сонин mn
АНУ-ын Төрийн Нарийн бичгийн даргын туслах асан Кристофер Фордын  2021 оны 6-р сарын 10-нд бичсэн нээлттэй захидлыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
 
 
Сэтгүүл зүй болон улс төрд эсвэл ажилгүй болсон хоёрдугаар зэрэглэлийн албан хаагчид бол баримт, ярьж байгаа зүйл нь логиктой байх чухал. Трампын засаг захиргааны сүүлчийн хэдэн долоо хоногт SARS-CoV-2-ийн гарал үүслийг хэрхэн судлах талаар АНУ-ын Төрийн департамент доторх хэрүүл маргааны талаар сүүлийн хэдэн долоо хоногт бичсэн маш олон утгагүй тэнэглэлийг хараад би энэхүү нээлттэй захидал нь баримтад тулгуурладаг хүмүүст зориулж асуудлыг тодруулж өгнө гэж найдаж байна.
Шуудхан хэлэхэд, болохгүй гэдгийг мэдсээр байж хүмүүсийн тараасан тэнэг, паранойд хуйвалдааны онолоос залхаж байгаа учраас үүнийг би бичиж байна. Эдгээр хуйвалдааны түүхүүд нь аливаа сэтгэн бодох чадвартай хүмүүсийн хувьд бол өөрөө өөрийгөө няцаана гэдгийг би ойлгож байна. (2007 оноос хойш Хятадын Коммунист Намын геополитикийн амбицаас АНУ, ардчилсан ертөнцөд заналхийлж буй аюул заналхийллийн талаар бодлогын нийгэмлэгт анхааруулж байсан хүний хувьд, тэр дундаа хоёр эрдэм шинжилгээний ном, олон нийтлэл, түүний дотор Төрийн департаментад албан ёсны илтгэл тавьж байсан хүний хувьд - Би Хятадын Коммунист намыг хариуцлагаас "хамгаалсаар" ирсэн үү? Бурхан минь гэж.)
 
Юутай ч, өгүүлэлд эвтэйхэн оруулчихсан тэнэглэл хэзээд таагүй баримт нотолгоог ялан дийлдгийг, чадварлаг уурлах нь даруухнаар задлан шинжилгээ хийхээс илүү хөгжилтэй байдаг гэдгийг би мэдэхүйц хангалттай удаан улс төрд байсан. Тэгэхээр асуудлыг тодруулах нь юуг ч өөрчлөхгүй байх. Гэхдээ би оролдоод үзье. 
Би мөн энд нэгэн ер бусын зүйл хийхийг оролдох гэж байна. Энэ захидлаар би болсон явдлын талаар өнгөрсөн хойно нь өөрийн хувилбарыг зохион зарлахгүй, ашиг сонирхол давамгайлсан хуурмаг бичвэрүүд хангалттай их тул би үүнийг бусад хүмүүст үлдээж, харин үүний оронд Fox News, Vanity Fair-д ажилладаг ажил хэрэгч сэтгүүлчдийн дэвшүүлсэн тодорхой таамгуудыг санал болгоё. 
 
Нэгдүгээр хэсэг: Баримтын тодорхой бүртгэл 
 
Ялангуяа, яригдаж буй асуудал нь COVID-19 вирусын гарал үүслийг судлах миний үүрэгтэй холбоотой учраас би 2021 оны 1-р сарын эхээр Төрийн департментэд өөрийн бичиж, илгээсэн нууцлалын зэрэггүй гурван баримтыг ишлэе. (Департаментаас гарахдаа би эдгээр бичиг баримтыг хадгалж аваагүй гэдгийг сануулан хэлье. Аз болоход, ядаж л миний хувьд, эдгээр сэдвээр яригдсан зарим худал зүйлүүд нь үнэхээр юу болсныг мэддэг, дээрх баримт бичгүүдийг хадгалж үлдсэн хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн бололтой.) Тухайн үед миний юу хийж байсныг, яах гэж хийж байсныг тодорхой харуулж байгаа учир эдгээр баримтууд олон нийтэд ил болсонд би баяртай байна.
 
Эдгээр баримтууд нь:
 1. Миний 2021 оны 1-р сарын 4-нд Том ДиНанно, Дэвид Ашер нарт илгээсэн имэйл /Fox News-ийн ачаар эндээс олж болно/;
2. 1-р сарын 5-6-нд ДиНанно бид хоёрын солилцсон имэйл / мөн Fox News энд нийтэлсэн/;
3. 1-р сарын 8 -нд Төрийн департаментын хэд хэдэн өндөр албан тушаалтнуудад илгээсэн захиадал /Vanity Fair-ын ачаар эндээс олж уншиж болно/.
 
Хоёрдугаар хэсэг: вирус лабораториос алдагдсан гэх талаар шударга, баттай судалгаа шинжилгээ явуулахыг шаардсан. 
 
Тэгэхээр нэгэн чухал зүйлээр эхэлье. Эдгээр баримт бичигт дурдсанчлан, Төрийн департментад гарсан хэрүүл маргаан нь Төрийн нарийн бичгийн дарга Помпео SARS CoV-2 нь “статистикийн хувьд” Хятадын засгийн газрын заль мэхний үр дүн байхаас өөр боломжгүй хэмээн зарлаж, эсвэл энэ онолынхоо тухай гадаадын засгийн газрууд руу “демарче” буюу албан ёсны дипломат эсэргүүцэл явуулж эсвэл бүр COVID-19-тэй холбоотойгоор Хятад улс биологийн зэвсгийн конвенци (BWC)-ийг зөрчсөн гэж бичих гэх зэрэг том алхмуудыг хийхээсээ өмнө баримт нотолгоогоо үнэн зөв эсэхийг бататгах тухай байсан юм.
Энэхүү маргаан нь вирусын гарал үүслийн талаархи судалгааг цуцлахтай ямар ч холбоогүй, харин гол асуудал нь COVID-ын "гарал үүсэл"-ийн талаар мэдэх /тэр дундаа Уханий вирус судлалын хүрээлэнгээс (WIV) гарсан байх магадлал/ нь бидний хувьд амин чухал байсан тул энэхүү судалгааг үнэнчээр, логикоор сэтгэж хийх талаар байсан юм. Миний хувьд "лабораториос алдагдсан" гэсэн таамаглалыг судлахыг маш их дэмжиж байсан ба энэ нь үнэхээр байж болох зүйл гэдэг нь илт байна шүү дээ.
Гэхдээ би үүнийг зөвхөн одоо л хэлээд байгаа юм биш. Би тэр үед ч хэлж байсан.
 
Баримт бичгүүдийг нэг харцгаая. 1-р сарын 4-нд ДиНанно, Ашер нарлуу илгээсэн имэйлдээ би зэвсгийн хяналт, шалгалт, шаардлагын (AVC) товчооны "WIV ба Хятадын биологийн зэвсгийн ажил нь SARS-CoV-2-ийн эх сурвалж байж магадлалтай хэмээн мэдээллэсэн” шинжлэх ухааны таамаг нь “чухал” мөн “сэтгэл зовинмоор” зүйл хэмээн үзэж, энэхүү ая холбогдол бүхий мэдэгдэлийг жинхэнэ шинжлэх ухааны мэргэжилтнүүд шалгах ёстойг онцлон бичсэн.
 
 (Тийм ээ, би вирусыг "WuFlu" гэж нэрлэснээ хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас "Альфа" гэх мэт "гутаан доромжлоогүй" нэршил гарч ирэхээс өмнө хүмүүс "Их Британийн хувилбар" эсвэл" Өмнөд Африкийн хувилбар "гэх мэт зүйлийн талаар чөлөөтэй ярьж байсан үед вирусд Ухань хотоос гаралтай гэх шошго зүүлгэх нь ёс бус мэт надад санагдаагүй. Нэг удаа би үүнийг "KungFlu" ч гэж дуудсандаа харамсаж байна. Эргээд харахад аль ч нэр тухайн үед надад санагдсан шигээ ухаалаг сонсогдохгүй байна. Гэвч энэ имейлүүд ил гаргах учиргүй байгууллагын дотоод имэйл байсан гэдгийг санаарай. Хэрэв би эдгээр зурвасуудыг олон нийтэд ил болгох  санаатай бичсэн бол тийм хээгүй байдлаар бичихгүй байсан юм шүү. Mea culpa.)
Ямар ч байсан би ДиНанно, Ашер нарт бичсэн имэйлдээ AVC-ийн гаргасан мэдэгдэлийг үнэлэхэд жинхэнэ эрдэмтэд, тагнуулын мэргэжилтнүүдийг оролцуулан "шинжээчдийн шалгах бүлэг" байгуулахыг нэг сар орчмын өмнө тэдэнд зааварласанаа сануулсан. Гэхдээ яагаад өөрсдийн гаргасан мэдэгдэлээ мэргэжил нэгтнүүдээрээ шалгуулан дүгнүүлэх ажилд ямар ч ахиц дэвшил гараагүй байгааг, яагаад эдгээр тайлбар, мэдэгдлийг бодитойгоор үнэлэж чадах гуравдагч талын эрдэмтэдээр шалгуулж, шалгуурт тэнцэж байгаа эсэхийг олж мэдэхээсээ өмнө байгууллага хооронд эдгээр мэдэгдлийг тарааж байгааг би тэднээс асуусан юм.
1-р сарын 4-ний өдрийн зурвасдаа бичсэнчлэн,  “COVID-19 гарснаас хойш эхний хэдэн долоо хоногт үнэнч шударга байдал, шийдэмгий алхам нь сая сая хүний үрэгдсэн амь нас, хэмжээлшгүй их зовлон зүдгүүрээс сэргийлэх асар их боломжтой байхад COVID-19-ийг гутамшигтайгаар эрт нууж байсантай, мөн түүхэндээ иймэрхүү төрлийн аймшигтай нуун дарагдуулалт явуулж басйантай холбогдуулан БНХАУ-аас ил тод байдлыг [] шаардах”-ыг хүсэж байлаа.
 
"[COVID]-ын гарал үүслийг судлах нь маш чухал бөгөөд өнөөг хүртэл өгөхөөс татгалзсан үнэн зөв, ойлгомжтой байдлын төлөө тэдэнд дарамт шахалт үзүүлэхдээ баяртай байна” гэдгээ би ахин хэлсэн.
1 -р сарын 4 -ний өдөр бичсэн зурвасдаа АНУ -ын Засгийн газрын хувьд олон нийтэд мэдээлэхээсээ өмнө Хятадын засгийн газар вирусыг үүсгэсэн гэж буруутгах нь үнэн зөв эсэхийг баталгаажуулах нь хичнээн чухал болохыг би бас онцлон дурдсан.
"[Бид] олон нийтийн өмнө ичгэвтэр байдалд орж, нэр хүндээ гутаахаасаа өмнө бидний хэлж буй зүйл баттай бөгөөд жинхэнэ мэргэжилтнүүдээр шалгагдсан эсэхийг бат болгосон байх ёстой. ... Би удаа дараа хэлсэнчлэн, хэрэв та нарын дүгнэлт зөв болох нь тогтоогдвол, би хамгийн түрүүнд үүний тухай дээвэр дээрээс хашгирах болно, учир нь олон нийтийн дунд маш их уур хилэн, бухимдал үүснэ шүү дээ. Та нарын бараг л зөв байж магадгүй юм. Гэвч би үнэхээр энэ мэдэгдэл баримт нотолгоотой эсэхэд эргэлзээгүй, итгэлтэй байхыг хүсч байна. Энэ асуудлууд нь хэтэрхий чухал бөгөөд учир шалтгааныг нь олж тогтоох хэрэгтэй. Гэхдээ үүнийгээ хатуу чанд, баталгаа нотолгоотой, шударга байдлаар явуулах нь зөв. 
 
Гуравдугаар хэсэг: Шинжээчдийн баг
 
Ямар ч байсан шинжлэх ухааны шалгалт хийх анхны боломж гарсан нь 1-р сарын 7-нд AVC товчооноос сонгосон шинжээчдийн баг AVC -ийн гаргасан SARS-CoV-2 вирус нь Хятадын засгийн газрын заль мэхний үр дүн л байх ёстой гэх мэдэгдэлийн үндэслэл болсон "статистик" нотолгоог хэлэлцэх боломж олдсон явдал юм.
Харамсалтай нь, би маргааш нь (1-р сарын 8) тэмдэглэсэнчлэн, 1-р сарын 6-ны өдөр явуулсан имэйлийнхээ сүүлийн гурван догол мөрөнд багийн бусад гишүүдэд "баримт бичгийг урьдчилан унших боломж өгөх"-ийг шаардсан боловч AVC уулзалтаас өмнө баримт бичгээ хуваалцаагүй байлаа. 1 -р сарын 8-нд миний ажигласнаар "AVC өчигдрийн хэлэлцүүлгийн өмнө бидэнд баримт бичгээ өгөөгүй тул ихэнх оролцогчдод үүнийг нарийвчлан судлах боломж байсангүй."
Гэсэн хэдий ч AVC -ийн энэхүү аргументийг боловсруулахад хамгийн их найдаж байсан эрдэмтэн багийн гишүүдэд амаар танилцуулсан "статистик" аргументын зарим гол алдааг багийн бусад оролцогч нар төд удалгүй тодруулан гаргаж ирсэн (Энэхүү эрдэмтэн нь олон нийтэд танигдсан хүн боловч би түүнийг департментийн хамт олон руугаа илгээсэн зурвасдаа онцлон тэмдэглэхгүй байхаар шийдсэн юм. Эрдэмтэд шинжлэх ухааны асуудлыг бие даан олж тогтоох эрх чөлөөтэй байх ёстой гэж би бодож байсан. Миний санаа зовж байсан зүйл бол үүний дараагаар АНУ -ын Засгийн газар юу гэх бол гэдэгт л оршиж байсан юм. Түүнийг энэ асуудалд хувь хүн талаас нь оролцуулахаас илүүтэйгээр энэ хүний гаргасан мэдэгдлийг байгууллагуудаар тараан сурталчилснаар AVC-ийн аргумент болж хувирсан болохыг тэмдэглэлдээ тусгасан болно.)
 
Арванхоёрдугаар сард миний оффис дээр өгсөн анх зааварчилгаа өгсөнөөс хойш AVC-ийн хэлэлцсээр байгаа "статистик" баримтыг бусад оролцогчдын хэрхэн шүүмжэлснийг та бүхэнд нэг нэгэнгүй яриагүй нь дээр биз. Гэхдээ миний маргааш нь Төрийн департаментын хэд хэдэн туршлагатай ажилтнууддаа илгээсэн 1-р сарын 8 -ны өдрийн зурваснаас үүний тухай дэлгэрэнгүйгээр уншиж болно (Уулзалтуудын үед AVC статистиктийн аргумент дээр их л чухал ач холбогдол өгч байсан тул бичсэн зурвас минь үүн дээр илүү төвлөрсөн болно. Би шинжээчдийн багийн хэлэлцсэн бүх асуудлыг нэгтгэн дүгнэх гэсэнгүй). Хэрэв та 1-р сарын 8-ны хэдэн хуудас тэмдэглэлийг минь уншсан бол AVC -ийн хийсэн мэдэгдэл нь томоохон асуудалтай байсан гэдгийг харж болно. Ядахдаа л гэхэд эдгээр мэдэгдэл нь АНУ-ын Төрийн департаментын албан ёсны байр суурь гэж үзэх хараахан болоогүй байсан тул би энэ 1-р сарын 8-ны зурвасыг ажилтнуудаа "статистикийн" мэдэгдэлийг ашиглахдаа болгоомжтой байхыг анхааруулан илгээсэн юм.
 
Vanity Fair -ийн ачаар ДиНанно намайг хэлтсээс гарсны дараагаар миний 1-р сарын 8-ны өдрийн зурваст нэг юм уу хоёр хоногийн дараа хариулсан болохыг би мэдэж авсан. Уншигчид та бүхэн үүнийг онлайнаар харах боломжтой тул би үүний тухай энд ярихгүй. Тухайн үе дэх миний бодит байр суурийн талаар энэхүү баримтат нотолгооноос мэдэж авсан зүйлийг бодолцон үзвэл ДиНанногийн зурвас бичиг ямар их гажуудал, худал зүйлсээр дүүрэн байсныг та амархан харж болно. Та манай хоёр баримт бичгийг зэрэгцүүлэн тавьж, одоо байгаа мэдээлэлд үндэслэн анхааралтай уншиж болох юм. Түүний зурвас нь над руу хийсэн худал, ямар ч үндэслэлгүй дайралт гэдэг нь илт харагдана гэж би бодож байна. Энэ бол миний өнгөрсөн нэг сарын турш түүнд юу гэж хэлснийг ерөөс мэдэхгүй байгаа уншигчид руу хандан бичсэн ДиНанногийн ууртай, нуршуу өгүүлэл, мөн намайг хэлтсээс гарсныг, өөрийгөө хамгаалах, баримтыг засаж залруулах ямар ч боломжгүй гэдгийг мэдэж байсан тул уншигчид руугаа үүнийг илгээсэн нь ч харагдаж байна. (Аз болоход, манай дарга нар ухаантай хүмүүс байсан юм .Дарга нар ДиНанногийн AVC -ийн шинжлэх ухааны мэдэгдлүүдийг хамгаалан намайг л буруутай болгох гэсэн оролдлогын оронд эдгээр мэдэгдлийн талаархи миний анхааруулга дээр тулгуурлан ажиллан явдлаас тэд ДиНанногийн зурваст хэр нухацтай хандсаж байсныг дүгнэж болно. Энэ талаар дэлгэрэнгүйг доороос үзнэ үү.)
Энэхүү нээлттэй захидлын гол зорилго биш тул шинжлэх ухааны асуудлыг эрдэмтэн хүн та бүхэнд би үлдээе. 1-р сарын 4-нд ДиНанноруу бичсэн захидалдаа хэлсэнчлэн "Дэвидийн мэдэгдлийг шүүмжлэх шинжлэх ухааны мэдлэг надад ч, танд ч байхгүй. Тэр ч байтугай үнэн хэрэгтээ тэр шаардлагатай техникийн боловсрол эзэмшээгүй.” Тийм л учраас би AVC-г шинжээчдийн баг байгуулахыг шаардаж, тэд 1 -р сарын 7 -нд энэхүү шалгалтыг зохион байгуулах болсны дараагаар AVC-ийн томилсон шинжээчдийн гаргасан зарим санаа зовоосон асуудлыг хамт ажилладаг хүмүүстээ хүргэх нь миний үүрэг байсан юм. Эцэст нь SARS-CoV-2 нь WIV-дэх хүмүүсийн хөндлөнгийн оролцооны үр дүн болохыг шинжлэх ухаан нотолж ч магадгүй юм. Гэхдээ энэ онолыг 1-р сарын 7-ны өдрийн хэлэлцүүлгээр харуулсан шиг илүү баттай ноттой болж чадахаас өмнө олон нийтэд зарлах нь бидний хувьд үнэхээр хариуцлагагүй хэрэг болох юм.
 
Дөрөвдүгээр хэсэг: Утгагүй буруутгалыг хэрэгсэхгүй болгох
 
Миний хуучин ажилын хамт олон дундаас зарим нь /магадгүй дээр дурдсан бүх үйл явдалд ичиж зовсоноосоо болж/ намайг лабораториос алдагдсан гэх таамаглал дээр судалгаа шинжилгээ явуулахаас сэргийлж, ямарваа нэг мөрдөн байцаалтыг хаан зогсоохыг оролдсон гэж мэдэгдэж байна. (Такер Карлсонд энэхүү мэдэгдлийг дор хаяж хоёр удаа хэвлэл мэдээллээр цацсанд талархалаа илэрхийлье)
 
Тавдугаар хэсэг: Цэвэр үнэлгээ
 
Тэгвэл одоо бид яах ёстой вэ?
Хэрэв та Төрийн департамент дотор хэрүүл тэмцэл өрнөж байхад миний юу хийхийг оролдож байсныг ойлгохыг хүсвэл тухайн үеийн дотоод баримт бичиг одоо таны гарт байна. Энгийнээр хэлэхэд, эдгээр шинжлэх ухааны мэдэгдэлийг объектив, гуравдагч талын эрдэмтэд шалгахаас өмнө AVC-ийн шинжлэх ухааны нотолгоог олон нийтэд зарлаж, ДиНанно, Ашер нарын хэлснээр олон нийтэд мэдэгдэл хийх, гадаадын засгийн газрууд руу (мөн Хятад руу) демарче илгээх, коронавирусээс болж Биологийн зэвсгийн тухай конвенцийг Хятад зөрчсөн гэх нь надад галзуу мэт санагдаж байлаа. 
 
Би илэн далангүйгээр хэлье. Тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын Зэвсгийн хяналт, Олон улсын аюулгүй байдлын Асуудал Хариуцсан Дэд Нарийн Бичгийн Даргын суудалд сууж байхдаа би Төрийн департаментаас лабораториос алдагдсан гэх таамаглалд шалгалт хийхээс урьдчилан сэргийлэх оролдлого хийсэн ямар ч нотолгоо олж хараагүй. Харин ч эсрэгээрээ нийтэд ил болсон баримт бичгүүд нотолж байгаачлан би энэхүү таамаглалыг судлахыг дэмжиж байсан. Би WIV-ийн талаар үнэнийг олж мэдэхэд маш их санаа тавьж байсан учир бид энэ ажлыг аливаа шүүмж, шалгалтыг давж гарч чадах байдлаар хийхийг шаардсан. (Хэрэв та ямар нэгэн зүйлд нухацтай хандаж байгаа бол зөв хийж гүйцэтгэх үүрэгтэй. Түүнээс доогуур юм хийх нь зүгээр л хүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг болно) Миний мэдэхийн лабораторийн таамаглалыг үл тоомсорлох эсвэл үгүйсгэх ёстой гэж бодож байсан нэг ч хүн байгаагүй.
 
Тиймээс ядаж л Төрийн департаментад лабораториос алдагдсан гэх асуудал дахь шалгалтыг цуцлах хуйвалдаан байгаагүй. Гэсэн хэдий ч энэхүү чухал судалгааг хийхийн тулд оюун ухааны хувьд логиктой, аналитик баталгаатай дүгнэлт шаардлагатай байсан. Ийм шаардлага тавьсандаа би уучлалт гуйхгүй. Би л үүргээ гүйцэтгэж байсан.
 
Үүний дараа харин юу болсон бэ? 1-р сарын 8-ны тэмдэглэлд оруулсан SARS-CoV-2 нь хүний оролцоотой үйл ажиллагааны үр дүн байх ёстой гэсэн "статистик" нотолгооноос AVC-ийн шинжээчдийн багийн гаргасан сул талуудын талаархи мэдээлэлтэй Төрийн Департаментийн дээд албан тушаалтнууд санал нийлсэн гэж хүмүүс бодож магад. Нарийн бичгийн дарга Помпео ч, АНУ-ын бусад албан тушаалтнууд ч AVC-гийн нь агентлаг хоорондын ажилчдад танилцуулж байсан WIV гарал үүслийн талаархи шинжлэх ухааны нотолгоог хүлээн зөвшөөрч, эсвэл мэдэгдэл хийгээгүй байсан юм. Гэвч Нарийн бичгийн дарга Помпео 1-р сарын 15-нд бидний хүлээн аваад байсан мэдээллээс COVID-19 нь лабораторид үүссэн үү гэсэн асуултад хамаатай мэт санагдсан мэдээллийг "Баримтат Хуудас" болгон товч тодорхой гаргасан.
 
Манай хэлтсийн дээд албан тушаалтнууд ичимхий хүмүүс байгаагүй, хэрэв тэд AVC -ийн шинжлэх ухааны нотолгоо нь жинхэнэ эрдэмтэдийн шалгалт шалгуурыг давж чадна гэж бодож байсан бол тэд гарцаагүй түүнийгээ олон нийтийн өмнө чанга дуугаар зарлах байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэвч тэд ингэхгүй байхаар шийдсэн. Үүнийг бид AVC-ийн шинжлэх ухааны мэдэгдлийг хэвлэл мэдээллээр цацахад бэлэн болоогүй гэсэн миний дүгнэлтийг тэд чимээгүйхэн дэмжиж байсан хэмээн ойлгож болно гэж би бодож байна. (Магадгүй хуучин дарга нараас минь AVC-ийн геномын өөрчлөлтийн талаархи "статистик" аргументын давуу тал нь яг юу гэж бодож байсныг, хэрэв энэ нь үнэхээр шинжлэх ухааны сайн дүгнэлт байсан бол тэд яагаад энэ мэдэгдлүүдийг хэрэгсэхээ больсныг асууж болох юм. Би танд ганц л зүйлийг баттайгаар хэлж чадна. 1-р сарын 7-ны өдрийн уулзалтын дараа AVC-ийн "шинжлэх ухааны" аргументыг баримтлахгүй байх нь миний шийдвэр байгаагүй. 1-р сарын 8 -ны өдрийн орой гэхэд би сэрэмжлүүлгээ илгээчихээд департментаас гарсан. Дараа нь ямар яриа департментад өрнөсөн тухай мэдэх их л сонирхолтой байх юмсан.)
 
Гэхдээ дараа нь юу болсон нь чухал гэж би бодож байна. Лабораторийн гарал үүслийн "шинжлэх ухааны нотолгоонд" анхаарлаа төвлөрүүлэхийн оронд COVID-гарал үүсэлтэй холбоотой асуудлаар олон нийтийн үзэл бодол нарийн бичгийн дарга Помпеогийн "Баримтат Хуудас"-д дурдсан бидний тагнуулын мэдээллээс үүдэн гарсан WIV-ийн талаархи асуулт, хардлага сэрдлэг рүү шилжсэн. Миний бодлоор энэ бол хамгийн сайн арга байсан. Департментаас гарахаасаа байгууллагууд хоорондын зөвшөөрөл авах зорилгоор Баримтат Хуудас" мэдээллийн нууцлалын зэрэг нь буурч тархаж эхэлсэн үеэр би үнэндээ "Баримтат Хуудас"-ын анхны хувилбарыг хянаж, баталсан учир 1-р сарын 15-нд олон нийтэд ил болсонд нь баяртай байсан Байдений захиргаа энэ мэдээллийн тухай ямар нэгэн асуудал гаргаагүй байгаа бөгөөд одоо лабораторийн гарал үүслийн талаар хүчтэй маргаан өрнөж байна.
 
Гэхдээ илэн далангүй хэлэхэд лабораториос алдагдсан гэх таамаглалыг нухацтай авч үзэх тал дээр санаа зовж буй хэн бүхэн намайг доромжлохын оронд надад талархах хэрэгтэй байх. AVC-ийн мэдэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шалгах миний шаардлага нь лабораторийн алдагдлын таамаглалыг урьдчилан няцаагдахаас аврахад тусалсан гэж би бодож байна.
 
Эцэст нь энэ асуултын талаар нээлттэй, үнэмшилтэй мэтгэлцээн өрнүүлж байгаа нь АНУ-ын Төрийн департамент хяналт шалгалтыг давж гарч чадаагүй шинжлэх ухааны нотолгоонд АНУ-ын нэрийг зүүсэн явдал нь энэхүү асуулдлыг авч үзэхэд саад тотгор болоогүйн ач гавьяа юм. 
Би зэвсгийн хяналт, олон улсын аюулгүй байдлын чиглэлээр нэлээд хэдэн жил ажилласан бөгөөд 2003-2006 оныг одоогийн AVC товчооны нарийн бичгийн даргын туслах орлогчоор ажилласан. Эдгээр асуудлуудын талаар тараагдсан худал хуурмаг мэдээллээс болж намайг ад үзэж эхэлсэн хуучин хамт ажиллалаг дотны найздаа хэлсэнчлэн үнэнч, үнэн зөв, шударга байдал бол зэвсгийн хяналт шалгагчид байдаг хамгийн хүчтэй зэвсэг юм. Эдгээр зүйлс нь үнэлж баршгүй тул маш болгоомжлон хамгаалах хэрэгтэй. Үнэнийг яригчаас үзэл суртлын фанатикуудыг ялгаж салгадаг зүйл л энэ юм.
 
Өнөөдөр хэвлэлээр миний эсрэг явуулж буй энэхүү кампанит ажилд сэтгэл эмзэглэж байвч зарим албан тушаалтнууд үл хайхарч байгаа мэт санагдаж байсан энэ цаг үед эдгээр үнэт зүйлд үнэнч байхыг шаардаж байсандаа өөрөөрөө бахархаж байна. Одоо бид бүгдээрээ анхаарал сарниулсан байгууллага дах хэрүүл маргааныг хойш тавьж, жинхэнэ ажил болох Вухан хотод юу болсныг олж мэдэх ажилдаа орж чадна гэж найдаж байна.
 
Долоо дахь хэсэг: Дүгнэлт
 
Төрийн департамент доторх тэмцлийн бодит нарийн ширийн мэдээлэл жаахан уйтгартай гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Тэд харгис хэрцгий улс төрийн бүлэглэл эсвэл байгууллага дах авлигын эсрэг тэмцэж буй итгэл хүлээсэн баатруудын тухай ёс суртахуунлаг түүхэнд нэг л зохиж орж чадахгүй. Эсвэл анхаарал татам хууран мэхлэлт, хуйвалдааны түүх зохиож Nielsen-ээс сайн үнэлгээ авахад нь "үнэн" гэх мэтийн өчүүхэн жижиг зүйл саад учруулахад дургуй байдаг зарим нэг мэргэжилтэнгүүдийн чадварлаг уурлаж буй талаар бичихэд ч тохиромжтой биш юм.
Гэсэн хэдий ч миний тухайн үед эзэлж байсан байр суурийн талаархи эдгээр нотолгоо бүхий баримт нь нийтэд ил тод байна. Хэрэв энэ нь танд чухал биш байгаа бол та буруу захидал уншиж байна, таны цагийг дэмий үрсэнд уучлаарай.
Хэрэв та өдийг хүртэл уншсан бол баримт нотолгоонууд танд үнэхээр чухал гэж би бодож байна. Анхаарал хандуулсанд тань баярлалаа.
 
………………….
 
Доктор Форд нь  2021 оны 1-р сарын 8 хүртэл Төрийн нарийн бичгийн даргын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал хариуцсан туслахаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны сүүлийн 15 сарын хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэл, олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч даргын үүргийг мөн гүйцэтгэсэн байна.
 
Төрийн департаментаас өмнө тэрээр АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд Үй Олноор Хөнөөх Зэвсэг болон Зэвсэг Дэлгэрүүлэлттэй Тэмцэх Газрын удирдаж байжээ.
 
Харвард, Оксфордын Их Сургуулийг Родсын эрдэмтэнээр төгсөж, Йелийн Хуулийн Сургуулийг мөн дүүргэсэн доктор Форд нь тинк-танк судлаач, АНУ-ын Тэнгисийн цэргийн тагнуулын ажилтан, АНУ-ын Сенатын таван хорооны гишүүн, Америкийн ахмад дипломатч юм. Тэрээр Хятадын гадаад харилцааны тухай хоёр ном, олон улсын аюулгүй байдлын сэдвээр олон тооны нийтлэл бичсэн бөгөөд түүний хувийн вэбсайтыг https://www.newparadigmsforum.com дээрээс олж болно.