sonin.mn
Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтнүүд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хууль, журам зөрчин тэтгэлэг олгон, гадаадын их, дээд сургуульд суралцуулж, түүнийгээ мөн л хууль, журам зөрчин тэглүүлж байсан нь тодорхой болоод байна. Энэ бүх дата мэдээллийг задалж, олон нийтэд дэлгэсэн шүгэл үлээгч бол БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа юм.
 
Түүнийг БЗС-ийн дарга Б.Гарди гэгч нь ажлаас нь халснаар энэ бүхэн эхэлж, бүр УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан хүртэл: "Ёс зүйн зөрчил гаргаж, тушаал буурсан нэр бүхий хоёр хүн санаатайгаар БЗС-тай холбоотой мэдээллийг сэвж байна. Тухайлбал, иргэн О.Сийлэгмаа нь БЗС-нд ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан.Тиймээс БЗС-гийн захирал Д.Гарди цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Гэвч тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон" хэмээн мэдэгдэж байв.
 
Гэвч энэ бүхэн цааш үргэлжилвэл ямар ч нийгмийн хямрал болж магадгүйгээс айсан эрх баригчид  О.Сийлэгмаагийн "хөлд нь сууж" эхэлжээ.
 
Тодруулбал  УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан түүнийг ажилд нь буцаан томилох санал гарган, уучлалт гуйсан байна. Тэр бүү хэл Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан аж.
Харин О.Сийлэгмаа энэ тухай: " Үнэн, сайд уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч БЗС-нд очихоос айж байгаагаа хэлсэн.Тэдэнтэй шүүхэдсэн, одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг байж л бgaна, ажиллаж байхдаа илрүүлсэн, тайлангаа сайдад өмнө нь хүргэсэн." гэжээ.
 
Х.Цэцэн