sonin.mn
Өчигдөр дэлхийн 2-р дайны ялалтыг угтсан "Өнө мөнхийн хороо" жагсаал боллоо. Энэ үеэр жагссан "Монгол Улсын Баатрын Хүүхдүүдийн холбоо" ТББ-ын төлөөлөл байр сууриа илэрхийлэв.
 
Тодруулбал тэд: "Фашизмыг ялснаас хойш 77 жил өнгөрчээ.
 
Бид Оросын ард түмний ачаар фашизмыг ялсанд үнэхээр талархаж явдагаа илэрхийлж, Монгол Улсын Баатрын хүүхдүүдийн холбооноос Монгол Улсын баатар Д.Данзанваанчигийн хүү Д.Ухнаа,  Т.Дүүдэй баатрын хүү би, Монгол Улсын Баатар С.Дампилын охин бид "Өнө Мөнхийн хороо"-ны жагсаалд оролцлоо.
 
Мөн маш олон Монгол Улсын баатрын хүүхдүүд нутаг нутагтаа, аймаг аймагтаа аав нарынхаа зурагны өмнө зул өргөөд сууж байгаа. Бид энэхүү жагсаалд оролцож буй шалтгаан маань нэгдүгээрт, Оросын ард түмэнд хүндэтгэл үзүүлж байна. Хоёрдугаарт, Украинд явуулж байгаа фашизмын эсрэг ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж байна.
 
Ер нь бол бид энэ цэргийн тусгай ажиллагааг фашизмын эсрэг гэхээсээ илүү АНУ тэргүүтэй барууны орнуудын импералист системийн эсрэг Оросын ард түмний тэмцэл гэж харж байгаа. Бид дэмжиж байна." гэв.
 
 
 
Х.Цэцэн