sonin.mn
Буруу бусармаг гэдгээс хэтийдсэн зүй бусын, гажиг, цочир этгээд үзэгдлүүдэд тэрхэн үедээ цочих цочирдох боловч нийгмээрээ ганц хоёр өдөр шуугиад төд удалгүй мартдэг тэдгээр үзэгдлүүдийн эх үүсвэр нь монголчууд бид. Улс нийгмийн хамаг л муу муухай монголчууд биднээс төрж, бий болж, гарч байна. Энэ явдалд өөрийн гэсэн шалтгаан, нөхцөл бий.Тэр шалтгаан, нөхцөл хаанаас бүрдэв гэхээр монгол хүнд оюун санааны хөгжил, дотоод хөгжил, зүрх сэтгэлийн боловсрол эзэмших, нийгэмших, соёлжиж хүмүүжих, хүн болж төлөвших үйл явц явагдаагүй гэсэн учир хийгээд шалтгаанууд нэрлэгдэнэ. Энэ явдлын үр дагаварт монгол хүний оюун санаа, сэтгэл зүй, зан чанар, үг яриа, үйлдэл хандлага нь хэт задарч задгайрсан ба нас, хүйс, албан тушаал, хот хөдөөг үл харгалзан бид нийтлэг эрээ цээргүй, ичгүүргүй увайгүй, ашигч завшигч, хэт шуналтай, эв хавгүй болхи бүдүүлэг, зэрлэг балмад зан чанар, сэтгэлгээ, хандлага давамгайлах болжээ. Муу муухай тал руу өөрчлөгдсөн монгол хүнээс улс нийгмийн оршихуй амьдралд зүй бусын, утгагүй хоосон, элий балай, гажиг этгээд үйл явдал, үзэгдлүүд төрж, бий болж байна.
 
Цэвэр биднээс шалтгаалсан дотоод шалтгаанууд нэрлэгджээ. Бидний муу муухай болсон явдалд гадаад шалтгаан, нөхцөл буюу ардчилал, хэн нэгэн, харь улс орон, мөн эрлийз хурлийзууд огт хамаагүй аж. Биднийг хэн ч муу муухай болгож хорлосонгүй. Ялгаж салгаж хандаж, эрүүл, зөв харж байя.
 
Бидний муу муухайгаас бий болсон нийгэм дэх нэгэн гажиг үзэгдлийг учир хийгээд шалтгаантай нь бичив. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдээ хүйтэн гэрт хоол ундгүй орхиод, архи дарс уугаад , эсвэл олон нийтийн газар, энд тэнд хаяж орхих, амийг нь хөнөөхийг оролдох явдал энд тэнд, мэр сэр гэлтгүй дуулдах болов. Энэ явдлын нийтлэг, ерөнхий шалтгаан нь архи дарс. Нэмээд архи дарсны хамааралгүй боловч биеийн бөгөөд оюуны ажил төрөл эрхэлдэггүй, амьжиргааны эх үүсвэргүй, бие даан амьдрах чадваргүй, мөнхүү бас бэлгийн амьдралаа зохицуулах чадваргүй, олон хавьтагчтайэнэ мэтнөхцөл, дагалдах шалтгаанууд нэрлэгдэнэ.Манай нийгэмдэмэгтэйчүүд архи дарсанд донтох явдал эрс ихсэж, улсдаа цор ганц эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр өдөр тутамдүүрэн үйлчлүүлэгчтэй байх болж, архи уусан үедээ эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдох явдал нэмэгдэж. Архи дарсанд донтох явдлын цаанаэмэгтэй хүнийх нь төрөлх зөн, үр хүүхдээ хайрлах хайр нь алдагдаж гээгдээд байна. Энэ үзэгдэл “ Үрээ хайрлах хайр “-ын дутмагшил болно.Байгаль эх эмэгтэй хүнд “ Үрээ хайрлах хайр” төрөлх зөн \ инстинкт\заяасан байдаг. Эмэгтэйчүүд энэ зөнгөө алдаж гээж байна.
 
Дараах учир бүхий төрөлх зөн \ инстинкт\ болно. Хүн хийгээд жигүүртэн шувууд, араатан амьтад байгалийн бүтээл учир байгалийн өгөгдөл, төрөлх зөн\ инстинкт\ хэмээн нэрлэдэг ухамсаргүй шинж чанартай мэдээллийг дотоод сэтгэлдээ тээж төрдөг. Байгалиас эм хүйстүрээ хайрлах хайр заяасан нь эмэгтэй хүний төрөлх зөн юм. Охид тоглохдоо хүүхэлдэйгээ өлгийдэж, асарч, бүүвэйлж, хөхүүлдэг нь энэхүү төрөлх зөнгийн үйлчлэл.Харин охид бүсгүйчүүдийн хувьд жирэмслэх хийгээд ээж болох агшинд, эрэгтэй хүнд үрээ харах мөчид дотоод сэтгэлээс нь үрээ хайрлах хайр нь аяндаа л сэрж сэргэдэг.Үрээ хайрлах хайр бол хүчирхэг үйлчлэлтэй зөн мэдрэмж \ инстинкт \ юм. Зэрлэг байгальд голдуу эм хүйс үр зулзгаа тэжээж өсгөдөг. Амьтдын төрөл зүйлтэй харьцуулбал цөөн тооны төрөл зүйл, жигүүртэн шувуудаас оцон шувуу, араатан амьтдаас чононоос эхлээд олон төрөл зүйлийн амьтад гэхэд эцэг, эх нь хамтран үр зулзгаа тэжээж өсгөдөг. Австралийн нэг төрлийншувууны \ нэрийг нь мартжээ\ эцэг нь өндгөө дарж, ангаахайгаа нас биед хүртэл нь тэжээж өсгөдөг. Энэ болбайгальд тун цөөн тохиолддог ховор тохиолдол юм. Олон тооны үр зулзгаа нуруундаа үүрч дүүрээд явж байгаа эх амьтны зургийг харсан байх. Нялх үр зулзага бусад амьтдын хувьд амттайн дээр хялбар идэш хоол байдаг учир амар хялбар, бэлэн зэлэн хоол хайсан араатнаас мөн нялх зулзгаа зооглочихдог матар, өмхий хүрэн зэрэг эцгүүдээс хамгаалах зорилготой. Байгаль ертөнцөд эх амьтны амьдрал зөвхөн үр төлдөө зориулагддаг ба бие даан амьдрах чадвартай болтол нь тэжээж хооллоно, өсгөж бойжуулна, амьдрах арга ухаанд, идэш хоолоо олж идэх аргад сургана, амь насыг нь дайснаас хамгаална. Эх амьтад байгалийн өмнө, үр төлийнхөө өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлдэг. Үр зулзагаа араатан амьтдаас хамгаалж, амиа алдах явдал амьтдын ертөнц, эм хүйстний амьдралд хамгийн түгээмэл үзэгдэл. Өөрийн амийг бус үрийнхээ амийг хамгаалж, өөрийн амь нас, биеэ аврахаар зулзгаа орхиод зугтах гэдгийг мэддэггүй. Үрээ хамгаал гэсэн мэдээллээ, байгалиас өгөгдсөн зөнгөө л дагаж байгаа нь энэ юм. Дайснаар хүрээлэгдсэн хатуу ширүүн орчин атал зэрлэг байгальд үр зулзгаа орхиж хаядаг, өсгөж бойжуулдаггүй, тэжээдэггүй эм хүйстэн тун ховор тохиолдоно. Тэр ховор тохиолдол нь бидний мэддэгээр хөхөө шувуу. Ер ньбайгаль ертөнцөд амьтад төрөлх зөн \ инстинкт \ - өө зөрчих гэж үгүй. 
 
Хүмүний хувьд үр хүүхэд гэдэг эцэг, эхийнхээ амьдралын баяр баясал, энхрий нандин нэгэн, хорвоод амьдрахын утга учир, амьд явахын шалтгаан нь байдаг билээ. Төрөлх зөнгийнхөө үйлчлэлээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс үрийнхээ төлөө бүхнийг хийнэ, ялангуяа эмэгтэй хүн үр хүүхдээсээ хагацвал гуниг гутралд орж, амьд явах хүсэл унтарч, үхэхийг хүснэ, гэр бүл салсан ч гэсэн үрсээ өөртөө авна, үр хүүхдийнхөө төлөө зовж зүдрэхийг үл тоодог нь байгалийн өгөгдөл, төрөлх зөн, ухамсаргүй мэдээллийн үйлчлэл билээ. 
 
Гүн гүнзгий учир утгатай, хүчирхэг үйлчлэл, нөлөө бүхий энэ байгалийн зөн манай охид бүсгүйчүүдийн дотоод сэтгэлээс алдагдаж, эс үйлчилж, эс нөлөөлөх болж. Архинд донтох явдлынүр дагаварт охид бүсгүйчүүд сэтгэцийн эрүүл мэнд алдагдаж гутралд нэрвэгдэж, зан чанар эвдрэн задгайрч, хүмүний мөн чанараа алдаж адгууслаг төлөв рүү унаж, нийгмийн орчин нөхцлөөс хаягдаж гээгдэх, ажил амьдралаа сүйтгэж, үрээ хайрлах хайраа гээх гээд амин чухаг хэрэгтэй олон зүйлээ алдаж байна. Архины мөнгө олохын төлөө балчир үрийнхээ памперсийг хулгайлах, хичээлийн хэрэгсэл, цүнх савыг нь зарах, бага насны хүүхдээ хоол ундгүй, хүйтэн гэрт нь орхиод, хэд хоногоор архи уугаад явчихаж байгаа нь дотоод сэтгэлээс нь үр хүүхдээ хайрлах хайр нь алдагдаж гээгдсэний шинжүүд. Гээгдсэний гайгаар л үр хүүхдээ өлсөж зовж, айж аягүйрхэж, уйлж гомдож, даарч хөрж байгаад санаа зовохгүй, сэтгэл эмзэглэхгүй, харь хамаагүй хөндлөнгийн хүн мэт хандаж байгаа юм. Мөн бас архинд донтох эмгэггүй эмэгтэйчүүдэдүр хүүхдээ хаяж гээх явдал тохиолдож байна. 
 
Эмэгтэй хүн үр хүүхдээ хайрлах хайраа, байгалийн төрөлх зөнгөө гээж алдана гэдэг тун ноцтой явдал. Эмэгтэй хүний мөн чанар бол хайр энэрэл. Хүмүүс биднийг хүн байлгадаг дотоод хүчин зүйл бол хайр. Хайрлах чадвар, хүнлэг энэрэнгүй сэтгэл, нинжин сайхан шинжүүд бол эмэгтэй хүний мөн чанар бөгөөд эмэгтэй хүн хэмээн нэрлэгдэх шалтгаан нь, учир нь, нөхцөл нь болно. Эмэгтэй хүн үр хүүхдээ хайрлаж, халамжилж, бөөцийлж, энхрийлж, эрхлүүлж, ер нь бол хайраа илэрхийлэхгүй амьдарч чадахгүй. Хайрлахгүй бол тэдний амьдрал утга учиргүй болдог. Мөн чанар нь учир хайргүй бол амьдарч чаддаггүй юм, эмэгтэй хүн. Чухаг нандин үүрэгтэй хайр алдагдаж гээгдэх гэдэг эмэгтэй хүнийхээ төрөлх мөн чанарыг алдаж буй хэрэг юм. Төрөлх мөн чанараа алдвал хүн биш, эмэгтэй хүн бүр биш зүгээр л байгалийн төлөв, эмэгчин адгуус болдог зүй тогтолтой. Зүрх сэтгэлгүй, хайрлаж энэрэхийг үл мэдэх төлөв байдлыг адгууслаг гэж нэрлэдэг. Тэд айж ичих, санаа зовохыг үл мэдэх, ичгүүргүй эрээгүй хэт задгай байдалтайн зэрэгцээ хоол умданд ховдог шунахай, эд зүйлс, мөнгө төгрөгөнд ханаж цадахгүй шуналтай, бэлгийн харьцааны сэдвээр ил задгай, эрээгүй ярьсан, уух наргих, цэнгэлд мансуурамтгай. Адгуусан төрх, шинжтэй хүмүүс дэндүү нийтлэг болсон, манай нийгэмд.
 
Байгаль эхийн заяасан ухамсаргүй мэдээлэл, төрөлх зөн \ инстинкт \ бол гээгдэж хаягддаг зүйл огт биш юм, уг нь бол. Зэрлэг байгальд эх амьтны үр зулзгаа хайрлах хайр, зөн мэдрэмж\ инстинкт\ нь алдагдаж гээгдэх гэж огт үгүй. Гэтэл гээгддэггүй төрөлх зөн \ инстинкт\ -ийг охид бүсгүйчүүд маань гээж алдаад байна. Энэ байдлыг харьцуулаад харвал, монгол эмэгтэйчүүд маань үр хүүхдээ хайрлах тал дээр зэрлэг амьтдаас ч дор байдалтай болсон байгаа нь бодит үнэн. 
Нийгэм талаас нь харвал, хэлэхэд эвгүй ч бодит байдалд нийгэмд оршин амьдрах чадваргүй гологдмол хэсэг бий болж, хүнээ байж нийгмийн хог хэмээн тооцогдож, хүний хөгжлийн хувьд доройтож буй үйл явц юм энэ. Тэгэхээр элбэгшиж олшрох учиргүй эсрэгээр хумьж хязгаарлах учиртай үзэгдэл юм шүү. 
 
Одоо эсрэг үйл явц явагдах учиртай. Тэр нь бидний өөрчлөлт болно. Зөвхөн эмэгтэйчүүд ч бус монголчууд бид нийтээрээ хүн өөрчлөгдөж байж, хөгжиж төлөвших хийгээд нийгэмшиж, соёлжиж, хүмүүжих хэрэгцээ шаардлага гарч ирж. Хэрвээ бид өөрчлөгдөж, муу муухай зан, сэтгэлгээ, хандлагаа хаяж гээхгүй бол улс нийгэм дэх зүй бусын, утгагүй хоосон, элий балай, гажиг этгээд үзэгдлүүд үгүй болохгүй шүү.Энэ хэрэгцээ шаардлага хийгээд учрыг дараах ертөнц оршихуйн зүй тогтол, зарчим, жам ёсоор батлаж нотлов. Ертөнц оршихуйд хоорондоо харилцан хамааралтай, хэлхээ холбоо, уялдаа холбоотой зүйлс нэг нь нөгөө зүйлээ даган өөрчлөгддөг зүй тогтолтой билээ. Энэ зүй тогтол ёсоор бол, иргэдийнхээ оюун санаа, сэтгэлгээ, үзэл, хандлагыг улс нийгмийн амьдрал даган шууд хувирч өөрчлөгдөж, хувьсдаг гэсэн үг. Манай улс нийгмийн амьдрал, харилцаа тэгэхээр биднийхээ оюун санаа, харилцаа, үйлдэл, үг яриаг даган өөрчлөгдөөд түнэр харанхуйлаад, худал хуурмагт живээд, муу муухай болчихоод байгаа нь энэ юм шүү. Өөрчлөгдөх л бидний шийдэл, гарц, аврал юм байна.
 
 
 
Ч.ТУЯА