10 жилийн ерөнхий суурь боловсрол нь Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрд олгогддог нэгдмэл эрх билээ. Үндсэн хуулийн 16.7-д Иргэн бүр сурч боловсрох эрхтэй, Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан байдаг. Харин иргэд төрөөс тавигдах шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэсэн заалтыг хэн, хэзээ, ямар шаардлага, шалтгааны улмаас оруулсанг дахин харах шаардлагатай.

Ерөнхий боловсрол гэдэг ус, агаар адил хүн бүрт тэгш хүртээмжтэй, чанартай олгогдож байх ёстой. Энэ бол төрийн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг. Гэвч ерөнхий боловсролыг улсын болон хувийн гэж хоёр ангилж явуулахаар болсон нь нэгдмэл эрхээ эдэлж чадахгүй, улмаар баян ядуугийн зааг ихэсэх эрсдэлд хүргэж байна. Үүнийг дэлхийн олон орны жишээн дээрээс харж болно. Жишээ нь, Энэтхэг улс хувийн сургуультай болоод 3 дахь үеэ өнгөрөөжээ. Бүхэл бүтэн 3 үе өнгөрөхөд бүх зүйл ийм байх ёстой мэт, үүнээс өөрөөр байх боломжгүй гэсэн сэтгэлзүй яс, цус, маханд нь шингэж, үүнийг өөрчлөхөд хэтэрхий оройтсон байдаг байна. Монгол Улсын хувьд хувийн сургуулиуд ажиллаж эхлээд дөнгөж 1 үе өнгөрөөд байгаа бөгөөд бид эртхэн үнэн худал, зөв бурууг дэнсэлж, улс эх орондоо ашигтай, ирээдүй болсон үр хүүхдүүддээ өгөөжтэй байдлаар ерөнхий боловсролын тогтолцоогоо шийдэх хэрэгтэй байна.
Анх Энэтхэг улсад ерөнхий боловсролын хувийн сургуулиуд байгуулагдахад Энэтхэг улс нь Английн колони байсан гэдэг утгаар энэ бол шаардлагатай зүйл байсан. Англи улсын буюу колончлолын үед ажил амьдралаа амжилттайгаар залгуулахын тулд англи хэл зайлшгүй шаардлагатай болж, үүнийг нь хувийн сургуулиудад түлхүү зааж, улмаар хувийн сургуульд сэхээтний хүүхдүүд сурдаг, улсын сургуульд боолын хүүхдүүд сурдаг гэсэн сэтгэлгээний болон уламжлалт заншил тогтсон.
Энэ нь яваандаа томоохон компаниуд хувийн сургууль төгссөн хүүхэд залуусыг ажилд түлхүү авдаг зэрэг байдал газар авч, улсын сургуулийн хүүхдүүдэд итгэл найдвар, гэрэлт ирээдүй харагдахгүй болсон байна. Ингээд хувийн сургуульд тухайн орны онцлогт нийцсэн, соёл уламжлалыг хүндэлсэн мэдлэг, ур чадвар заахгүй, барууны үнэлэмж, барууны соёлыг дээдэлсэн, барууны эдийн засгийн эрэг шурга болох боловсон хүчнийг л бэлдэж өгдөг болно.
Ерөнхий боловсролын сургуулийг хувийн хэвшилд оруулснаар дараах үр дагаврууд гардаг байна:
• Улсын сургуульд төрөөс анхаарах халамж суларч, багш болон сурагчдын нийгмийн хангамж, сургалтын чанар, сургуулийн хөрөнгө оруулалт, хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлнө,
• Ирээдүйн иргэд буюу хүүхэд залуусын дунд хувийн сургууль тансаг, сайн чанартай, сэхээтнүүдийг төрүүлдэг харин улсын сургууль борчуудын буюу ардын хүүхдүүд сурдаг, амжилттай төгссөн ч ирээдүйгүй, зиндаа доогуур гэсэн сэтгэлгээний заншил сууна,
• Дунд ба урт хугацаандаа нийгэмд баян ядуугийн зааг ялгааг хамгийн ихээр, ул суурьтайгаар гаргаж өгдөг институци болж хувирна.
Хувийн сургуулийг Англи, Америк зэрэг орнуудад “ардчилал” хүний эрх нэрийн дор хүлээнд зөвшөөрч ирсэн. Эдгээр улсууд нь хувийн болон улсын аль ч сургуулиудаа амжилттайгаар, төрийн бодлоготойгоор хэрэгжүүлээд ирсэн түүхтэй байна. Гэвч Энэтхэг, Монгол зэрэг хөгжиж буй орнуудын хувьд хувийн сургууль нь боловсролын салбарт нэмэр болохоосоо нэрмээс болох нь их гэдгийг олон орны жишээнээс харж болно.
Монгол Улсын хувьд Скандинавын орнуудын жишээг сайтар судлан нэвтрүүлэх нь зүйтэй байна. Скандинавын орнууд хэдий ардчилсан улс орнууд боловч боловсролын салбараа ардчилаагүй байгаа нь сонирхол татаж байна.
Бүх нийтийн боловсрол бол ус, агаар адил бүх нийтэд тэгш хүртээмжтэй олгогдож, улмаар ирээдүйд баян ядуугийн заагийг томруулахгүй. Мэдээж цөөнх буюу хэл, үндэс, угсаа, ёс заншлаа авч үлдэх шаардлагатай бүлгүүдэд хувийн сургууль байгуулах эрх нь байх ч, улсын хэмжээнд ерөнхий боловсролын тогтолцоо нь нэгдмэл байх ёстой. Жишээ нь, казак хүүхдүүд эх хэлээ мартахгүйн тулд тусдаа сургуультай байж болох. Энэ нь Үндсэн хуулийн 8 дугаар бүлгийн 2-д зааснаар Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө гэж заасан байдагтай холбоотойгоор хэрэгжиж болно.
Жич: Өнөөдөр улсын сургуулийн 1 ангид 40 – 60 хүүхэд сурч боловсорч байна. Үүнийг яриад л байхаас биш, шийдсэн юм өнөөг хүртэл алга. Боломжтой эцэг эхчүүд хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж байна, боломжгүй нь улсын сургуульд сурч байна. Төрөөс анхаарч байгаа зүйл алга. Учир нь төрийн албан хаагчдын хүүхдүүд нэг бол хувийн сургуульд, эс бөгөөс гадаадын сургуульд сурч байна. Өмнө нь эрүүл мэндийн салбарыг яриад дийлээгүйтэй адил бэрхшээл боловсролын салбарт тулгарч ирээд байна. Үүнийг шийдэх цаг нь болжээ. Боловсролын нормоор бол 1 багшид 28 хүүхэд оногдох ёстой харин өнөөдөр энэ нь 2-3 дахин нэмэгдсэн ачаалалттай байна.
Сайнхүүгийн Гантуяа
Сэтгэгдэл0
Маш зөв. Эхний ээлжинд төрийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хүүхдээ улсын сургуульд сургахыг хуульчлах ёстой. Энэ улсын ирээдүйн төлөө ажиллах гэж сэтгэл зүрхээрээ шийдсэн бол тэрийгээ үр хүүхэд дээрээ харуул. Төрийн албыг мөнгө олох талбар болгож хардаг, цаашаа хараад хүүхдээ гадаад сургуульд сургадаг, гадаад оронруу амьдрахад бэлтгэдэг, өөрсдөө гадаадад эмчлүүлдэг байвал энэ улс өөдлөхгүй. Олон улсын зарчим ч ийм болсон.
Над ээд дислайк дарсан хүмүүсийг хардаа. Хэн дургүй байх уу?
Тэгш эрхийн тухай ярьсан. Социализмын үед тэгш эрх харьцангуй сайн хангагддаг байсан. Энэ өөрөө ЗАРЧИМ юм. Гэтэл бид тэр байдлаасаа социализм нуран унамагц бас сайн байсан юмнаасаа бас ухарчихсаны жишээ юм шүү дээ. Саяхан боолын нийгэмтэй ердөө 150 жилийн өмнө боолын нийгэмтэй, 50 жилийн өмнө сегрегетэд нийгэмтэй байсан улсыг дууриагаад хувийн сургуулиуд нээгээд явчихсан нь өөрөө нийгмийн хөгжлийн талаасаа ухралт байсан байдаг. Үүнийг судлаачид одоо хэлж эхэлсэн. Социализм алдаа дутагдалтай, ялангуяа эдийн засгийн хувьд өрсөлдөх чадваргүй нийгэм бжэ гэдэг нь батлагдсан. Түүнийг нь дагаад бас ч гэж дэвшилтэд маш олон зүйлээ шууд хаясан нь буруудсан. Гээд ядарсан эдийн засгийн хувьд даахгүй болчихсон шилжилтийн үед өөр арга байгаагүй байх гэж ойлгоод цаашид засаж залруулах ёстой. Эхний ээлжинд улс төрчидийн хүүхдүүдийг хувийн сургуульд сургахыг хоригло. Эхний алхам.
Олон хүүхэд гаргадгаа больмоор б. Багш, сургууль гүйцэхгүй б. Айл бүр 2-3 хүүхэдтэй бхад болоо шд ээ. Хүний олноор ажлаа нугалдаг бсан малчин сэтгэлгээнээсээ салмаар б. Ганцхан хотод шавж амьдардагаа больмоор б. Төв аймгийнхан хотын сургуульд хүүхдээ өгч зай бөглөдгөө больмоор б. Хот дотроо дүүиэг дамнаж хүүхдээ сургуульд явуулдагаа больмоор б. Хөрөнгө оруулалт шиг харж хүүхэд болгоноо өөр өөр сургуульд оруулж өдөржин хүүхэд зөөж түгжрэл үүсгэдгээ больмоор б. Бүх асуудал бидэнд бгаа шүү.
Mongoliin urs mash olon bolooroi!!!!
Нэгэнт олдсон хүүхдээ төрүүлэх эсэх нь хэдийгээр эцэг эхийн эрх ч гэлээ төрүүлсэн хүүхдээ эрүүл аюулгүй орчинд тэжээж өсгөх нь тэдний үүрэг бас хариуцлага юм. Хүний өмнөөс амьдарч байгаа мэт аашлаж ядуугаа бас арчаагүйгээ мэдэхгүй байж гэр бүлээ төлөвлөж чадалгүй олон хүүхэд төрүүлчихээд тэднйигээ тэжээж өсгөхөө төрд даатгаж амьдардагаа болих хэрэгтэй.Хүүхдийн мөнгө тэнгэрээс унадаггүй газраас ургадаггүй.Түүнийг чинь өөртөө болон бусдад ажлын байр бий болгон мөрөөрөө ажил хийж яваа мянга мянган татвар төлөгчид л бий болгодог.
Маш зөв сэдэв гаргаж ирлээ. Үүнийг дэмжиж шүглээ үлээцгэе......
Baga surguuli tulburtei bj blhgui, harin ahlah surguuli bj blh yum.
Улс торд орох санаатай тодрох гэсэн оролдлого бололтой Гол нь боловсролын салбарын ачааг уурэлцээд олон мянган хуухдийг амжилттай сургаж байгаа хувийн сургуулиуд дайрах эрх байхгуй ээ Ходолмор зундэлдэггуй. Будуулэг зан л гэж харж байна Улсынн ч хувийн ч сургуульд засаж сайжруулах юм байгаа нь ойлгомжтой Харин тэрийг улс тороор хийрхдэг ийм хумуус биш дээрх сургуулийн багш нар. Саналаа хэлмээр Хувийн сургууль руу дайрахын оронд ядуурлыг бууруулах арга замын талаар яримаар юм даа
Аливаа асуудалд зевхен нэг талаас хандах нь буруу. Ундэсний боловсролын бодлого энэ улсад угуйлэгдэж, нэг л бусдыг судалсан, хуулбарласан хумуус!
төрийн мөнгийг луйвардаж хүүхдүүд ээ гадаадад сургуульд явуулдаг энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй
Битгий солиор. Хувийн сургууль ад үзэхээр тэнэг авгай минь улсын сургуулийн чанарыг дээшлүүлэхэд анхаар за.
Маш үнэн зүйлийг үндэслэл сайтай ярьсан бна.
Манай сургуулиудын Орос боловсрол Монголчуудынх биш.
Коммунизмаа мөрөөдсөн хүн б.а.Бүх зүйл үнэгүй, хүн болгон ижил амьдралтай байх ёстой.Хувийн бизнестэй хүмүүсээ ад үздэг, нийгэмчлэх үзэлтэй.