Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц энэхүү хол замыг туулахдаа байнга авч явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцсынхаа хамтаар Монгол цэргийн музейд хадгалууллаа.
Ахлах Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жил, ирэх 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхлэн 46 хоногт 2127 км замыг туулсан ба энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм.
Тэр бээр эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн анхны хүн, анхны цэргийн алба хаагч, анх удаагаа сургалтын зэвсгийг явганаар хүргэсэн гэдгээрээ онцлогтой.
Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг "Монгол Улсын Зэвсэгт хүчний нэн шинэ түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе" хэмээв.
Ийнхүү түүний энэхүү амжилтыг илэрхийлсэн эд өлгийн зүйлийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн авсан бөгөөд түүнд “Дурсамж” гардууллаа.
Эл өдөр ахлах ахлагч Э.Даваажамц багийн гишүүдийн хамтаар Монгол цэргийн музейн тайлбартай аялалд оролцож, музейн хамт олонтой сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ажээ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Сэтгэгдэл0
Зда гүйхээс өөр хийх юм байдаггүй юм уу? Наад зэвсэгт хүчнийхээ ялзарсан байдалтай тэмцээж, ядаж барилга дээр хэдэн тоосго өрсөн бол хэрэгтэй байсын зда
Энэ дайчин чам шиг гамин биш болохоор та хоёрт маш их ялгаа бий. Чи бол хүн биш,хог мөн.
чи 2000км гүйгээд үз.яасан атаархуу мал бэ .
Алба хаагаагүй эх орны төлөө цохилох зүрхгүй юм л ийм юм бичнэ. Чаддаг бол чи 100м газар гүй дээ. Нэрээ мартаж мэдэх хүн бий дээ
Gvij yawaagii ni bichlegeer harulahgvi de.bariand orj bgagii ni harsanaas heer huduu gvij yawaag ni harsangvi.2200 d km gdeg tiim amar yum bish.sonin l yum.
Haha 200 metr ch guij chadahgui dee ayagui bol yamar ataarhuu novsh ve
"Өвөг дээдэс минь амиа хайрлаагүй эх орныхоо төлөө би хөлсөө хайрлахгүй" гэсэн утга төгөлдөр үгийг энэ хүү хэлсэн.Ийм сэтгэл тээж явна гэдэг эрдэнэ мэт үнэтэй юм."Нэгэн сэтгэлт эрийг эр бус эрдэнэ гэнэ.Хоёр сэтгэлт эрийг эр бус эм гэнэ" гэж төрт ёсны эртний сургаал бий.
Торийн дабдаан дээр юм бичээд байх юм.Уг нь хуулиар хориотой байдаг биш билуу
Дэслэгч цол олгоод байр сууцны талаар ярьсан нь дээр байхаа олон залуусыг манлайлан цэрэг эрийн тэсвэр хатуужлын харуулсан залууд цаашдын ажилд нь амжилт хүсэн спортын өндөр амжилт хүсье!
Demjij bna
Одоо ийм үед нь төр үнэлэх хэрэгтэй. Нөгөө одон медаль,алдар хүндийн чинь эзэн нь бэлэн байна даа
Яг үнэндээ бол энэ дүү хүү бидний Монголчуудыг юу ч хийж амжаагүй сууж байх хооронд эх орноо нэг талаас нь нөгөө талд нь гартал алсын зайн гүйлт хийлээ. Баяр хүргэе. Хүн амжилт гаргаж байхад үгүйсгэх аргагүй . Ер нь аливаа ажил хэрэг гэдэг цаг хугацаатай өрсөлдөн өөрчлөгдөж байдаг. Тийм болохоор хийж бүтээе гээд хэрэв зориглон хөдлөх юм бол бидэнд ямар их боломж байгааг харууллаа . Бид зорилгоо тодорхойлоод хөдлөх л хэрэгтэй.
Th
Yag gvisnvv.zamdaa mashind suuchihaad aimag duhuhuur gvigeed bsiin bish bga.
Уншигч гэж энэ юун хүн бичээд байна аа мал чинь