АН-ын эвлэрэл өчигдрийн сэдэв байлаа. С.Эрдэнэ намын албан ёсны тамгыг Лу.Гантөмөрт өчигдөр гардуулсан үйл явц олон хүнд итгэл төрүүлэв.
Хэдэн жилдээ хэрүүл болсон, хэзээ ч эвлэрэхгүй юм байна, АН ингээд сөнөлөө гэж хүртэл нийгэмд яригдах болсон хүнд асуудал байв. Гэвч нэг л өдөр хоёр талд буруу харан сууж, биесээ муулцгааж байсан АН-ын үе үеийн удирдлагууд гар барин, тамгаа өгөлцөж авалцан тэврэлдлээ.
Ардчиллын удирдагчдын нэг С.Зоригийн хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүллээ. Ардчилсан хүчнийхний хувьд сайн цаг ирлээ гэж баярлагсад байна. Ийм эерэг дүр зураг, найрсаг байдлыг бий болгоход ямар хүмүүсийн оролцоо өндөр байв гэдэг яриа АН-ынхны дунд яригдаад эхэлж. Санаанд оромгүй залуус, залуу үеийнхний идэвх зүтгэл өндөр байсныг ярьцгааж байна.
Эвлэрэлд чухал үүрэгтэй ажилласан залуусын нэрс ч эхнээсээ тодроод эхэллээ. Тэдний нэг нь саяхан болтол Сан-Франциско дахь Монголын консулаар ажиллаж байсан Э.Галбадрал гэж залуу юм.
Бүх фракцуудын дунд эв нэгдэл хамгийн чухлыг ухаалгаар ойлгуулж, цаг үеэ мэдэрч, намын ах нар болон үеийнхэнтэйгээ зөв ажилласан нь өнөөдрийн үйл явцад чухал үүрэгтэй байлаа гэж намынх нь гишүүд ярьцгааж байна. Ямар ч байсан АН-д Э.Галбадрал гэж ийм нэг залуугийн нэр тод гарч ирлээ. Тэрбээр цаашид хэрхэхийг, хэн байхыг, улс төрд хэр чадварлаг тоглогч байхыг цаг хугацаа харуулах биз ээ.
Б.Нямаа
Сэтгэгдэл(15)
Kk.PR ухаанта юму .горьд за.гал хэн ээ
АРДЧИЛСАН НАМ ҮГҮЙ БОЛСОНЫ МАРГААШ ЧИ ШУУД ШОРОНД ОРНО МЭДНЭЭ
Гантөмөр балай
Америкаас дэмжиж менге егне гэж л дээ янз нь!!! Энэ намууд ч дээ, улс терийн намуудыг хуулийг шинэчлэж дахин зохион байгуулалтанд орох шаардлагатай , улс двмпууруулчихаад дахиад удирдага гээд шуналтаж байгаа хуухэлдэйнуудийн боломжийг хаах естой!!!
Ха хаа хаа, хуурамч тамгаар гэрээ байгуулаад өгчихсөн хэрэг. Инээдмийн жүжиг гэж энэ байх. Зальдуулсан гэмт хэрэгтэн Гантөмөр чааваас зайлуул шоронд орох байх.
Sergelen zaluu daa
ТИЙМ \ АНУ ахын оролцоо байгаа \ бол нэн сэжиг - тэд чинь төв азид " украиыг" хайгчид ...
виктория нуланд ирээд тэжээврийн гөлөгнүүдээ зад загнаад нийлж монголын эсрэг 5р цуваагаа зөв зохион байгуул, удахгүй болох сонгуулийн дараа ирж сүх жанжны чинь талбайд чинь боорцог тарааж та нарт дороо дэвхэцдэг бүжиг заана гээд явсан юм бишүү???
Шаа шаа. Нөгөөдөх нь бас дүрдээ итгэчихсэн ядчихсан здаа вэ.
Ха ха ха. С.Эрдэнийг МАН нь үнсэнд хаясан шалз шиг хаясан. Түүнд АН-аас өөр тулж тулах газар, сонголт үлдээгүй шүү дээ...
Kk
Яаж эвлүүлсэн байхав, маш сонирхолтой, ккк
Сэхэхгүй биз ээ.
Ха ха сэхэхгүй бизээ
Шаана биз өөрийгөө бичүүлцэн шааж байна сда чинь