“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээгчээр хүн бүр бага залуу наснаасаа эрдэм боловсролыг эрхэмлэн, ажил хөдөлмөрийг уйгагүй шамдан сурвал амьдралын алтан түлхүүр атгагдаж, сайн сайхан амьдрах эх үндэс, хөрс суурь бий болно.
Залхуугийн гэрт түлшгүй, залгидгийн гэрт хоолгүй гэгчээр залхуурч, бэлэнчлэхийг урьдал болговол юм юмаар дутагдаж, дулимагхан, тааруу амьдрах шалтгаан болно.
Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал гэдэг мэргэн ардынхаа, онч үгийг санаж, ажлыг хүнд, хэцүү хэмээн бэрхшээж, хойш суун төвөгшөөхгүйгээр үнэн сэтгэлээсээ чанартай хийж дуусгаж, байх нь хамгаас чухал. Ажил хөдөлмөр хийхгүйгээр сайн сайхан амьдарч, аж төрнө гэж байхгүй. Хийх ажлаа урьдчилан сайн бодож төлөвлөн, цагийн юмыг цагт нь бүрэн гүйцэт амжуулж ирсэн, хөх өвгөдийнхөө хөдөлмөрч, дайчин сайхан чанарыг өвлүүштэй.
Бурмаар тэжээхээр урмаар тэтгэ гэдгийг байнга бодож, хүн бүр биө биедээ урмын үг хайрлаж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, агуу зохиолч Очирбатын Дашбалбарын “Хүмүүсээ, амьддаа бие биөнээ хайрла!” гэдэг сайхан үгийг байнга анхаарч, амьдралдаа мөрдлөг болгон, ажиллаж амьдрах нь нэн зохилтой. Биө биендээ хатуу ширүүн үг хэлж, гомдоож болохгүй. Энэ нь арван хар нүглийн нэгэнд ордгийг анзаарч, хамгийн гол нь хүнлэг, сэтгэлтэй, эвсэг зан чанартай, хамтач аж төрж амьдарцгаая.
Хүн ахтай, дээл захтай гэдгийг санаж, ахас ихэс, ахмад үеэ байнга хүндэлж, баярлуулан зочдыг ирэхэд тосон авч, гэртээ оруулан суудалд суулгаж, амар мэндийг нь асууж, цай идээ, хоол, ундаар дайлж тавтай ярилцаж байвал зохистой. Дээр үеэс ахмад настнаа хүндэлж, урамшуулж ирсэн уламжлалтай билээ, бид.
Чингис хаан: “Миний харъяат 60 наснаас дээшихэд дан, 70 наснаас дээшхэд хоёр, 80 наснаас дээш гурван, 90 наснаас дээш дөрвөн, 100 наснаас дээшхэд таван хувь тэтгэлэг олгож, 110 наснаас дээшхийг надад бараалхуул, өвөрмөц шагнана" гэж зарлиг буулгасан байдаг.
Монголын төр, ард түмэн ахмад настнуудынхаа амьдрал, аж байдлын талаар ямагт ихээхэн анхаарч ирсэн бөгөөд 65-69 насныхад 50 мянга, 70- 79 насныхад 80 мянга 80-89 насныхад 150 мянга, 90-99 насныхад 250 мянган төгрөгийг Насны хишиг болгон улсын баяр наадам, сар шинийн баяраар жилд хоёр удаа олгож, 100 наснаас дээших азай буурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардуулж, баярлуулдаг сайхан уламжлал тогтож байгаад баяртай байна.
Монгол Улсын төр засаг, сүүлийн хоёр жилийн коронавирусийн хүнд үеийн байдлыг анхааран үзэж, ард олон, албан байгууллага, аж ахуйн нэгжид тус дэм болж, туслалцаа үзүүлэх зорилгоор олон тэрбум төгрөгийн дулаан, цахилгаан, ус, хог хаягдлын үнийг тодорхой хугацаанд чөлөөлсний зэрэгцээ шахмал түлшний үнийг 50-аас дээш хувиар хөнгөлж бодитой, тодорхой, хүндээ хүрсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн явдалд баярлаад баршгүй түүхэн амьд ажил болсон юм.
Монголчууд олон зууны тэртээгээс “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдгийг амьдрал ахуйдаа ягштал баримталж, хамтарч эсгий хийх, худаг ус гаргах, малаа ноосолдог сайхан заншилтай байсан бөгөөд одоо ч энэ сайхан уламжлал монгол нутагт хэрэгжсээр байгаад олзуурхууштай.
Үеийн үед үнэнч шударга зан үйлийг алхам дутамдаа мөрдөж ирсэн түүхтэй. Үнэнээс хазайвал үйлс бүтэхгүй, нэр хүндээ алдана. Нэр хугарснаас яс хугарсан нь дээр гэдэг үгийг байнга санаж явах учиртай.
Өөртэй нь холбоотой бурууг хэн нэгэн хүн буюу ямар нэг байгууллагад наан хамаатуулах гэж оролдох нь үнэнд огтхон ч нийцэхгүй. Бурууг бусдаас бүү хай, бурууг өөрөөсөө хайж, үнэнч шударгыг сэтгэлээсээ эрхэмлэж “Үнэнээрээ явбал, үхэр тэргээр туулай гүйцнэ” хэмээн айлдсан алтан үеийнхнийхээ үнэт сургаалыг санаж, худлаа хэлэх, хуурч мэхлэхийг цээрлэж, хойч үеийнхэндээ сургаал зөвлөгөөнөө байнга хэлж өгцгөөе.
Монгол зан уламжлалаа хүүхэд залуустаа улам сайн шингээж, түгээн дэлгэрүүлж өргөн хүрээнд, далайцтай нийтийн хүртээл болгууштайг амьдрал шаардаж, хүсэн хүлээж байна.
Монголын ард түмэн үеийн үед төрөө дээдэлж, “Төр минь өршөө, төрийн буян хишиг" хэмээн сүжиглэсээр ирснийг түүх нотолж байна.
Уламжлал бол ухааруулж сэнхрүүлэн, ул суурьтай хандах хандлагыг бий болгож, болохгүйг цээрээр мэдрүүлж, хүмүүн заяатныг хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хүн бүр зан уламжлалаа сахин, төрөө дээдлэн түүхэн шийдвэрүүдийг хэрэгжүүлж, түмнээ хайрлан түшиж, төрөлх Монголоо хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулцгаая.
Ц.Ламаахүү
/Ахмад настан/
Сэтгэгдэл1
Fuckn you i am straight oerson anyone who cross me off i am go trough bz i like myself so so gohead.I crush who picjked me
Go on me straight syndromes
Орчин үеэс бүр түргэн сурах хэрэгтэй байна
Дан хувь гэхээр юу гэсэн үг вэ. Чингисийн зарлигийг харж байсан хүн гуай
Бүдүүлэг хоцрогдсон буруу хэвшлүүдээс ЗАН ЗАНШИЛ гэдэг юмаа салгаж хүн амаа сэнхрүүлэхгүй бол болохгүй шүү. Рефлексийн түвшинд хүрч хэвшсэн зүйлийн дийлэнх нь мунхаг муйхар юм байна. Буруу зөв сайн мууг ухаж ойлгох чадваргүй зам дээр нь хэвтэж буй хүнийг олж харах хэвшилгүй зүгээр л дээр нь гишгээд явдаг мундаг болон ядарсан хүмүүс хэт олон юм. Олуулаа нэг дор амьдрах хэвшилгүй хүмүүс хүний эрх ашиг бусдыг хүндэтгэх наад захын зүйлийг ч үнэт зүйлээ болгохгүй юм. Ийм хүмүүс эрх мэдэл боломжтой болохоороо бүр аймаар. Хүн ёсны наад захын соёлын зүйлсийг ардчилал гэдгээс нь салгаж ойлгуулахгүй бол андуурч улстөрждөг ч хүн байдаг бололтой. Эхлээд танихгүй хүнийг дараа нь өөр үндэстэн ястныг ч хүн гэж үздэг болгох нь чухал. Ялгаварлан гадуурхах
Ялгаварлан гадуурхах үзэл юунд хүргэдгийг ойлгуулах ажил хэрэгтэй. Манай хүү Дондог ах гэхийн хажуугаар хааяа ч гэсэн манай дэлхий, хүн төрлөхтөн гэж боддог хэвшил олгомоор байгаа юм олон олон хүнд. Бусдыг хүндэтгэхгүйгээр өөрийн эрх ашгийг хамгаалж чадахгүй шүү дээ. Эх оронч хүний дүрийг дандаа л гоё торгон дээл мөнгөн бүстэй асар том хонины ууцны ард суусан хүнээр төлөөлүүлэх хууль байхгүй шүүдээ.
Монголчууд үеийн үед төрөө дээдлэж, сүжиглэсээр ирсэн гэдэг үг нэг л худлаа сонсогддог. Энэ үгийг социйн үед зохиож, олонд тархаасан байх. Тийм л сүрхий төр, улсаа дээдэлдэг байсан бол яалаа гэж хаад, ноёд нь хоорондоо алалцаад улсаа самарч, тусгаар тогтнолоо алдахавдээ. Тийм итгэл үнэмшилтэй байснаар энэ ард түмэн аз жаргалтай, амар тайван байж үзсэн үе байна уу? Эсрэгээрээ дандаа төрийн дарамтанд байсан юм биш үү түүх судалахад. Манай улс одоо нүүдэлчин биш суурин улс болсон. Шинэ, хөгжингүй улс больё гэвэл зарим үеээ өнгөрөөсөн, худлаа үгнүүд, зан заншил, итгэл үнэмшлийг зоригтой хаях, шинэчилэх хэрэгтэй.
Ulamjlal, zan zashlaa, uv soeloo hamgiin sain hadgalsan uls oron gedeg hamgiin hotsrogdson bvdvvleg, manaih shig l baidgiin daa !
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
УЛАМЖЛАЛ шинэчлэл гэдэг ойлголт байдаг юм.Энэ хоёрын тохироог зөв бүрдүүлэх ёстой гэж үздэг.АРД түмнийхээ баримталж ирсэн зан заншил,ёс зүйг уламжлан авч өөрсдийгөө сургахын хамт юуг нь өөрчлөн шинэчилж,эрин үетэйгээ тохируулан нийцүүлэхээ мэддэг байхыг өнөө үё шаардаж байна шүү дээ! Залуучууд ахмад үёэ хэт үгүйсгэх,мөн,хэт шүтэх ч хэрэггүй.Дээрх ойлголтын зөв тохироо, гаргалгааголох ёстой л доо!
Рррррррррр