гэсэн хэдий ч үйлдвэрийн ажилчдын ярьж байгаагаар энэ нь бүх ажилчдын буюу захиргааны ажилчидын цалинг ч хамруулсан тоо гэж ярьж байгаа.
Захирал,удирдлагууд нь 40-50 сая төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээлэл байна. Ажилчдынхаа цалингаас 5-10 дахин их цалин авдаг энэ системийг өөрчлөх цаг нь болсон. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 ам.доллараас эхлээд, дундаж нь 1100 орчим ам.доллар байна. Оюутолгой болон бусад томоохон уурхайнууд дор хаяж 5000 ам.доллараас дээшээ цалинтай байгаа.
Зөвхөн удирдлагууддаа орон сууцны асуудлыг нь шийдэж өгнө гээд 3 жилийн өмнө 700-800 сая төгрөгийн үнэтэй орон сууц "Ривер Гарден"-аар дүүрэн өгсөн байна лээ. Ажилчиддаа орон сууцны дэмжлэг гээд 10 сая төгрөг буюу 70 дахин бага мөнгө өгдөг.
Захиргаа болон үйлдвэрийн ажилчдын нийгмийн хамгааллын асуудал ийм их ялгаатай байгаа дээр ажилчид маш их бухимдалтай байгаа. Миний авсан мэдээллээр үйлдвэрийн удирдлагууд өөрсдөө 10-50 сая орчим төгрөгийн цалин авдаг гэсэн. Үйлдвэрийн ажилчид 1,7-6 сая орчим төгрөгийн цалин авдаг. 6 сая төгрөгийн цалинг хүнд нөхцөлд, илүү цагаар, бусад бүх төрлийн нэмэгдэл ороод авч байгаа. Тийм учраас бүх салбарууд энэ тал дээр цалингийн бодит шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй." гэв.
М.Чой
Сэтгэгдэл(13)
Solongos yavahiin orond uurhaichin bolmoor yum bainadaa. Sariin 50 say avbal yuhvee yuhev, amerik yavah heregguim bna
Ажил хаях нь аргагуй юм байна Эрдэгэтийнидаргамнарыгихазаарлаачээ Оюунэрдэнэ ээ Дэндуу шударга биш байна
МАН Эрдэнэтийн захиралуудаар дамжуулан хулгай хийцгээдэг учир өндөр цалин өгөх нь аргагүй шдээ.МАН-ынхны оросын мафийнхантай хуйвалдан 30 жилийн турш хийсэн Эрдэнэтийн зэс молибдены асар том хулгай дээрмийн хэрэг удахгүй сөхөгдөж босож ирэх болно. МАН яаж ч нууж хаагаад нэмэргүй..
эрдэнэт бол УҮГ тийм болохоор улсын жишгээр бусдын адил цалин авах ёстой
Угаасаа тэгш байх ёсгүй.
Удирдлагуудых нь цалинг хасчихаач тэгвэл ажил хаяхгүй шдээ
Малгай, гутал хоёр шиг ялгаатай байлгүй яахав дээ !!!
S AWI 80955877ER XUNII SEXSYG XUSNEER GOE
AX NRTAI VWNA SEKSEER TACHAANGUI80955877
Ажилчид нь захиралтайгаа ижил цалин авна гэж юу байхав. Бүх юмны үнэ 2-3 дахин өссөн. 550 авч байгаа ахмадууд хүнд байдалд байна. Яах вэ гэхээр хоолноос бусад бүх худалдан авалтаа зогсоох. Энэ төр өөр болтол.
дарга нар захиргааныхан гол нь зохион багуулж бгаа
SEKSEER SHAALTSN80955877
30DEESH AX NARN XALYYN SEXSY OWORTN80955877