1992 онд Шинэ Үндсэн Хуулийг баталсан АИХ-ын депутатууд Монголын ард түмэнд хандан нээлттэй ил захидал илгээжээ.Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголын ард түмэнд илгээх захидал
“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” болон"... олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах зэрэг ажлын хэсгүүд байгуулах тухай” УИХ-ын болон Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолууд гарч, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажил албан ёсоор эхэллээ. 2022 оны 6 сарын 18-26-ны хооронд УИХ-ын гишүүд сонгогдсон тойргууддаа ажиллан ард иргэд, сонгогчид та бүгдийн санаа бодлыг “тандан судлах” нэрээр Монгол Улсын Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг сонгогчид ард иргэд “дэмжиж, хүсэж” байна гэсэн санал цуглуулахаар явж байна.
Үндсэн хуулиа дээдлэн сахиж, чанд мөрдөн ажиллаагүй, зөвхөн еөрсдийн нам, бүлэглэлийн явцуу эрх ашгийг ард иргэд, улсын эрх ашгаас дээгүүр тавьж ирсэн, үе үеийн төр засгийн удирдлагуудын алдаатай бодлогын улмаас Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засагт бий болсон бүх гажуудлыг Үндсэн хуулиас болсон мэтээр тайлбарлаж, УИХ хүссэн үедээ үндсэн хуулинд өөрсдийн дураар өөрчлөлт оруулдаг гаж үзэгдэл хэвшил боллоо.
“Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлаар оршин тогтнохуйн эрх зүйн үндэс, Монгол Улсын Их Хурлын онцгой чухал үүрэг мөн” гэсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн заалтыг болон “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн заалтыг УИХ болон УИХ-ийн гишүүд умартаж, яаж төр засгийн эрхэнд удаан байх вэ, өөрсдийн эрх мэдлээ яаж нэмэгдүүлэх вэ гэсэн атгаг санаагаар Үндсэн хуулинд хандаж байгааг ард иргэд та бүхэндээ сонордуулан, сонор соргог байж, Ардчилсан үндсэн хуулиа болон Үндсэн хуульт байгууллаа хамгаалахыг уриалж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг санаачлагч болон дэмжигч УИХ-ын гишүүд УИХ-д нэг нам хэт олонхи байгаа энэ үед Үндсэн хуулинд еөрчлөлт оруулах таатай боломж гэж ил цагаан мэдэгдэх боллоо. Энэ нь өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн өөрчлөлтийг олонхиор хүч түрэн батлуулах хүслээ шууд илэрхийлж байгаа хэрэг юм. Энэ нь сонгуулийн холимог тогтолцоотой болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллаж болох, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох гэх мэт зөвхөн УИХ, УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаагаас харагдаж байна.
2000, 2019 онуудад УИХ-д нэг нам (МАН) 62-72 буюу хэт олон суудалтай байхад Монгол Улсын Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтүүд нийгэмд ямар нөлөө үзүүлснийг та бид мэднэ,
Үндсэн хуулинд ийм өөрчлөлтүүд оруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлд заасан “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэсэн заалтыг зөрчин, Үндсэн хуулийн аргаар хийсэн “төрийн эргэлт" болох болно гэдгийг анхааруулж байна. 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болоод хоёрхон жил болж байхад УИХ-ын гишүүд дахин Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж түүнийг нь Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ дэмжин тогтоол гаргаж байгаа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй”, З.З-ын “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш уг асуудлаар найман жилийн дотор нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно“, 5.4.2-ын “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй;”, 6.2-ын "Улсын Их Хурал хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төсөлгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болохгүй“ гэсэн заалтуудыг зөрчиж байгаа бөгөөд уг хуулийн 1.2-т заасны дагуу энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдэл Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эрх ашгийн үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн зарим улс төрийн намууд болон эрх баригчдын бусармаг үйл ажиллагааг Монголын ард түмэн таслан зогсоож чадна гэдэгт итгэж. найдаж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Монгоп Улсын Үндсэн хуулийг батлалцсан, (1990-1992он) Ардын Их Хурлын депутатууд:
Л.Дашням, Ж.Гомбожав, Л.Цог, Р.Хатанбаатар, Н.Батбаяр, Л.Пүрэвдорж, Д.Ламжав, Н.Пүрэвдорж, Г.Дэндэв, Д.Мандах, М.Шийрэв, А.Далхжав, Л.Пүрэвгял, М.Жадамбаа, С.Лхагвасүрэн, Я.Пүрэвдорж, Н.Бат-Очир, Б.Авирмэд, Б.Дэмбэрэл, Л.Амарсанаа, Л.Ишдорж, Б.Мижид, Ч.Гомбосүрэн, Ц.Дэмид, С.Билэгсайхан, Г.Бөхчулуун, Ц.Бямба-Очир, С.Батмөнх, Н.Сампилноров, Д.Банзрагч, Т.Төмөрбаатар. Ч.Чинбат, С.Пүрэвдорж, З.Адъяа, Д.Моондой, М.Лхагвасүрэн, Б.Нямдорж, Д.Батбаяр, Ө.Ганхуяг, Р.Батсүх, Б.Мөнгөн, Д.Найдан, Ү.Цэдэнбал, Д.Пүрэвдорж, Ш.Лхагва, Д.Чилхаажав, Ц.Ганбаяр, Н.Ганбямба, Ж.Оросоо, Д.Рэнцэннацаг, Д.Тогооч нар.
Сэтгэгдэл0
Дэмжинэ шүү.
Та нар муусайнууд юу юм. Би албан тушаалаа улам ахиулах, олдог мөнгөө нэмэгдүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийнэ. Тэгээд насан туршдаа албан тушаалдаа сууж байгаа үхнэ. Та нар надад саад болж чадахгүй. Би юу дуртайгаа хийнэ. За юу?
Өөрсдөдөө зориулж хууль гаргахгүй.Гишүүдийн тоог нэмнэ.Жагсаалтаар гишүүн болно гэнүү солиордог юм бна.Үндсэн хууль батлалцсан нөхдүүдийн захидал уриалгыш бүрэн дэмэиж бна.Тийм зүйл байхгүй.Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх гэж буй арга.Тэмцэнэ.
Саналт нэг байна МАН ыхан 8 жил оорчлолт оруулж болохгуй гэсэн Ундсэн Хуулийн заалтаа зорчиж байна Ард иргэд эсэргууцэх хэрэгтэй
жирийн иргэн Ундсэн хууль зорчсон бол туунд шууд эруу уусгэнэ МАН ыхан оорсдийгоо баталсан Ундсэн Хуулиасаа дээгуур тавьж байна Дэндуу дураараа байна
ЖИРИЙН ИРГЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР БАРАГ ОГТ МЭДЛЭГ БАЙХГҮЙ ШҮҮ. СОНГОГЧДЫН НЭРИЙГ БАРЬЖ ӨӨРСНИЙ ЯВЦУУ ЭРХ АШИГТ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЗААЛТ ОРУУЛАХААР ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ ИЛЭРХИЙ.
Одоо энэ өвгөнүүд бүгд цуглаад талбай дээр тэмцлийн хурц хэлбэрт шилжих хэрэгтэй ! Өлсгөлөн зарласан ч яадаг юм ! Энэ өвгөнүүдийг тоохгүй байж байгаад энэ УИХ нэг л өдөр баларна да ! Хүн хэдийгээр хөгширч зөнөсөн ч гэсэн таягаа тулаад тэмцэх чадалтайгаа байгаа шүү !
Хямралтай энэ хунд уед одоо нийгмээрээ талцаж улс торийн хэруул хийж эдийн засаг нийгмийн шийдэх естой чухал асуудлуудыг мартагнуулна МАН ы ийм санал гаргасан нохдууд нийгэмд ийм л хар мортэй гай болохнээ
Үндсэн хуулийн өөрчлөлт мөөрчлөлт гэж аальгүйтээд байгаа нөхдүүд энэ өвгөчүүлийн санаа бодлыг сонсоогүй юмуу ! Өвгөчүүлийн нёрвийг барвал сайнаа үзэхгүй шүү ! Бага дээрээ ухаарч ойлгосон чинь дээр байх шүү Хүүкээ !!
энэ бүхнийг зохион байгуулж байгаа хүн нь ердөө л Хүрсэлсүх
ОВОО ДОО , ТАНАР МИНЬ .! !! Амьд сэрүүн байгаа нь л энэ хэд үү , аль эсвэл " Биеэ үнэлэгчид " - мөнгөөр худалдагсад - урвагчид нь олон нийт рүү харах нүүргүй болоо юу .. ??? Нөгөө биеэ үнэлэгчид Лүндээжанцан , Ламжав , Товуусүрн ч билүү - тэд , мөн эрхэм хүндэт Дэмбэрэл , Нямдорж , Гончигдорж зэргүүд , бас горилогч Элбэгдорж , Баярцогт , Амаржаргал тэргүүтнүүд амьд уу ... мөн бусад аялдан дагалдагчид - өөрөөсөө , өөрийнхээ үзэл санаанаас урвагчид ....
Энэ үндсэн хууль өөрчлөхгүй гээд байгаа хүмүүс бол Монголыг яг энэ дампуурсан чигээр нь цаашид байлгах сонирхолтой хар амиа бодогсод л байгаа Дампуурсан эх захгүй хөл толгойгүй хулгай авилгалдаа идэгдээд энэ хэвээрээ байж байг гээд байгаа юмуу1992 оны үндсэн хуулийг чинь 30 жил мөрдөөд энэ улс сүйрч байгааг харахгүй байна уу Хэрэв энэ 1992 оны үндсэн хууль сайн хууль юм бол монгол улс ийм дампуу байх уу Бүх муу юм цэцэглэн хөгжлөа Газар нутгийн чинь 75 хувь Лиценз нэрээр зарагдсан байна Байгалийн баялаг хэдхэн хүний гарт орсон бна Шүүх ялзарсан бна Шударга ёс бүр эн алдагдсанЯдуурсан Хорт хавдар т нэрвэгдсэн Төрд хулгай нүүрэлсэн Архичин Ажилгүыдэл газар авсанХариуцах эзэн байхгүй ийм нийгмийг өөрчлөхгүй юуҮүнээс илүү яаж дампуурах гээд өөрчлөлт хэрэггүй гээд суугаад байгаа юм бэ
Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү Монгол улс оршин тогтнох эсэх яригдаж байна, гадаад дотоод өрийн асуудлаа бага ч гэсэн төлмөөр байна.Дэлхий хувьсан өөрчлөгдөж байна_ үнэхээр ҮХ өөрчлөх гээд бгаа бол парламентаа 2 танхимтай болго бие биеийгээ ядаж хянах, зөв хууль гаргахад анхаармаар байна
1990 он Энэ Ардчилсан намтөр эргүүлсэнАрд түмэн хүсээгүй Ардчилсан намы г дэмжээгүйМонголыг цөлмөх гэж 1992 онд үндсэн хууль хийсэн Энэ хууль батлагдаж Монгол улс Сүйрлийнхээ зам руу орсон 30 жил төргүй явсан Манайхыг Мафи нь авч явдаг болсон Ингэтлээ дампуурахад энэ 1992 оны үндсэн хуулиас болсонЯмарч хяналтгүй хариуцлагагүй тогтолцоог хийж өгсөн Яг ингэж самарч байгаад Монголын бүх үнэт зүйл баялагийг хэдхэг гэр бүл цөлмөдаг болоод удаж бна Энэ үндсэн хууль сайн хууль байсан юм бол одоо энэ улс орон ард түмэн ингэтлээ дампуурмаагүй юм
Өмнөх ерөнхийлөгч 2019 онд саад болсон биш үү
баярлалаа дуугарах хүн байна уу гээд хүлээж байсан юм бүх нийтээрээ тууштай эсэргүүцэцгээе яасан дураараа юм өөрсдөө яриад өөрсдөө шийдэх нь л дээ
Захидлын агууллагаыг бүрэн дүүрэн дэмжиж бна
3 жил бололгүй дахин өөрчлөлт оруулна гэдэг арай хэтэрч байна. Эрх мэдэл, албан тушаалын төлөө Л.Оюун-Эрдэнэ, түүнийг дэмжигч дан ганц МАН бус, бусад намуудын бүлэглэлүүдийн санаархал шүү дээ. Ард иргэд дэмжихгүй гэдэгт бат итгэж байна. Үе үеийн эрх баригчид алдаа дутагдлаа Үндсэн хууль руу чихдэг шүү дээ.
Үндсэн хууль муу байгаадаа бишээ. Үе үеийн ерөнхийлөгч, ИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын үйл ажиллагаа, ажлын алдаа завхралтай шууд холбоотой, Тэд улс орныг хөгжүүлэхийн төлөө сэтгэл гаргахын оронд төр түмний хөрөнгө, мөнгнийг их бага хэмжээгээр хумсалсан нь ард түмэн бид мэднэ. Төр засгийн албаны өндөр сэнтийд заларч байсан, одоо заларч буй нөхдийн дотор нэр цэвэр хүн байгаа билүү???, байгаа бол улаан номд бичигдэх ганц нэг хүн байж магадгүй... монголчууд бид сайн бодож, дүгнэн цэгнэж, төр засгаа үнэнч шударга, шуналгүй,хулгай хийж хумсалдаггүй, өндөр мэргэжил, мэдлэгтэй, ард түмнээ гэсэн чинхүү сэтгэлтэй хүмүүст төр засгийн жолоог бариулахгүй бол хөгжил дэвшил урагшилж, ард бид ажилтай, амьдралтай байж чадахгүй билээ, Ойлгож ухаарцгаая !!!
Үндсэн хуулийн хямрал болж балрахаас л сэргийлж ухаалаг шийдэл гаргаасай даа