Энэ залуу Ерөнхий сайд болоод бараг жил хагас боллоо. Харин тэрбээр Ерөнхий сайдын ажлын ихэнх хугацааг “нураахад” зориулаад байх шиг байна. Уг нь 30 гаруй жил болоод ирсэн тогтолцоо шүү дээ. Монгол Улс байдгаараа л байсан.
Хөгжихдөө хөгжиж, гацахдаа гацаад л... Л.Оюун-Эрдэнээс өмнө байж л байсан. Харин түүнийг төрд орж ирсэн цагаас хойш бүгд л болохоо байчихсан. Тэрбээр байсан болгоныг л сэндийчээд эхэлсэн.
“...“Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан байна” гээд энэ хоёр том үйлдвэрийг төрд авчихлаа. Саяхан Дарханы төмөрлөг, Хөтөлийг бас аваадахлаа. Хагас жилийн өмнө дөө, Монголыг улс гэж тоодоггүй байсан “Рио Тинто”-тай яаж ч ярьсан юм, мэдэхгүй, Лав л учраа олчихсон байдаг. Хөшигний ард юу болсон юм, бүү мэд. Ямар ч байсан, 2.3 тэрбум ам.долларын өр цайрсан. Ашиг гээд мөнгө авсан.
Түүнийгээ жилийн өмнө хүн бүрт 300 мянгаар тараасан. Ч.Сайханбилэг, Санжийн Баяр хоёрын араас орчихоогүй байгаасай даа?!
Цагаан сарын үеэр Хөгжлийн банкны асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Хөгжлийн банкны нийт активын 53 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээл болоод гараад явчихжээ. Энэ хэргийг АТГ, ЭЦА-наас ажлын хэсэг гараад шалгаж байна. “...Харж л байгаарай, ЖДҮ шиг алга болно доо” гэж олон хүн хэлсэн. Учир нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд улстөрчид, УИХ-ын гишүүд, тэр дундаа эрх баригч намын угшилтай хүмүүс дийлэнх нь байсан юм. Зарим нь хэлмэгдчих вий.
Жишээ нь “...Тоон дотор үсэг” гэдэг шиг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгуулж байгаа гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тууж явна. Мань эр өөрийг нь юунд яах гэж буруутгаад байгааг ч мэдэхгүй явсан. Харин сүүлд, түүнийг Ерөнхий сайд байхад гарсан Засгийн газрын тогтоолын дагуу шалгаад байгаа нь тодорч байх шиг байна.
Энд нэг асуудал байгаад байгаа юм. Юу гэхээр, хэрвээ Н.Алтанхуягийг Засгийн газрынх нь тогтоолоор буруутгавал 1990 оноос хойш засаг тэргүүлсэн 17 Ерөнхий сайд толгой дараалан буруутна даа. Одоо байгаа Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрын тогтоолоор “...Хувийн хэвшлийг хураан авсан” асуудлаар буруутах магадлал маш өндөр шүү. Мөрдөгч, прокурор, шүүх ялгах байлгүй гэж найдъя. Бас Д.Эрдэнэбилэг энэ банкны зээлээс болоод хоригдож буй. Удахгүй эрхэм гишүүд, нөлөө бүхий улстөрчид, зарим бизнесмэнүүд багтсан Хөгжлийн банкны гэх “багц” хэрэг Чингэлтэйн шүүхэд шилжих мэдээлэл бий. Гэхдээ энэ Хөгжлийн банкны чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчид ил болсноос хойш төрийн олон тэрбум төгрөг буцаан төлөгджээ.
Албан ёсны мэдээллээр “...2022 оны нэгүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201,287,801,513 /Хоёр зуун нэгэн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун нэг мянга таван зуун арван гурав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна” гэжээ.
Ер нь Л.Оюун-Эрдэнийн тухайд хууль, шүүхийн асуудалд хэт оролцдог. Дээр бас хэлсэн дээ. Хамгийн гол нь тэрийгээ “...Зөв” хэмээн үздэг. Тэрбээр өнгөрсөн зун, наадмын дараахан Засгийн газрын хуралдаан дээр “...Монгол Улс 180 орноос 111-т эрэмбэлэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн.
АТГ гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал. Тиймээс Засгийн газар авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилт тавьж байна” гэсэн байдаг юм. “...Засгийн газар оролцох ёстой” гээд шууд хэлчихсэн байгаа биз. Аа харин, Монголын Засгийн газрын ковидын эсрэг үйл ажиллагааг мань байтугай том улсууд сайнаар үнэлдэг болсон. Зах зухаас нь бүгдээрээ сонсоод л байгаа байлгүй. Юутай ч өнөөдөр Монгол Улс маскаа бараг тайлчихсан. Гэхдээ тайвширч болохгүй. Шинээр гарсан “сармагчны өвчин”-өөс дэлхийгээрээ болгоомжилж эхэллээ.
Ерөнхийдөө ковид, дайн гээд хүнд үед ажиллаж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлдэг. Тэр нэг удаа “...Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье.
Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үед дэлхий дахин зүгээр байсан. Өнөөдөр бид дэлхий дахин хөгжингүй орнуудтай хамт сорилтод ороод байна. Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй. Гэхдээ юутай ч залуураа алдчихгүй, машинаа хөмөрчихгүй, энэ хүнд нөхцөл дундуур туулаад үүр цайхыг хүлээхээс өөр аргагүй” гэж байв. Уг нь хүмүүс ч сайн мэднэ л дээ. Гэхдээ л засаг тэргүүлж байгаа хүнээс нэхэх ёстой хариуцлага мөнөөс мөн. Нэхсэн ч байна лээ.
Ер нь “...Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу” гэдгийг асуух цаг болсон шиг байна.
Үүнтэй холбогдож болох нэг судалгаа байна л даа. МЭК судалгааны байгууллагын сар тутмын дүн гарчээ. Түүгээр Л.Оюу-Эрдэнэд хасах оноо авчирсан гурван “зүйл”-ийн нэгдүгээрт “...Үнийн өсөлт” гэсэн байна. Бас “...Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүд хөрсөнд буудаггүй” гэжээ. Түүчлэн түүний “...Худлаа попордог” гэсэн байна.
Харин нэмэх оноог нь “...Төсвийн хэмнэлтийг эхлүүлсэн”, “...Тог, дулааны үнэ хөнгөлсөн”, “...Хүүхдийн мөнгө нэмсэн”, “Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн”, “...Л.Оюун-Эрдэнэ ажил хэрэгч” гэсэн тодорхойлолтуудаар өгсөн байх юм. Тэгээд тэр судалгаанд оролцогчид өмнөх гурван сард тогтвортой байсан 6.5 оноог нь 6.6 болгож нэмжээ.
Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн ажлаас гадна сүүлийн үед хил, боомтын асуудлаар байнга ярих болсон. Хятад явж ирснээсээ хойш зарим боомтыг тус улстай төмөр замаар холбох ажлуудыг эхлүүлсэн. Хэсэг таг чиг болчихоод байсан юм. Тэгвэл өчигдрөөс нэг мэдээ тараад эхэллээ. Яасан гэсэн чинь, Хятадын Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ. Монгол, Хятадын Ерөнхий сайд нар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон байсан. Тэгэхээр үүнийг Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн гэцгээж байна.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг наад талаас нь хараад иймэрхүү дүгнэлт хийж болохоор байгаа юм.
Харин зарим судлаач, шинжээч, ажиглагч, улстөрч нөхдүүд “..Цаад агуулгаар нь” гэж байгаад нэг “юм” яриад байна. “...Л.Оюун-Эрдэнэ системийн онол мэддэг, тэрнийхээ дагуу ажиллаж байна” гэцгээх юм. Тэр нь бүтцийн харилцаагаар дамжуулан хэсгүүдийг нэг бүхэл болгон зохион байгуулах хэв маяг байгуулах гэсэн үг л дээ. Энгийнээр “...Үүрэх ёстойгоо үүрч, байх ёстой байрнаасаа хийх ёстойгоо хийдэг уялдаа холбоо” гээд ойлгочиход болох юм.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Юу хийж байгаагаа өөрөө ч ойлгодгүй хар таамгаар явдаг хүндээ Огт итгэдгүй нэг их ялархсан амаргүй байна гээд үглэж гоншигоноод
2016 оноос хойш хамгийн их идэж уусан , их өр тавьсан өрийг өрөөр дарсан он жилүүд байлаа.өнөөдөр маргааш вагоноор нүүрс гарах бол асуудал биш ээ.Улсаа өрөнд бариулсанд байгаа юм.Зандан шатар газар нутгаа чөлөөлж өгөх байдалд орж болзошгүй боллоо гэв.Ж.Сүхбаатар ч.Хүрэлбаатарын үед маш их өр тавьжээ.Өрийг өрөөр даржээ гэв.
Энэ ЦАГТ ИТГЭЖ БОЛОХ ХҮН ГЭЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОДОЖ НАЙДАЖ БАЙГАА ШҮҮ. ХУДАЛЧ ХУЛГАЙЧУУД Л ОЛНЫ ИТГЭЛИЙГ АЛДУУЛАХ САНААТАЙ САНАСНЫ ГАРЗ БХОО
Эргүүтээд бай. Луйварчид идэж уугаад болж байсан гэх гээ юү??? Луйврыг цэгцлэхгүйгээр хөгжил ярьж болно гэж зүүдлээ юү???
ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН АДГИЙН ХУЛГАЙЧИД ЛУЙВАРЧИД ДЭЭРЭМЧИН ТОНУУЛЧИД ОЮУН-ЭРДЭНЭД ОЛНЫ ИТГЭЛИЙГ АЛДУУЛАХ ГЭЖ МӨРӨӨДӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА, МОНГОЛЫН АРД ТҮМЭН УХААНТАЙ ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДИЙГ МЭДНЭ
АН-ы жоомнууд сахал тарвага нарын явуулга хар даа хө?
ХҮЗҮҮГҮЙ ТАРВАГА ГЭГЧ ОЛОН ТҮМНИЙ ҮЗЭН ЯДДАГ АДГИЙН ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖИЙГ НЭН ТҮРГЭН БАРИХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ҮҮНИЙГ Л ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙНА
10 -р ангийн боловсролтой бизнесийн суурь мэдлэг байхгүй амьтан ерөнхий сайдаар тавьчаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ. Төлбөрийн тэнцэл оны эхний улиралд л 386 сая $ ын алдагдалтай гарлаа. Энэ чигээрээ удах тусам л эргээж сэргээхэд хүнд болноо. Үйлдвэр хөгжихгүй бол сэрэхгүй сэхэхгүй шүү
Ene tenegiin deeded hen itgedeg um be.Goe goe sedeveer halhavch hiij Jenkogiin zaraalaar ulsaa nuraaj baigaa hvn. Ogcruulah suragAar l neg haluun sedev barij avch argaldag zalitai
ккк өөрийгөө ангела меркель гэчижээ ха ха ха
Angela Merkeli ta ooroo yag yu hiisiin bee
Ийм хүнд үед маш их юм зоригтой хийж байгаа хүн. Нөгөө талаар үе үеийн ЕСайдуудаас ганцаараа ямар ч нээнтэггүй буюу бусадтай хувааж юм цохиогүй тул ямар нэгэн шийдвэоийг зоригтой гаргаж байгаа юм байна гэж боддог шүү.
Нээнтэггүй учраас олон Ерөнхий сайдын халгаж бсан том том хөрөнгүүдийг буцааж авах кампанит ажлыг зугуу зугуухан барьцаа ахиулаад хийж бгаа. Эрдэнэтийг авч чадсан. Оюутолгойн гацаа түгжээг тайлж чадсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Одоо Хөгжлийн банкны өрийг төлүүлж Самурай бондын өрөө төлчихвөл тэгээд браво. Энэ бүх том сүлжээний ард бсан Эбэ, сахал тэргүүтэй нохдыг одоо хөдөлбөргүй нотлоод хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Новшийн шүүх нь сахал Эрдэнэбилэгийг гэмгүй гээд явуулчих бх л даа. Харж л бгаарай.Үнэ өсөх бол дэлхий даяараа л нэрвэгдэж байгаа зүйл шд. Гэхдээ Монголын заяа их ээ.
яг тийм хулгайч луйварчдын троллууд хөлсчид л энэ Засаг руу дайрч боргож байна Эрдэнэт Хөтөл,Багануураа авчлаа ОТ гэрээг ч заслаа Нүүрсний хулгайчидтай тэмцэж байна Хөгжлийн банкны луйварчидтай чөрийг нь төлүүлэх гэж зүтгэж байна энэ дайн ковидтой хүнд байгаа нь бодит үнэн дэлхий нийтээр хэцүү байна Харин тэр Сахал, түүний найз Еөк асангууд МАНАНтсан луйварчид л хөрөнгөө алдахаас айцгааж байгаа ЗГ баг Амарсайхан,Нямбаатар нар муу хэлүүлээд л зүтгээл байна Нямдорж ч гэсэн ямартаа ч төрийн 3 нэг санаатай учраас энэ бүгд хийгдэж байна
Итгэл алдарсан . Худлаа сайхан туух ю - том том ам - лозун - шоунаас нь бизлэж байгаа юм нэг ч алга . Хөеө нь дуусч байгаа юм байлгүй , сүүлийн үед погвойтол нүхнийхээ аман дээр гарч ирээд бувтнаад байдаг нь цөөрч ...
oyunerdene mash sain ajillaj baugaa
Ялын бодлого шүүхийг л сайн чангалах хэрэгтэй
Eeree medleg bolovsrolgui.deer n nutag nuga.amin naizaa tomilood udej uuhaas hetrehgui bn.UBTZ d dan hulgaichuudiig mer/bus hun tomilood ajilchidiin tsalin mungiig hasah l zorilgo tavij bh shigee.Puntsagaa shorond hiisen uu ugui sh de.Uhaangui noeni uragshgui albataar duuren tur zasag bolloo.
Жаахан сэтгэлийн хөөрөлтэй ямарч судалгаа харицуулалт бгуй . 400сая жуулчин гэж байхад нь ёр сайдаар ажиллаж чадахгүй ,,,,. , Уучлаарай миний хувь д л
Гарьд зууны мэдээ сахал Яэрдэмбилэг зэрэг луйварчдыг л хамгаалж бичжээ яхувийн хэвшлийг зураан авсан гэж хуурамч тор засгийн бодлогыг шууд эсэргууцсэн юм бичжээ Сахал ба тууний ноход шударга бизнес. Хийсэн биш шуу Улсын юмыг хууль бусаар хувьдаа авсан монго угаасан ноход Хуулийнхан монго угаасан бух схемийг нь илруулэх бизээ Цаашдаа олон нийтийг тоорогдуулсэн авилгыг шууд хамгаалсан юм бичмээргуй байна шуу Ур хуухдээ бодоод авилгалгуй Монголын толоо зутгээч
Суулийн 30 жилд байгаагуй еронхий сайд бол Оюунэрдэнэ гэж харагдаж байгаа, Сайн талаасаа шуу дээ. Суулийн 30 жилд хулгай лууврыг чадах ядахаараа арилгаж багасгах гээд зутгэж байгаа залуу даа. Харин сайдуудаа шахаж сай ажиллуул, одоо эх орныхоо баялагыг хулгай хийгээд харьд Офшорт хийчихсэн монгийг татаж авчрах учиртай, 76 гийн ихэнх нь хулгайч нар, Харин Даваасурэн, Б.Энхбаяр гэсэн гарвн 5 хуруунд багтахаар цаашид эх орныхоо толоо итгэж болохоор хумуус байгаа, бусад намуудаас жараад байхад олигтой юмнууд харагдахгуй юм, цомоороо л Торд Гарч байгаад хулгай хийнэ гээд гэж бодчихсон юмнууд, Малын туухий эдийг болосруулах тал дээр анхаар, Улаанбаатараа тэлэх тал дээр анхаараарай
Итгэж байна зөв замаар явж байгаа гэж боддог хэсэг бүлэг хүмүүст өвдөлт мэдрэгдэж байгаа л байх тэдгээр хүмүүсийн сөрөг дайралт их л ирнэ дээ авах юмаа авна засах юмаа засах л ёстой шүү дээ
Яг яах гээд яваад байгаагаа үнэхээр ойлгохгүй байгаа хүн мөн шүү
Авилгатай тэмцэнэ гэсэн худлаа болж байна. Их хурлын гишүүдийг түдгэлзүүлээд шалгуулах гэсэн чинь МАН аваад үлдчихлээ. Энэ чинь МАН-ын дарга биздээ. Дандаа худал попорсон гар юм байна.
Уг хүнээс эх орноо гэсэн сэтгэл үнэртдэг. Даанч доор байгаа нөхөд нь л алаад байх шиг байна. Хэт их нутаграхаад, төрийн албанд өмнө нь байгаагүй нутаграхаг, талцдаг байдлыг сэдрээсэн дээ
Oyun-erdene said mash sain ajillaj bgaa shuu ajiliin amjilt xusie
Өөр хэндээ итгэх вэ?!
Оюун~эрдэнэ сайд сайн ажиллаж байгаа
Ajil hiij chadaj bga huniig ajiliig n hiilgeh heregtei shuudee
оюунэрдэнэ төрд орж ирээгүй бол Оюутолгой, Эрдэнэт, Хөгжлийн банк ч үгүй болох байлаа.. Одоо их хуралд тасралтгүй насаараа сууж мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан тэрбумтан болсон хулгайч нартай тэмцэж хөрөнгийг нь хурааж байж төр цэвэршинэ дээ. насаараа их хурлын гишүүдтэй адал цалин авч байж мань мэт нь яахаараа тэрбумтан болдоггүй нь харамсалтай.
Оюунэрдэнэ луйварчдад маш халгаатай байна, Байлгаад байвал луйварчид бүгд шоронд орох нь. Үнэхээр хэцүү байна та минь ээ. Арга залиар хэд гурван зоостой болсон бид хэд энэ хүнд үнэхээр итгэхгүй.
итгэж байна
Итгэж байна сайн ажиллаж байгаа
Дэлхийг хамарсан энэ маш хэцүү цаг үед маш сайн ажиллаж байгаа . Өмнөх 30 жилийн "гажуудал"-ыг засах гэж их цаг, хүч хөдөлмөоөө зарцуулж, тэр хэмжээний "дайсан"-г төрүүлж байгаа нь үнэн! Түүнд шударга ард түмэн бүрэн итгэж дэмжиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна..! Энэ хэцүү цагт улс орноо ийм эх оронч Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр удирдуулж байгаа нь бид бүхний аз юм шүү..!
Амар ажил бишээ, болгоомжтой мөртлөө зоригтой байна штээ. Бид нар бас ч азтай
Тэнэг хүн өөрийнөө тэнэгтэхийг зоригтой гэдэг юсм
30 жил болоод ирсэн тогтолцоо ч гэх шиг. Энэ хулгайчууд 30 жил идэж уусан он жилүүдийг хэлээд байна уу? Болоод байсан ч гэх шиг. Ухах юм бол их юм гарна шүү. 30 жил хариуцлага хүлээгээгүй улсууд жаахан юм сонсох дээ.
Ийм хүмүүсээр удирдуулж Шри Ланк шиг болох нь тун удахгуй шүү
МАН даа авсан, төрийн өмч гэж байхгүй, төр нь МАН өөрөө шүү дээ.
2016 онд 24,6 тэрбум долларын өртэй байлаа. АН Чингис, Самурай бондын 2,1тэрбумын өр тавьж зам барьсан. 2016- оноос хойш МАН засаглаж өнөөдөр 33,6 тэрбумын өртэй болжээ. Ганц ч зам барьсангүй. Өмнө нь АН н ЗГ тай гэрээ хийсэн ганц нэг компант замаа гүйцээж дуусгасныг эс тооцвол. Ард түмэнд тараах ёстой ноогдол ашгаар төмөр зам Баттулга барьсан даг.
Хүрэлсүх Оюун эрдэнэ өөрсдөө төрөөс төрсөн тэрбумтан луйварчид. нэг луйварчинаас нөгөөд шилжиж бна.
Итгэж байгаа шүү..Зоригтойхон байна аа...
ИТГЭЖ БАЙНА,юуны түрүүнд Рио тинто,эрдэнэбилиг 2-г зүйл дуусгачихвал Монголын Ард Түмнийг хайрыг авч,Түүхэнд бичигдэнэ,юм ээлж дараатай,удаах нь сү гээд л үргэлжлэнэ ,цаг хугацаа орно
ОюунЭрдэнэ залуу хүн тулдаа л тэсч гарах хүнд хэцүү үед ажиллаж байна даа дэмжих л хэрэгтэй. Дэлхийг хамарсан цар тахал улсын эдийн засагт маш хүнд хохирол учруулсан харинч зөв бодлого шийдвэр гаргаж энэ хүндрэлийг даван тууллаа, дөнгөж амьсгаа автал Украйн Оросын дайн бас л бүх бодлого төлөвлөгөөнд нь өөрчлөлт орууллаа . Хуруугаач хөдлөгддөггүй их шүүмжлэгч нар их юм бичнээ, тэдний хажуугаар бүх юмыг харлуулагч нар орилно, улс төрийн ашиг хонжоо хайгчид байна, тэмцэгч нар гэж хөлсний баахан амьтадын сизон эхэлсэн за тэгээд галзуу солиотой сэтгэцийн юм хүмүүсийн юм нь хөдөлчисөн яваа энэ бүгд бас дарамт л болдог байх даа.
Энэ хүүгээр оролдоод эхэллээ хэний шидсэн чулуу юм болдоо
Энэ ямарч боловсролгүй усан толгойтоо данхар толгойт пацаанд хэзээ ч итгэхгүй. Яагаад гэвэл дандаа худалаа шаана. Нэгдүгээрт 2 тэрбумаар шавар хөшөө овоолоод нурааж тоглодог.400 сая жуулчин ирүүлнээ гэж эргүүтсэн ийм л толгойтой нөхөр дөө.4 сая жуулчин ирэхэд хүлээж авах дэд бүтэц байна уу байхгүй. Монгол Улсын түүхэн дэх хамгийн боловсрол нойл чадваргүй өлөн баагий шүү дээ.Өсөхийн өлөн нохойн баас даа
202.126.93.58 та ер нь Монгол хун уу эсвэл Хорлон суйтгэсэн хулгайч луйварчин уу, Монголын нийгэм урьд омно нь ямар байв, АН ын уед ялангуяа Элбэгдоржийн уед ч улс орныг элгээр нь хэвтуулсэн, Аргагуйн эрхэнд оор олигтой юм байхгуй юм чинь МАН ыг ард олон гаргалаа, МАН бас хулгайчаар дуурэн, Эрдэнэбилэг гээд ёстой хурдан морины суулэнд чиргуулж алсан ч болохоор Хулгайчийн хийсэнийг Монголчууд элэг нь эмтрээд гутарч Байна, гэж мэт болохгуй болгоныг болгохын тулд Оюунэрдэнэ тэмцэж Байна, Монголын ард тумэн нийтээрээ Оюунэрдэнийг дэмжих хэрэгтэй
16 тэрбумаар казинодож жаргаж цэнгэсэн Хүй Шүй Жан гэгч данхар толгойт далдгар хар сармагчиндаа хариуцлага тооцчихоод улин хуцах хэрэгтэй..Энэ бодон гахай толгойлсон баньд.
Гарьд гэдэг луйварчдын гар хэл бноо. Идсэн уусны нь гаргаад ярихаар ингэж бичүүлж бай гаа байхгүй юу даа ! МАН-ын урьдын дарга нарыг бодвол хамаагүй либериаль сэтгэдэг сүрхий залуу шүү. Оюукийг ДЭМЖИЖ БНА !
Юу ярих гээд байна аа Гарьдаа Монгол орон байдгаараа Авилгачин Төр,засагтай,Хонгилын Шүүхтэй,хууль дүрэмгүй юм шиг нэг нь улсын төсвийн болонтөсөл,тендрийн мөнгөөр хагартлаа баяжаад нөгөө хэсэг нь өдрөөс өдөрт ядуурч Монгол орныг тартагт нь тулаг гэж боддог сэтгүүлч бас байдгаа.Монголд зайлшгүй хийгдэх өөрчлөлтийг энэ залуу маш сайн хийж байгаа ард түмэн энэ хүнд 100% итгэж байгаа,харин энэ эрч хүчээ хугарч нугралгүй хийж гүйцэлдүүлээсэй гэж Монголчууд залбирч байгаа шүү.Энэ гоншигнуур чинь луйварчидтайгаа нийгмийн шавар шавхайтаагаа зууралдсаар байг гэж л бичсэн нь харамсал төрүүлээд зогсохгүй хардлага /хэн нэгний үг заавраар бичсэн гэх/ төрүүлж байна.Энэ хүн бол чухамдаа аль хэн нэгний гар хөл л байх/Эрдэнэ-билгийн байж болох/захиалгат нийтлэл гэж харагдаж байна сайныг дэмжиж саарыг шахан зайлуулах нь өнөөгийн Монголын нийгмийн захиалга шүү.
Түүнд найдвар бна гэж харж бгаа. Итгэл бүү алдаасай. Түүнийг тууштай дэмжиж ажиллах нь өнөө цагийн зорилт. Шүүх засаглал гэж нэг нёпонятно нөхөр бгаа бололтой, бас шүүх цэвэр бхад гадны далд нөлөө байнга сулруулах үам даа. ЁС сайн л ажиллаад байгаа тууштай бна, хурдтай бхад садаа их бнаа. Маш их дэмжиж бгаа амжилт хүсиё!
бахь байдгаара л байх болно.Энэ бацаан өөөрт ашигтай юма авчихаад л тэгсхийгээд нам болно
Шинэчлэлийг зориг гарган хийж, улс орноо хөгжүүлэхийн тулд болохгүй тогтолцоог өөрчлөх нь зөв ш дээ.
B.Garidaa chi yagaad ene hyn ryy dairah bolob?....harin ch Mongol ylasiig abilgaliin sabaraas ni bagasgahad hychin zytgej hiih hyseliinhee tald ch oroogyi baihad yagaad edeen tyrhihrah bolob?tanai namiinhan chamaig bich geeye yu?.....bitgii hagalgan bytargah yzel yysge?bid neg l tortei neg l zamnal ene hygazaand hychentei,sain muuch ene toriig hyndel?tegj baij chinii chaad ychir ch byeleh bolno!!!
Том ярьж, чадал, нөлөө муутай эмэгтэй гишүүд болон сөрөг хүчний гишүүдийг элдэв хэрэгт хүтгаж гүтгэхээс өөр чадах юмгүй, хоосон толгойтой, боловсролгүй, бас дээр нь ухаангүй ЧАЛЧАА...
Монгол төрийн завхрал гүндээ орсон, олон улсад цар тахал гарсан үнэхээр хүнд хэцүү үед өрөөлийн байтугай өөрийн намыханыхаа эсрэг зузаарсан өтгөн үүлийг сөрж зогссон залуу, нийгэмд хуралдсан олон сөрөг асуудлыг зоригтой хуулан бидний итгэж хүлээхээ больсон гэрэл гэгээ гэдэг зүйлийг жаахан ч гэсэн бий болгох гэж маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа ерөнхий сайд. Энэ хүнд атаархах ямар ч ерөнхий сайд дэлхийд гарахгүй. Сөрөөд гараад чадаасай л гэж хүсч залбирдаг. Солилоо гээд энэ хүнийг орлоод сайжруулаад явах сонголт нь даанч алга. Баг нь хүчтэй байгаасай, хамтын хүчээр цаашаа гуйвахгүй яваасай, хамтрагч нар нь замаасаа битгий эргээсэй, урваасай гэж л залбирч байна даа.
Систеийг бүхэлд нь өөрчилж зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, хуйвалдааны хууль бус хувьчиллыг хүчингүй болгох, орон тооны цомхотгол хийж үрдүнгүй захиргааны орон тоог цөөрүүлэн цомхон болгох, хэмнэлтийн бодлого явуулах зэрэг нь хийх ёстой ажил мөн. ЭНэ талаар санаачилга гаргасан, харин одоо түүнийгээ ягштал хэрэгжүүлэх нь чухал болж байна. Үүний хажуугаар хувийн тооцоо бодож өөрийнх нь үйл ажиллагааг зарчимчаар шүүмжилсэн зарим улс төрчийг хялс хэрэгт яллах зэрэг ёс бус үйлдлээ болих хэрэгтэй.
оюун эрдэнэ гарч ирснээр монголчууд ирээдүйдээ итгэлтэй зоригтой болсон шүү
Алтанхуягийг их Өмөөрчээ улс орноо устгах аюулд унагасан урвагч хулгай Наадах чинь өөрөө аваагүй ч хамаарал бүхий этгээдүүд ах дүүсийн хүүхдүүд гээд хуссан л байж таараа ш дээ ард түмэн тэнэг биш ойлгоно шүү
Энэ поп бацаанд итгэхгүй байна. Одоо болтол Женко хулгайчийн гар хөлүүдийг төрийн алба, бусад салбар, банк санхүүгийн салбарт байлгасаар байхад яаж итгэх вэ дээ.Херо Баатрын дүү гэхээр бүр хэрэг алга.
Сүүлийн 30 жилийн Авилгалын тогтолцоотой зоригтой тэмцэж байгаа шударга залуу гэж харж байгаа. Амжилт хүсье !