sonin.mn

1990-ээд  оны залуусын дунд хараа булаасан хамгийн сайхан хосуудын нэг нь мисс И.Түмэнхүслэн гитарчин Өөжгий нар байлаа. Харш жил, хатуу жил гэх мундахгүй шалтгаанаар хойшлуулсаар "цуутай хүүхэн  хуримгүй"-н биелэлийг олсон сайхан бүсгүй өдгөө Германд амьдарч буй. Хоёулаа урлагийн хүмүүс болохоор ямагт олны нүдэнд ил тэдний амьдрал төдийлөн удаан үргэлжпээгүй ч хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоосон.

Залуу насны ааг омгоор амьдрал нь бүтэлгүйтсэн ч тэд өнөө хир хүүгийнхээ өмнө эцэг, эх байх үүргээ хариуцлагатай биелүүлдэг гэсэн. Хамгийн сонирхолтой нь тэд аль аль нь хүүгээ асрамжиндаа авч үлдэх гэж булаацаггдан aрван нэгэн удаа шүүхдэлцсэн байдаг. Аль аль нь шазруун, омголон тэднийг энэ зан нь ч холдуулсан байж ч магадгүй.

Үүнээсээ болж Өөжгий эхнэрээ хадам ээж, ахынх нь хамт чамгүй айлгаж бүр танхайн хэргээр цагдаад байцаагдаж байсан гэдэг. Ямартаа ч арван нэг дэх удаагийн буюу дээд шүүх дээр эцэг Өлзий-Оршихоор хүүг нь асрамжлуулах шийдвэрийг гаргаснаар дуулиант салалтанд цэг тавигдсан аж. Энэ нь мисс бүсгүйн Германы иргэн болж хараахан амжаагүйтэй холбоотой байжээ.

Өдгөө арав гаруй жил европт төвхнөсөн мисс бүсгүй хүүгээ зуны амралтаар нь байнга авч зугаацуулдаг гэдэг. Түүгээр ч барахгүй байдаг чадлаараа тэмцэж хүүгээ авч үлдсэн Өөжгийгийн сэтгэл зүтгэлийг ч үнэлдгийг дотныхон нь ярьдаг. Тэдний хүү математиктаа толгой цохисон сэргэлэн, адтай нэгэн байдаг. Ямартаа ч ээжээс нь давж гарч ганц хүүгээ хүний зэрэгтэй хүн болгосон Өөжгий шиг аав түүний ойр хавьд л лав байхгүй гэдэг үнэн байх.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин