УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА
Монгол Улсын Их Хурлын гишүүн Жамьян овогтой Мөнхбат миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн /10.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно/ дараах хувийн хүндэтгэх шалтгааны улмаас Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна.
Үүнд:
Нэг: Настай ээжийн маань эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна.
Хоёр: Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.
Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно.
Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин, хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг маань дэмжиж бурууг маань шүүмжлэн сургамжилж байсан монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүү хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Хүсэлт гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат
Сэтгэгдэл(23)
За юу болчихов. Асуудал илчлэгдээгүй эсвэл гүнзгийрээгүй дээр нь шийдэх арга уу?
Heer huduu garch shuleg nairgaa bichsen shigee amidardaa. Baidag l neg horchin baagii, yamarch aviyasgui
Энэ хүүрийн нүүрсний хулгайн бүх мөнгийг хурааж аваад шоронд хий.
Сингапурт түр засгийн газарт ажлаа хийх нь байна. Бүх зүйл энгийн ойлгомжтой шүү дээ. Ямарч сайн сайхан зүйл хүлээгээд хэрэггүй.
хадам ах дээрээ очиж юмаа янзлахаар шийдэж гадаад явахаар божээ хөөрхийдөө. юм гүнзийрээгүй дээрээ гэж яаравчлаад л. Явдаа яв
Эбэгийн үед Н.Энхбаяр, Х.Баттулгын үед С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Баянсэлэнгэ гм, У. Хүрэлсүхийн үед улс төрч тэмцэгч Батзандан, Сэтгүүлч Мөнхбаяр, Цэнхэр үст Цэрэн, тэмцэгч Тулгат, лайвчин Мөнх-Эрдэнэ, Яруу найрагч Ц.Хулан, сэтгүүлч Анхбаяр нарыг шоронд хоригдохыг үздэг юм байна!!!
ОюунЭрдэнэ Хүрэлсүх нар ард иргэддээ халтай хүмүүс бололтой
ene nootoi yavch zugeergyi. hulgai ilchlegdehees aivyy
Хүүктэй тохироо хийгээд ялаа худалдаад гарах арга!!! Мөнгөө төлөөд явдаг хуучины арга мэх л дээ. Одоо үүнийг хүн бүхэн мэддэг болсон. 4 сая доллар төлөөд цагдаагийн дарга нарт хуурамч ял өгдөг шиг….
УИХ-ын гишүүнд орох, гарах ч амархан юм биш үү? Уг нь, төр дэх ард, иргэдийн төлөөлөл буюу төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа хүмүүс биз дээ! Гэхдээ ээжийгээ эмчлүүлэхийг 1-рт тавих нь аргагүй байх л даа?! Бусад асуудал нь цаг хугацааны явцад тодорно биз дээ!
Үнэнд гүйцэгдэж - үнэгэнд бариулах гэж энэ дээ . шударга царайлаад бүрэн эрхээсээ татгалзаж ҮНЭХЭЭр ШАЛГУУЛЧИХВАЛ Жунай ах дээрээ очиж чадахаа боличихоно гэдгээ эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ , сэргэлэн хүү шиг харагддаг юм . Тэгэхээр , наад шүүхийнхнийгээ барьцаа чангалах гээд шуналтаж байх завшааныг л овжин ашиглах нь ЗӨВ байх даа , энэ үед л үнэхээр эх хүн тус болно оо гэдэг чинь ортой л доо ...
Комментууд уншаад бхд Монголын Зов задлан бодит факт Уйл явцын Жинхэнэ Мотивыг Шууд хардаг болжээ! Ард тумэн харанхуй масс биш шуу ! Бурууд гярхай зовд зоолон уужуу Хандан Монгол тумэн !
За дүү хүү их гоё сэтгэж сэргэлэнтлээ аан юманд учир суманд гичир гэж чи настай хүний бөгс эмэгтэйдээ хамтарч яаж тарчлаалаа нүгэл чинь нүдээрээ гарнаа үртэй хүн үрээрээ үргүй хүн биеээрээ болоогүй юм дөнгөж эхэлж байна даа нүгэл нь нүдээрээ цувна аа
Нохойн баас хэнд хэрэгтэй амьтан бэ чи юм юм үзүүлнээ чамд
Зөв жишиг. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Авч чаддаг бас өгч чаддаг байх хэрэгтэй. Яах аргагүй л төв халх даа.
Шалгуулаад зөв бурууг шийдэх.Асуудалгүй бол гишүүн .Ээж нь хүнд өвчтэй эхийгээ асрах нь зөв.Гэхдээ гадаадад авч яваад эмчлүүлээд ирэхэд гишүүнээс татгалзах нь зохимжгүй юм.2 дах а уудлаар бол болно шүү
За би хилийн хориг тавиулаас өрсөж ээжийгээ аваад үүрд гадаад улсад явхаар боллоо эхнэр үлднэ намайг жоохоон мөнгө хусхад тусалсан та нарт талрхая
arxi avgai xuuxdee zoddog buzar bolgontoi zuuraldsan novsh
Байх л асуудал. УИХ н гишүүн байхдаа өвдөх битгий хэл нас барах ч байдаг. Хүндэтгэх шалтгаан байна.
Луйварчин Мөнхбат эхийн нэр барьж гэмт хэргээсээ гадаад руу ингээд зугтах нь уу
хулгайч бултах нь ээ, гадагш. хилийн хоригоо тавь.
Хүүктэй тохироо хийгээд ялаа худалдаад гарах арга!!! Мөнгөө төлөөд явдаг хуучины арга мэх л дээ. Одоо үүнийг хүн бүхэн мэддэг болсон. 4 сая доллар төлөөд цагдаагийн дарга нарт хуурамч ял өгдөг шиг….
УВС ын дөрвөд Нямдоржийн ,урт гар, ороод ирсэн юм бишүү. Мөнхбат залуу уул нь МАН д улс төрд хэрэгтэй л баймаар юм.