sonin.mn
Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр (2022.12.04 ) нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн, уг хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэд жагсаал зохион байгууллаа. Жагсаалд идэвхтэй оролцогч, уриалагчдын нэг нь жагсагч гэх, Үнэн Ба Зөв гэдэг нэртэй намын дарга А.Отгонбаатар байв.
 
Гэвч тэрээр жагсаалд ямар нэг нам, хөдөлгөөний залуус олноороо ирэх үед гэнэт алга болж, энэ жагсаал нэг л биш боллоо гэх агуулгатай пост, шууд дамжуулалтыг нийгмийн сүлжээн дэхь хаягаараа хийж эхэлсэн юм.
 
Тэр бүү хэл "Ерөнхий Сайдыг огцор гээд яриад эхэллээ. Хэн нь хулгайчтайгаа тэмцэх юм бэ?" гэх агуулгатай бичвэр нийтэлсэн ч олны шүүмжлэлтэй тулгармагцаа яаран устгаж, энэ бол фотошопын эвлүүлэг байсан гэж булзаж эхлэв.
Иймээс ч жагсагч залуусын дунд түүнийг улс төрийн хутган үймүүлэгч, "биеэ үнэлэгч", МАН-ын фракци хоорондын зодоонд жагсаалыг ашиглах гэсэн даалгавартай явдаг тролл байж магадгүй гэсэн яриа өрнөж байна.
 
С.Сарнай