Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эдэлбэл зохих хамгийн суурь эрхийн нэг нь амьд явах, үүний тулд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх явдал байдаг. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний он жилүүдээс хувийн хэвшлийнхэн маш эрчимтэй орсон салбаруудын нэг нь эрүүл мэнд, эмнэлгийн байгууллага байлаа. Түүний дотор сүүлийн үед төрийн өмчит зарим эмнэлэг хувийн хэвшил рүү шилжиж, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байгуулж эхэлсэн. Тухайлбал, Улсын нэг ба гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв бие даасан байдал буюу хувийн хэвшлийн хэлбэрт ороод байна. Тун удахгүй Гэмтэл согог судлал болон Халдвар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хувийн хэвшил рүү шилжихээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ч цаг хугацааны хувьд арай эртэдсэн асуудал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүн Х.Ариунаа хэлж байлаа.
Ер нь тухайн салбарт одоо мөрдөж буй Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эм, эмийн хэрэгслийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хэмээх багц хуулийн хүрээнд Монгол Улсын иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах асуудал зохицуулагдаж байна. Эдгээрээс 2016 онд баталсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар төсвөөс санхүүждэг эмнэлэг, эмнэлгийн байгууллагыг хувьчилж болохоор заасан төдийгүй Эрүүл мэндийн даатгалын сангийн хуулиар санхүүгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэлбэр, үнэ тариф нь зохицуулагдсан байдаг. Үүний үр дүнд иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ хангагдсаны үндсэн дээр төсвөөс зарцуулах мөнгө, төсөв багасаж, энэ хэрээр эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс нэмэгдэх боломжтой болох юм. Тиймээс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай өрсөлдөхийн тулд тухайн эмнэлэг, үйлчилгээний байгууллагын чадамжийг дээшлүүлж, боловсон хүчний нөөц, бололцоог хангасны дараа хувьчлах тухай асуудлыг ярих нь илүү өгөөжтэй гэдгийг “Эрүүл мэндийн даатгалын хяналт” ТББ-ын тэргүүн, хуульч Р.Эрдэнэбат онцолж байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ оны эхээр 03 дугаар тогтоолыг баталсан бөгөөд үүнд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай журмыг тодорхойлсон байна. Уг журам ёсоор орон нутгийн эмнэлэг хувьчлагдах явцад мөнгө, санхүүгийн чадамжтай цөөн тооны иргэнд үйлчлэх, бусад өвчтөний хувьд төвийн гурав, хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэгт ачаалал үүсэх магадлалтай болсныг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Тиймээс санхүүжилт, менежментийн тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоогоор гуравдугаар шатлалын эмнэлгүүд хөдөө орон нутаг, нийслэлийн өвчтөнүүдийг өөртөө татан төвлөрүүлж, анхан болон хоёр дахь шатны эмнэлгийг “ажилгүй” болгож байгаа нь сайн менежмент биш гэж эрүүл мэндийн салбарынхан шүүмжлэлтэй хандаж буй нь маш зөв үнэлэлт дүгнэлт гэж бодож байна. Түүний оронд Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгөөр орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, өрхийн Эрүүл мэндийн төв, эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зэргээр хувийн хэвшилтэй өрсөлдөх нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, төсөв хөрөнгийг зүй зохистой зарцуулах боломж гэдгийг онцолж байгаа юм.
Улсын төсөвт эмнэлгүүдийн түрүүч нь хувийн өмчийн хэлбэрт шилжиж, бие даасан, хараат бус байдлыг эрэлхийлж байгаа нь сайшаалтай ч тухайн байгууллагын ажилтан, ажилчид Монголын эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбоонд цөөнгүй асуудлаар гомдол санал ирүүлдэг тухай тус холбооны тэргүүн Х.Ариунаа мэдээлж байсан. Тухайлбал, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-д нь ямар хүмүүс багтдаг талаарх мэдээлэл хомс, ажлын байрны нөхцөл, цалин хөлс сайжирч нэмэгдсэн зүйл бага байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлдэг байна. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс энэ оны эхэнд гаргасан шинэ журамд өндөр үнэтэй мэс засал, бусад эмчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас ихэнх хэсгийг гаргахаар тогтоосон нь сайн хэрэг боловч тухайн санд хуримтлагдсан хөрөнгийн тал хувь нь иргэдийн тусын тулд зарцуулагдаж байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ялангуяа “COVID-19” вирусийн цар тахлын үед энэ нь зайлшгүй анхаарах асуудал болоод байна.
Анагаах ухааны доктор, профессор С.Наранчимэг, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ТУЗ гэдэг бидний хувьд шинэ зүйл боловч ажил үйлчилгээ, эрх үүрэг нь тодорхой бус байгаа хэмээн шүүмжлэлтэй хандаж байна.
Тухайлбал, “Гранд мед”, “Сонгдо” зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компани, эмнэлгүүд эрүүл мэндийн салбарт орж ирснээр ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, хангамж урамшуулал зэрэг нь хөгжлийн нэг алхмыг хийж чадсан. Яг үүнтэй адил төрийн өмчит эмнэлгүүд ТУЗ-ийг байгуулснаар тухайн байгууллагын бие даасан байдал хангагдаж, үйлчилгээний ажилтан, ажилчдын эрх ашгийг хамгаалж, тэдний хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах сайн талтай юм.
Улмаар ариутгал хамгаалал, асран сувилах, жолооч үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдыг гэрээгээр ажиллуулах боломж бүрдэх аж. Гэхдээ хувийн хэвшлийн байгууллага гэдэг утгаараа ажиллагсдыг сонгон шалгаруулах, эмч, сайн мэргэжилтнийг ажиллуулж, бусдыг нь ялгаварлах байдал үүсэж болзошгүй муу үр дагавар ч гарч мэдэх юм. Энэ нь байгууллагын дотоод дүрэм, журмаар зохицуулагдах учраас ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдөх магадлалтай гэж ҮЭ-ийнхэн болгоомжилж байна. Амьдралын практик дээрээс харахад хувийн эмнэлгийн эмч ажлын цагтаа 10-15 хүнийг үзэж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг бол улсын хоёр, гуравдугаар зэрэглэлийн амбулаторийн эмч өдөртөө 50-60, магадгүй түүнээс ч олон өвчтөнийг үзэж оношилдгоос гадна хөрөнгө оруулалт, цалин хөлсний ялгаа нь тэдэнд сөргөөр нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ нь санхүүжилттэй холбоотой бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хуваарилалтыг тэгш болгох зайлшгүй шаардлага байна. Үүний үр дүнд орон нутгийн эмнэлгүүдийн ажилтныг сургаж, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах боломж бүрдэх юм. Ингэснээр улсын буюу хоёр, гуравдугаар зэрэглэлийн эмнэлгийн ачаалал багасаж, иргэдийн хөдөлгөөн татарч, энэ хэрээр өрхийн эдийн засагт ч нааштай үр дүнд хүрэх болно. Ялангуяа “COVID-19” вирусийн цар тахлын үед эмнэлгийг халдварын бүс байх магадлал өндөр гэж үзэж буй учраас эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхээс аль болох татгалзахыг уриалж байгаа нь нэгийг хэлж, хоёрыг ухааруулах нөхцөл болж байна. 2015 онд байгуулагдсан “Эрүүл мэндийн даатгалын хяналт” хэмээх ТББ энэ талаар сүүлийн жилүүдэд судалгаа хийж байгаа бөгөөд ЭМДС-гийн хөрөнгийн хуваарилалтыг тэгш, хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж, хуулийн төсөл ч санаачилсан байна. Хэр үр өгөөжтэй байхыг цаг хугацаа л харуулах байх.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл(19)
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай. Имэйл: cityhospital7557@gmail.com ШИЛДЭГ ХҮН ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR GEORGE
Улсын эмнэлгүүдээ хувьчлах буруу. үнээ хөөрөгдөөд бууж ирэхгүй, даатгалын систем буруу хөгөө чирнэ, ард иргэд л хохирно шүү дэээ
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай. Имэйл: cityhospital7557@gmail.com ШИЛДЭГ ХҮН ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR GEORGE
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай. Имэйл: cityhospital7557@gmail.com ШИЛДЭГ ХҮН ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR GEORGE
Тэр өмхий ардчилсан намынхан чинь улсын өмчийг хувьчлаад хувьчлаад монгол сүйрүүлсэн дээ.
Эмнэлгийн байгууллагуудыг хувьчилж болохгуй, Монголд уй тумэн хувийн эмнэлгууд ЭМД ын сангаас Монго аваад, бас овчтонгуудээс аваад баяжчихсан хунээ эмчлэхээ мартчихсан, Хувийн эмнэлэгтэй юмнууд Улсын эмнэлэгт ажиллаад Овчтонд эмчилгээ хийхгуй Хувийнхаа эмнэлэгт аваачиж Монго саадаг, 3 хан сая хунтэй магнайд Хувийн эмнэлэг хэрэггуй
Ардчилсан нэртэй Хулгайч нар Хувьчлалаар Монголыг суйруулсэн нь унэн, хэн ч маргахгуй байх
Улсын том. Эмнэлгууджээ хувьчлах нь буруу Улсын эмнэлгуудийн тогтолцоо байхгуй улс орнууд ковидын уед баларцгаасан АНУ д жишээлбэл тэр амьсгалын аппаратад орох дийлдэшгуй унэтэй Тийм учраас тэнд хамгийн боломжгуй хар арьстан латин америк гаралтай иргэд олноороо амиа алдсан. Байшин барилга нь муудсан ч манайд халдварртын гэх мэргэшсэн эмнэлэг байгаагийн ачаар олон хунийг эдгээж амийг нь аварч байна Эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг хувьчилж биш бухэлд нь шийдэх хэрэгтэй
Зөв
Төрийн хувийн аль аль нь байг. Хувийн эмнэлэг байгуулаад ажиллаж буйг дэмжих.
Зөв! Нилээд хэдэн эмч тэрбумтан болно.
хувийн эмнэлэг онцгой технолог эм гаргасан юм байна уу хувийн эмнэлэг бариж авсан юмнууд улсын эмнэлэг дээр үзлэг хийгээд хувийн эмнэлэг дээрээ улсын эмнэлгээс хулгайлж авсан төхөөрөмжөөрөө мэс засал хийдэг АРД түмнээ ал гэж ардын намыг гурван өндөрлөгт сонгож байгаа юм биш улсын байгууллагыг хувьчлахыг ардын нам хэнч мэдэхгүй АН нам шиг хувьчлал яривал ардын нам устах л болно
эмнэлгийг хувьчилж болохгүй гэдгийг Баянзурх дүүргийн эмнэлгийн жишээнээс бэлээхнээ харж болно, халдвар тараагаад сууж байсан, эмнэлэг бол хүний амь настай шууд холбоотой, харин баянзурхийн эмнэлгийг буцааж авах хэрэгтэй
баян зүрх дүүрэг АН намаар дүүрсэн өнгөрсөн дөрвөн жтилд юу ч хийгээгүй засаг дарга томилохоор АН-ын дохио зангаагаар эсэргүүцээд 4 жил ард түмэнд газар өгөөгүй одооч хэвээрээ
Ардын нам дотор ардын дайсан шургалчихаад байна харин хувийн эмнэлгүүдийг улсын эмнэлэг болго
Тэнэг тархины тураалтай монголчууд ардчилагчдын өмч хувьчлалыг дэмжээд байсан даа. Бүх юмаа хувьчлуулаад дуусдаа.
монголчууд хувьчлалыг хараан зүхээд үсээ үнтээгээд хар толгой руугаа шаагаад малч гүй ажил ч гүй нэгдэл саа ч гүй хар толгойгоо хар усанд идүүлээд өвчинд баригдчихсан өөхөнд цуглаж нохой идэшгүй өлөнд ороож өвс болгож мал идэшгүй хүн гэхээр хүн биш мал гэхээр мал биш тэр юу вэ гэхээр тэнэг хэдэн монгол тэмбүү яр нь таталдаад тэр дороо дэвхцээд тэмбүүний нейоронд тархи нь ус гоожоод тэнэмэл хужаад баригдаад тэнхээ алдраад хэвтэж байна тэр юу вэ гэхлээр--------------
Эмнэлэг Боловсрол хоерыг хувьчлах буруу одоо улсын эмнэлгийн эмч нар ч гар харсан менгений хумуус болсон
1990 онд тэнэг тархины тураалтай монголчууд та нар луйварчин ардчилагчдын өмч хувчлалыг дэмжээд байсан. Одоо яагаад эсэргүүцээд байгаа юм. Удахгүй эх орныг чинь газар нутгийг хувьчлал нэрээр зараад бүр дуусна даа. Ардчилагчид зөвхөн монголыг хорлох зүйл хийсэн.