Хотын утаанаас болоод өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлжээ. Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаан дээр түүнд сануулга, хугацаатай үүрэг өгсөн гэж дуулдаж байсан юм. Харин Н.Уртнасан түүнийг нь биелүүлж чадаагүй бололтой. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд “...Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж тодорхойлсон байна. Ингэхдээ Н.Уртнасан сайдыг ганцааранг нь бус дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хоёртой нь хамт явуулжээ.
Яг ингэж яамны удирдлагыг багаар нь “бөөндөж” хариуцлага тооцож байсан шийдвэрийг урьд өмнөх Засгийн газрууд гаргаж байгаагүй. Харин ч эсрэгээрээ, дарга нь халагдахад дэд буюу орлогч нь дэвшдэг гаж жишиг тогтчихоод байсан юм. Гэтэл тэр дэвшсэн нөхөр хариуцлага алдсан багийн хамгийн идэвхтэй гишүүн байх жишээтэй. Тэр утгаараа цаашид даргыгаа матаж матаж явуулаад оронд нь өөрөө залардаг явдал дуусгавар болж буй бололтой юм.
Нөгөө талаас, БОАЖЯ-ны удирдлагыг чөлөөлөх гол шалтгаан нь хотын утаа болсон. Сүүлийн гурван жилд үлэмж багасч, ядаж харагдах байдал нь илт “цэвэршсэн” хотын утаа энэ өвөл эргэж ирсэн. Үүний учир шалтгааныг одоогоор хэн нэгэн ил тод болгоогүй байна. Ямар нэг байдлаар өмнөх жилүүдэд утааг бууруулж ирсэн ажлын горим алдагдсан нь бол тодорхой. Тиймээс Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасанд багаар нь хариуцлага тооцож байх шиг байна.
Эх сурвалжийн мэдээллээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хотын утаа нэмэгдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажил ингээд зогсохгүй ажээ. Ер нь тэгээд зөвхөн хотын утаа ч бус өөр олон асуудлаар алдаа гаргасан, даварсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх юм байна. “...Ерөнхий сайдын “хариуцлага тооцох жагсаалт” хүртэл гарсан. Үргэлжилнэ” гэсэн мэдээлэл байна. Харин тэрхүү жагсаалтад хэн хэний нэр бичээстэй байгаа вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.
Энэ утааны асуудал дээр л гэхэд “...Хотын дарга Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо” гэж Засгийн газраас мэдээлсэн байна. Тэгэхээр Хотын дарга бас удирдлага дахь хүмүүстээ утааны хариуцлагыг тооцох ёстой болов.Үүнд хамгийн түрүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярын асуудал яригдаж таарна. Түүний өмнө энэ албан тушаалыг хашиж байсан З.Төмөртөмөө томилогдсон жилдээ “Тавантолгой түлш” ХХК, шахмал түлшний борлуулалтын цэгүүд, гэрийн хорооллын гудамжаар байнга явдаг байв. Харин энэ өвөл Д.Ихбаяр тэгж яваагүй байх, үзэгдээгүй.
Гурван жилийн өмнө энэ ажлыг хийж явсан Ж.Батбаясгалан одоо НИТХ-ын дарга болсон. Хотын утаа илтэд буурсаны дараахан болсон сонгуулиар хамгаалалтын дуулга өмсч, шахмал түлш хоёр гардаж байгаад зураг авахуулсанаа цахим сүлжээнд түгээж байв. Тэр зураг нь өнгөрсөн сонгуулиар ихээхэн нэмэр болох шиг болсон. Гэхдээ тэр үеийн хотын удирдлагууд утаагаа багасгачих гээд махийтал ажиллаж байсныг мэдэх юм.
Үүнээс гадна Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар гэж нүсэр бүтэц бий. Бас л хариуцлага хуваалцах үүрэгтэй газар гэсэн үг. Хот яахав, ингээд хэд хэдэн албан тушаалтан дээр хариуцлага ярихаас аргагүй болж байгаа юм.
Түүнчлэн МХЕГ гэж, хотын утаа, түүний гол хүчин зүйл болсон шахмал түлшинд байнгын “анхаарал” тавих үүрэгтэй байгууллага байдаг. МХЕГ хяналт шалгалт тавьж байсан уу. Хянаж шалгачихаад “...Ямар нэг өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт гаргаад байдаг уу. Энэ их эргэлзээтэй. Ямар ч байсан БОАЖ-ын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлага хүлээчихээд байхад МХЕГ-ын дарга Т.Гантулга суудалдаа үлдэх боломжгүй юм.
Өөр албан тушаалтнууд дээр бас хариуцлага яригдана. Энэ “хэрэг”-ийн буруутныг хайж явсаар өнөөх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ажиллуулж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатар руу чиглэж таарна.
Гэхдээ хотын утаа шахмал түлшнээс болоод нэмэгдсэн болж таарвал буруутан нь М.Ганбаатар биш. Харин шахмал түлшинд технологийн алдаа гарсан ч юм уу, ямар нэг байдлаар чанар, үйлдвэрлэлтийн асуудлаас болсон гэвэл бурууг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хүлээх ёстой.
Учир нь Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 13-ны хуралдаанаар “Тавантолгой түлш" ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсэн. Тэгэхдээ “...Тус компанийн үйл ажиллагааг нь хариуцна” гэж тодорхой зааж өгсөн байдаг.
Угаасаа 2018 онд анх байгуулагдахаас нь “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж ирсэн. Явсаар өнгөрсөн жил 51 хувийг нь шилжүүлсэн нь энэ. Аравдугаар сарын 13 гэдэг өвөлжилтийн бэлтгэл базаахад боломжтой үе. Бас ч гэж гурав дахь жилдээ ажиллаж байгаа үйлдвэрийг эвтэйхэн менежмент хийгээд хөдөлгөчихөд хангалттай л хугацаа шүү дээ. Ер нь бол, энэ мэтчилэнгээр хариуцлага тооцох асуудал цааш үргэлжлэх бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч энэ талаар их ярьсан л даа. Тэрбээр “...Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэж байсан юм.
Бас Шинэ сэргэлтийн бодлогынх нь “Зургаа” дээр байдаг юм байна лээ. “... Төрийн бүтээмжийн сэргэлт” гэж. Түүнийхээ талаар “...Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.
Тэр нь одоо хэрэгжиж эхэлж буй бололтой.
Үнэнийг хэлэхэд, бууруулаад байсан хотын утааг буцаагаад ихэсгэсэн нь Монголын төр дэх хариуцлага ярих олон “сэдэв”-ийн ердөө нэг нь юм. Зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогынхоо “...Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийг хэрэгжүүлнэ гэвэл хамгийн түрүүнд ТӨҮГ-уудад Арабын шейхүүд шиг тансагладаг захирал нэртэй хэдэн шимэгчдийг зайлуулах хэрэгтэй. Тэгж чаддаггүй бол тансаглалыг нь танаж, тендер худалдан авалтыг нь ил тод болгох шаардлагатай. Ингэж байж төр бүтээмжтэй болж, нийгэмд шударга ёс үзэгдэж эхэлнэ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Шалгаруулалтгүй томилсон 16 даргаа Засгийн газар чөлөөлнө гээд улин хуцаад байсан.Хэзээ чөлөөлөх вэ Данк аа
АЯЯЯ ЭНЭ ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД АНЫХАН ЭРХ БАРИАГҮЙ НЬ АЗ БОЛЛОО ЭНЭ ХҮНД ҮЕД МАН ЭРХ БАРЬСАН НЬ АРД ТҮМЭНД АЗНЫ ХЭРЭГ БОЛЛОО МАНЫХААН ХИЧЭЭГЭЭРЭЙ ЗАЛУУСАА САЙН ДЭМЖИЖ ХҮНД ХҮЧИР ҮЕД ЧАНСААГ НЬ ШАЛГАЖ ДАДЛАГА ТУРШИЛГАА ЗАЛУУСТАА ҮЛДЭЭГЭЭРЭЙ ОЮУНЭРДЭНЭД АМЖИЛТ ХҮСЬЕ ХИЧЭЭГЭЭРЭЙ
Данк өөрийн эрх мэдлээрээ далайлган Хаянхярваа ,Оюунхорол нарыг өндөр албан тушаалд шалгаруулалтгүй томилсон.Үүний ард албан тушаалын наймаа,авлига байгаа..Хэрэг хуучрахгүй .Хууль хяналтын байгууллагууд энэ томилгоог шалгаж Данк,Фүүк нарын авсан авлигыг ил болгох естой.
Бэрхийн гачигаар ядуу гуйлгачин байсан Данк асар богино хугацаанд тэрбумтан болоод байна.ЕС-н цалингаа хурааж ингэж баяжаад байна уу?
Фүүк Данк хоер өөрсдөөсөө хариуцлагаа зайлуулж байна.Бас Сумьяабазараасаа айцгааж байна.Сумьяабазараа чи цээжээ түхийлгэн бөгсөө оцойлгон тахиа шиг зогсдог энэ хоер загвартсан хулгайчыг ясыг нь хэмхэртэл нүдээд өгөөч ээ..
Дампуугийн тод жишээ бол энэ Б Ганхуяг.Мэргэжлийнх мэхгэжлийнхдээ шалгарсан мэргэжлийн менежер байх ёстой местэн дээр ийм өрөвдмөөр амьтан тавихаар чинь үр дүн ямар байх нь ойлгомжтой.
Данк өөрийн эрх мэдлээрээ далайлган Хаянхярваа ,Оюунхорол нарыг өндөр албан тушаалд шалгаруулалтгүй томилсон.Үүний ард албан тушаалын наймаа,авлига байгаа..Хэрэг хуучрахгүй .Хууль хяналтын байгууллагууд энэ томилгоог шалгаж Данк,Фүүк нарын авсан авлигыг ил болгох естой.
Уртнасан МАН-ын дарга нарт өгсөн авлигалаа илчилнэ гэж яриад явж байна.Ингэвэл Фүүк Данк нар бас авлигад холбогдох юм байна.
Ёстой бузар авгай. Яамны хэдэн дарга нараа ёс бусаар хэлээд бэлнээр тэдэн төгрөг авч ир гэж лүгдэн буулгадаг өсөхийн өлөн авгай. Зайлсан нь болжээ.
Харин ч Еронхий сайд мундаг байгаа юм биш уу.Хариуцлага алдсан хумуусийг багаар нь халаад.
Авлига хулгайч Хаянхярвааг өндөр албан тушаалд томилж авлига авахуулж идүүлсэн нь бас мундаг явдал уу? Хуцаарай хошного оо..
Оюулзгана анд найз, ах дүүгээ бодоод байгаа шүү. Бодлх биш бүр тэднээрээ заалгаж байгаа. Баахан АН-ын хүмүүсийг зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчөөрөө авсаныг юу гэж ойлгох вэ!? Ардын намаа доромжлоод байна уу?
ЭХ-яамны төрийн нарийн бичгийн дарга Насантогтохыг зайлуулаач. Арай галзуурч байна
Уйддаг юм уу яадаг юм , мөнгө олж өглөө гэдэггүй юм бол Ганхуягт яахаараа хариуцдага тооцдог юм.
Г.ГАНХУЯГ гэгч дэд захирал байхдаа гүйцэтгэх захиралуудаа удаа дараа шорон АТГ руу илээсэн. Одоо өөрөө технологийн зөрчил гаргасан дээр нь эсар их санхүүгийн зөрчилтэй байж магадгүй шүү
Бас замын түгжрэлийг бууруулж чадахгүй байгаа хотын удирдлага болон замын цагдаагийн дарга нарт хариуцлага тооцох ёстой
Uuruu bas zailchuul sain baina
Ene neeree vnen dampuu pizdaa yumaa tanhimaaraa ogtsorooch
Кабинатаар огцроно гээл манай цэргийн хар Фүүк гөмөн сүржин зальтай новш шүү.. одоо Еөк гээл балдуушны баялагтаа эзэн монгол ? Утаанд угаартсан монгол боллоо шт.. энэ Данх өөрөө огцорооч ээ.. ямар ч ЕС байх буурь байхгүй хүүхэлдэй ..
Үргэлжлэл Зам тээврийн сайдаар үргэлжлэх өндөр магадлалтай.Уртнасаны дэргэд Зам тээврийн сайд олон жил энэ салбарын сайдын алба хашсан мөртлөө ганц Дарханы замыг 2 сонгуулийн жилийн хугацаанд бариулж чадаагүй сайд.Одоо өгнө төдийд өдийд өгнө гээд ам бардам худлаа бурсаар байгаад бараг 10 гаруй жилийн нүүр үзлээ.энэ хүн өөрчлөгдөх бүх болзлыг дуун дээр хангасан сайд гэж үзэж болохоор хүн.тэгээд тэсээд л байх юм.Бүтэхгүй гар нэг байна аа байна.
цахилгааны унэ нэмнэ гэхээс оороор дуугардаггуй ,ажлаа хииж чаддаггуй салбарынхаа бух асуудлыг улсын болгоод алдчихдаг,шахмал тулшииг гадаадад шинжлуулнэ гээд сая дуугарах аядсан ухэр царайлсан холдуу нэг байнаа!
Tsedevsuren geed helgii kholduu avgaigaa avaachee. Benznii doloogch
Төмөртөөмөө бол зүгээр л поп шдээ. Хааяа хадарчихаж байгаан бишүү
Бадамсүрэн үүрийнтуяаг зайлуулж чадахгүй үнэн бүтэхгүй гар тэтгэвэрт сууж өгөхгүй нөгөөхнь эрдэнэтийг сүйрүүлж дууслаадаа
ЭТТ ГАНХУЯГ ГЭЖ НӨХРИЙГ ХУРДАН ЗАЙЛУУЛААЧЭЭ ӨМНӨГОВИЙХ ГЭХЭЭР Л ҮСТЭЙ ТОЛГОЙ НЬ БОСДОГ ХЭЛ АМААР ДОРОМЖИЛДОГ ОРОН НУТАГТАЙ ЯМАРЧ ХОЛБООГҮЙ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ХҮНИЙ УРМАНД ГАР СУНГАЖ ҮЗЭЭГҮЙ НОВШДОО