АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байдены хамт жил бүр зохион байгуулдаг Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслол Улаанбаатарын цагаар энэ сарын 9-ний үүрийн 3 цагт Цагаан ордонд боллоо.

Энэ үеэр 2023 онд Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагналыг хүртэх болсон 11 бүсгүйн нэг болох Бригадын генерал Г.Болор шагналаа гардаж авав. Арван долоо дахь жилдээ зохион байгуулж буй Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал нь энх тайван, шударга ёс, хүний эрх, жендэрийн тэнцвэртэй, эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг хамгаалах үйлсэд өөрийн амь насыг эрсдэлд оруулан байж онцгой хатан зориг, манлайллыг үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүр дэх эмэгтэйчүүдийг шагнадаг.
.jpg)
АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн суугаа орноос тус бүр нэг эмэгтэйг нэр дэвшүүлдэг бөгөөд Төрийн департаментын ахлах албан тушаалтнууд эцсийн шатны шалгаруулалтыг хийж баталдаг аж. 2007 оноос хойш дэлхийн 80 гаруй орны 180 гаруй эмэгтэйд Төрийн департаментаас энэхүү шагналыг гардуулсан бөгөөд энэ жил Бригадын генерал Г.Болор Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагналыг Монгол Улсаас хүртэж буй анхны эмэгтэй болж байгаа юм.
.jpg)

Сэтгэгдэл0
yamar yumnii er zorig ve, pyaldaga hun yum bishuu
фронт командалж чадах уу
нэг бөмбөг дэлбэрэхэд л ээжээ гээд л өмдөндөө тавьцан гүйж энэ тэр
Ер нь манайд Цэргийн гавьяаны одонгийн эзэн болсон ганц хүн нь Иракийн баатар Аззаяа л юм. Бусад генерал хурандаа нар авлига авч үндэслэлгүй хөрөнгөжижсөнийг нь л гавьяа гэхгүй бол өөрөөр хийж бүтээсэн юм байхгүй. тэр дундаа БХЯ, ЗАЖШ-ынхаан.Бусад нь ч бас байнга ажил нь ил байдаг.Харин БХЯ ЗХЖШ-ынхан хэзээ ч байлдах юм билээ Байлдсан ч байлдаанд бэлэн бус.
эмэгтэйчүүдийн ЭМ ЗОРИГИЙН шагнал гэх нь тохиромжтой л доо
za tegeed bolor gej avgai namiin zahiasaar l general avsan bolohoos oligtoi yum.hiigeeguishuu
Баяр хүргэе. Ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.
darga nart sain pyaldagnasan gejuu hahaha
tsergiin hun yum bol toriin arga hemjeend tsereg huvtsastaigaa bga bol yosolj suraasai. hurelsug bol engiin ch hamaagui yosoldogshd
Minii Mongoloos sagnal abch baigaa ni gabya yum daa!!!ta nar yu gej ch ataarhana (er zorig)bol er zorigooroo yldene.Gadaad hychnii sagnal bolohoor Mongol zarim negen aimhainyyd byy ataarh...Minii hybid gabyatai l baina?...gej hyleen zebseerch baina.
Бахархаж байна! АА-ийн 222- р ангийн 1982 -1985 оны дайчдын өмнөөс баяр хүргэе !
neg utsan huuheldeigee hoorgoson erguu huurnuud
Bajar hurgje! Estoi mundag! Ene zarim humuusin bichsen ataarhalin igiig er toosnii hereggui.