Та орон гэрээ дулаацуулахын тулд ямар түлш хэрэглэж байна вэ гэж асуувал; Бараг бүгдээрээ - мод, нүүрс ,шахмал түлш хэрэглэж байна гэж түгдрэхгүй хариулна.
Та автомашиндаа ямар түлш хэрэглэж байна вэ гэж асуувал; Бүгдээрээ - (А-93, А-95) ашиглаж байна гэж хариулах биз ээ. (ЯМАР Ч СТАНДАРТЫН САЙН ТҮЛШИЙГ ДЭЛХИЙН АГААР МАНДЛЫН (20,95) ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ “ХҮЧИЛТӨРӨГЧ” ГЭДЭГ ХИЙГҮЙГЭЭР АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ.)
Нийслэл хот оршин буй 4 уулаар хүрээлэгдсэн “газар зүйн тогоонд” (котловинд) өвлийн цагт агаарын чөлөөт сэлгээний “ламинар” урсгал огт явагддаггүй. Харин “тогооны” ёроол хэсэгт нэгэнт бий болсон агаарын бохирдлын тунарлыг өөр хооронд нь хутган холимогжуулж байдаг, газрын хотгор гүдгэр дагасан чиглэл нь тогтворгүй “турбулент” салхины бэсрэг урсгалууд явагдаж байдаг. Үүнтэй хамт хотын гудмаар давхилдаж байдаг автомашины хөдөлгөөнөөс үүсэх газрын гадаргуугийн нам өндрийг хамарсан явган салхи нь хамгийн өргөн хүрээтэй явагддаг. Салхины ийм хөдөлгөөн нь агаар мандалд хөөрөөд газарт буусан утааны үлдэгдэл болох хөө тортгийг дахин дахин нам өндөрт хөөргөж агаарын бохирдлыг үнэмлэхүй хэмээгээр нэмэгдүүлж байдаг. Авто хөсгийн хөөдөгөөн агаарын бохирдлын 25 % хувийг гаргадаг гэх боловч түүнээс үүсдэг явган салхи нь орчин тойрондоо улирлын ялгаваргүйгээр хорт нөлөө үзүүлсээр байдаг.
АГААРЫН СЭЛГЭЭГ ЧӨЛӨӨТЭЙ ЯВУУЛДАГ УЛИРЛЫН САЛХИ БҮРЭН ЗОГССОН ДҮН ӨВЛИЙН ЦАГТ “ИНВЕРСИЙН ДАВХАРГА” ГЭГЧ БАЙГАЛИЙН ОНЦГОЙ ҮЗЭГДЛЭЭР ТАГЛАГДСАН, ДӨРВӨН УУЛААР ХҮРЭЭЛЭГДСЭН, "ТОГООН” ДОТРОО НИЙСЛЭЛЧҮҮД МЯНГА МЯНГАН ХАТУУ ТҮЛШНИЙ ЗУУХ ГАЛЛАЖ, ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮРТ МЯНГА МЯНГАН АВТО МАШИН ХӨЛӨГЛӨН, АГААРЫН БҮТЦИЙН АМИН ЭРДЭНЭ БОЛОХ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨ ШАТААН ХОРОГДУУЛЖ УТАА ТОРТОГ БА ХОРТ ХИЙ БОЛГОН ХУВИРГАНА. ЭЦЭСТ НЬ АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛИЙГ АНАГААЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАА БУРУУТГАЖ СУУНА. ТҮЛШ ШАТАЛТЫН ҮЕД НҮҮРСТӨРӨГЧ БА ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ХАРЬЦААГ АЛДАГДУУЛДАГ ЭНЭ ШАЛТГААН НЬ ТҮЛШНИЙ БҮРЭН ШАТАЛТ ЯВАГДАХГҮЙ БАЙХ БОЛОН УТАА НЭМЭГДЭХ НЭГ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛЖ БАЙДАГ.
Бидний зуух пийшиндээ түлдэг нүүрс гэдэг хатуу түлш төрөл ангиллаасаа хамаарч 2500- 8000 ккал дулаан гаргадаг. Нүүрсэнд агуулагддаг нүүрстөрөгчийн агууламж хичнээн өндөр бол шаталтад төдийчинээ их хүчилтөрөгч оролцож төдий хэмжээгээр дулааны ялгаруулалт нэмэгддэг.
Жишээ нь: Нүүрстөрөгчийн агууламж 70 хүртэл хувьтай хүрэн нүүрсийг шатаахад их хэмжээний агаар өгвөл нүүрс охорхон хугацаанд АҮК багатайгаар шатаж дуусна. Нүүрстөрөгчийн агууламж нь 80- 85 хувь хүрдэг чулуун нүүрсэнд агаар өгөлтийн хэмжээг багаар өгвөл шаталтын эрчим бага байх ба дутуу шаталтаас бий болдог утааны хэмжээ харьцангүй ихсэх болно. Утаа гаргалт хамгийн багатай, АҮК хамгийн ихтэйгээр дулаан гаргахын тулд бидэнд технологийн багагүй мэдлэг шаардлагатай болдог. Шахмал түлшний дулаан гаргах чадал буюу нүүрстөрөгчийн агууламж, хэрэглэж байгаа хүчилтөрөгчийн бодит хэмжээ, шахмал түшний фракцын хэмжээ, барьцалдуулагч бодисын найрлага болон зуухнуудын бүтэц зохион байгуулалт бүгд нягт уялдаж байж АҮК -ийг нэмэгдүүлж утааны гаралтыг багасгах бидний зорилт биелэгдэнэ.
Ахмад настан Л.Лхагва
Сэтгэгдэл0
Хятадууд Приус машины янданг хулгайлуулж Хятад руу гаргах ажлыг зохион байгуулж байна.
Төрийн ордонд ихээхэн тооны халдвар илэрч арга хэмжээнүүдээ цуцалжээ
Бузрууд утаандаа хордоод үхээд цөөрнө биз. Угаасаа утаанаасаа салах хүсэлгүй байгаа юм биш үү бузрууд.
Тэнгэр хаяаа биз үхэр монголчуудыг. Салхи нь хүртэл 2 жил сайн ажиллаж Монголчуудыг хулхидсан бололтой.
Ter darga daamal Shahmal tulshnii pisdanuudiig bugdiig chn ter hataah zuuhand chn hiij shataaj alnaa lalruudaa
Түлшний орц,найрлаганд нь их учир байх шиг,энэ хүнээс санаа авууштай зүйл байгааг анхааралдаа авах хэрэгтэй.
машины яндан хулгайлдаг нь хятадын буруу биш хулгайлж аваачиж өгдөг монголчуудын буруу малаас дор тэнэгийнх .буруугаа эхлээд өөрсдөөсөө харж сурцгаая . хятад юуу авнав түүнийг ул сууриар нь өгч баялагаа устгадаг монголчуудын түмэн бурууг яах вэ
Гал түлж л байхад утаа гарч л таараа
Хятадууд хулгайлуулана гэж юү байдгийм, угийн худалч хулгайч монголчууд юү ч байсан хулгайлна, малнаасаа дор
Сайжруулсан түлш хэт хямд байгаагаас иргэд ихээр авч замбараагүй түлснээс утаа ихэсээд байна. Үнийг нь тэнгэрт тултал хөөргөөд өгвөл хүмүүс тийм ихээр авч дийлэхгүй. Зарим нь даарч хөрч хөлдөж үхнэ. Тэгээд 2030 он гэхэд Монголын хүн ам 1970 оны түвшинд хүрч утаа, түгжрэл гэх мэт маш олон асуудал өөрөө хар аяндаа шийдэгдэнэ. Ингээд 2030 оноос Монгол улс хөгжлөөрөө Азидаа тэргүүлнэ. Энэ бол манай төрийн хар хайрцагны бодлого.
Хотоос хөдөөрүү нүүлгэн шилжүүл өөр гарцгүй
Утаанаас ангижрах 2 арга зам байна. 1. Хотод байгаа айл өрхийг хөдөө орон нутагт нь "хувьчилж" хотоо чөлөөлөх. 2. Салхины хүчийг ашиглах болно.
машины яндан хулгайллаа гэх мэт асуудлаас дээш гарч чадахаа байжээ. Утааг багасгах дорвитой шийдэл хэрэгтэй байна. Юуны өмнө 5 дахь станцаа бариад гэр хороололд дэд төвүүд бий болгоод цахилгаан ус 2 хүргэж орхивол иргэд халаалтаа аяндаа шийдэж орхино. Хотын баруун урд, зүүн урд талыг сайн сэтлээд зам тавиад салхи чөлөөтэй гардаг болгох хэрэгтэй байх. Асуудлаа томоор харах чадвар хэрэгтэй. Хүмүүсийн яриаг сонсоход нүүрс чийгтэй байгаа нь ил байна. Арга хэмжээ авахын оронд сайдыг нь солиод суух. Энэ сайдууд чинь ажилтайгаа танилцах төдий хэмжээнд байгаа биш үү. Нэг жил сайд хийх уралдаанд явсаар таарах юм байна.