sonin.mn
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, түүхийн ухааны доктор Ю.Болдбаатартай ярилцлаа
 
Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 
 
-Би түүхч, археологич мэргэжилтэй. ШУТИС-д түүхийн багшаар ажиллаж, боловсролын салбарт 2О гаруй жил зүтгэж байна. Монгол Улсын боловсролын салбар, бүхий л их, дээд сургуульд түүхийн хичээл зайлшгүй чухал. Энэ хүрээнд түүхийн ач холбогдлыг ойлгyулах, танин мэдүүлэх үүргээ л гүйцэтгэж яваа хүн гэж ойлгож болно. 
 
Бид уг нь өнө эртний баялаг түүхтэй ард түмэн гэсэн тодорхойлолттой. Гэхдээ л манай түүхийн шинжлэх ухаан социализмын үед хамгийн их орхигдсон гэж санагддаг. Одоо ямар түшинд хөгжиж байгаа вэ?
 
-Түүхийн шинжлэх ухаан бусад шинжлэх ухаануудтай харьцуулахад эртнийх. Өөрсдийгөө судалж мэдэх, туулж өнгөрүүлсэн зам мөр, тухайн цаг үеэ үнэлж дүгнэх, цаашдын чиг баримжаагаа хэрхэх гээд түүхийн шинжлэх ухааны ач холбогдол нэн өндөр. Сайн ирээдүй, сайхан нийгэм, сайхан улс гэр байхын гол утга агуулга, хүсэл зорилго түүхээс улбаатай. Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болсон цагаас өөрсдийнхөө түүхийг бичиж эхэлсэн. Манай Монголчууд ч бас өнө эртний түүхтэй гэгддэг. Бичиг үсэг үүсэхээс өмнөх үед хадны сүг зургаар аливаа үйл явдлыг илэрхийлж, үлдээдэг байж. 3ураг гэдэг бичээсний нэг төрөл. Бичиг үсэгтэй болсон цаг үеэс төр улс үүсэж, түүхээ дэлгэрэнгүй бичих болсон. Дан ганц бид өөрсдийгөө бус зэргэлдээ, гадаад улс орнууд, жишээлбэл Хан үндэстний эртний улсууд гэхэд бидний талаар арвин их түүхийг бичиж үлдээсэн байдаг. Юу вэ гэхээр, тухайн үед бид нар тэр улсуудад маш их нөлөөлж байсны илрэл л дээ. Энэ нь бид түүхээ сэргээж үзэж, судалж мэдэх том эх сурвалж болдог. 
 
Бид нүүдэлчид хэр нь ээ өөрсдийнхөө түүхийг бичсэн эх сурвалжууд нь боломжийн санагддаг. Өнөөдөр байгаль цаг уур, дөрвөн улирлын онцлог, бэлчээр ургамлын нөөцөд тулгyурлан нyyж, суудаг нүүдэлчдийн дэргэд суурин соёл иргэншилтэй улс бичсэнээ эмхэтгэж, сударчилж хадгалах боломж хамаагүй илүү. Гэтэл манайхан тэмээндээ ачаа хөсгөө ачихдаа чухал гэснээ л авч явдаг, тэр болгоныг тээгээд байхгүй шүү дээ.
 
Тийм учраас ном судрыг олноор хадгалах боломжгүй гэсэн үг. Харин ам дамжсан түүх илүүтэй байсан. Тэдгээр нь ихэвчлэн үлгэр домгийн шинжтэй хэдэн үe дамжиж ирсэн. Бидний хувьд бичигдмэл түүхтэй болсон цаг үe урагшилсаар байна. Археологийн олдвор, хөшөө дурсгалаас харахад Монголчууд өөрсдийн түүхэн чухал үйл явдлуудыг бичиж тэмдэглэдэг байсан ул мөр он цагийн хувьд урагшилсаар л байгаа. Xlll зуунд Их Монгол Улсын байлдан дагyулалт, тэр үеийн түүхэн чухал үйл явдлуудыг тэмдэглэсэн Монголын нууц товчоо бидэнд бий шүү дээ. Энэ зохиол Монголчуудын өөрсдийн түүхээ хэрхэн уран яруу тод томруун дүрсэлж бичсэний гайхам жишээ. Үгийн сонголт, зүйрлэл гээд ярих ч юм биш, нөгөөтэйгөөр оюуны чадвар нэвт шингэсэн уран зохиол.
 
Ер нь Монголчуудын энэ их хүчирхэгжилт, сэргэн мандалтын үед бид давуу эрхтэй учраас өөрсдийнхөө талаар түлхүү бичих нь ойлгомжтой. Юань гүрний судар мөн М.Газан хааны тушаалаар Рашид Ад Дины ахалсан баг ажиллаж дэлхийн түүхийг бичсэн байх жишээтэй. Тэр дотор Монголчууд өөрсдийгөө хэн, юу гэж тодорхойлсон, дэлхийд бид тэргүүлэх гүрэн болсон талаараа тодорхой бичсэн байдаг.
 
3а тэгээд Xlll-XV зууны буюу Манжийн дарлалд орохоос Манжийн дарлалд орохоос өмнөх Монголчуудын Алтан товч, Алтан дэвтэр, Эрдэнийн товч, Болор товч, Асрагч нэртийн түүх, Шар тууж гэх мэт түүхийн олон сурвалжийг дурдаж болно. Энэ үеийн шашны ертөнцийг үзэх үзэл, оюун санааны амьдралд нөлөөлж байсан хүчин зүйл улс төр, гадаад дотоод харилцааны олон агуулга хөндөгддөг. Гэхдээ эдгээрийн гол цөм нь Монгол л байсан. 1911, 1921 он түүнээс хойших он жилүүдийг авч үзье л дээ. 
 
Энэ үеэс голдуу үзэл суртлын шинжтэй түүх зонхилох болсон уу?
 
-Ардын хувьсгал, цаашлаад социализмд ихээхэн ач холбогдол өгөхдөө 1911 оны хувьсгалын үнэ цэн, үнэлгээг бууруулсан байдаг. Гэхдээ 1920, 1930-аад оны үеийн түүхчид ч хүчний нөлөөнд хэт их авталгүйгээр бичсэн түүх бий шүү. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг нэг хэсэг нь улс тунхагласны, баяр гэж, дарга, цэрэг тэр байтугай төрийн өндөр албан тушаалтнууд нь хүртэл ярьцгаадаг байсан. Энэ явдал сүүлийн жилүүдэд тун багассан. Нийтээрээ баярлаж, амрах өдрүүдийг хуульчлан тогтоодог, үүний утга учир, агуулгыг нь мэддэг байвал зохилтой. 1924 онд анх удаа улс тунхагласан мэтээр ойлгоод байгаа энэ хандлага цөөн хүнд байна, үүнийг засах хэрэгтэй. Өмнө нь огтоос улс байгаагүй, анх удаа л улсаа тунхаглаж, дэлхийд зарлаж байгаа гэвэл өөрсдийнхөө өмнөх үеийн түүхийг шууд үгүйсгэсэн хэрэг болно.
 
Монголчуудын төрт ёсны түүх Хүннү гүрнээс эхтэй. Тэгээд 1206 оны бар жил чингис хаан Их Монгол Улсаа байгyулсан, дараа дараагийн хаад, эзэнт гүрэн, 1911 оны Богд хаант Монгол Улс гээд энэ бүхнийг яах юм бэ. Гарчиг, нэр гэдэг аливаа зүйлийн утга, гол зорилго, хүслийг илэрхийлдэг. Тэгэхээр засаглалын хувьд Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн гэж ойлгох нь чухал. 
 
Анхандаа хаант засаглал өрнө, дорнын бүхий л улсуудад байлаа. Бүгд найрамдах засаглал эртний Грек, Ромд гэхээс биш сүүлдээ Европт аж үйлдвэрийн хувьсгал өрнөхтэй зэрэгцэн нийтэд түгсээр ХХ зуунд эхэлсэн. Ингээд хятадууд 1912 онд, япончууд ХlХ зууны сүүлээр, түркууд 1924 онд шилжсэн, Манай ард түмний хувьд Азидаа Бүгд найрамдах засаглалд шилжсэн дөрөв дэх орон болсон. Энэ ялгаа заагийг ойлгоосой гэж хүсэж байна. Yндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь маш том дэвшил. Бүгдээрээ найрамдаж, хэлэлцэж тохироод улс гэрээ тохинуулах, цаашдын хууль эрх зүй, засаглал гээд энэ бүхнийг тодорхойлж байгаа юм. Дэлхийн ll дайны дараагаар социалист систем бүрэлдэж, тэр үеэс Марксизм, Ленинизм гэдгийг үзэл суртал, нийгмийн ухааны салбарын гол чиг баримжаагаа болгож, түүхийг ангич, намч байр сууринаас авч үзээд ирдэг юм.
 
Ингэхээр нийгмийн дээд давхаргыг үгүйсгэж, дайсан гэдэг өнцгөөс харж, тэр үед МАХН үндсэндээ төр болчихсон, удирдагчдыг нь л магтан дуулж, алгаа ташдаг байсан. Ингэснээр түүхийн үечлэл бодит үнэнээс хазайгаад явчихна биз дээ. Түүхийн үйл явдлуудыг формацийн онолоор тайлбарлаж, үнэлж дүгнэдэг болсон байхгүй юу. Нийгмийн ил явц, өнгөрсөн түүхээ харах линз, фокус тунгалаг биш өөр өнгөтэй болчихсон гэж болно.
 
Yндэсний сэхээтэн түүхчид ч үнэн зөвөөр бичихээр хавчин гадуурхагддаг, нийгэмд буруутан болгож цоллуулдаг 1990-ээд оноос хойш нэг намын үзэл суртлаас гарч чөлөөтэй бичих боллоо. Шашинг оюун санааг мунхруулагч гэдэг үзэл байсан бол эргээд мөн чанар, агуулга, философийг нь ойлгох хүн ардыг амьдралын төлөөх хандлаг ёс суртахуунд хөтөлдөг гэдэг ч юм уу ийм хандлага нь эргээд сэргэсэн. Өөрөөр хэлбэл түгжээтэй торыг зад татаад гараад ирлээ. Ye үеийн цэрэг, улс төр, оюун санааны лидерүүдээ ч судалж, бичиж, ярьж эхэлсэн, тал талаас нь наана цаанатай харсан ийм дэвшилтэт үетэй золгосон. Хуучин цагтаа бол тэр социализм, формацийн онолдоо таарсан баатар, гол дүрүүдээ хэт дөвийлгөчихдөг байсан шүү дээ.
 
Yндэсний баяр түүxт өдөр гэхээр л манайхны нэг хэсэг нь зад тэмдэглэчихье л гэцгээдэг. Энэ хооронд тухайн баяртай холбоотой түүхэн дурсамж, утга агyулга биднээс холдоод байгаа юм биш биз...
 
-Yндэсний баяр гэдэг тусгаар улсад маш чухал. Ард түмнийг нэгтгэхэд, оюун санааны хувьд нэгдмэл байхад чухал нөлөөг үзүүлдэг. Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхийг хорьж, малчдын дунд л тэмдэглэдэг байсан үe бий. Цагаан сар бол цаг улирал, он тооллын баяр. Аливаа ард түмэнд ийм баяр бий. Гэтэл энэнээс нь салгачихсан. 1950-1990-ээд он хүртэл ЗO-аад жил хот суурин газар энэ баярыг тэмдэглээгүй. Өмнө нь хэлсэнчлэн цаг үe, систем өөрчлөгдсөнөөр буцаад сэргэсэн. Наадам бол социализмын үед байсан. Гэхдээ хувьсгалын баяр гэдэг нэртэй, 1921 оны Ардын хувьсгалыг илүү тодруулж байгаа юм. Идэр хүйтнийг давж, цагаан сараа хийнэ. Төллөсөн мал нь хаврын хавсаргыг давж, дараа нь урин дулаан цагтай золгож, өвс ногоондоо цадаад xүн ардад идээ цагаа дэлгэрлээ гэдгийг илэрхийлэн наадамладаг байж л дээ. Гэтэл 1921 оны дараагаас хувьсгалын баяраа тэмдэглэхдээ л утга агyулгаа нэмээд, наадамлаад л явсан. Эртний уламжлал дээр үндэсний баяраа зангидчихсан гэж ойлгож болно. Одоо ч гэсэн бөхийн барилдааныг Ардын хувьсгалын тэдэн жилийн ой гээд л эхлүүлдэг. 3өвхөн Ардын хувьсгал биш угаасаа л эртний юм байхгүй юу.
 
Мэдээж 1911, 1921, 1206 оноо ч ярьж байх хэрэггэй. Ерөнхий том агуулгаар нь харж, аль алийг нь орхигдуулж болохгүй. Он цагтай нь ялгаж харахгүй бол урьд нь бидэнд наадам байгаагүй мэтээр ойлгогдвол учир дутагдалтай. 1911 оны 12дугаар сарын 29- ны өдрийг бид яагаад чухалчилж авч үзэх ёстой вэ. Монголчууд Манжаас салж тусгаар тогтнолоо сэргээн мандуулна гэдэг их чухал. 
 
Yнэхээр нийт Монголчууд тухайн цаг үеийг маш зөв ашигласан. Удсан бол хэцүүдэж ч болно. Ингээд дээр дурдсан өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаа зарлан тунхагласан. Чингис хааны угсааны алтан ургийн Өндөр гэгээн 3анабазар, Түшээт хан Гомбодоржийн хүү. Харин Vlll богд Жавзандамба алтан ургийнх биш, төвд xүн ч гэлээ 3анабазарын найм дахь хувилсан дүр учраас Чингис хааны угсаа гэж нийт олон ойлгож байсан болов уу.
 
Дээрээс нь ХХ зуунд Монголчуудыг нэгдмэл  байлгахад бурхны шашин ихээхэн үүргийг гүйцэтгэсэн. Шашин, төрийн тэргүүн нь дээр тайлбарласанчлан Чингисийн угсааных, тэр үед бид чинь хаант засагтай. Шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэн наст гээд л өргөмжилдөг, тун чухал цаг үед туйлын ач холбогдолтой дүр байсных нь илрэл.
 
Тэгээд хаант засгаа сэргээж, төр улсаа дахин тохинуулсан. Хэрвээ 1911 оны эл өдөр, ийм түүх тохиогоогүй бол цаашдаа бид хэрхэх байсан бэ. Хэлэхэд бэрх, Тэр цагтай зэрэгцээд Манжийн эрхшээлд бид нараас илүү зовсон хятадууд 1912 он дөнгөж гараад улсаа тунхагласан. Хэрвээ 191 оны хувьсгал байгаагүй бол 1921 он гэж түүхэнд үлдэхгүй ч байж мэдэх юм. Тулгыг нь тулаад, галыг нь цахиад эхлэлийг тавиад өгчихсөн байжээ. Социализмын үед мартагдсан энэ өдрийг 1990 он гарсаар аажимдаа сэргээж, чухал гэдгийг нь хүлээн зөвшөөрч нийтээрээ амарч, оны эцэстээ тухайн жилийнхээ үйл ажиллагааг дүгнэдэг болсон. Энд нэг зүйлийг хэлэхэд манай улсын хоёр том нам засаг барих үедээ түүхт өдрүүдийг өмчлөх, түүгээр дамжуулж өөрсдийгөө сурталчилдаг болчихсон. Арилсан уу гэтэл өнөөдөр ч бас энэ хандлага цухуйдаг болж. Гол нь бид л зохих мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Нийгмийн зүгээс утга агyулгыг нь ойлгохгүй, хэт олон баярын өдөртэй байх нь иргэд олон нийтийг төөрөгдүүлэх вий гэдэг.  
 
Энэ яриагаа Монгол бахархлын өдөрт чиглүүлье гэж бодлоо?
 
Ер нь энэ өдрийг нийтээрээ ойлгодог болоод байна. Хуучин яг яачихсан, ямар өдөр юм бэ гэдгийг ухахгүй л байсан. Тэгээд Чингис хааны одонг бий болгож, хүндтэй хүмүүсийг шагнаж, оюун санаанд бахархал гэдэг үзлийг шингээхийн тулд лекц, семинар, яриа таниулга нөлөөллийн ажлыг ч идэвхтэй өрнүүлж байна. Батлан хамгаалах, цэрэг армийнхан нь ч тэр, Соёлын яам, шинжлэх ухааны байгyуллагyуд нь ч мэдрэмжтэй ажиллах болсон гэж боддог. Монгол бахархлыг мэдрүүлэхийн тулд их өөрөөр ханддаг, ажил хэрэгч болсон. Чингис хааны төрсөн өдрийн тухайд, энэ өдрөөс гадна зарим судлаач зуны тэргүүн сарын 16-нд төрсөн гэж хэд хэдэн сурвалжид байдаг талаар хэлдэг юм. Юутай ч гэсэн Монголчууд Чингис хаанаа бодитойгоор үнэлж дүгнэн, ухаалаг эергээр ханддаг болсон. Урьд нь хоосон хийрхсэн, цээжээ дэлдэхээс өөр шидгүй л байлаа.
 
Ер нь Чингис гэдэг нэрийг олон орон зайд шингээж байна л даа. Хүүхдүүддээ ч бэлгэдэж ерөөх маягтай өгч байна. Гэтэл Тэмүжин, Чингис гэдэг нэртэй хүн олиггүй яваад байвал хэцүүхэн юм шиг. Бас босоо заяатай гээд тэнгэр хараад яваад байх юм. Тийм юм бол ажил хийгээд яах юм. Бусад улс орны иргэд тэгээд хэвтээ заяатай юу.
 
Урд хөршийг хар л даа, тэд өөрсдийгөө босоо заяатай гэдэггүй атлаа сансар огторгуйд шинэ зорилго зорилтоо тодорхойлж, технологийн шинэчлэлийг томоор хэрэгжүүлж байна, зэр зэвсэглэлийн хувьд ч ямар үлэмж билээ. Бид хөөрцөглөхөө болих хэрэгтэй. Чингис хаан морин дээрээс дэлхийг байлдан дагyулсан гэдгийг өнөөдөр бүгд мэднэ. Хүнийх нь дотоод мөн чанар, даван туулах чадвар, хүнийг амьдруулдаг хүсэл зорилго, засаглах ухаан гээд тэр үзэл санаа нь чухал. 3а тэгээд уншаад судалбал тухайн цаг үеийн сайн, муу гээд энэ нийгэмд зонхилдог олон дүр ч бий.
 
Tүүx дотор соёл, зан заншил, уламжлал гээд үндэстний дархлаа тэр аяараа л явж байдаг. Бид чинь түүхээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх гэсэн бичигдээгүй хуультай гэдэг шиг тийм үүрэгтэй. Гэтэл энэ ажлыг түүхчид, судлаачид хийх ёстой гэсэн байр сууринаас хандаж, хүүхэд залуус ч уншиж судлах нь багаслаа...
 
-Энэ дан ганц энд бус дэлхий байгаа аа орчны нөлөө, технологийн дэвшил, гадаад хүчин зүйл гээд Хойд солонгост номоор дамжуулж шинжлэх ухааны мэдлэгээс гадна үзэл, бахархлыг төлөвшүүлдэг гэж бодож байна, Манай улсын хувьд оюутнууд түүхийн хичээлийг 3 кредит цаг л үзэж байна. Yүнийгээ их байна гээд бүр түүхийг сонгож үздэг болгох гэж байсан. Дунд сургyульд Хятадууд түүхийн хичээлийг 15 кредит судалдаг юм билээ. Хятад улс мөхөх гэж байгаа биш, бас тэд тийм цөөхүүлээ ч биш. Эртний түүx гэхэд л нэлээд юм үзнэ. Тэгээд төрт ёсны түүх, соёлын түүх гэх зэргээр явж өгнө, тэгээд наашлаад Коммунист намын түүхийг үзнэ. Том гүрнүүд түүхийн хичээлд ямар их ач холбогдол өгч байна вэ.
 
Тэгэхээр шинжлэх ухаанаас гадна үндэсний үзлийг дэлгэрүүлэх сурвалж нь түүх болоод байгаа юм. Миний хувьд ч хичээлээ заахдаа монголчууд бид цөөхүүлээ, цаг ямагт эвлэлдэн нэгдэж, үндэстний эрх ашгаа хадгалж, хамгаалах ёстой гэхчлэн зохих хэмжээнд тайлбар мэдээлэл өгөхийг зорьдог л доо. Нөгөө талаас түүхийн багш нар өөрсдөө суралцагсдад тийм сэдэл, урам өгч чадаж байгаа юу.
 
Түүхийн хичээлийг заавал унш, судал гээд тулган шаардаад ирэхээр одоогийн хүүхдүүд хүлээж авах нь хэр бол. Нэг залхчихвал, эсвэл түүхийн хичээл гэх бүрийд л таагүй дурсамж сэдэрдэг бол тухайн xүн дахиж уншина гэхгүй л байх. Ангиараа шахуу түүхийн хичээлд унаж байгаа бол багшид асуудал байж болох нь ээ. Хүүхдийн сэтгэл зүй, хандлагатай нь багш ажиллах хэрэгтэй. Нэг бүрчлэн тулж ажиллах боломжгүй ч ерөнхийд нь сурагчдын сонирхлыг өдөөхөд анхаарах нь зүйтэй болов уу. Ер нь дан ганц багш ярьж, бусад нь сонсохоос илүүтэй музейгээр аялж, кино үзэх, өөр юу ч байдаг юм, тийм нэг сонирхол татахуйц байдлаар сургалтын арга барилыг шинэлэг болгоё. Сүүлийн жилүүдэд түүхийг зурагт ном, эсвэл анимэ хэлбэрээр харуулдаг болж. Энэ ч үр дүнтэй арга.
 
 
Дэслэгч  Ц.Энх-Оргил 
Эх сурвалж: “Соёмбо” сонин