sonin.mn
Хүний өдөр тутмын үйл ажиллагаа болон амьдралын хэв маягаас шууд хамаарч өнөөгийн дэлхийн цаг уурын дулаарал буюу агаарын мандлын бохирдолт, утаа, тоосонцор ба CO2 нүүрс төрөгчийн давхар исэл зэрэг нь агаарын найрлагыг шууд өөрчилснөөр озоны О3 давхрыг нимгэлж нарны энергийн тусгал өөрчлөгдөж агаар
мандал халах үзэгдэл явагдаж цаашдаа хуурайшиж цөлжих нөхцөл үүсээд байгаа билээ. Дээр нь агаарын бохирдолт тоосонцор нь нийт байгаль экологид маш сөрөг нөлөө үзүүлээд эхэлжээ. Ингээд нэг талаас маш хурдацтай өнөөгийн хүн төрөлхтний хөгжил ба өсөлт нөгөө талаас байгаль цаг уурын бохирдолт дулаарал зэргийг зохицуулж тэнцвэржүүлэхийн тулд цэвэр эрчим хүч түүний дотор цөмийн эрчим хүчийг ашиглаж болох эсэх нь анхаарлын төвд ороод байгаа юм. Мөн цаашилбал түүнийг ашиглах тохиолдолд ямар хор хөнөөл гарах тухай ойлголт нь өнөөгийн хүн төрөлхтөнг хоёр тал болгон хувааж байгаа юм. Байгаль дэлхийг бохирдуулахгүй цэвэр найдвартай эрчим үйлдвэрлэх нь хүн төрөлхтний өнөөгийн үндсэн суурь зорилт зарчим юм.
 
Дэлхийн агаар мандалд хүний хүчин зүйлийн нөлөөг багасгахын тулд өнөөдрийн агаарт ялгаруулж буй 30 тэр бум тонн нүүрс төрөгчийн давхар эслийн СО2 ялгаралтыг
зогсоож тэг цэг болгох шаардлагатай юм. 2018 оны судалгаагаар нүүрстөрөгчийн давхар ислийн дөрөвний гурав буюу 76% органик биетийн чулуужсан үлдэгдлийг шатааж эрчим хүч үйлдвэрлэснээс үүсжээ. Ер нь өнөөгийн хүн амыг автомашингүйгээр, өдөр дутмын амьдралд халаалт хөргөлтгүйгээр, ер нь бүхий л үйл ажиллагаа түүний дотор аливаа жижиг зүйлийг угсарч нийлүүлж том жижиг болгох гээд бүхий л бүтээн байгуулалтанд эрчим хүч үйлдвэрлэж цахилгаан гаргаж хэрэглэхгүйгээр төсөөлөхийн аргагүй эрин үе юм. Ингээд эсрэгээрээ нийт эрчим хүчний 80% гаруй хувь нь органик биетийн чулуужсан үлдэгдлээс үйлдвэрлэгддэг ба үүнээс 33% газрын тос буюу нефтнээс, 27% нүүрснээс, 24% байгалийн хийнээс зөвхөн үлдсэн 16% нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглажээ.
 
Үүнд:
 
7% усан цахилгаан станц, 5% нарны, салхины, далайн түрэлтийн, геотермал буюу газрын гүний ялгаруулж буй дулаан ашиглаж үлдсэн 4% хувийг цөмийн энергийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Дээрхи тооцооноос харахад бид ихэнхдээ эрчим хүчээ газрын тос ба хар нүүрснээс гаргаж байгаа нь агаарт хорт хий нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулах үндсэн шалтгаан болоод байгаа юм. Тиймээс бидний гол зорилго бол аль болох бага CO2 ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэр хэрэглэх явдал ба нөгөө талаас цаашдаа хүн төрөлхтөн өөрийн үйл ажиллагаандаа зөвхөн цахилгаан эрчим хүчийг 100 хувь өдөр тутамдаа ашиглах явдал юм. Энэ нь нэг талаас өнөөгийн амьдралын шаардлага бөгөөд нөгөө талаас байгаль экологийн асуудал ч мөн. Жишээлбэл одоо нэвтрээд байгаа 100% цахилгаан автомашин, цахилгаан халаагуур хөргүүр, цахилгаан дотоод шаталтын зуух зэрэг цахилгаанаар ажилладаг бүхий л зүйл нь өдөр тутмын хүний амьдралын хэв маягт нэвтэрчээ.
 
Цахилгаан эрчим хүчийг хүн төрөлхтөн нээж хэрэгцээндээ хэрэглээд 200 гаруй жил болсон байна. Тэгээд ч одоо өдөр тутам бид цахилгаан эрчимгүйгээр амьдралаа төсөөлөхөд хэцүү болсон. Одоо хэрэгцээндээ үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүд нь өөр өөр. Түүний дотор нүүрс, ус, нар, салхи, цөмийн энерги зэрэг орно. Дэлхий дээр нийт үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчийг органик биетийн чулуужсан үлдэгдлээс 63%, сэргээгдэх эх үүсвэрүүдээс 27%, цөмийн эрчим хүчээс 10% тус гарган авч байгаа юм.
 
Дээр нь сүүлийн 20 жилийн дотор нийт хүн төрөлхтний цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15PWh аас 26PWh (пэтаватт цаг) хүртэл өссөн ба хэрэглээ 73% нэмэгджээ. Энэ тоо цаашид өсөх нь дамжиггүй юм, тиймээс сэргээгдэх эрчим хүч ашиглаад дээр нь органик биетийн чулуужсан нүүрснээс цахилгаан эрчим гаргаад ч одоогийн хүн төрөлхтний эрэлт хэрэгцээг гүйцэх боломжгүй бөгөөд дэлхийн агаар мандлын СО2 хэмжээ шууд хамааралтайгаар өсөн нэмэгдэх ба байгаль экологид улам сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой болоод байгаа юм.
 
Франц улс цахилгаан эрчим хүчээ 67% цөмийн эрчим хүчнээс, 12% уснаас, 11% сэргээгдэх эх үүсвэрүүдээс ба үлдсэн 10% нүүрснээс тус тус үйлдвэрлэн гаргаж авч байна. Харин Швед улс 30% цөмийн эрчим хүчнээс, 45% уснаас, 23% сэргээгдэх эх үүсвэрүүдээс тус тус цахилгаан үйлдвэрлэдэг. Дээрхи тоог харахад цөмийн эрчим хүч ашиглаж цахилгаан гарган авч байгаль экологид эерэгээр нөлөөлж болохыг харуулжээ. Гэвч сүүлийн үедцөмийн энерги ашиглаж цахилгаан эрчим хүч гаргаж авах технологи нь хуучирсан мөн барилга байгууламж нь нүсэр дээр нь цаг хугацаа шаардсан зэргээс болоод, улс орнууд цөмийн энерги ашиглах талаар өөр өөр санал бодолтой байна. Дээр нь уран өдөөж задлаад цөмийн гинжин урвал явуулж түүнээс ялгарах энерги дулаанаар усыг өндөр температурт уур болгон хүчтэй хөөж турбинээ эргүүлснээр цахилгаан эрчим гарган авах зураглал юм. Ингээд цаашид цөмийн урвал үндсэндээ явагдаж дууссаны дараа үлдэгдэл буюу цөмийн хаягдалыг өнөөгийн шатанд яг ямар аргаар царцаах тусгаарлах битүүмжлэх асуудал мөн төгс шийдэгдээгүй байгаа юм.
 
Учир нь үлдэгдэл цацраг идэвхит элемент нь их олон жил задарч хортой урвал явагддаг байна. Тиймээс хүн төрөлхтөн газарт булах, сөнөсөн галт уулын холойд хийх, хар тугалган ханатай битүү зай завсаргүй хайрцагт (задралын эцсийн элемент) хадгалах, мөн сансарт гаргаж хаях зэрэг шийдлүүдийг хайсаар иржээ. Дээрхи шалтгаан ба үр дагаврыг тооцож эрдэмтэд шинэ төрлийн бага овортой жижигрүүлсэн цөмийн өдөөгчийг эрэл хайгуул хийж түүнэс гарах хаягдал зэргийг технологийн хувьд шийдэж амьдрал дээр нэвтрүүлээд туршаад байгаа юм.
 
Тиймээс өнөөгийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ бол тогтвортой найдвартай урт хугацаанд болон байгаль экологид ээлтэй цэвэр цахилгаан эрчим хүчээр хангах явдал юм. Гэвч зарим цэвэр эх үүсвэрүүдэд жишээ нь нарны энергээр цахилгаан эрчим хүч үйлдэрлэл нь эсрэгээрээ орой болох дээр айл өрхийн хэрэглээ ихсэж харин цахилгаан эрчим үйлдвэрлэл нь багасна, мөн салхиных ч мөн адил өдөр шөнийн нөхцөл байдлаас хамаарана. Ер нь сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч байгаа цахилгаан энергийг найдвартай болгохын тулд үйлдвэрлэж авсан цахилгаанаа том хэмжээтэй “агуулхад” найдвартай хадгалж түүнийгээ хэрэглээний дагуу түгээх шаардлага урган гарч байгаа юм. Энэ шийдэл бас төгс болоогүй байгаа.
 
Яг өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн шатанд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хөгжлийн завсрын үе таарч үүнд нэг талаас хэрэглээний өсөлт нөгөө талаас байгаль
орчны бохирдолт шийдвэрлэх нь одоогийн цахилгаан үйлдвэрлэх гол түлхүүр ба түүний дотор аль эх үүсвэрүүд илүү үр ашигтай гэдгийг тодорхойлох явдал юм. Гэхдээ цахилгаан гаргаж байгаа эх үүсвэрүүд нь бүгд давуу бөгөөд сөрөг талтай, тиймээс аль нь сайн өөрийн орны нөхцөл ба онцлогт тохируулах нь оновчтой. Гэхдээ олон талаараа өрсөлдөхүйц давуу байдал нь цөмийн энергийг ашиглах технологи билээ. Мөн түүнчлэн өнөөгийн шинэчлэгдэж байгаа цөмийн цахилгаан эрчим үйлдвэрлэх технологи нь ирээдүйдээ илүү оновчтой болгож өрсөлдөхүйц шийдэлтэй болгосон байна.
 
Монгол улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл нь 1989 оны 12 сараас 2020 оны 12 сарын хооронд жил болгон дунджаар 3,482GWh-аар өсөж 2020 оны 12 сарын байдлаар 7,070 GWh (гигаватт цаг) хүрсэн ба түүний 92% зөвхөн нүүрснээс, 6% сэргээгдэх эрчим хүч болон салхинаас үлдсэн 1% (нэг нэг хувь нь) ус болон нарны эрчим хүч ашиглаж үйлдвэрлэжээ.
 
Монгол улс цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглаж цаашилбал уранаас цахилгаан эрчим үйлдвэрлэж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой улс. Дээр нь цацраг идэвхит изотоп болон цацрагийг ашиглаж хөдөө аж ахуй болон анагаах ухаанд ашиглаж аж үйлдвэр, уул уурхай зэрэг салбарт үр өгөөжийг нь хүртээлтэй болгох өндөр сонирхолтой юм. Түүнээс гадна ураны нөөц нь ойролцоогоор 74,000 tU бөгөөд цаашилбал нийт байгалийн нөөц 1.47 саяа tU (химийн элемент Уран нь тоннд) байгааг судалж тогтоосон байна.
 
Энэ их ураны нөөц боломжийг ашиглавал манай улс ирээдүйдээ импортын шатахуун болон цахилгаан эрчим хүчнээс хамааралгүй болох нь дамжиггүй юм. Гэвч хүн амын сууршил, газар нүтгийн өргөн уудам байдал дээр нь цахилгаан дамжуулах шугам зэргээс хамаараад атомын цахилгаан станцын өгөөж ашиг нь судалгааны түвшинд байгаа. Мөн бусад орнуудын адил одоогийн хамгийн бага оврын цөмийн өдөөгч ба хаягдалгүй оновчтой шинэ технологи зэрэг нь манай улсын судалгаанд байгаа юм. Дээрхи төрлийн судалгаа нь цаг үе ээ олсон бөгөөд цаашдаа үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Тиймээс амьдрал дээр судалгааны цөмийн өдөөгчийг байгуулж ажиллах хүч бэлдэх, цацрагаар алсын зайнаас материалын бүтэц тодорхойлох мөн анагаах ухаанд цацрагт идэвхит изотопыг тусгай зорилгоор ашиглана. Мөн эрдэмтэдтэй хамтран цөмийн эрчим хүч ашиглах аюулгүй байдлын дүрэм журам боловсруулж ажиллах нь өнөөгийн амьдралын шаардлага нөхцөлөөс урган гарч байгаа юм. Хүн амын эрүүл мэнд түүний дотор хавдарын эсийг зөв оношлох ба эмчлэхэд цацраг идэвхит бодисыг хэрэглэж байгаа нь энэ салбарыг хөгжүүлэх өөр нэг зорилт.
 
Энэ бүх чиглэлээр манай улс амжилтанд хүрвэл хөгжил дэвшилтэнд өндөр хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд цөмийн энергийг энх тайваны зорилгод ашиглах нь
үр өгөөжтэй гэдэг баталгаа болох юм. Дээр нь цөмийн энергийг энх тайвны чиглэлд ашиглах нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж хүн төрөлхтөнд асар өндөр боломж авчрах нь дамжиггүй.
 
Хөгжлийн судлаач М.Баяр