Сагил сумын нутагт өвс, ургамал жигд сайхан ургаж, хар мод, улиас, бургас, харгана зэрэг бутлаг ургамлууд гоёлын дээлээ өмссөн шиг цэцэг, навчаа дэлгэж сагсайн өнгөө зассан нь сайхан харагдаж, сэтгэлийг сэргээж, унаган нутгийн хүнийг уяраах шахуу байлаа. Өвс, ногоо, ургамал урьд жилүүдээс илүү их ургасан гэж нутгийнхан сэтгэл хангалуун ярина.
Сумын төвийн тохижилт сайжирч, өнгө үзэмжтэй болж, гудамжуудыг цементэн замтай болгож, айлуудын суурьшлын эргэн тойронд цементэн /хатуу хучилт/ замыг тойруулан /тойрог гаргаж/ тавьжээ. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн тохижилт бүр илүү гоё болжээ.Зарим айл хашаагаа үзэмжтэй болгож цэмцийлгэсэн байна. Сумын Засаг даргын Тамгын газар, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд тохижуулсан ажлаа үргэлжлүүлэн сайжруулж, Улиасны үзүүрийн хар замаас сумын төв хүртэл 5-6 км хар зам тавиулж, чинээлэг амьдралтай айл өрхүүдийн амьжиргааг дэмжиж, амьдралын дундаж түвшнээс доогуур байгаа өрхүүдийн амьдралыг дээшлүүлэхэд гол анхаарлаа чиглүүлбэл ямар вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна.
Зуны адаг наймдугаар сарын 25-ны сайн өдөр Сагилийн дунд сургуулийн наймдугаар ангийн дөрөв дэх төгсөлт 1971 оны наймдугаар ангийнхан 50 жилийн дараа Н.Цэвэгмид агсны анги удирдсан шавь нар багш, сургуулиа дурсан төгсөгчдийн төлөөлөл уулзацгаав.
1971 онд Ц.Цэвээнгэрэл би хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан ба шавь нарын урилгаар уулзалтад оролцох боломж олгосонд баяртай байна. Уулзалтад сумын Засаг дарга Л.Санжжав, ахмад багш Ц.Цэвээнгэрэл, Н.Шуумаржав, сургуулийн захирал С.Саранчимэг, сургуулийн нийгмийн ажилтан М.Солонго, зарим багш, цөөн тооны сурагчид эцэг эхийн төлөөлөгчид, 1971 оны наймдугаар анги төгссөн төлөөлөгчид, хамт суралцаж байсан сурагчдын төлөөлөл оролцов. Үүнд Ж.Мэндбаяр, Н.Мягмаржав, Л.Янжмаа, Н.Эрдэнэ-Очир, Ц.Отгонбаяр, Х.Жаргал, Ч.Эрдэнэчулуун, Ц.Цэвээнгэрэл /Цэрэний/, Н.Цогт-Очир, Ю.Батсүх, Р.Халзан, Б.Цээбумба, Д.Оюун нар оролцов.
Төгсөгчдийн ахлагч О.Мэндбаяр, Н.Мягмаржав нар үг хэлж, сургууль, багш нараа дурсан ярьж баяр хүргэв. Уулзалтад оролцсон төгсөгсчдийн талархлын бэлэг, дурсгалын зүйлүүдийг сургуульдаа мөн уулзалтад оролцсон ахмад багш Ц.Цэвээнгэрэл, Н.Шуумаржав, сургуулийн ахмад ажилчин төгссөн шавь нараар бахархаад баршгүй, Монголын үнэт эрдэнэ юм аа.
Сургуулийн захирал асан Х.Намжилмаа ажиллах хугацаандаа сургуулийн орчныг мөн хичээлийн болон дотуур байрны гадна, дотно засвар тохижилтыг сайн хийсэн ба орчин үеийн сургалтын техник, төхөөрөмж, үзүүлбэрүүд, дотуур байрны гал тогооны иж бүрдлээр хангаж байрлуулсан нь ажлын чанарыг харуулжээ.
Ажилсаг, бүтээлч захирал юм. Шинээр сонгогдсон захирал С.Саранчимэг сургуульдаа олон жил багшилсан, туршлагатай захирал хийх чадвартай багш байна. Шүлэг, дуу бичдэг, өөрийн бичсэн “Миний сургууль” дуу нь сургуулийн сүлд дуу болж аяыг Г.Мөнхболд зохиожээ. Залуу захиралдаа ажлын амжилт хүсье.
Сагил сумын найман жилийн дунд сургуулийн багш, ажилчид, сурагчид улсын төсвөөр бариулсан хоёр давхар хичээлийн шинэ байрыг 1979-1980 онуудад бариулж 1980 оны аравдугаар сард хүлээн аваад тохижилт хийж хичээл, сургалтын ажлаа явуулж эхэлсэн түүхтэй. Цэвэр бохир усны системтэй, сумын төвд ганц үлгэр жишээ байгууламж байв.
1980 оны дөрөвдүгээр сарын эхээр хичээлийн байрны зүүн талын талбайг зүлэгжүүлж, мод тарих ажлыг зохион байгуулав. Дөрвөн настай улиас модны суулгацыг аймгийн ойн аж ахуйн дарга агсан Б.Гэндэнжавын санал бопгосноор ойн дарга өөрөө авч ирж өгсөн учраас бид тариалсан юм. Б.Гэндэнжав бид нар найз байсан ба багш агсан Ч.Юмсүрэнгийн садан төрлийн байв.
Хичээлийн хоёр давхар, мөн 1978 онд баригдсан хоёр давхар дотуур байрны барилгууд бохир, цэвэр усны байгууламжтай учир, усаар хангахын тулд “Ялалт" нэгдлээс хуучин дотуур байрны уртавтар нэг давхар барилгаас 30м орчим зүүн талд гүн өрмийн худаг гаргаж тохижуулсан юм. Энэ худгаас сургуулийн хичээлийн байрны /1964 онд баригдсан “Ураймжаа” улаан байр, хоёр давхар хичээлийн байр/ зүүн талаар сувгийг худалдаа бэлтгэлийн анги, мал эмнэлэг хүртэл гаргаж ус гүйлгэж моднууд, талбайг усалдаг байв.
Хичээлийн байрны зүүн талд сургуулийн багш, ажилчид улиасны шинэ суулгацыг суулгаж багш ажилчдын нэрэмжит болгож тарьсан юм. Үүнд захирал Ц.Цэвээнгэрэл, хичээлийн эрхлэгч Д.Чулуунбаатар, ээлжийн бага ангийн хичээлийн эрхлэгч Г.Журжич, багш О.Жав, Б.Суранжаа, Г.Цэвэгмид, Ж.Толя, Г.Баянсан, С.Лхагвасүрэн нарт гардуулав. Ахмад багш Ц.Цэвээнгэрэл, Н.Шуумаржав нар үг хэлж, талархал илэрхийлэв. Сумын Засаг дарга баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн сургуулиа 1971 онд онц суралцан төгсгөсөн Биньегийн бичсэн номууд бусад дурсгалын зүйлүүдийг Б.Бинье агсны гэр бүл Н.Тогтохсүрэнгийн мэндчилгээг дамжуулж дурсгалын зүйлүүдийг төгсгөгчдийн ахлах төлөөлөгч Ж.Мэндбаяр, Н.Мягмаржав нар сургуулийн захиралд гардуулж өгөв. Сургуулийн захирал төгсөгчид баяр хүргэж үг хэлсэн ба нийгмийн ажилтан М.Солонго сурагчдын бэлтгэсэн концертыг үзэхийг урьж тоглолтыг дуу хөгжмийн багш Д.Дэмбэрэлням бэлтгэж сонирхуулав. Сурагчид чадварлаг дуулж, шүлэглэж байсан нь урлагийн авьяастан болохоо харуулав.
Тус сургуулийг 1971 оны төгсгөгчид 41-ээс 20 нь нас барсан ба одоо 21 төгсөгч сайхан амьдарч, ажиллаж ач зээ нар олонтой болж баяртай аж төрж байна. Төгсөгчдөөс хүний гавьяат эмч Д.Цэвээн /Давст/, ХАА-н ШУ-ны академийн гишүүн, доктор /Ph.D/ агсан Б.Бинье /Сагил/, барилга сантехникийн улсын зөвлөх инженер ШУ-ны хүндэт профессор Б.Энхжаргал /Сагил/, Монгол Улсын аварга малчин агсан Ц.Пүрэв /Давст/ нараас гадна Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт дөрөв, “Алтангадас” одонт долоо байгаагаас гадна “Алдарт эх”-ийн одонт 19, салбарын тэргүүн 16, таван жилийн гавшгайч найм байгаа гэнэ. 1971 онд энэ ангид Сагил сумаас 22, Түргэнээс 10 Давстаас долоо, бусад сумаас хоёр сурагч сурч байжээ.
1971 онд наймдугаар анги төгссөн “Өндөр” Ц.Пүрэв агсан улсын аварга малчин байсан бөгөөд хүү П.Бүрэнтөгс 25 дахь улсын аварга бөх болж аав, хүү, хоёулаа улсын аварга болсон нь Сагил, Бал даргын нутаг Давст сумын иргэд маш их баяртай байгаа нь мэдээж. Ялангуяа Сагил сумын найман жилийн сургууль төгсгөсөн шавь агсан Ц.Пүрэвээр бахархдаг ба Сагилийн сургуулийнхны буян гэлтэй.
Сагилийн дунд сургуулийг 1971 онд төгссөн шавь нараа 50 жилийн дараа эргэн дурсахад ямар үнэт эрдэнэ бүтээснийг, ямар хүмүүжил, боловсрол олгож амьдрах, ажиллах суурь дэвсгэрийг тавьсан буянт сургууль багш нар, ажилчид, эцэг эхчүүдийн бахархал гэлтэй.
Сагил сумын дунд сургууль зөвхөн 1971 оны төгсөгчдөөр бахархахаас гадна тус сургуулийг 1940-2021 онуудад Ц.Бизье, С.Эрхэмбаяр, Г.Балнай, Д.Юүзэн, Ж.Дүрзээ, Ч.Бямбажав, С.Авирмэд, ажилчдаас Ш.Даржаа, Ц.Үржиг, Н.Бизье, Н.Ядамсүрэн, С.Ичинноров, И.Дэмбэрэл, Ж.Бинье, З.Цэнгэл гэх мэт хүмүүс улиасны мод суулгацыг тарьсан түүхтэй. Тарьсан моднуудаа худгаас усалдаг ба зуны амралтаар багш, ажилчид тарьсан модоо усалдаг байсан сайхан дадал байв. Эдгээр тарьсан моднуудын түүхийг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 1971 оны наймдугаар анги төгсөгчидтэй уулзсан өдөр эргэн дурсаж, 41 жилийн дараа яаж ургаж өндөр болсны Ц.Цэвээнгэрэл би тайлбарлаж ярьсан юм. Тарьсан моднууд хоёр давхар хичээлийн байртай чацуу буюу зарим нь өндөр болж ургажээ. Хоёр давхар хичээлийн байрны зүүн талын орчинд мод, ургамлын жижиг “Ногоон төгөл" болжээ.
Сагилийн сургууль, цэцэрлэг болон сумын Засаг даргын Тамгын газар, албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд мод тариалж, орчноо “Ногоон төгөл" болгохыг та нартаа уриалж байна.
“Тарьсан мод” 41 жилийн дараа гэж нэрлэж дурсамжаа бичив.
Ц.ЦЭВЭЭНГЭРЭЛ /Ахмад багш
Сэтгэгдэл0
Одоо нэг тэрбум мод нэг их наяд мод тарилаа гээд цөлжилт уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох боломжгүй. Хүн төрөлхтний төгсгөл ойртож байна.
Сайхан санагдлаа. Талийгаач Б. Биньеэг сайн таньдаг байсан.
Biniyegee dursaj 100 erih maani unshiyee.
Сагилын уугуул Д.Түмэнжаргал,багш Дансранжав өөр хэн ч билээ олон сайхан хүнийг та бүхэн мэдэх буй за
Одоо молноос түр завсарлага авьяа ! Өвөл ч боллоо ! Хийх ажил мноог
unexeer terbum tarikh gej baugaa bol bordoony uildver odoo barikh xeregtei 70 say malynxaa otog buustai xolyj bordoo xuu
say xil xaaxad bid talxny gyalgar uut xurtel Ereenees avdag tulshnii uut xurtel mongolchuud bid zugeer xalamj yarydag 2gargyi xumuus bolj uildverlel yadaj talxnyxaa uutyg xiix yumsan arau l xil xaaj bid xensen bilee gedgee tod xarj baunaa
41 жилийн өмнө тарьсан мод ийм жижигхэн байна гэж үү? Зүгээр суулгац шиг харагдаад байх юм
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн эмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчид хандсан бөгөөд тэр надад эмчлэх боломжтой эмийг илгээсэн ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна drosunborherbalremedy@gmail.com мөн түүний what-sap дугаараар холбогдож болно +2349859301459 drosunborherbalremedy@gmail.coml
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн эмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчид хандсан бөгөөд тэр надад эмчлэх боломжтой эмийг илгээсэн ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна drosunborherbalremedy@gmail.com мөн түүний what-sap дугаараар холбогдож болно +2349859301459 drosunborherbalremedy@gmail.coml