“Болорсофт” компанийн захирал С.Бадралтай тус компаниас шинээр нэвтрүүлж байгаа кириллийг монгол бичигт, монгол бичгийг кирилл рүү хөрвүүлэх “Кимо” системийн талаар ярилцлаа.
-“Болорсофт” нь монгол хэл, бичгээ цахим орчинд хөгжүүлж, нэвтрүүлж авч явж байгаа үндэсний ганц компани. Монголын хамгийн том цахим толь бичиг болох Болор толь, үг үсгийн алдаа хянадаг Болорспелл гэсэн бүтээгдэхүүн нь зах зээлд хэдийнэ танил болжээ. Харин монгол бичгийн хэрэглээг дэлгэрүүлэх тал дээр хэрхэн ажилласан талаараа хуваалцахгүй юу?
-“Болорсофт” компани байгуулагдсан цагаасаа хойш компьютерийн хэл шинжлэл буюу монгол хэлийг компьютерээр боловсруулах ажил дээр төвлөрч, өнөөг хүртэл энэ салбартаа тууштай ажилласаар ирлээ.
Бид анх компьютерт кирилл болон монгол бичгээр бичих боломжтой болгох үүднээс компьютерийн гар, фонт хийхээс эхэлсэн. Үүнээс хойш үг зүй, өгүүлбэр зүйн анализ хийж, өдгөө ойлгох хэмжээнд хүртэл хөгжүүлж байна. Монгол бичгийн хувьд 2003 оноос хойш кодчиллыг нь засах, анхны монгол бичгийн фонт болох Н.Эрдэнэчимэг эгчийн Mongolianscript фонтыг хамтран хөгжүүлж, сайжруулж эхэлсэн. Болорспелл алдаа хянах программыг хөгжүүлж байхдаа монгол бичгийг давхар хэрэгжүүлэхээс өөр арга байхгүйг ойлгож өдгөө хүртэл хамтад нь авч явсаар ирсэн. Ийнхүү явсаар өдгөө монгол бичиг, кириллийг хооронд нь чөлөөтэй хөрвүүлэх боломжтой Кимо системийг бүтээгээд олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.
-Энэ систем олон нийтийн хэрэглээнд нэвтрэх гэж 10 гаруй жил болсон байна. Тэгэхээр олон хүний хөдөлмөр шингэсэн болов уу?
-Кимо систем хэрэглээнд нэвтрэхийн өмнө маш урт хугацааг туулсан. Хамгийн гол нь монгол бичгийн юникодын кодчиллын засварыг хүлээж, өнөөг хүртэл шийдэгдээгүй тул өөрсдөө Тунгаамал хэмээх кодчиллын загварыг хөгжүүлж, түүнийгээ хийж дуусгалаа. Тус систем дээр “Болорсофт” компанийн бүх баг буюу хиймэл оюун, өгөгдөл бэлтгэл, программ хангамж хөгжүүлэлт, дизайны баг бүгд оролцож ажиллалаа. Ийнхүү манай компанийн бүх ажилтны хүч хөлсөөр Кимо систем бүтлээ. Дараагийн шатанд мобайл утасны аппликейшнийг гаргахаар ажиллаж байна.
-Ийм олон хүний хөдөлмөр, олон жилийн хугацаа зарцуулж бүтсэн системээ яагаад үнэгүй ашиглуулахаар шийдсэн юм бэ?
-Нэгдүгээрт, бид монгол бичгийг хамгаалж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа үндэсний компани. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар энэ систем бичвэрийг 99 хувийн нарийвчлалтай зөв таньж чадахгүй байгаа. Тиймээс нийгмийнхээ хариуцлагын хүрээнд хэл, оюуны соёлоо дээдлээд хүн бүр ашиглах боломжтой учраас үнэгүй гаргая гэж шийдсэн.
-Кимог хаанаас авч хэрхэн ашиглах вэ?
-Вэб хуудас хэлбэрээр mngl.net хаягт байгаа учраас ямар нөүтбүүк дээр ажиллах вэ гэж асуух шаардлагагүй. Вэб хөтчөө нээгээд кирилл бичиг оруулах цонх байна. Түүн дээр текстээ оруулаад ганц товч дараад монгол бичигт хөрвүүлнэ. Ашиглахад маш амархан.
-Кимо бусад компанийн бүтээгдэхүүнүүдтэй хэр нийцтэй ажиллах вэ?
-Тунгаамал загварт нийцтэй фонт болон гарыг суулгасан бүх систем дээр нийцтэй ажиллана. Unicode-ийн стандартыг тогтож чадахгүй асуудал байсныг Тунгаамал загвар гаргаад шийдсэн. Шинжлэх ухааны академи бүрэн зөвшөөрөөд ашиглахад бэлэн болсон.
-Дэлхийн шилдэг компаниуд бусад орны компаниудтай хамтарч ажиллахдаа ямар шаардлага тавьдаг вэ?
-“Болорсофт” компани монгол бичгийг компюьтерийн системд оруулах гэж олон жил тасралтгүй ажиллах энэ хугацаандаа бүх вэб хөтөч босоо бичгийг бичих, дүрслэх боломжийг олгоход анхаарсан. Үүний дээр Microsoft, Apple, Google, Adobe гэсэн хөтөч үйлдвэрлэгчтэй хамтарч ажилласан. Одоо ч дотно харилцаатай, хамтран ажилладаг. Үр дүнд нь Microsoft-ийн ямар ч оффис дээр монгол бичгээр бичих боломжтой болсон. Гадаадын компанитай хамтран ажиллахад мэргэшсэн байдал, код бичих чадвараас гадна стандартын мөрддөг, сахилга баттай, ёс зүйтэй харилцаатай, хүнийг хүндэлдэг байх ёстой. Манай ажилтнуудын ихэнх нь англиар чөлөөтэй ярьдаг ба чадвар, хийсэн үйлсээрээ дэлхийн шилдэг компаниудад танигдаад, тоогдоод хамтран ажиллаж байна гэж боддог.
-“Болорсофт” компани байгуулагдаад 14 жил болжээ. Энэ хугацаанд хийсэн бүхнээ эргэн нэг дүгнэвэл?
-Манай компани нэгдүгээрт, Болор толь, хоёрдугаарт, үг үсгийн алдаа шалгагч Болорспеллийг бүтээсэн. Гуравдугаарт, мониторинг хийдэг Кудос систем байна. Мөн интернэт дээрх мэдээллийг салбар бүрээр нь ангилдаг, нэгтгэж, задалж, боловсруулдаг Эдүгэ системийг бид хийсэн. Цахимаар хуралддаг, үнэ төлбөргүй ашиглах боломжтой Uulz аппликейшнийг цар тахлын үед буюу 2020 онд бүтээсэн. Дээр дурдсан монгол бичгийн Тунгаамал загварыг бүтээсэн нь монгол бичгийн хувьд амин чухал суурь асуудлыг шийдсэн юм. Цаашид монгол бичгийн хэрэглээ сэргэж, алдаа шалгагч хэрэгтэй болно. Тэр программыг нь дотроо тестлээд бэлэн болоход тун ойрхон явж байна. Мөн “Болорцэцэн” гэсэн найруулга, утгын алдаа засдаг систем бүтээхээр ажиллаж байна.
-Шинэ ондоо танай хамт олон ямар зорилт дэвшүүлсэн бэ?
-Энэ онд бид Кимо систем дээрээ төвлөрөн ажиллаж, ямар ч алдаагүй бүрэн хөрвүүлдэг систем болгохыг зорьж байна. Мөн BolorCMS хэмээх вэбийн агуулга удирдах системдээ Кимо болон Гүүш системээ холбон зөвхөн кирилл бичгээр бичихэд автоматаар монгол бичгийн болон англи агуулгыг үүсгэдэг болгохоор ажиллаж байна. Хуулиараа Монгол Улс 2025 онд хос бичгийн хэрэглээнд шилжихээр болсон. Гэтэл нэг хэсэг нь монгол бичиг хэрэггүй. Нөгөө нь 800 жилийн түүхтэй оюуны үнэт өв, бахархал гэж хоёр хуваагдаад маргаж мэтгэлцэж байна. Харин бид өндөр технологийн тусламжтайгаар аль ч бичгээ илүүд үзэхгүйгээр хамтад нь чөлөөтэй хэрэглээд аваад явах боломжийг олгохоор зүтгэж байна.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
хаха
orkuudad hereggui ee ha ha ha
Bolor toliig angli xel suraxdaa ashigladag bailaa Tand ajliin amjilt xusie
naadah chin harin zebyyn chagiin iljegnyyded heregtei zyil bolj dee!!tanai sarmagchingyyd Mongol bicheg yzne medne gej yu baihab dee!!!harin naadah chini tednii byydahad ni sain tyslaj medne?....ted chini medleggyi hyylbarlagchid tystai zyil boljee!!hyrdan nebtryyl?????????????????
Кирилл бичгийг харахаараа гадаадынхан жуумалзаад байдаг.
Мунхарсан шушалт тархийг нь бөөс хуурс, яр тэмбүүт түвд шар хувалзууд барьж атган хаашаа харж унтах яаж бааж шээхийг нь заадаг... Монгол манкуур газар шороо уул ус овог нэр хаяг гудамж талбай гээд байдаг бүхнээ түвдээр нэрлэж пялдаганан гурав таван түвд үг цээжилж хоорондоо түвдээр бувтнаж гайхуулавч өнөөх муу навсгар монгол түвдүүдэд тоогдож хүний тоонд багтсангүй... 500 жил тэмбүүт түвдийн бөгсийг гялайтал долооно. Цалин пүнлүү хэргэм зэрэг отго жинс, торго дурдан горьдсон монгол хар хувалзууд монголыгоо барьж зоосны нүхээр махыг нь цувуулж огтолж тамалж алаад , алсан монгол хүнийхээ тоогоор шан харамж горьдон Манж Хятад эзэддээ бялдуучлан , монгол монголыгоо алдсаар 250 жил болжээ... Дараа нь Орос ах Хятад ах гэж баахан навсганасан. Одоо 3 дахь дөрөвдөх ах 5 дахь ах гэж сэгсэгнэж сүржигнэнэ... Хэнд нь ч яаж бялдуучлаад тоогддоггүй навсгар монгол гуйлгачид бичиг үсэг нь Орос крилл, хувцас нь манж- хятад, гайхуулдаг соёл гээч майхан сав хадаг яндарцам Майдар нь нуль түвд.... Азийн цагаан дагина гээч нийслэл нь зундаа өмхий самхай, тоос тортог өвөлдөө хорт утаандаа идэгдсэн, нийгэм нь хахууль бчлдуучлалд суурилсан бөгс долоолтын системтэй.....
Чадварлаг залуус. Болор толь олон хүнд ач тусаа өгсөн. Түүнээс хойш олон олон төсөл хийсэн. Баярлалаа
Сайхан үйлс бүтээжээ. Улам их амжилт хүсье
sain baina amjilt husie!
Баярлалаа гайхалтай дараа дарааг ийн ажилд амжилт хүсэе 1989 90 онд анх эрдэнчимэг түүний нөхөр хоёрт 3 төрлийн фондын зураг зурж өгч. Монгол фонд той болж байсан дурсамж
МХАҮТ-н дарга Т.Дүүрэн гэдэг нөхөр санаачлаад монгол хэлний дүрмийн алдаа шалгагч программ хийнэ гэж 2 жилийн өмнө дүвчигнээд байсан нь юу болсон бол оо? Болорсофт гэдэг хувийн компани дүрмийн алдаа шалгагч программ зохиогоод үнэтэй зараад байгаа нь буруу гэхчилэн сонин сонин юм яриад байсан. Харин ч Болорсофт компани эх хэлээ хамгаалах, сурталчилах үйлсийг үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаад жирийн иргэд бид гүнээ талархаж байна. Та бүхний ариун үйлсэд амжилт хүсье
Харин тийм. Болсон болоогүй юмнууд худлаа дөвчигнөж байгаад л төрөөс жаахан юм хусаж аваад алга болдог юм шиг байгаа юм. Болорсофт бол бодитой хийсэн бүтээлтэй, чадалтай яалт ч байхгүй үндэсний шилдэг брэнд. Монгол бичгээс болж мөн ч их чичлүүлж байсан даа.