Хажууханд буун дуу гарч, самуун дэгдэв. Одоогоос 30 жилийн өмнө, 1991 оны арванхоёрдугаар сарын 15-нд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан Казахстан улс 2022 оны нэгдүгээр сарын 5-наас үймж бужигнаж эхэллээ.
Энэ үйл явдал Казахстаны бүрэн эрхт, тусгаар тогтносон улс болоод яг 30 жил 20 хоносон өдөр эхэлжээ. Одоо тэнд харийн армиуд буучихсан “тохинуулж” байна.
Казахстан улс Дундад Ази, Дорнод Европыг дамнан оршиж, хойгуураа Оростой, зүүн урдуураа Хятадтай, урдуураа Киргиз, Укбекистан, Туркменистантай хил залгадаг. Монгол Улстай хил залгадаггүй. Гэхдээ хоёр хилийн шугам 37-хон км ойрхон. Тус улс 2 724 900 хавтгай дөрвөлжин км буюу Баруун Европын орнуудыг нийлүүлснээс том газар нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд есдүгээрт бичигддэг. Далайд гарцгүй хамгийн том орнуудын нэг. Ашигт малтмал, газрын тосны асар их нөөцтэй. Төв Азийн эдийн засгийн хамгийн монополь улс. ДНБ-ийхээ 60 хувийг нефть, хийн аж үйлдвэрийн салбараас бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 2020 оны байдлаар 9000 ам.долларт хүрч өссөн.
Казахстан бол ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн давуу эрх бүхий бүгд найрамдах засагтай. 17 сая хүн амтай.
2021 оны нэгдүгээр сарын 5-нд эхлээд шингэрүүлсэн хийн түлшний үнийг нэмснийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Касахстаны Засгийн газраас өмнөх өдөр нь Мангистау мужид литр шингэрүүлсэн хийн түлшний үнийг 60 тенгегээр нэмэх шийдвэрийг гаргасан байна. Эсэргүүцэх шалтгаан нь энэ болсон гэж үзсэн.
Гэвч эсэргүүцлийн жагсаал нь эмх замбараагүй явдал болж, Засгийн газар болон иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн. Үүний улмаас ерөнхийлөгч Токаев Алматы хот, Мангистауд онц байдал зарласан. Улмаар зохих буултыг хийж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын комиссын даргаас нь огцруулж, энэ албан тушаалыг өөртөө авсан. Тэрбээр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан иргэддээ “...Эсэргүүцлийн улмаас төрийн эрх нурж унахгүй. Казахстанд мөргөлдөөн биш, харилцан итгэлцэл хэрэгтэй. Мөн өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсье. Төрийн байгууллага, цэргийн байгууламж руу халдах нь хууль бус үйлдэл” гэж байв. Мөн шингэрүүлсэн хийн түлшний үнийг буцааж бууруулахыг амласан.
Гээд байдал дээрдсэнгүй. Олон казах амь үрэгдэв. Тиймээс ерөнхийлөгч Токаев Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага/ХАБГБ/-ын орнуудаас тусламж хүссэн. Үүний дагуу Орос тэргүүтэй дээрх гэрээний орнууд Казахстанд цэргээ оруулаад байгаа юм.
Үүний дараа ерөнхийлөгч Токаев ард түмэндээ хандаж уриалга гаргажээ. Токаев уриалгаараа анхаарал татсан хэд хэдэн байр суурийг илэрхийлсэн.
Тэрбээр “...Миний бие хууль сахиулах, мөн цэргийн байгууллагуудад зөвшөөрөлгүйгээр гал нээж болохгүйг тушаал болголоо. Талууд хэлэлцээр хийж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг гадаад орнууд уриалж байна. Энэ маш утгагүй зүйл! Гэмт хэрэгтэн, алуурчидтай хэрхэн, яаж хэлэлцээр хийж болох юм бэ.Бид зэвсэглэж бэлтгэгдсэн дотоодын болон гадаадын дээрэмчидтэй нүүр тулж байна.Тодруулж хэлбэл, дээрэмчид болон террористуудтай. Тиймээс тэдгээрийг устгах ёстой.Үүнийг удахгүй хэрэгжүүлэх болно”,
“...ХАБГБ-ын дүрмийн баримт бичгийн үндсэн заалтуудын дагуу Казахстан улс Үндсэн хуулийн дэг журмыг зохицуулахын тулд энхийг сахиулах хамтарсан хүчин нэвтрүүлэхийг тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчдаас хүссэн билээ”,
“...ХАБГБ-ыг даргалж буй Арменийн Ерөнхий сайд болон Беларусь, Киргизстан, Тажикстаны ерөнхийлөгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд онцгойлон талархал илэрхийлье. Ерөнхийлөгч Путин миний уриалгад шуурхай бөгөөд хамгийн чухал нь маш нөхөрсгөөр хариу үзүүлээ. Мөн БНХАУ-ын ерөнхийлөгч, Узбекистан, Турк улсын ерөнхийлөгч нарт, мөн НҮБ болон бусад олон улсын байгууллагын удирдлагуудад дэмжлэг үзүүлсэнд талархаж байна”,
“...Хууль, дэг журмыг зөрчихөд өөрсдийгөө "чөлөөт" хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үздэг хүмүүс болон олон үндэстнээс бүрдсэн ард түмний маань үндсэн эрх ашгаас хол "гаднын хүмүүс" нөлөө үзүүлж, өдөөн хатгалга хийж байна. Энэхүү хариуцлагагүй демагогууд Казахстанд болсон эмгэнэлт явдлыг бий болоход нөлөөлсөн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Аливаа хэлбэрийн хууль бус үйлдэлд бид хатуу арга хэмжээ авах болно”,
“...Миний байгуулсан агентлаг хоорондын ажлын хэсэг зэвсэгт этгээдүүд болон террористуудыг хайж илрүүлж, тэдгээрийг баривчлах болно.Бүгдэд нь хатуу хариуцлага тооцно гэдгээ иргэддээ амлаж байна”,
“...Террористуудын нууц төлөвлөгөө, далд бэлтгэлийн талаар манай улс яагаад мэдээлэлгүй байсныг олж, ойлгох нь чухал юм. Зөвхөн Алматы хотод гэхэд л 20 мянган зэвсэгт дээрэмчид дайрчээ. Бүх бүс нутгуудад цэрэг, засаг захиргаа, нийгмийн байгууламж руу зохион байгуулалттай, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалтай дайрч, хэт харгис, хэрцгий байдлаар халдсан оролдлого нь тэдгээрийн тодорхой төлөвлөгөөтэй байсныг харууллаа.
Террористуудаас гадна үзэл суртлын хорлон сүйтгэх ажлыг сайн мэддэг, худал хуурмаг мэдээлэл түгээх аргыг сайтар эзэмшсэн, хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж үзүүлж чадахуйц мэргэжилтнүүд ажилласан байна. Тэднийг бэлтгэх, удирдах ажилд нэгдсэн командын баг ажиллаж байсан бололтой.Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын комисс болон Улсын ерөнхий прокурорын газар тус тус ажиллаж байна” гэжээ.
Эндээс Казахстан цаашид хэрхэх нь тодорхой харагдана. Гэхдээ Казахстаны асуудал нэгэнт “сав”-наасаа хальсан. Эцсийн шийдлийг Казахстан өөрөө бус "гадна"-аас гаргаж мэдэх юм. Манай хойд хөрш зэрэг ХАБГБ-ын орнууд тус улсад энхийг сахиулж байна. Хойд хөршийн хэвлэлүүд, албан тушаалтнууд, экспертүүд Токаевтай адил дүгнэлийг хийж буй бөгөөд “..Нөхцөл байдал удахгүй сайжирна” гэж мэдээлж байна. Мөн баруун зүгээс аажим аажмаар Казахстаны төр засгийн авч буй арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Казахстанд хүний эрхийг зөрчиж байна гэсэн бол, залгуулаад Токаевийг эсэргүүцсэн мэдээллүүд “урсч” байна.
Товчлоод хэлэхэд, Казахстаны өнөөдрийн болоод маргааш хүрэх нөхцөл байдалд шууд дүгнэлт өгөх боломжгүй байгаа юм.
“Хойно”-оос гарч буй мэдээллийг харахаар “...Казахстанд террорист халдлага болж байна” гэж ойлгох ёстой болж байна.
Харин “баруун” зүгийн мэдээллээр “...Казахстаны ард иргэд дарангуйллын эсрэг тэмцэж байна” гэсэн ойлголт өгч байна. Үүнтэй зэрэгцээд “...Токаев гэж яг хэн бэ” гэдэг асуулт олон улсад тавигдлаа. Токаев бол 2019 онд Назарбаевийн залгамжлагчаар тодорч, ерөнхийлөгч болж байжээ. Тиймээс түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл “...Назарбаевийн үргэлжлэл” хэмээж байв. Харин энэ эсэргүүцлийн жагсаал эхлэхээс өнөөдрийг хүртэл гаргасан шийдэр, хийж буй алхам нь Токаевийг огт өөрөөр нээлээ.
Ямар ч байсан энэ үймээн самууны хэд хоногт Назарбаевийн 30 жил дуусч, Токаев Казахстаныг өөрийнхөөрөө удирдах гэж оролдож байгаа дүр зургийг дэлхий нийтэд харагдаж байна. Хамгийн гол нь Токаев онож явна уу, алдаж байна уу.
Үнэндээ Токаев гэхээсээ Казахстан улс энэ бүхний дараа “хэн” болж үлдэх вэ гэдэг юу юунаас илүү чухал юм. Хэн байхыг нь тодорхойлох бүрэн эрх, тусгаар тогтнолтойгоо үлдэж чадах уу.
Казахстаны хувьд дөнгөж өнгөрсөн онд Тусгаар тогтнолын 30 жилээ нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн. Тэр үеэр “...Хүнд хэцүү замыг туулж, янз бүрийн бэрхшээлтэй тулж ирсэн. Тухайлбал, ЗХУ-ын дэглэм нуран унасны дараах хямралтай тулсан үе маш хүнд байсан” хэмээн тодорхойлж байв. Түүнчлэн ...Тусгаар тогтносон Казахстаны хөгжил бол түүхэнд анх удаа урт, богино хугацаанд хөгжлийн стратегиа тодорхойлсон явдал” гэж байлаа.
Бас “...Казахстаны хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой байдал, мэргэжлийн төр байгуулах юм” гэсэн чигтэй хөгжиж ирсэн хэмээн зарласан.
Харин өнөөдөр...
Хилээс хэдхэн км-ийн цаана ийн буун дуу гарч, үймээн самуун болж буй нь Монголын улс төр, эрх мэдэл хүссэн цөөхөн хэдэн хүний “юм”-ыг хөдөлгөсөн бололтой.
Цахим сүлжээнд Казахстанаар “гангарч”, нэрээ, зүсээ нууж, нөгөөдүүлээрээ “мик” хийж байгаад “...Гэртээ суусан монголчууд минь гудамжиндаа гар” хэмээн уриалж үзлээ.
Гэвч энэ бүхний цаана буй Монголын тусгаар тогтнол ийм хүмүүст хамаагүй бололтой. Уг нь “...Эвлэвэл бүтнэ” гэдэг монгол үг бий. Бас одоогоос дөрвөн жилийн өмнө дөө, төрийн өндрөөс өндөр албан тушаалтан эрхэм “...Талцал, хуваагдал монгол үндэстнийг мөхөл рүү чиглүүлж, бусдын идэш болоход л хүргэнэ” гэж хэлээд үг дуугүй буугаад явчихаж байсныг санаж байна. Ер нь тэгээд “...Тусгаар тогтнол гэдэг машид үнэтэй боловч маш эмзэг" гэдэг үнэн аж. Энэ агуулга монголчууд бидэнд хамаатайгийн цаагуур хамаатай.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Яг үнэндээ бол ийм эсэргүүцэл жагсаал. КАЗАХТАНААС өмнө МОНГОЛД болно гэж найдйж байсан хүмүүсийн нэг бол би билээ. Хэрсүү Монголчуудыг төлөөлж бичлээ.
Хэзээ ч нэгдэж тэмцэж чадахгүй хачин сонин хүмүүс мөхөл рүүгээ явж буйгаа ч мэдэх сөхөөгүй байна. Угаасаа монгол хүн гэж энэ хорвоо дээр байдаггүй юм биш үү?
НӨГӨӨ МУУХАЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ХАМАГ БАЯЛГИЙГ НЬ ХУУ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЛАХ ГЭСЭН САНААРХСАН АДГИЙН НОВШ ГЭЖ АРД ТҮМНЭЭР ХАРААЛГАСАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ИХ ХӨӨРӨХ ШИГ БОЛЛОО. ТЭР ЭТГЭЭДЭД ЭХ ОРНЫ ГЭСЭН ЭРХ АШИГ БАЙХГҮЙ ДАНДАА УЛАМ БАЯЖИХ МОНГОЛ ОРОН МОНГОЛЧУУДЫГ ШУЛАХ ГЭСЭН ШУНАЛТАН
ЦЭЦЭРХЭХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ЭНЭ БОЛ НЭГ ХҮНИЙ ,НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ ДОР ,МӨН ХЭЭЛ НЬ ИХДЭЭД ,ТӨР НЬ ДАНХАЙГААД АЖИЛ НЬ БАГАДААД /ТӨР НЬИРГЭДИЙНХЭЭДУУ ХООЛОЙГ СОНСОХОО БОЛИОД АРД ТҮМЭН НЬ ЯДУУРААД ИРЭХЭЭРЭЭ ИЙМ ЮМ болдог
Казахстаны бослого тэмцлээс олон зуйлийн сургамж урган гарч байна Нэгд ард иргэдийнхээ дийлэнхийг ядуурал ор зээлийн дарамтанд олон арван жил байлгавал бослого тэмцэл гарах нь зайлшгуй Хоерт ард иргэдийн хууль есны шаардлагыг засгийн эрхийн толоо тэмцэгч улс тор эдийн засгийн булэглэлууд овжин ашиглаж тэмцлийг хурцатгаж иргэний дайн ч болгож чаддаг яказахстаны улс торийн дээд хурээнийхэн хучниий байгууллагынхан зэвсэгт булэглэлуудийг оорсдоо байгуулсан нь тодорхой болж байна Гуравт ард иргэд тэмцлийн ардчилсан арга хэлбэрт суралцаж засгийн эрхийн толоо тэмцэгч булэглэлуудийн гар хол болох биш оорсдийнхоо амьдрал эрх чолоо ардчиллын толоо тэмцэж эв нэгдэлтэй байх чухал гэдгийг харууллаа
ХАРИН ТИЙМ ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ШИГ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ЭРДЭНЭТИЙГ НЬ ХҮРТЭЛ ХУВЬДАА БУЛАХААР УЛААРЧ ОДОО ТА НАРТ ХЭРЭГГҮЙ ТЭЖЭЭЛИЙН ҮНЭЭ БОЛСОН ГЭЖ СОЛИОРЧ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛИАР УЛС ОРОНД АШИГГҮЙ БАЙХААР ӨГЧ ТУУСАН ОЮУТОЛГОЙГ ОНГОН ОХИНОО ӨГӨӨД ЯВУУЛСАН ОДОО ОНГОНОО БОЛЬСОН ТҮҮГЭЭР ЯАХ ЮМ БЭ ГЭЖ ДЭМИЙРЧ ЯАЖ БАЛАЙРЧ БАЙЛАА. ТЭР МУУХАЙ АМЬТАН ДЭЛХИЙ ДАХИНД ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛНО УЛС ОРНЫ ЭРХ АШИГТ ЭСРЭГ БОЛОХООР ДЭМИЙРЭХИЙГ НЬ ЯАНА. САЯ Ч ГЭСЭН КАЗАХСТАНД БОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДАЛД ЯАЖ ОГДГОНОЖ СОЛИОРОВ???
Госсекретарь США Энтони Блинкен сказал: «Один урок из прошлой истории: когда в твоем доме оказались русские, их бывает сложно заставить уйти».
Хэрэв та гэрт америкчууд ирьэл амьд үлдэхэд хэцүү болно
Барууны ардчиллын замаар хөгжсөн улс ази африкт нэг ч байхгүй.
Төр нь төрийн алба нь авлигад идэгдсэн, ялзарсан төртэй, төрийн алба нь цүнхчидээр дүүрсэн, Төрөөс төрсөн тэрбумтнуудаа тоолж мэдэхээ байсан, Төрийн албан тушаалыг УИХ-ын гишүүд нь хүртэл албан тушаалд өөрийн хүнээ тавих нэрээр үнэлэн зардаг, бүр квоттой гэжүүгаа, нийгэм нь бүхэлдээ шударга бус, Монгол улсаа, Төрийн байгуулагуудаа хувийн компани шигээ үздэг болсон Монголд ийм жагсаал эсэргүүцэл гарвал би гайхахгүй, дэмжинэ
Казахстаны баруун болон хойд нутаг бол оросын нутаг юм ! 22 онд холбоот улсыг байгуулахад нэг согтуу нөхөр хилийг нь буруу зураад өгчихсөныг нүд муутай лёнин баталж орхисон юм 90 онд сална гэж яаж мэдэх вэ дэ ! Одооны үймээн бол сүртэй явдал биш цөөхөн хүн хамрагдаж маш цөөхөн хүн үхэж байна юм үзээгүй юмнууд сүр болгож ярьж бичдэг юм тэгсгээд нам болно ! Ард түмнээ бууддаг гадаадаас цэрэг авчирсан гээд энэ токоёвийг шонгийн модноос дүүжилчих чадалтай аавын хүү казахстанд байхгүй ! Харж л байгаарай !
Нутаг нь Уралаас дорно зүгт байхгүй Европ Франц гэдэг оросууд 16,-р зуунд ойрд түргүүдийг турхирч байлдуулан Зүүнгарыг Төв азид мөхөөн эзэн суусан. Одоо ч орос буриадууд Монголчуудыг хасаг лал гэж турхирдаг.
202.179.27.51 Сөнөсөн ч яадаг юм.
Ард түмнийхээ боломжийг хулгайлсан хэдэн гэр бүл, бүр түүнийгээ хамгаалсан бүхэл бүтэн төрийн механизм байсан ч гэсэн ард түмний тэвчээр нь нэг л өдөр барагдаж, төрийн хулгайч нарыг байранд нь тавьж чадна гэдгийг харуулсан байх, тэнд нэг их террористууд байхгүй байх , өөрийнх нь цэрэг цагдаа арми нь хүртэл төр засгийнхаа эсрэг болсон тул залуу дарангуйлагч нь харь орны цэргээр өөрийгөө хамгаалуулах, ард түмнийхээ эсрэг гал нээх тушаал өгч байгаа, токаев олон улсад муу нэртэй үлдэж, бас нэг улсын утасан ххүхэлдэй болж үлдэх, бас казахстан улсыг олон хориг санкци -д оруулах байх., орос иргэд олноор амьдардаг оросуудын язгуурын гэгдэдэг газар нутагт асуудал гарах байх. Бас дарангуйлагч дэлэмийг хамгаалдаг" зүүн НАТО" шиннэр идэвхжин амилж байгаа нь дэлхий нийтийг түгшээсэн бас нэгэн шинэ асуудал босч байгаа.
Энд бичсэнээр бол Казагстаны ард түмэн чинь Монголын ард түмнээс баян юм байна нэг хүнд ноогдох дмб нь 20 онд 9000$ хүрч өссөн гэж байна шдээ Монголынх гэтэл сураггүй .Казагстаны байгалын баялаг газар нутагт шунсан гадныхан мөн шашин оролцож өөрсдийг нь өөрсдөөр нь ниргүүлэх бослого зохион байгуулжээ .Мөнгөнд дуртай хүрээгээ баруун болон зүүн ёвропд тэлэх сонирхолтой шашин Казгастаныг ниргэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгалын баялагт нь шунсан балмадуудад үйлчилсэн.Казагстан Монголын замаар орвол хэдхэн жилийн дараа байгалын баялагаа ухуулаж ядуурна .Тэгээд Назарбаевыг хэрхэн сайн удирдагч байсаныг ойлгох байх .Назарбаевийн эрх мэдэлийг өөртөө авсан ерөнхийлөгч нь маш том алдаа гаргажээ.Назарваевийн эрхийг нь буцаан өгч Казагстаны асуудалыг дотороо өөрсдөө шийдэх нь Өгөөжтөй .Казагстан чинь өөрийн гэсэн цэрэг армитай биздээ ?армиа удирдаж чадахгүй болчихоод гаднаас дэмжлэг аваад байгаа юм уу ?муу л байна даа.!
Тоготвоожуулах нэрээр Оросын Казахын үдирдлагын цэнзур ухуулгыг монгод сурталчлах бүр буруу Ялангяа барууныханмүймээнд түлхэж байшаа юм шиг содморох бүр утгагүй
Хажууханд нь бууны дуу сонсогдож байхад монголын хил хэрхэн хамгаалагдаж байв? Эх орон тусгаар тогтнол гэж сайрхдаг нөхдүүд юу хийв гэдэг нь сонин.
манай гадаад мэдээнийхэн мэдээгээ шалтгаантай хамт бүтэн бичиж тавьж сурах хэрэгтэй байна Казахстанд яагаад бослого гарсаныг газын үнэ өссөн,эрхээ нэхэж жагссан жагсагчидийг террористууд утгаар тайлбарлаад байхийн Казахстаны бослогын гол шалтгаан Путин шүү дээ Казахстанд хоолоо идэх,орон гэрээ дулаацуулах,машинаа унахад газ хэрэглэдэг Газ бол Казахстаны ард түмний амин сүнс Гэтэл Казахстан газ олборлодог хэрнээ боловсруулах эрхээ Путиний тулгалтаас болж орост алдсан.Путиний гөлөгнүүд Монголд УЦС ийн гацааж хямд эрчим хүчийг оросоос ав тулгадаг бохир аргаараа Казахстаны оросууд газыг атгасан юм шүү
Элбэгдорж Эрдэнэтийг гусчихаад бод идсэн боохой шиг бууж байж билээ! Дараа нь даанч Нямдорж гэж нэг хашир нь дэндсэн бурхи завсар зайгvй хашгичаад гэрэл цохиулчихсан нь харамсалтай!!
Казахын ард түмэн нэг хүний, нэг намын дарангуйллыг эсэргүүцэн ардчилал, хүний эрх чөлөөний төлөө, авлига , шударга бус байдал гаарсаны эсрэг нэгдэн тэмцэж байна. Үүнийг олигархийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан этгээдүүд гадныхантай хамтран дарж байгаа бус ууу.
Аль улс орны дарангуйлагч олигархи бүлэглэлийн санаа зорилго ав адилхан байдаг жамтай. Тэд өөрийнхөө эрх машгийг хамгаалуулсан уяаны нохос болох гар хөлүүдтэй байдаг нь бас жам юм.
NYB iin eronhii nariin bichgiin darga Kofi Annantai uulzlaa hehe Haaltaa neegeed Haaltaa haagaad Jenko Oyunerdene Baatar Topar Menget Bas nogoo Amarsaihan tovarish geed hehe
Zygeer l hoshin shog uurlaad ch yaahav Zandkaa geed eviidee chaavaas orovdoltei chadvargyi garuud
Казакстанаар зогсохгүй тэс өөр хэл соёлтой улс үндэстэнүүд Оросын колони байсаар туйлдаж дэлбэрэхэд бэлэн байгаа, эрт орой ингэж босох нь ойлгомжтой. Ямар юмных нь Террористууд байхав. Монголчууд Солонгост ажиллаж байр, машины мөнгө олдог шиг Оросын Станы залуус шашин нэгт ах дүүдээ туслана гэж лалын алан хядагч-ISIS-д хөлсөөр байлдаж байсан, тэднээс хэд байсаныг үгүйсгэхгүй. Гэхдээ бүхэлдээ авилгал хээл хахууль, ядуурал, архидалт, гэмт хэрэг... ядарч туйлдсан ард иргэдийн тэмцэл байсаныг ижилхэн зовлонтой Коммунист МАН-д боолчлуулж байгаа Монголчууд ойлгоход төвөггүй бна.
казакстан ЗХУ-ын бүрэлдэхүүн биш байлаач гэсэн Союзный белорус шиг улс юм казакстан шиг цөөхөн хүн амтай эдийн засгийн хөгжил сул байгалын баялагтэй орон америкийн боол болбол еврейчүүдийн гараасгарахгүй ЗХУ-ын үед казакстанд олон үйлдвэр байгуулсан баягалийн баялгийг америк шиг огт цөлмөөгүй ХАМГИЙН СОЁЛГҮЙ УЛС ХӨРӨНГӨТНҮҮД ЮМ токаев союзный улсаа хурдан байгуул ард түмэн хүсээд байна
МУСЛИМ БАЙСАН ГАЗАР XЭЗЭЭ Ч ӨӨДЛӨXГҮЙ.
Казакстанд ардчилал бүрэн утгаар байгаагүй юм байна. үг хэлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэж нам, бүлгэм байгуулах эрх байгаагүй. Улс орон нь нэг хүний эрх мэдэлд байсан агаад тэр нь учиргүй шуналтай нэгэн байжээ. Шуналтай хүнд төрийн эрхийг бариулж болохгүй гэж Чингис хаан хэлсэн байдаг. Нөгөөтэйгүүр эрх чөлөөг эрхэмд үздэг мусалман хүмүүсийн зан чанар бас нөлөөлөө биз.
ард тумний эсрэг зэвсэг хэрэглэж,олон сайхан залуучуудыг буудан хороосон казакстаны еронхийлогч токаев,олон ард тумнийг дарангуйлаж,казакстаны баялагыг хулгайлаж,хамаатан садангуудтай,найз ноходтэй хамтран ууж идсэн экс еронхийлогч назарбаевыг нарыг казакстаны ард тумэн хэзээ нэгэн цагт буудан хороох болно гэдэгт итгэлтэй байна.