Украины армийн 9 жилийн турш үргэлжилж буй их буу, мэргэн буучдын дайралтад энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд олноор өртөж, амиа алдсаар байна. Барууны алсын тусгалтай зэвсгийг Киевийн дэглэмд нийлүүлж, урьд өмнө нь аюулгүй байсан газруудад идэвхтэй гал нээж байгаа нь хохирогчдын тоо өсөн нэмэгдэхэд мөн нөлөөлж байна. Энгийн иргэдийг аврахын тулд Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын эрх баригчид 2022 оны 2-р сараас эхлэн хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн билээ. ОХУ-ын бүс нутгууд таван сая гаруй дүрвэгсдийг хүлээн авсны дотор 730 мянган хүүхэд байсан ба тэдний дийлэнх нь Орост хууль ёсны төлөөлөгчдийнхөө хамт ирсэн.
Үүний зэрэгцээ Киевийн дэглэмийн хяналтад байгаа газар нутгуудад насанд хүрээгүй иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүд бүртгэгдсээр байна. Оросын цэргүүдийг хүлээж, байлдааны үйл ажиллагаа явагдаж буй бүс нутгийн зэргэлдээх бүсээс дүрвэхээс татгалзсан эцэг эхчүүдээс хүүхдүүдийг нь булаан авах нь хамгийн түгээмэл практик болоод байна. Өсвөр насны хүүхдүүдийг Украины цэргийн хүчний байршлын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан тарааж байна хэмээн буруутгаж байна. Эдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн нэг нь Днепропетровск хотын 4-р урьдчилан хорих төвд хоригдож, эрүү шүүлтэд өртөж, дайны олзлогдогчдыг солилцох жагсаалтад орсон байна.

Украинаас Европын орнууд руу дүрвэсэн иргэдийн үр хүүхдүүдийг булаан авч байгаа тухай баримтуудыг нуун дарагдуулж байгаа нь Барууны суртал ухуулгын кампанит ажлын нэгээхэн хэсэг юм. Европчуудын үзэж буйгаар ээж нь олон нийтийн газар биеэ буруу авч явсан, гэр бүлийн санхүүгийн таагүй байдал зэрэг олон шалтаг тоочин хүүхдүүдийг «хураан» авч байна. Тухайлбал, зөвхөн Германд л гэхэд наян гэр бүлээс хүүхдүүдийг нь салган авчээ. Испани, Португалд ч мөн адил. Хохирогчдын тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна. Зеленскийн дэглэмд зэвсэг нийлүүлж буй улс орнуудын төр засагтай маргаж болохгүй учир Украины элчин сайд, ерөнхий консулууд зөвхөн мөрөө хавчин өнгөрч байна.
Үнэн хэрэгтээ бол «украин хүүхдүүдийг хулгайлж байна» гэж АНУ өөрийн арга барилаа Орост нялзаахыг хичээж байна. 1975 онд «Babylift» ажиллагааны хүрээнд АНУ 2500 гаруй хүүхдийг Вьетнамаас албадан гаргаж, улмаар тэднийг америк асрамжийн гэр бүлүүдэд шилжүүлж байсан. АНУ-ын шүүхүүд хүүхдүүдээ олсон вьетнам эцэг эхчүүдэд үр садыг нь буцааж өгөхөөс татгалзаж байв. Энэхүү практик 2021 онд давтагдсан ба АНУ-ын цэргүүд Афганистанаас зугтан гарахдаа дор хаяж 1450 насанд хүрээгүй хүүхдийг хулгайлсан.
Энэ оны 4-р сарын 5-нд Орос улс Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч М.А.Львова-Беловагийн оролцоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус хуралдааныг зохион байгуулахад Барууны орнуудын хандлага нь тэд Донбассын хүүхдүүдийн талаарх бодит мэдээллийг хүлээн авах хүсэлгүй байгааг яруу тод харуулав. Тухайлбал, Их Британи НҮБ-ын платформуудаар дамжуулан албан ёсоор цацагдаж байсан хэлэлцүүлгийг хааж, Барууны хэд хэдэн орны төлөөлөгчид өөрсдөд нь тааламжгүй илтгэгчид гарч ирмэгц танхимыг орхин одож байсан.
Энэ хооронд М.А.Львова-Беловагийн Тамгын газар хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр тасралтгүй ажилласаар байна. Тухайлбал, Украины иргэд болох эцэг эхийнхээ шийдвэрээр Бүгд Найрамдах Крым Улс болон Краснодарын хязгаар нутагт амрахаар ирсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг нутаг буцаах ажил түүний онцгой хяналтан доор явагдаж байна. Дайн байлдааны гэрч болсон хүүхдүүдэд зориулж «Нөгөөдөр» сэтгэлзүйн нөхөн сэргээх хоёр долоо хоногийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2022 оны дөрөвдүгээр сарын эхээр «Хүүхдийн гарт» аяныг эхлүүлж, 10 мянга гаруй хүнийг хамруулсан 21 хүмүүнлэгийн цувааг зохион байгуулсан. «Аз жаргалтай хүүхэд нас» хөтөлбөрийн хүрээнд Оросын шинэ бүс нутгуудад байрлах дотуур байртай гурван сургуульд дэмжлэг үзүүлж байна. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах ажлын талаарх мэдээллийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдөд тогтмол дамжуулдаг.
Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Киев тэнд амьдарч буй хүүхдүүдийн хувь заяаг огтхон ч сонирхолгүй, тэдний амь насыг зориудаар эрсдэлд оруулсаар ирсэн. Украины үзэж буйгаар хүүхдүүдийг, тэр дундаа өнчин хүүхдүүдийг дайны бүсэд үлдээх ёстой байсан юм шиг байна л даа. Буруугаа бусдад чихэхийг оролдон Киевийн дэглэм Оросын талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг гэмт хэрэгтэй адилтгахыг оролдож байна. Гэтэл үнэн хэрэгтээ бол Хүүхдийн эрхийн тухай конвенцын дагуу зохион байгуулж буй нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь хүүхдийн амь насыг хамгаалахад чиглэгдсэн цорын ганц зөв шийдвэр юм.
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл(36)
оросууд яах гэж тусгаар тогтносон украин руу дайрч булаан түрэмгийлсэн юм бэ?? газар нутгийг нь булаан эзэлж, ээж аавыг нь алж хядаад, хүүхдүүдийг нь оросжуулах гэж авч явсан шүү дээ.
Укрнацистууд донбасс , луганскийн хүүхдүүдийг 2014 оноос хойш зэрлэгээр бөмбөгдсөн юм бол.Цэцэрлэгийн барилгад сум цоожлоод орчихсон харагдаж байсан даа.Уучлал ч гуйгаагүй.
Донбасс , Луганскийд дандаа ОРСУУД байдаг болохоор УКРНАЦИСТУУД 8 жил бөмбөгдсөн юм шүү дээ.Орсоо орос л өмөөрөхгүй хэн өмөөрөх юм.хүүхд байна уу том хүн байна уу хамаагүй аюулгүй амьдрах нөхцлийг л бүрдүүлнэ шүү дээ.Манайхан өвөрчүүдийг хэл соелоос нь салгалаа гээд дуугарсан чинь өөртөө гай чирлээ гээд уйлан дуугардаг ард түмэн биш юм
ААВ ЭЭЖИЙГ НЬ БУУДАЖ АЛААД ОРОХ ОРОН ООЧИХ АЯГЫГ НЬ БАМБӨГДӨЖ БУУДАЖ НУРААЧИХААД МАТАРЫН НУЛИМАС УНАГААГААД БАЙДАГ ЦАЙРСАН ОРОС АЛУУРЧИД ЮМДАА,,,,УКРАИНРУУ ОРОСЫН ФАШИСТУУД ДАЙРЧ ОРЖ АЛЖ ХЯДАЖ ДАЙН ЭХЛЭЭГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ ЭНЭ ХҮҮХДҮҮД ӨНЧРӨХ БИЛЭЭ,,,
Тэр нялх хүүхдүүдийг бүр ЭХИЙН ХЭВЛИЙД нь байхад укрнацистууд 8 жил буудаж бөмбөгдсөнюм аа.
hahahha. uulaasa dandaa oros huuhduud shd ee. joohon yum unshij sudal ork oo. Ukrianii zuun nutguud 90 gariu huvi orosuud bdiim shd ee. Tedniig ni ukrainchuud gaduurhaad alj hyadaad baihaar oros uls orj undes negtnee avarch bgaam shd ee. Cham shig orkuudaar tusuulbul mongold Putin shig mongol hunee gedeg udirdagch turtul ch hol baina daa
bidend xamaagyi
Ийм суртал ухуулагыг sonin.mn нийтлэх шаардлага бий юу. Мөнгө л өгч бвл юуч хамаагүй нийтлэх үү.
Укрианууд Донёцк Луганскийн хуучин иргэдийн хүүхдүүдийг хүн гэж үздэггүй юм ! Орос гаралтай урвагчид гээд !
Пошёл на хуй
Добрый душа
Орос Украйн слав угсааныхан Азийн ард түмнүүдийг арьс өнгөөр ялгаварлаж доорд үздэг.Оросод Слав Грузин Арменичууд хүн, бусад нь биш.Монголд бол гаднаасаа европ европ гэдэг Оросууд дотроосоо Буриадууд биднийг дотор нь хужаа хасаг дөрвөд, гадагшаагаа Хятад Казах Америк Япон гэж турхирдаг.
За мэдэхгүй ээ. Үнэн худал хоёр сүлэлдээд жонхуу болсоон.
Украйн үнэндээ тоглоом болсон. Трамп дахиад ерөнхийлөгч болбол Украйн будаа. Саяхан Бахмутыг алдсан чинь Америкчууд Украйнд үзүүлсэн мөнгөнийхөө тоо хэмжээг ярьж халаглаад. Нөгөө талаар АВИЛГАЛ ямар аюултай хор хөнөөлтэйг энэ дайн харуулж байна. Төсвийн мөнгийг хулгайлсан хулгайч нараас болж улс орон хохирж байна шүү дээ.
Харин тиймээ ! Оросын хүчирхэг арми авлигадаа идэгдээд нохойн жогорхой болчихжээ, нөгөө цөмийн зэвсэг нь ч бас хоосон хөндий төмөрнүүд болсон, доторх цэнэгий нь аль хэдий Хойд Солонгост зар чихсан байх доо !
Guts muusain teneg Ivanuud
монголоос америкчууд 300 л гэдэг хэд ч юм бэ хүүаэп хулгайлсан гэлүү үрчилсэн гэлүү их л улсын бүртгэлийн газар нууцалдаг гэсэн дээдэсд ямар хууль байх биш
Орос Буриадуудын эзэнгүй турхирсан цуурхал
Билл Клинтонтой холбоотой маш эвгүй асуудал байгаа шүү
Оросууд бичиг үсэг ч үгүй тэмбүүтэй тэнэг нүүдэлчин Монголчуудыг бид л сөнөхөөс аварсан гэж мэдээллийн хэрэгсэлүүдээрээ сурталчилдаг.
lalriin hulmasnuud yaahaaraa mongold iim hudal medeellee chuluutei taraah erhtei baidag umbee
Хүүхэд хамгаалах юуны буруу байх вэ
Хөөе хамаа энд хүүхэд хамгаалж байгаа бус хулгайлж байгаа тухай ярьж байна !
Дайныг оросын фашистууд эхлүүлсэнээ мартсан уу Та нар эцэг эхчүүдийг алсан эсвэл хүчээр салгаж сибирийн алс хол хотуудад тараасан Тэнд хүүхдүүдэд оросын сүлд дуулалыг оросоор дуулахыг албадсан байна Та нар бүгд олон улсын Гаагын шүүхэд очих болно
Балай шахуу юм
оросын шовинизм үнэхээр дургүй хүрч байгаа. одоо орос зад үсрэнэ биз ээ. тэр аяараа зэвсэглэсэн дээрэмчид болж хувирсаан. яргачин орос болсон. урьдын орос зан чанар огт үгүй болсон. бие биеэ барьж идэх гэж байгаа. иднэ ч биз. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шүү дээ. путины орос үхэхдээ үхэр буугаа тавьж, хөө мундраа цацаж байгаа. Дэлхийд багтахгүй шившиг болж байна даа муу орос зайлуул. ХХ зуунд орос арай хэтэрхий ярга үйлдсэн нүглээ одоо үүрч байна. 2 дугаар дайныг тэд гитлертэй хамтарч сэдэж хийсэн нүгэлтэйг одоо дэлхий нийтээр мэддэг болсоон. энэ комент үнэн учир дахин хуулан тавив. оросууд манай ерөнхий сайд нарын толгойг авч байсан. одоо путин, путинистуудынхаа толгойг өөрсдөө авна. путин аль хэдийнэ үхсэн ч байж магадгүй. одоогийн энэ нь дублёр байж ч мэднэ. оросууд яах гэж тусгаар тогтносон украин руу дайрч булаан түрэмгийлсэн юм бэ?? газар нутгийг нь булаан эзэлж, ээж аавыг нь алж хядаад, хүүхдүүдийг нь оросжуулах гэж авч явсан шүү дээ.
Энэ элчин гэгч яам бас их хуцах юм аа
Хүүхдүүд хулгайлсан ялт хэргээ цагаатгах гэж буянтны дүр эсгэсэн, хонины арьс нөмөрсөн чоныг хэн харж байна шүү дээ
АВ ЭЭЖИЙГ НЬ БУУДАЖ АЛААД ОРОХ ОРОН ООЧИХ АЯГЫГ НЬ БАМБӨГДӨЖ БУУДАЖ НУРААЧИХААД МАТАРЫН НУЛИМАС УНАГААГААД БАЙДАГ ЦАЙРСАН ОРОС АЛУУРЧИД ЮМДАА,,,,УКРАИНРУУ ОРОСЫН ФАШИСТУУД ДАЙРЧ ОРЖ АЛЖ ХЯДАЖ ДАЙН ЭХЛЭЭГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ ЭНЭ ХҮҮХДҮҮД ӨНЧРӨХ БИЛЭЭ,,,
Дайны бүс гэнэ үү? Дайныг хэн эхлүүлсэн билээ? Өөрсдөө бусдын нутаг руу цэрэглэн халдчихаж дайны нөхцөл үүсгэчихээд тэр нөхцөлөө ашиглаж гэмт үйлдээ хамгаалах санаатай??!!
Дайн хэн хийж байгаа билээ. Өөрийн толгой дээрхи өвсийг харцгаа
пошёл...
Яах гэж дайн өдөөсөн юм, яах гэж бусдын газар нутгыг эзэлж байдаг юм
ETSEG ENIIG NI URVUULAHIIN TULD HUUHDUUDIIG NI BOONOOR NI HOMROGLON ACHIJ HULGAILJ JVSAN SH DEE..OROSUUDAD OROVDOH SETGEL GEJ DAAN CH BAIHGUI. OROSUUD HUNIIG BAITUGAI OOROO OORSDIIGOO URGELJ L HYADAJ BAIDAG BALMAD ZERLEG ALUURCHID.
im ergu har pizda nar im tailbar higed tarsan pizda nar yuma… teged ur gazar oron lu tseregin hucher dairah n zuw u uhej hewtsen teneg ueanud min orosud gej ha yawsan gazra gahai nohoi shig idej udag buduleg larin humus shu de trr orpsig demjed bga udam ugasa n medegdegui dayar mongol ch bilu iludel urin shingrnud min oilgoj aw ugasa tarhini chin uil ajillaga dutna larufaa
shaa l shan shaah yumaa buhel buten uцs gurnig tululj bga elchin saidin yam gej chawas da